Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(4)(1)
“МОНОС” ДЭЭД СУРГУУЛИЙН ОЮУТНЫ СУ РЛАГЫН ЧАНАРТ ХИЙСЭН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

1Х.Баярмаа, 2Р.Оюун-эрдэнэ, 2Л.Цэрэндулам

МОНОС” ДЭЭД СУРГУУЛЬ

 
Абстракт

Introduction: Competitiveness is inseparable linked to the quality of teaching in higher education. Therefore, the higher education institutions in many countries around the world to improve international competitiveness in education and special programs to strengthen and develop and implement a successful education policy. Between 1992 and 2012, the number of higher education institutions has increased rapidly in Mongolia. At this time seventeen institutions of higher education increased to 74, and 72 percent has private universities. By 2012, the total number of students increased to 175128, of which 88.7% are enrolled in a bachelor’s degree. In health science, 17575 medical students, of which 16169 are enrolled bachelor’s degree. When we discuss about educational service issues, It is important to consider enrollment, teaching and alumni. To determine the applicant’s quality, it is measured mainly by the university of enrollment examination score of high school, which is measuring the school’s reputation and quality. In recent years, the number of universities or institutes are increased, the number of secondary school graduates were decreased, According to government policy, the strategy is expected to reduce the number of private and state universities or institutes. It shows that it is necessary to study the competitiveness of “Monos” institutes. The purpose of this study is analyzing the student’s learning quality who is studying in “Monos” institute and determining between their general enrollment examination scores and grade point average (GPA) relationship.
Materials and Methods: In this survey, included 2010 - 2014 academic year general enrollment examination score and GPA of students learning pharmacist specialty in bachelor degree, used these documents performed mathematical statistical methods using Microsoft excel and SPSS-16 software.
Result: It shows a comparison GPA and general enrollment examination score of “Monos” institute’s students which is including from second year’s to fifth year’s. The students GPA and general enrollment examination score has a correlation as measured by the Pearson correlation coefficient which means statistically significant dependence. Second year student’s correlation of GPA and general enrollment examination score (r = 0.3, p = 0.01), junior’s (r = 0.3, p = 0.02), fourth year students (r = 0.3, p = 0.09), senior’s (r = 0.3, p = 0.01).
Conclusion:
1. The sophomore to senior year students GPA and the relationship between the general enrollment examinations has been considered Pearson correlation coefficients are statistically significant correlations, directly related to.
2. When we compare a general enrollment examination score, students who have above 500 points are possessing 69% for senior’s, fourth year students are possessing 70%, junior’s 89% and second year students are possessing 97%. In summary, applicants quality have improved in recent years, and so high general enrollment exam scored students must be accepted by Universities and Institutes .
3. To compare between second year student’s GPA to senior student‘s, starting to require professional basic lessons in the second year’s, student’s GPA is decreased.
Key word: Studying quality, GPA, General enrollment examination

Судалгааны ажлын үндэслэл : Их дээд сургуулиудын өрсөлдөх чадвар нь сургалтын чанартай салшгүй холбоотой байдаг. Иймээс ч дэлхийн олон улс оронд их дээд сургуулиудын олон улсын боловсролын салбарт өрсөлдөх чадварыг дээшлүүлэх , бэхжүүлэх тусгайлсан хөтөлбөр, боловсролын бодлогыг амжилттай боловсруулан хэрэгжүүлдэ г. [1] Монгол улсад 1992 оноос 2012 оны хооронд дээд боловсролын байгууллагуудын тоо дөрөв дахин нэмэгдсэн байна . Арван долоо байсан дээд боловсролын байгууллагуудын / ДББ/ тоо 2012 он гэхэд 74 болон нэмэгдсэний 72 хувь нь хувийн их дээд сургуулиуд байна [2].
2012 онд нийт оюутны тоо 175128 болж өссөн бөгөөд үүнээс 88.7% нь бакалаврын зэрэгт суралцаж байна . Эрүүл мэндийн салбарт 17575 оюутан суралцаж байгаагаас
16169 нь бакалаврт суралцаж байна [2]. Боловсролын үйлчилгээний чанарын тухай асуудлы г ярихдаа системийн үүднээс элсэгч, сургалт, төгсөгч гэсэн 3 холбоосыг авч
үзэх нь чухал . Элсэгчийн чанарыг тодорхойлохдоо гол төлөв тухайн их дээд сургууль өөрийн элсэгчдэд тавьж буй босго оноогоор хэмждэг бөгөөд энэхүү оноогоор тухайн сургуулийн нэр хүнд, түвшинг тодорхойлох хандлага нийгэмд аль хэдийн тогтжээ . Сүүлийн жилүүдэд өрсөлдөх сургуулиудын тоо олширсон ,ерөнхий боловс ролын сургуулийн төгсөгчдийн тоо буу рсан, Монгол улсын бодлогоор дээд сургуулийн тоог цөөлөх стратеги төлөвлөгөөтэй байгаа зэрэг нь “Монос ” дээд сургуулийн өрсөлдөх чадварыг судлах зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байна .
Судалгааны ажлын зорилго: “Монос ” дээд сургуулийн суралцагчдын сурлагын чанарт дүн шинжилгээ хийж элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, сурлагын гол ч дүнгийн хамаарлыг тогтооход оршино.
Судалгааны ажлын  хэрэглэгдэхүүн ба арга зүй: Судалгаанд  2010- 2014 эм зүйч мэргэжлээр суралцагчдын  гол ч дүн, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо зэрэг баримт
бичгийг хамруулан математик статистикийн аргаар судалгааг хийсэн . Судалгааны үр дүн статистик боловсруулалтыг компютерийн Excel, SPSS-16 программыг ашиглан  гүйцэтгэсэн.

Судалгааны үр дүн: “Монос ” дээд сургуулийн 2-5 курсын оюутнуудын элсэлтийн ерөнхий шалгалтын оноо ба сурлагын голч дүнгийн хоорондын
хамааралыг харьцуулан үзсэн .

Зураг 4. V дамжааны оюутнуудын дүнгийн хамаарал. (r=0.3 p=0.01)

Бид 2-р курсын оюутнуудын сурлагын голч дүнг 1-р курсынхтэй нь харьцуулан үзсэн . 2012-2013 оны хичээлийн жилд 3.6-4.0 голч оноотой 2%, 2.7-3.5 голч оноотой 55%, 1.7-2.6 голч оноотой 40%, 0.7-1.6 голч оноотой 3%-ийг эзэлж байна . Харин 2013-2014 оны хичээлийн жилд 3.6-4.0 голч оноотой 1%, 2.7-3.5 голч оноотой 25%, 1.7-2.6 голч оноотой 43%, 0.7- 1.6 голч оноотой 31%-ийг тус тус эзэлж байна . Судалгаанд хамрагдсан II ку рсын 115 оюутны дүнгээс 3.6-4.0 2.7-3.5 гол ч оноотой оюутан өмнөх жилээс буюу I курсэд байсан дүнгээсээ буурсан байна . 2012-2013 онд нийт оюутны голч дүнгийн дундаж нь 2.77 байсан бол 2013- 2014 онд 2.11 болж буурсан байна .

III курсын 89 оюутны сурлагын голч дүнд судалгаа хийж үзэхэд 3.6-4.0 2.7-3.5 голч оноотой оюутан өмнөх жилээс буюу I, II курсэд байсан дүнгээсээ өссөн байна . 2011-2012 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 2.49 байсан бол 2012-2013 онд 2.26 болсон ба 2013-2014 онд 2.68 болж өссөн байна . 2011-2012 оны хичээлийн жилд 3.6-4.0 голч
оноотой 2%, 2.7-3.5 гол ч оноотой 35%, 1.7-2.6 голч оноотой 55%, 0.7-1.6 голч оноотой 8%- ийг эзэлж байна . 2012-2013 оны хичээлийн жилд 3.6-4.0 гол ч оноотой 1%, 2.7-3.5 голч оноотой 26%, 1.7-2.6 голч оноотой 52%, 0.7- 1.6 голч оноотой 21%-ийг эзэлж байна . Харин 2013-2014 оны хичээлийн жилд 3.6-4.0 голч оноотой 10%, 2.7-3.5 голч оноотой 42%, 1.7- 2.6 голч оноотой 38%, 0.7-1.6 голч оноотой 10%-ийг тус тус эзэлж оюутны сурлагын голч дүн өмнөх жилээс өссөн харагдаж байна .

IV курсын 64 оюутны голч дүнг судлахад 2010-2011 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 3.25, 3.6-4.0 голч оноотой 14%, 2.7- 3.5 голч оноотой 78%, 1.7-2.6 голч оноотой 8% байна . 2011-2012 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 2.5 байсан бол 3.6-4.0 голч оноотой 3%, 2.7-3.5 гол ч оноотой 37%, 1.7- 2.6 голч оноотой 52%, 0.7-1.6 гол ч оноотой 8% болсон байна . 2012-2013 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 2.8 байсан бол 3.6-4.0 голч оноотой 11%, 2.7-3.5 гол ч оноотой 47%,1.7-2.6 голч оноотой 39%, 0.7-1.6 гол ч оноотой 3% болж өмнөх жилээс буурсан байна . 2013- 2014 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 2.46 ба 2.7-3.5 гол ч оноотой 44%, 1.7-2.6 голч
оноотой 48%, 0.7-1.6 голч оноотой 8% болж сурлагын гол ч дүн өмнөх жилээс буурсан байна .

V курсын 78 оюутны сурлагын голч дүнг судлахад 2010-2011 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 2.92, 3.6-4.0 голч оноотой 6%, 2.7-3.5 голч оноотой 68%, 1.7-2.6 голч оноотой 26%, 0.7-1.6 голч оноотой 0% байна . 2011- 2012 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 2.64 байсан бол 3.6-4.0 голч оноотой 5%, 2.7- 3.5 голч оноотой 49%, 1.7-2.6 голч оноотой 41%, 0.7-1.6 голч оноотой 5% болж нэмэгдсэн ба 2012-2013 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 2.44, 3.6-4.0 голч оноотой 1%, 2.7-3.5 голч оноотой 38% байна . 2013-2014 онд нийт оюутны голч дүнгийн дундаж 2.86 ба 3.6-4.0 голч оноотой 8%, 2.7-3.5 голч оноотой 54% болж өмнөх жилээс оюутны сурлагын голч дүн сайжирсан байна . II-V дамжааны оюутны дундаж голч дүнг харьцуулахад II курсын оюутны голч дүн өмнөх жилээсээ буурсан байна . III курсын оюутны
голч дүн II курсдээ буураад III курсд өссөн байна . 2013-2014 онд IV курсын оюутны голч дүн өмнөх жилүүдээс буурсан ба V курсын оюутны голч дүн өмнөх жилээс сайжирсан байна .
Дүгнэлт
1. 2-5-р курсын оюутны сурлагын голч оноо ба элсэлтийн ерөнхий шалгалтын хоорондын хамааралыг пирсоны корреляцийн коэффициентээр тооцож үзэхэд шууд хамааралтай статистикийн үнэн магадлалтай байна .
2. Элсэлтийн ерөнхий шалгалтын оноог харьцуулан үзэхэд 500-с дээш оноотой хүүхдүүд 5-р курсын хувьд 69%, 4-р ку рс 70%, 3-р ку рс 89%, 2-р ку рст 97% болж
элсэгчдийн чанар сайжирсан байна .
3. 2-5-р ку рст суралцагсдын сурлагын голч оноонд харьцуулсан судалгаа хийхэд 2-р курст мэргэжлийн суурь хичээл орж эхлэхэд сурлагын голч дүн эрс буурч  байгаа нь харагдаж байна.

 

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 661
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК