Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(4)(1)
НИЙЛМЭЛ НАЙРЛАГА БҮХИЙ УРГАМЛЫН ГАРАЛТАЙ БЭЛДМЭЛИЙН ЭЛЭГНИЙ ӨВЧЛӨЛД НӨЛӨӨЛӨХ ҮЙЛДЛИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Ж.Чулуунцэцэг1,Т.Даваасамбуу1, Ц.Чимгээ1, Б. Дэлгэрмаа2, Л. Лхагва1, Л. Хүрэлбаатар3,
Ж.Сүхдолгор4, С. Бадамцэцэг1

1 “Монос” Эм судлалын хүрээлэн, 2 “Монос” Дээд сургууль, 3 Монос Групп, 4 Монгол улсын их сургууль

 
Абстракт

Introduction: Achillea asiatiсa has been used in traditional medicine for one hundreds of years. Many compounds have been isolated from /Achillea asiatica/, including flavonoids, sesquiterpenes and essential oils. Salsola collina herb grows in Siberia, Baikal and Altai. It contains a variety of amino acids, flavonoids, glycosides, and vitamins. It has a positive effect on metabolism of fats in liver, regulates cholesterol and sugar in the blood and is recommended for weight reduction. Salsola collina is widely distributed in droughty and semi-droughty area, which is used as a kind of folk remedy in traditional Chinese and Mpngolian traditional medicine for treatment of hypertension and liver protectevity .
Goal: The aim of study is to choose optimal extragent and determination liver protecting activity in Achillea asiatiсa, Salsola colina and to determine main substances in these herbals.
Material and Methods: Achillea asiatiсa was collected from Dorgonot mountain Tuv province in June of 2012, Salsola colina were collected from Medicinal botanical garden of Drug Research Institute in August of 2012. Maceration was chosen by suitable extraction method and optimal extragent was ethanol. Flavonoids were determined in evaporated extract of Achillea asiatiсa, Salsola colina using the method by Mongolian National first Pharmacopeia. We use non line wistar rats, determination liver protecting activity biochemical analysis by Hospitex analyzer.
Result: Liquid extracts were obtained from Achillea asiatiсa, Salsola colina with maceration method. Liquid extracts were evaporated on Vacuum rotor. The tehnological parameters of liquid extracts are the main important index to calculate the extragent correctly, to establish the material balance exactly, and to extract the process efficiently. 70% ethanol (1:10 sample/extragent) was determined by optimal extragent for Achillea asiatiсa, 80% ethanol (1:10) for Salsola colina. Achillea asiatiсa, Salsola colina were have liver protecting activity.
Conclusion: Some technological parameters of liquid extract were determined such as optimal extragent and the effective extracting method of Achillea asiatiсa, Salsola colina. As the result of determining these parameters, it has much practical significant for establishing the technological condition to extract the biological activity compounds completely from their plants.
Key words: Achillea asiatiсa, Salsola collina, technological pharameters, flavonoid, anthraquinons, liver protecting activity

Удиртгал: Гадаадын орнуудын болон манай орны элэг хамгаалах үйлдэлтэй бэлдмэл үүдийн найрлага, бүтээгдэх үүний хэлбэр, эмчилгээний үйлдэл зэргийг судлахад
Лив 52 элэг хамгаалах бэлдмэл , Индиго элэг цөсний бэлдмэл , Milk thistle extract, Good morning Q шарталт намдааж элэг хамгаалах бэлдмэл , Вунгидам элэг цөсний бэлдмэл , Slender Russian Thistle (Salsola collina), Ахилло бэлдмэл зэрэг бүтээгдэх үүнүүд дотоодын зах зээлд байна

1. Эдгээр бэлдмэлүүд нь элэгний бичил цусан хангамжийг сайжруулан , түүний эсийн үрэвсэл , үржлийг багасгаж, элэгний эсийн ажиллагааг идэвхжүүлэн цөс үүсэлтийг түргэсгэх үйлдэлтэй байна . Мөн янз бүрийн хорт нөлөөнөөс элгийг хамгаалан элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулж спиртийн солилцооны дүнд үүсдэ г завсрын хортой бүтээгдэхүүн болох ацетальдегидыг хурдан гадагшуулах ба мөн спиртээс үүдэлтэй элэ гний гэмтэлээс хам гаалах, өөх тосны солилцоог идэвхиж үүлэн, элэгний эдэд өөх хуримтлагдахаас сэргийлнэ. Дээрхи ижил төрлийн бүтээгдэх үүнүүдийн найрлагад олон удаа орсон давтамж , манай нөхцөлд олдох боломж нөөц, арви зэргийг харгалзан үзэж Азийн төлөгч өвс /Achillea asiatiсa/, Тол годын бударгана /Salsola colina/ ургамлуудыг элэг хамгаалах үйлдэл бүхий бэлдмэлийн түүхий эд болгон ашиглах боломж байна .Эдгээр ургамал нь тухайлбал азийн төлөгч өвс /Achillea asiatiсa.L/ -ний газрын дээрх хэсэгт сабинен , фенол зонхилсон , 3%- ийн флавоноид , сапонин, сесквите рпен, эфирийн тос зэрэг биологийн өндөр идэвхтэй нэгдлүүдийг агуулсан

2. Эдгээр нэгдлүүд нь үрэвсэл намдаах, нян хөөх, цөс хөөх, элэгний үйл ажиллагааг дэмжих үйлдэлтэй . Түүнчлэн тол годын бударгана /Salsola colina/, ургамлын газрын дээд хэсэгийн хуурай ханд нь элэгний үйл ажиллагааг дэмжих , элэг хамгаалах , биеийн дархлаа сайжруулах , элэ гний эсийн мембраны гэмтэл задралын үед үйл ажиллагааг хэвийн байдалд оруулан тогтворжуулдаг талаар П.Цэдэн нарын судалгаанд дурдсан байна.

3. Энэ нь уг ургамалд агуулагддаг каротиноид , флавоноид зэрэг мембраныг бэхжүүлэх , антиоксидант идэвхтэй бодисын нөлөө юм. Дэлхийн эм, биобэлдмэлийн зах зээл дээр ургамлын гаралтай элэг хамгаалах, элэгний үйл ажиллагааг дэмждэг аминдэм , флавоноидит нэгдлийг агуулсан бэлдмэл үүдийн эрэлт хэрэгцээ өндөртэй байгаа нь Монгол орны эмийн ургамлуудын найрлагатай бүтээгдэхүүн бий болгох боломжийг олгож байна . Энэхүү судалгааны хүрээнд бид эмчилгээний өндөр идэвхтэй эдгээр
ургамлуудын хандлагдах тохиромжтой горимыг өөрсдийн туршилтаар тогтоож , үйлчлэгч бодисын хэмжээг тодорхойлж архинаас үүдэлтэй элэгний үрэвсэлийг намдаах, элэгний эсийн нөхөн төлжилтийг дэмжин фармакологийн үйлдлийг тогтоох зорилго тавин ажиллав.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааны хэрэглэгдэхүүн болох Тол годын бударгана ургамлыг ˝Эмийн ургамлын ботаник˝ цэцэрлэг (2012.08.15), Азийн төлөгч
өвс ургамлыг Төв аймаг, Доргонотын ам (2012.07.19) түүж, эмийн ургамал хатаах технологийн дагуу бэлтгэсэн . Эмийн ургамлуудын хандыг мацерацийн арга Оросын
фармакопейн хувилбараар4, ургамлуудын хандыг вакуум нэрэгчээр өтгөрүүлэн хуурай бодисын хэмжээг рефрактометрийн аргаар, Азийн төлөгч өвсний флавоноидын хэмжээг спектропотофетрийн аргаар, Монголын үндэсний фармакопей /Анхдугаар хэвлэл /, Тол годын бударгана ургамлын флавоноидын агууламжий г “MNS 4589-98 Тол годын бударганы өвс ” стандартад заасны дагуу тус тус тодорхойлсон 5.Эм судлалын хүрээлэнгийн Фармакологийн секторын Вивар тас гт адил нөхцөлд стандарт тэжээлээр тэжээгдсэн “WISTAR” 115 толгой үүлдрийн хархан дээр элэг хамгаалах үйлдлийг тогтоох фармакологийн туршилтыг явуулсан . Мөн туршилтын дээжнүүдийн хоруу чанарын
судалгааг 20-32 гр жинтэй Balb/c үүлдрийн 23 толгой цагаан хул гана дээр явуулсан . LD50- хорон чанарыг В.В. Прозо ровскийн /1977/ хурдавчилсан аргаар хулганы сүүлний вений судсаар тарьж тогтоосон .Судалгаанд 140-290 гр жинтэй “WISTAR” үүлдрийн 4 бүлгийн 45 толгой цагаан хархыг сонгон авч дараах бүлгүүдэд хуваасан .

Хяналтын бүлэг
1. Станда ртын бүлэг
2. Хувилба р I
3. Хувилба р II
4. Хувилба р III
“Ерөөл” архийг 0.5 мл /200 гр хэмжээгээр өдөрт 2 удаа , нийт 45 хоно г амьтдын амаар уулгаж архаг шарталтын хам шинжийн эмгэг загвар үүсгэсэн . Туршилтын бэлдмэл үүдийг уулгаснаас хойш 24 цаг, 48 цаг,72 цаг, 7 хоно г, 10 хоног дээр амьтдад забой хийж цусны ийлдсийг ялгасан. Цусны ийлдсэнд тодорхой арга зүйн дагуу (ГОТ, билирубин , ГПТ, холест рол , ГГТ, шүлтлэ г фосфатаза , ЛДГ,триглице рид) биохимийн үзүүлэлтүүдийг ”HOSPITEX” фермийн биохимийн анализатораар тодорхойлсон . Тухайн судалгааны ажлыг амьтан дээр гүйцэтгэхдээ “Амьтанд туршилт хийх биоанагаахын ёс зүйн удирдамж”-ийн дагуу ёс зүйн хэм хэмжээг баримталсан болно .
Үр дүн: Толгодын бударгана, Азийн төлөгч өвсний биологийн идэвхт бодис болох нийлбэр флавоноидын онцлог шинж чанарт тулгуурлан түүнийг бүрэн гүйцэд
хандлан авахын тулд туйлшрал багатай уусгагч болох 70% болон 80%-ийн этанолыг авч дээж уус гагчийн 1:10, 1:5 харьцаатай шингэн хандыг мацерацийн аргаар бэлтгэв.
Гарган авсан өтгөн ханд тус бүрд агуулагдах хуурай бодисын үлдэгдэл болон үйлчлэгч бодисуудын хэмжээг харьцуулан хүснэгт 1, 2-оор харуулав .

Азийн төлөгч өвс ургамлыг 70%-ийн этанолд дээж уусгагчийн 1:10, 1:5 харьцаатайгаар хандлан шингэн хандыг вакуум өтгөрүүлэгчээр өтгөрүүлж 27%, 25%-
ийн хуурай бодисын үлдэгдэлтэй өтгөн ханднууд гарган авсан ба гол үйлчлэгч бодис болох флавоноидын агууламжийг тодорхойлоход , 1:10 харьцаатай ханданд хамгийн

Толгодын бударгана ургамлыг 80%- ийн этанолд дээж уусгагчийн 1:10, 1:5 харьцаатайгаар хандлан шингэн хандыг вакуум өтгөрүүлэгчээр өтгөрүүлж 27%, 23%-
ийн хуурай бодисын үлдэгдэлтэй өтгөн ханднууд гарган авсан ба гол үйлчлэгч бодис болох флавоноидын агууламжийг тодорхойлоход , 1:10 харьцаатай ханданд
хамгийн их буюу 0,85%-ийн агууламжтай байв . Толгодын бударгана ургамалд агуулагдах флавоноидын хэмжээ стандартад зааснаас 0,1%-иар ба га байгаа нь түүхий эдийн хадгалалт болон , шинж чанартай холбоотой гэж үзэж байна .

Элэг хамгаалах үйлдллийг тогтоосон фармакологийн судалгааны дүн

Туршилтын бүлгийн амьтдыг эмгэг загвар үүсч дууссанаас хойш туршилтын бэлдмэлийг амаар уулгаж цусны ийлдсэн дэхь ГОТ, билирубин , ГПТ, холест рол , ГГТ,
шүлтлэг фосфатаза , ЛДГ,триглицеридийн хэмжээг 24 цаг, 48 цаг, 72 цаг, 7 хоно г, 10 хоногт тодорхойлсон туршилтын амьтанд архаг хэлбэрийн шарталтын эмгэг загварын
үед элэгний үйл ажиллагааны үзүүлэлтүүдийг тодорхойлсон үр дүнг дараахь хүснэгтүүдээр харуулав .

Туршилтын дээжн үүд нь К.К. Сидоровын /1978/ ангиллаар хо рон чанар нэн ба гатай болно .
a. Тол годын буда рганы 80% этанолын өтгөрүүлсэн ханд :
LD50=10.11г/кг[8.9-11.6]г/кг
b. Азийн төлөгч өвсний 70% этанолын өтгөрүүлсэн ханд :
LD50=4,65г/кг[3,98-5,34]г/кг

Хүснэгт 3-аас үзэхэд эмчилгээний 24 цагийн дараа амьтны цусны ийлдсэнд агуулагдах ГОТ-н хэмжээг хяналтын бүлэгтэй харьцуулахад хувилбар 2, хувилбар 3 нь
5,1-5,9 дахин бууруулсан байна . 7 хоногийн биохимийн үзүүлэлтээр ГОТ-ын хэмжээ нь туршилтын бүлгийг хяналтын бүлэгтэй харьцуулахад Хувилбар III бүлэг илүү үр дүн
үзүүлж байна . ГОТ нь трансфераза бүлгийн эсийн митохондрид нийлэгждэг ба маш бага хэмжээгээр цусанд агуулагддаг. 7 хоног дээрх хувилба р I бүлгийн ГОТ-ын хэмжээ ихэссэн нь элэгний эсийн архаг хэлбэрийн үрэвсэл  болсонтой холбоотой . Элэг гэмтэх (гепатит , элэгний анхдагч болон метастазийн үед ) үед элэгний эсийн задрал дүнд цусанд дах ГОТ-ын хэмжээ ихэсдэг.

Туршилтын 48 цаг дээр хувилбар III бүлэг нь хяналтын бүлэгтэй харьцуулахад ГПТ-ийн хэмжээг 73% -аар бууруулсан байна . Хувилба р III бэлдмэл нь 10 хоног дээрээ
60.7 % -иар бууруулсан байна . Туршилтын 7 хоног дээр хувилбар I бэлдмэлий г хяналтын бүлэгтэй харьцуулахад ГПТ-ын хэмжээг 46,4%-иар буу руулсан байна . Харин хувилба р III бэлдмэлээс 3,6% -иар бууруулсан байна .

Хувилбар I нь эмчилгээний 10 дахь хоногт хяналтын бүлгээс ГГТ-ийн хэмжээг 70,5%-иар бууруулсан байна . Хувилбар III нь хяналтын бүлгээс 57,8%-иар бууруулж байхад хувилбар III бэлдмэлийг хувилбар II бэлдмэлтэй харьцуулахад 30,0%-иар бууруулж байна .

Хяналтын бүлгүүдтэй туршилтын бүлгүүдийг харьцуулахад Хувилбар III нь бусад бүлгүүдээсээ хамгийн их буюу 34,3%- иар бууруулсан байна . туршилтын бүлгийн
бэлдмэлүүдийг уулгаснаас хойш 48 цагын дото р ГОТ, ГПТ-ын хэмжээ буурсан ба холестролын хэмжээг мөн бууруулж өгч байна .

Эсийн цитоплазмд агуулагддаг ЛДГ-ын хэмжээ нь хяналтын бүлэгтэй хувилбар I бүлгийг харьцуулахад 24.6% бу юу 19.5-аар бууруулсан байна . ЛДГ4 болон ЛДГ5 нь
элэгний хурц үрэвсэл , цирроз , элэгний эсийн бүрэн бүтэл байдал алдагдахад цусанд байх ЛДГ-ийн хэмжээ ихэсдэг. Хувилбар II, Хувилбар III бүлгийн амьтдад ЛДГ-н хэмжээ хяналтын бүлэгтэй харьцуулахад 1,08-7,26-аар их бай гаа нь бусад бүлгүүдийг бодвол элэгний эсийн гэмтэл харьцангуй өндөр байгаатай холбоотой байх магадлалтай байна .

Миннесота -ийн их сургуулийн судлаачдын тогтоосноор эрүүл хархны ШФ-ийн агууламж 56,8-128 u/l байдаг. Эм чилгээний 24, 48 цагийн дараа хувилбаруудыг хяналтын
бүлэгтэй харьцуулхад ШФ-ийн хэмжээ буурсан байна . Шүлтлэг фосфатаза нь элэгний гидролизын бүлгийн фермент бөгөөд бусад молекулуудаас буюу нуклеотид , уураг,
алкалойд зэргээс фосфат хэсгийг нь салган авч фосфатын бодисын солилцоонд оролцдог шүлтлэг орчинд илүү идэвхтэй фермент бөгөөд элэгний өвчлөлийн үед цусанд дахь хэмжээ нь ихэсдэг. Үүнээс үзвэл хувилба р 2, 3 илүү үр дүнтэй байна .
Хэлцэмж : Азийн төлөгч өвсний ханданд агуулагдах флавоноидын хэмжээг, бусад судлаачдийн дүнтэй харьцуулахад Bimbiraite K нарын судалгааны дүнд флавоноидын
агууламж 0.05-0.08 байна бидний судалгааны дүнд 1,16% байна 6. Толгодын бударганы өвс MNS 4589-98 Мон гол улсын стандарт-д флавоноидын хэмжээг 0.9% агууламжтай байна гэж заасан харин бидний судалгааны дүнд флавоноидын агууламж 0,85% байгаа нь стандартад нийцэж байна 7. Солонгос улсын хүнс бүтээгдэхүүн
судлалын хүрээлэнд Chan-Kyu Han судлаачийн “Effect of natural drink Dawn 808 on Alcohol clearance rate in serum of ethanol-intoxicated rats” судалгааны ажилтай
харьцуулан гүйцэтгэсэн 8. Фармакологийн туршилтын эмгэг загварыг 38%-ийн этанол агуулсан согтууруулах ундаагаар нийт 45 хоног (өдөрт 2 удаа , 0.5 мл /200 гр ) амьтанд  уулгах журмаар үүсгэсэн . Эмгэг загвар үүсгэсний дараа 24, 48, 72, 10 дахь хоногууд дээрх цусны ийлдсэн дэхь биохимийн үзүүлэлтүүдийг тодорхойлсон байна . Уг судалгааны үр дүнтэй харьцуулахад бидний судалгаагаар гарган авсан бэлдмэлийн шар тайлах үйлдэлийг туршилтын 10 хоног дээрх биохимийн шинжилгээний дүнгээс
ажиглахад хяналтын бүлгийг туршилтын бүлгүүдтэй жишүүлэн үзвэл ГОТ, ГПТ болон ГГТ, Холест ролын хэмжээг багасгасан нь элэг хамгаалах үйлдлийг дэмжиж байгаа нь
харагдаж байна .
Дүгнэлт: Толгодын бударгана, Азийн төлөгч өвс ургамлуудын өтгөн ханд гарган авахад шаардлагатай технологийн параметрүүдийг тогтоож , хандлах тохиромжтай горимыг тогтоолоо . Фармакологийн туршилтын дүнд Хувилбар 3 /Азийн төлөгч өвс , Толгодын бударгана/ элэг хамгаалах үйлдэлтэй байгаа нь тогтоогдлоо .


 

 

 

Ном зүй

1. Л.Мягмар, С.Нарантуяа , Д.Батсүрэн (1991) Монгол улсын стандарт, Ахилло бэлдмэл MNS 4110-91,
2. У.Лигаа, Б.Даваасүрэн, Н.Нинжил (2004 ), Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй
3. П.Цэдэн (1998) Толгодын бударгана (Salsola collina pall) фармакологи судалгаа, 1 сэдэвт бүтээл
4. ОХ У-фармакопей (1987), 11-р дэвтэ р
5. Монгол улсын үндэсний фармакопей (2001), анхдугаар хэвлэл
6. Bimbiraite K ., Ragazininskiene O. “Comparison of the chemical composition of four yarrow Achillea”
7. Толгодын бударганы өвс , Монгол улсын стандарт 4589-98
8. Chan Kyu Han (1987) Effects of natural drink (Dawn 808) on alcohol clearance rate in serum of ethanol-intoxicated rats,
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1344
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК