Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(4)(1)
ШИНЭСЭ РХҮҮ БУДАРГАНА (SALSOLA LARICIFOLIA TURCZ. EX LITV) УРГАМЛЫН ХАВДРЫН ЭСРЭГ ИДЭВХИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Б.Батдөлгөөн1, Б.Уранбилэг1 .Д.Төртүших2 , Д.Энхжаргал3

Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль,Эм зүйн сургууль1,2,3

 
Абстракт

Introduction: The previous study confirmed, derivatives of 7-hydroxycoumarin isofraxidin, scopoletin, which is containing in Salsola Laricifolia, are studied to significant effect to cancer cells. The researchers have been determined the natural resources of Salsola Laricifolia grown in Mongolia and worked out of possibility of cultivation of this plant. To investigate of anticancer activity of Salsola Laricifolia and to find out possibility of natural anticancer drug are attracting the researcher’s attention.
Methods: The acute toxicity studied by method Prozorovskii V.B. The cancer model is created by urethane, method of Nettleship Kay, Trainin on 50 Wistar strain rats during 4 months.
Results: In the oncopathololgical analysis shows: in a Testing group observed infiltrated lymphocyte cells, inflammation cell were determined in interstitial tissue. In ‘1st control group observed difference of epithelium cell, increasing size and number of nucleus. Chromatin was agglomerated. Hyperplasia and infiltrated lymphocyte were produced. In ‘1st control group observed difference of epithelium cell and dysplasia, nucleus polymorphism was observed.The result of ELISA test was in 1st group 23.41±1,17 ng/mL, 2nd group 22.572±1.42 ng/mL, 3rd group was 23.984±0.46 ng/mL, 4th group was 24.573±0.07 ng/mL respectively
Conclusions: Oncopathological analysis shows that, Salsola laricifolia has anticancer activity.The result of ELISA test was, the concentrate of p53 3,57% in Testing group; 8,15% in ‘1st control group’ decreased than Healthy groups and its confirmed that Salsola laricifolia has anticancer activity
Key words:Salsola laricifolia, anticancer activity, cancer, p53, ELISA test

Судалгааны үндэслэл: Монгол улсад хүн амын өвчлөл, нас баралтын үндсэн шалтгаан нь зүрх судасны өвчин, удаад нь хорт хавдар ордог бөгөөд жилд 3000 гаруй хүн хорт
хавдраар шинээр өвчилж байна . Шинэсэрхүү бударгана ургамын 7-гидроксикумарины уламжлалд хамаарах скополетин болон изофраксидин кумаринууд нь хавдрын эсрэг
идэвхтэй болох нь судлагдсан юм. Монгол оронд зэрлэгээр ургадаг Шинэсэрхүү бударгана ургамал нь арвин нөөцтэй болох нь тогтоогдсоноос гадна уг ургамлын түүхий эдийг тарималжуулан хэрэглэх боломжийг судалсан тул цаашид хавдрын эсрэг ургамлын гаралтай шинэ эм гарган авах үндэслэлийг батлан , хавдрын эсрэг идэвхийг судлах зорилго тавилаа .
Судалгааны ажлын зорилго: Шинэсэрхүү бударгана- Salsоla laricifolia Turcz.ex Litv, ургамлын хавдрын эсрэг идэвхийг судлан тогтоох
Судалгааны ажлын зорилт:
1. Шинэсэрхүү бударгана ургамлын хавдрын эсрэг идэвхийг хавдрын эмгэг загварын үед амьтдын биеийн жин, цагаан эс, онкопатогистологийн өөрчлөлтүүдээр үнэлэх
2. Шинэсэрхүү бударгана ургамлын хавдрын эсрэг идэвхийг дээрх эмгэг загварын үед р53 уургийн тоон үзүүлэлтээр тогтоох Судалгааны ажлын шинэлэг тал Монгол оронд элбэг ургадаг, мөн тарималжуулан хэрэглэж буй Шинэсэрхүү бударгана ургамлын хавдрын эсрэг идэвх байгаа эсэхийг анх удаа судлан хавдрын эсрэг идэвхтэй болохыг тогтоосон .Шинэсэрхүү бударгана ургамлын түүхий эдийн хавдрын эсрэг фармакологи судалгааны үр дүнг молекул биологийн аргаар баталгаажуулсан .
Судалгааны ажлын арга зүй Шинэсэрхүү бударгана ургамлын хурц хоруу чанарыг В.П.Прозо ровскийн хурдавчилсан аргаар тодорхойлов .-Харханд хавдрын эмгэг загварыг Nettleship Kay, Trainin нарын аргаар 4 сарын хугацаанд явуулав . Туршилтын хархнуудыг 4 бүлэг болгон хуваасан :

-Горяевын тороор цуснаас авсан дээжинд цагаан эсийг микроскопоор тоолох
-Онкопато гистологийн шинжилгээний арга
-Фермент холбоот эсрэг биеийн урвалын аргаар хавдар дарангуйлагч р53 генийн агууламжийг тооцож олох  Судалгааны ажлын статистик боловсруулалтыг SPSS 16 программыг ашиглан 95%-ийн итгэх интервал , стандарт алдаа, стандарт хазайлтыг, дундаж, статистик ач холбогдлыг тооцов .
Судалгааны ажлын үр дүн: Шинэсэрхүү бударгана ургамлын шингэн хандны үхлийн дундаж тун (LD50) 17.6 г/кг бөгөөд маш бага хорон чанартай болох нь тогтоогдлоо .
“Хяналт-1” бүлгийн цагаан хархны дундаж жингийн өөрчлөлт 17,7%-иар (р=0.02) статистикийн хувьд ялгаатай байсан .
“Туршилтын” бүлгийг “Хяналт 1” бүлэгтэй харьцуулахад Шинэсэрхүү бударгана ургамал нь уретан хамааралт биеийн жингийн өөрчлөлтөнд нөлөөлсөн үр дүнг үзүүлж
байна . /хүснэгт 1/ Туршилтын эхний 45 хоногт уретан хэрэглэсэн “Хяналт 1” бүлэгт цагаан эс хамгийн бага байгаа бөгөөд харин судалгааны 90 хоногт дахин тоолоход цусны цагаан эс нэмэгдсэн байна . Энэ нь үрэвслийн процесс явагдаж буйг харуулж байна . “Туршилтын” бүлэгт лимфоцит эсийн нэвчдистэй, завсрын эдэд судас гэмтэж цус
харвалт үүссэн .Бага зэргийн үрэвслийн эсүүд ажиглагдсан.“Хяналт 1-р” бүлэгт хучуур эсийн өөрчлөлттэй.Бөөм ихээр үүссэн ба бөөм томорсон .Хроматины нягтралтай харагдаж байна .Уушгины эдэд метоплази өөрчлөлттэй. Дисплазийн хүнд өөрчлөлт болон бөөм полиморф хэлбэртэй болсон байна . Цагаан хархны сийвэнд агуулагдаж буй p53 уургийн агууламж /зу раг 1/ “Хяналт-1” бүлэгт хамгийн бага буюу эрүүл бүлгээс 8,15% (p=0.012) бага байсан ба мөн Шинэсэрхүү бударгана ургамлын ханд хэрэглэсэн бүлгээс 3,57%-иар бага байлаа 6 /Хүснэгт 2/
Үр дүнгийн хэлцэмж: Ларизид кумарин нь судлагдаагүй байгаа бөгөөд энэхүү бодисыг анх 1986 онд С.Нарантуяа Д.Батсүрэн нар шинэсэрхүү бударганаас ялган авсан ба хавдрын эсрэг үйлдлийн идэвхтэй байж болох өндөр магадлал төрүүлж байгаа билээ. Шинэсэрхүү бударгана ургамлын хурц хоруу чанар нь 17,6 г/кг болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь өмнө нь хийгдэж байсан / Болормаа П Амбага. М Саранцэцэг Б 1997/ судлаачдын судалгааны ажлын үр дүнтэй ойролцоо байна .Судалгааны явцад туршилтанд орж байсан бүх бүлгүүдийн дундаж жингийн өөрчлөлт нь Брекман, Дардимов (1967) нарын судалгаагаар туршилтын амьтны бие махбодь
эмийн бодист дасан зохицох үйлдлийн улмаас биеийн жин өөрчлөгддөг гэсэн таамаглалаар тайлбарлаж болох юм.Шинэсэрхүү бударгана хэрэглэсэн (хяналт-2) бүлгийн цусны цагаан эсийн тоо хэрэглээгүй бүлгийн цагаан эсийн тооноос их болсон нь дархлааны эрчимийг дээшлүүлдэг судалгааны ажилтай тохирч байна . (П.Боло рмаа, М.Амбага, Б.Саранцэцэг.1997),. Мөн Boyland, Nery (1965) нарын судалгаагаар уретан нь хулганы цусан дахь цагаан эс үүсэлтийг нэмэгдүүлдэг гэсэн судалгаатай дүйж байна . Шинэсэрхүү бударгана ургамал дархлааны эсийн үйл ажиллагааг нэмэгдүүлж, улмаар Мөн туршилтын бүлгийн элэгний эдэд бөөм уусаж хайлсан ба сөнөрсөн, бөөм томорч нуклеотидууд тодорсон байхад хяналт-1 бүлэгт бөөмхөний харьцаа ихэссэн Бөөм олон бөгөөд том болсон , бөөмийн полиморфизм ажиглагдсан. Зарим бөөм балархайтсан , бөөмхөн харагдаж байсан ба хроматин нь бөөгнөрч жигд бус болсон байлаа . Энэ үр дүн нь Шинэсэрхүү бударгана ургамал нь элэгний эсийн хавдарт илүү идэвхтэй байж болохыг харуулж байгаа бөгөөд цаашдын судалгаанд 7-гидроксикумарин уламжлалын ларизидыг ялган авч элэгний хавдрын эсийн шугамд
хэрхэн нөлөөлөхийг судлах шаардлагатай гэж үзлээ .
Судалгааны ажлын дүгнэлт:
1.“Хяналт-1” бүлэг буюу дан уретан хэрэглэсэн бүлгийн биеийн жин 17.7%- иар (p<0.05) ихэссэн нь бусад бүлэгүүдтэй харьцуулахад статистикийн ач холбогдол
бүхий ялгаатай байлаа . Цагаан эсийн тоо “Хяналт-1” бүлэгт нэмэгдсэн бөгөөд бусад бүлэгт цагаан эсийн тоон өөрчлөлт илэрсэнгүй. Онкопато гистологийн судалгааны
дүнд “Хяналт-2” болон “Эрүүл” бүлгийн цагаан хархны бөөр, уушги, элэгний эд харьцангуй эрүүл байсан . “Туршилтын” бүлгийн цагаан хархны бөөр, уушги, элэгний эдэд анхдагч хавдрын эс ажиглагдаагүй ба үрэвсэл болон лимфоцит эсийн нэвчдистэй, уушгинд гиперплази ажиглагдсан.Харин “Хяналт-1” бүлэгт уушги болон элэ гний эдэд бөөм томорч, хроматин нягтралтай , хүнд дисплази илэрч анхдагч хавдар ажиглагдсан.Дээрх бүлгүүдэд илэрсэн үзүүлэлт үүдээс харахад Шинэсэрхүү бударгана ургамал нь хавдрын эсрэг нөлөөлж буйг харуулж байна .
2. р53 уургийн агууламж “Туршилтын” бүлэгт 3,57%-иар, “Хяналт-1” бүлэгт 8,15%- иар тус тус эрүүл бүлгээс багассан байгаа нь шинэсэрхүү бударгана ургамал нь хавдрын
эсрэг идэвх үзүүлж буйг баталж байна .

 

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 613
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК