Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(4)(1)
ХАНИАЛГА НАМДААХ ҮЙЛДЭЛТЭЙ УРГАМЛЫН ГАРАЛТАЙ СИРОП БЭЛДМЭЛИЙН ФАРМАКОЛОГИЙН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Ц.Чимгээ1 , Б.Отгонцэцэг2, , Б.Хашчулуу1, Л.Лхагва1, Л.Хүрэлбаатар3

1Эм судлалын хүрээлэн, 2”Монос” Эм Зүйн Дээд Сургууль, 3”Монос”групп

 
Абстракт

Introduction: The development of a plant derived supplement with mild effects and reduced toxic and side effects for the treatment of respiratory disease is very crucial. Therefore we tested the cough suppressant effects of three plant preparations that are made from Thymus gobicus Tczern, Thermopsis lanceolata L, Glycyrrhiza uralensis Fisch and Vaccinium Vitis idea/, plants that are common in our country.
Materials and Methods:The research was conducted in 2013-2014 at the Pharmacological Laboratory of the Drug Research Institute. The experiment was carried out on four groups of 20 guinea weighing 300-400 grams and the experimental condition of coughing was generated using the method of Ucelay et al.
Result:The results of the study show that the combination 3 (Thymus gobicus Tczern, Thermopsis lanceolata L, Glycyrrhiza uralensis Fisc, Vaccinium Vitis idea) had suppressed the most when compared to the other combinations.

СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮНДЭСЛЭЛ : Амьсгалын замын халдвар нь амьдарч буй орчин, нийгмийн нөхцөл байдал , амьдарч буй хэв маяг түвшинээс үл хамааран тархдаг халдварт өвчин билээ. Амьсгалын эрхтэн гадаад орчинтой шууд байнга харьцаж байдаг учраас амьсгалын замын халдвар ямагт бусад халдваруудын дотор тэргүүн байрыг
эзэлдэг. Эрүүл мэндийн яамны статистик мэдээгээр амьсгалын замын өвчлөл жилээс жилд нэмэгдэж байгаа бөгөөд нийслэл хотод 2007-2009 оны байдлаар амьсгалын өвчлөл нийт өвчлөлийн 23,4-24,4%-ийг эзэлж байна 1. Манай оронд түгээмэл ургадаг, нөөц ихтэй , биологийн идэвх өндөр, хор гаж нөлөө багатай ургамлын гаралтай эмийн бэлдмэл гарган авах зайлшгүй шаардлага эрдэмтэн , судлаачдын анхаарлыг ихэд татаж билээ. Иймд бид уламжлалт болон орчин үеийн анагаах ухааны өргөн хэрэглэгддэг Чихэр өвс , Тарваган шийр, Говийн ганга зэрэг ургамлуудыг нарийвчлан судалж , ханиалга намдаах үйлдэлтэй эмийн бэлдмэл гарган авах зорилго тавин ажилласан2,3.
СУДАЛГААНЫ АЖЛЫН ЗО РИЛГО : Урал чихэр өвс (Glycyrrhiza Uralensis fisch), Тарваган шийр (Thermopsidis Sibirica Czefr), Говийн ганга (Thymus Gobicus Tschern), Аньс
(Vaccinum Vitis idea) зэрэг ургамлаас гарган авсан бэлдмэлийн фармакологийн үйлдлийг судлах зорилго тавьсан .
СУДАЛГААНЫ ХЭРЭГЛЭГДЭ ХҮҮН, АРГА ЗҮЙ: Судалгааны ажлыг 2013-2014 онд Эм судлалын хүрээлэнгийн Эм зүй, фитохимийн болон Фармакологийн лабораторид  хийсэн . Ханиалга намдаах 3 төрлийн сиропон бэлдмэлийн дээжийг перколяци болон мацерацын аргаар бэлтгэн эмийн хэлбэрт оруулав .4,5,6,7,8,9 Фармакологийн туршилтыг хяналт, хувилбар 1(Ганга, Чихэр өвс , Тарва ган шийр), хувилбар 2 (Ганга, Чихэр өвс , Тарваган шийрийн нунтаг), хувилбар 3 (Ганга, Чихэр, өвс , Тарваган шийр, Аньс), стандарт (Гербион) гэсэн 4 бүлгийн 300-400гр жинтэй 20 усан гахайд ханиалгын эмгэг загварыг Ucelayeral (1991) арга зүйн дагуу үүсгэн, ханиалгын идэвхийг тодорхойлсон 11. Судалгааны ажлыг гүйцэтгэхдээ Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн вивараас авчирсан туршилтын усан гахайг нэгэн төрлийн хооллолт , арчилгааны
нөхцөлд байлган, “Амьтанд туршилт хийх биоанагаахын ёс зүйн удирдамж”-ийн дагуу ёс зүйн хэм хэмжээг баримтлан батлагдсан аргачлалын дагуу явуулсан 12. Туршилтын үр дүнгийн боловсруулалтыг SPSS16 программ дээр хийж гүйцэтгэсэн .
СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮН: Судалгааг 4 бүлгийн 20 усан гахайд ханиалгын эмгэг загварыг Ucelayeral /1991/ арга зүйн дагуу үүсгэсний дараа хяналтын бүлгийн амьтдын ханиалгын тоог стандарт (Гербион) болон туршилтын 3 хувилбарыг уулгасан амьтантай харьцуулан , туршилтын үзүүлэлтийг дараах графикаар харуулав .

Дээрх графикаас үзэхэд ханиалгын эмгэг загвар үүсгэсэн үед туршилтын бүлгүүдийг хяналтын бүлэгтэй ха рьцуулахад ханиалгын тоог стандарт-38.1%, хувилбар-1 нь 81.2%, хувилбар-2 нь 2.6 дахин, хувилбар-3 нь 3.2 дахин тус тус багасгаж байв .
ХЭЛЦЭМЖ: Монгол орны эмийн ургамлаас гарган авсан “Чигатуссин ”, “Читамон ” бэлдмэлийн найрлаганд орж буй Чихэ р өвс (Glycyrriza uralensis Fisch), Тарваган шийр (Thermopsis lanceolata L) нь ходоодны салстыг цочроон, цэр ховхолж , үрэвсэл намдаах үйлдэл үзүүлдэг. Бидний судалгаагаар Говийн ганга (Thymus gobicus Tczern), Тарваган шийр( Thermopsis lanceolata L), Урал чихэр өвс (Glycyrriza uralensis Fisch), Аньс(Vaccinium Vitis idea) зэрэг ургамлуудаас гарган авсан бэлдмэлүүдийг туршилтын амьтанд ханиалгын эмгэг загвар үүсгэсэн үед хэрэглэхэд эмчлээгүй хяналтын бүлэгтэй харьцуулахад ханиалгын тоог стандарт-38.1%, хувилбар-1 нь 81.2%, хувилба р-2 нь 2.6 дахин, хувилбар-3 нь 3.2 дахин тус тус багасгаж байгаа нь судлаач О.Баярсайханы БНХАУ–ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Өвөр монголын үндэсний их сургууль дээр хийгдсэн ханиалгын эмгэг загвар үүсгэсэн үед сороол -4 тангаар туршилтын хулганыг 5 хоног эмчилэхэд ханиалгын идэвхийг хувилбар 1-69,6%, хувилбар 2-81,6% хүртэл бууруулж байгаа үр дүнтэй тохирч байна .13 Мөн судлаач Б.Цолмон чимэгийн судалгаагаар Дагуурын тарваган шийр (Thermopsis Dahurica Czefr) нь туршилтын амьтанд адреналин гидрохлоридоор үүсгэсэн уушгины хурц хавагналтын эмгэг загварын үед уушгины альвеолын шалчилтыг багасган, сурфактантын тогтворт чанарыг нэмэгдүүлдэг, антиоксидант үйлдэл үзүүлдэг болохыг тогтоосон 14. Харин бидний судалгаагаар ханиалгын эмгэг загвар үүсгэсэн үед Говийн ганга (Thymus gobicus Tczern), Тарваган шийр (Thermopsis lanceolata L), Урал чихэр өвс (Glycyrriza uralensis Fisch), Аньс (Vaccinium Vitis idea) бүхий бэлдмэл нь ханиалга намдаах
идэвхтэй үйлдэл үзүүлсэн .
ДҮГНЭЛТ: Судалгааны дүнгээс үзэхэд туршилтын амьтанд ханиалгын эмгэг загвар үүсгэсэн үед хувилбар 3 Говийн ганга (Thymus gobicus Tczern), Тарваган шийр (Thermopsis lanceolata L), Урал чихэр өвс (Glycyrriza uralensis Fisch), Аньс (Vaccinium Vitis idea) нь бусад хувилбаруудаас илүү ханиалгын эсрэг идэвхитэй үйлдэлтэй үзүүлж байгаа нь тогтоогдлоо .

Ном зүй

1. Энхцацрал Ч. Халдварт бус өвчний нийтлэг эрсдэл , хүн амын нас баралт, агаарын бохирдлын хамаарлын судалгаа”. /2007-2009/
2. Ганга: Их Британы фармакопей , УБ, 2007, 2-р боть , х 2038.
3. Чихэр өвс : Австрийн фармакопей
4. Эрдэнэцэцэг Г, Хандсүрэн С. “Эмийн технологи -I”, УБ, х 314.
5. Монгол Улсын Үндэсний Фармакопей . Бактерийн нийт тоог тодорхойлох . УБ, 2011, Анхдугаар хэвлэл , х 596.
6. Монгол Улсын Үндэсний Фармакопей . Enterobacteriaceae бүлгийн бактер тодорхойлох арга. УБ, 2011, Анхдугаар хэвлэл , х 579.
7. Монгол Улсын Үндэсний Фармакопей . Хөгц мөөгөнцөр тогтоох арга. УБ, 2011, Анхдугаар хэвлэл , х 598.
8. Монгол Улсын Үндэсний Фармакопей . Эм , эмийн бүтээгдэхүүний дээж авах . УБ, 2011, Анхдугаар хэвлэл , х 473.
9. Thai J.Parm .Sci. Spectrophotoetric determiatio of total alkaloids I some Iranian medicinal plants, Fazel Shamsal, Hazidreza Monsef2, Rouhollah Ghazooshi2 and Mohammvadreza Verdian-rizi, 232 (2008) 17-20 17.
10. Европын фармакопей , Extractum Glycyrrhizae page 324, Extractum Glycyrrhizae Liquidum .
11. Хабриева Р.У. “Руководство поэкспе рментальномуизу чению новчых фармаколо ческих веществ”Москва , 2005, с 477-482.
12. Бурмаажав Б. Анагаах ухааны ёс зүй. УБ, 2011
13. Баярсайхан О. Туршилтын амьтанд уушгины эмгэг загвар үүсгэж, “Сороол -4” тангаар эмчлэх асуудалд . БНХАУ- ӨМӨЗО, 2012, Диссертацийн бүтээл .
14. Цолмон чимэг Б. Дагуурын тарваган шийр/ Thermopsis Dahurica Czefr/ ургамлын уушги хамгаалах үйлдлийн фармакологи судалгаа. УБ, 2013, АУ-ны магистрын бүтээл .
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1863
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК