Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(4)(1)
ЭМЧИД ХАНДСАН МАРКЕТИНГИЙН ИДЭВХЖҮҮЛЭЛТИЙГ СУДАЛСАН ЗАРИМ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Б.Анхцэцэг1., Л.Хүрэлбаатар1

"Монос ДС" 1

 
Абстракт

The world pharmaceutical market will reach nearly USD 1,200 billion by 2016, an increase from the USD 956 billion recorded in 2011. The 10 largest drug companies control over one-second of this market. The drug companiesinvestinhigh cost of promotion, and it uses a variety of promotional strategies to influence physicians’ prescribing decisions. Within this context, medical representatives are the key personnel employed in promoting their products. For example in the USA, drug companies spend $54.5 billion on marketing promotions and they spent more than US$10 billion on representative cost. In Mongolia, medical representatives of foreign countries are increasing over the years. So doctors and pharmacists often receive medicine information from medical representative. But the research about medical representative influence on physicians is not observed.
The purpose of the study is evaluating pharmaceutical marketing promotions tended to family health
centers/clinics physicians. Random sectional, organized based survey with questions was carried out of physicians of the family health centers/clinics. SPSS-20 and Microsoft office excel programs were used to colligate and processing information.

Result, discussion: In 2012 the Libya, an anonymous survey questionnaire was circulated to 1,000 Libyan doctors in selected public and private practice settings in Tripoli, Benghazi and Sebha. A questionnaire return rate of 61% (608 returned questionnaires) was achieved. Most respondents (94%) reported that they had been visited by medical representatives at least ‹once› in the last year. Fifty per cent of respondents met with medical representatives at least once a month, and 20% at least once a week. In 2010 the Germany, 100 physicians in each of three specialties (neurology/psychiatry, general medicine, and cardiology) were surveyed with a questionnaire containing 37 questions. 208 (69.3%) questionnaires were anonymously filled out and returned. The result was 77% (n = 160) of all physicians were visited by PSR at least once a week, and 19% (n = 39) every day. In this study, an anonymous survey questionnaire was circulated to 100 physicians of the family centers/ clinics. A questionnaire return rate of 99% (99 returned questionnaires) was achieved. Most respondents 100% reported that they had been visited by medical representatives at least once in the last years. 55.5% of respondents met with medical representatives at least once a month, so 24.2% at least once a week. So 76.8% questionnaireswere satisfied after having representative meetings are informative, advertising and information include equally among 57.2 questionnaires had complete answers.
Conclusions
• All respondents met with medical representatives at least once a month.
• Content of representatives meetings are equally adverting and informative so it influences positively to them.
• 61.2% questionnaireswere satisfied after having representative meetings.

Үндэслэл: 2011 онд дэлхийн эмийн зах зээл дээр 956 тэрбум ам.долларын үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгсэл эмийн зах зээлийн эргэлтэд орсон бөгөөд энэ тоо баримт нь 2014 оны эцсийн байдлаар 1 триллион ам.доллар, 2016 он гэхэд 1,2 триллион ам.доллар болтлоо нэмэгдэх хандлагатай байна [1, 2]. Эм , эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэлийн тэргүүлэгч 10 компани нийт зах зээлийн 50 орчим хувийг эзэлж байна [3]. Эм үйлдвэрлэгч компаниуд борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор маш өндөр өртөг бүхий идэвхжүүлэлтийн үйл ажиллагааг явуулдгаас эмч болон эмнэлгийн мэргэжилтэнд хандан явуулдаг идэвхжүүлэлт нь маркетингийн үйл ажиллагааны ихэнх хувийг эзэлдэ г[4]. Мөн эм үйлдвэрлэгч компаниуд өөрийн жилийн төсвийн 46-63 хувийг эмч төлөөлөгч нарын үйл ажиллагаанд зарцуулда г[5]. Жишээлбэл : АНУ-д эмийн маркетингийн идэвхжүүлэлтийн үйл ажиллагаанд 54,5 сая ам.долларыг зарцуулснаас 45 орчим хувийг эмч төлөөлөгч нарын үйл ажиллагааны зардал, 30 орчим
хувийг эмийн үнэгүй дээж өгөх, 10 орчим хувийг хурал, сургалт, интернет ашиглан явуулсан идэвхжүүлэлт эзэлжээ [6]. Манай оронд жил ирэх тусам гадаад орны эм үйлдвэрлэгч компаниудын төлөөлөгчийн газруудын тоо нэмэгдэж тэр хирээрээ эмч төлөөлөгч нарын явуулах маркетингийн үйл ажиллагаа эрчимжиж байна . Эмч, эм зүйч нар эмийн мэдээллийг ихэвчлэн эмч төлөөлөгч нараас авдаг хэдий ч эмч төлөөлөгчийн эмч нарт хандан явуулсан уулзалт , сургалтын үр дүн яма р байдаг талаар хараахан судалж тогтоогоогүй байгаа юм[7].
Судалгааны ажлын зорилго: Өрхийн эмнэлгийн эмчид хандсан маркетингийн идэвхжүүлэлтийн нөлөөллийг судлах
Судалгааны материал, арга зүй: Судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт өрхийн эмнэлгүүдээс энгийн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар 50 өрхийн эмнэлгийг сонгон авч нийт 100 эмчээс асуумж судалгаа авсан . Мэдээллийг нэгтгэн боловсруулахад SPSS-20, Microsoft office excelпрограмуудыг ашиглав.
Үр дүн: Бид судалгааны эхний шатанд оролцогч эмч нар эмч төлөөлөгч нартай жилд, сард, долоо хоногт ямар давтамжтайгаар уулздаг болохыг илэрүүлэхийг зорилоо .

Хүснэгтээс харахад
• Судалгаанд оролцсон эмч нараас29 эмч буюу 29.3% нь сард дунджаар нэг удаа эмч төлөөлөгч нартай уулздаг гэж хариулсан байна .
• Судалгаанд оролцсон эмч нараас 17 эмч буюу 17.2% нь сард  дунджаар хоёр удаа эмч төлөөлөгч нартай уулздаг гэж хариулсан байна .
• Судалгаанд оролцсон эмч нараас 14 эмч буюу 14.1% нь долоо хоногт дунджаар нэг удаа эмч төлөөлөгч нартай уулздаг гэж хариулсан байна .
• Судал гаанд оролцсон нийт эмч нараас 1 эмч буюу нийт оролцогчдын 1% нь эмч төлөөлөгчтэй хэр олон удаа уулздаг талаараа хариулт өгөөгүй бөгөөд уг хариултыг хүчингүйд тооцсон . Эмчид хандсан маркетингийн гол идэвхж үүлэлт болох эмч төлөөлөгч нарын уулзалтад эмч нар хэрсэтгэл ханамжтай байдгийг дараах хүснэгтээр харууллаа .

Хүснэгтээс харахад
• Судалгаанд оролцсон нийт эмч нараас 2 эмч бу юу нийт оролцогчдын 2% нь дээрх асуумжийн аль нэг асуултад хариулаагүй бөгөөд уг хариултуудыг хүчингүйд тооцон
үр дүнгболовсруулсан .
• Эмч төлөөлөгч нар эмчтэй уулзсан уулзалтын агуулга бүрэн мэдээллийн чанартай , мэдээлэл өгөх талруугаа давамгайлсан байдаг гэж 36.8% нь буюу 36 эмч хариулсан .
• Эмч төлөөлөгчийн уулзалтын агуулга бүрэн сурталчилгааны чанартай , сурталчилгаа талруугаа давамгайлсан байдаг гэж 34.6% нь бу юу 34 эмч хариулсан .
• Эмч төлөөлөгчтэй уулзсан уулзалтын дараа сэтгэл хангалуун үлддэг гэж 61.2% нь буюу 60 эмч хариулсан .
• Судалгаанд оролцсон эмч нараас 38 эмч буюу 38.8 хувь нь эмч төлөөлөгчтэй уулзсан уулзалтын дараа сэтгэл хангалуун бус үлддэг гэж хариулсан .
Хэлцэмж: Аж үйлдвэржсэн орнуудын судалгаанаас харахад эмч төлөөлөгч нар долоо хоногт нэг удаа эмч нартай уулзалт хийдэг. Турк улсын 3 дахь том хот болох Измир
хотын эмч нарын тэн хагас нь өдөр бүр дор хаяж нэг эмч төлөөлөгчтэй уулздаг бөгөөд тэдний гуравны нэг нь 30-аас дээш минутыг эмч төлөөлөгч нар зарцуулсан байна [5].
2012 онд Бүгд Найрамдах Ливи улсад 1000 эмчийг хамруулсан асуумж судалгаа хийгдсэн . Уг судалгаанд оролцсон эмч нараас 608 эмч бу юу 61% нь тэдэнтэй эмч төлөөлөг хэр олон уулзалт хийдэг талаа р дараах хариултыг өгсөн байна . Үүнд:
• 94% нь өнгөрсөн жилд дор хаяж нэг удаа эмч төлөөлөгчтэй уулзсан
• 50% нь сард нэгээс олон удаа уулздаг
• 20% нь долоо хоногт нэгээс олон удаа уулзда г[8]. 2010 онд Герман улсад ерөнхий мэргэжлийн, сэтгэц мэдрэлийн , зүрх судасны 300 эмчийг хамруулсан асуумж судалгаа
хийгдсэн . Уг судалгаанд оролцсон эмч нараас 208 эмч бу юу 69.3% нь тэдэнтэй эмч төлөөлөгч хэр олон уулзалт хийдэг талаар дараах хариултыг өгсөн байна . Үүнд:
• 77% бу юу 160 эмч долоо хоног нэгээс олон удаа уулздаг
• 19% бу юу 39 эмч өдөр бүр уулзда г [9]. Улаанбаатар хотын өрхийн эмнэлгүүдээс санамсаргүй түүвэрлэлтийн аргаар сонгон авсан 100 эмч нарыг хамруулан асуумж
судалгаа хийгдсэн . Уг судалгаанд оролцсон эмч нараас 99% нь тэдэнтэй эмч төлөөлөгч хэр олон уулзалт хийдэг талаар дараах хариултыг өгсөн байна . Үүнд
• 100% нь жилд дор хаяж нэг удаа эмч төлөөлөгчтэй уулзсан
• 55.5% нь сард нэгээс олон удаа уулзда г
• 24.2% нь долоо хоногт нэгээс олон удаа уулзда г. (Хүснэгт №1) Бүгд Найрамдах Ливи улс болон Герман улсад хийгдсэн судалгаанууд нь эмч төлөөлөгчийн уулзалтыг маркетингийн идэвхж үүлэлтийн хэрэгслүүдийн хүрээнд өргөжүүлэн судалсан бол уг судалгаа нь эмч төлөөлөгч нарын уулзалтын мэдээллийн агуулга болон эмч нарын сэтгэл ханамжийн талаа р өргөжүүлсэн судалсан болно . (Хүснэгт №2) Эмч төлөөлөгчийн уулзалтын агуулга болон чанарын хувьд
• Судалгааны асуумжид бүрэн ха риулт өгсөн эмч нарын 57.2 хувь нь эмч төлөөлөгч нарын уулзалт мэдээллийн чанартай эсвэл суртал чилгаа мэдээллийг эн тэнцүү хамарсан байдаг гэсэн хариултыг өгсөн бөгөөд тэдний 76.8% хувь нь ийм уулзалтын дараа сэтгэл хангалуун үлддэг.
• Судал гааны асуумжид бүрэн хариулт өгсөн эмч нарын 34.6 хувь нь эмч төлөөлөгч нарын уулзалт нь сурталчилгаа талруугаа давамгайлсан болон бүрэн сурталчилгааны чанартай байдаг гэсэн хариултыг өгсөн бөгөөд тэдний 64.7 хувь нь ийм уулзалтын дараа сэтгэл хангалуун бус үлддэг гэсэн үр дүн гарсан байна .

Дүгнэлт:
Судал гааны үр дүнг үндэслэн дараах дүгнэлтийг гаргалаа.
• Судал гаанд хамрагдсан эмч нар эмч төлөөлөгч нартай сард дунджаар 1-3 удаа уулзалт хийдэг.
• Судал гаанд хамрагдсан эмч нарын 61.2 хувь нь эмч төлөөлөгчтэй уулзсан уулзалтын дараа сэтгэл хангалуун үлдсэн .
• Эм ч төлөөлөгч нарын уулзалтын агуулга нь мэдээллийн чанартай эсвэл мэдээлэл сурталчилгааг эн тэнцүү агуулсан байх нь эмч нар уулзалтын талаар эерэг сэтгэгдэлтэй үлдэхэд нөлөөлдөг байна .

 

Ном зүй

1.THE PHARMACEUTICAL INDUSTRY AND GLOBAL HEALTH FACTS ANDFIGURES 2012., 2013.
2. http://www.reportlinker.com/ci02257/ Pharmaceutical.html
3. Staton T., Top Pharma Companies by 2012 Revenues., 2013.
4. Mahmoud Abdullah Al-Areefi MAH, Mohamed Izham b Mohamed Ibrahim. Physicians’ perceptions of medical representative visits in Yemen: a qualitative study BMC Health Serv Res 2013;2013; 13: 331.
5. Project WHO/HAIC. Understanding and Responding to Pharmaceutical Promotion.
6. Энхтуяа .Б. ,Эмч төлөөлөгчийн ажлын онцлог ба ёс зүйн харилцаа , хандлагын судалгаа., 2012.
7. Анхцэцэ г.Б.,Жорооролго,хэмийн идэвхжүүлэлтийн судалгааны дүн Монголын эм зүй, эм судлал2013;2.
8. Alssageer MA., Kowalski SR. A survey of pharmaceutical company representative interactions with doctors in Libya.,Libyan J Med;2012:18.
9. Lieb K.Brandtonies S., A survey of german physicians in private practice aboutcontacts with pharmaceutical sales representatives.,DtschArztebl Int;107:392-
398.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 323
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК