Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
ТӨВ АЙМАГТ УРГАДАГ ЗАРИМ НЭН ХОВОР АШИГТ УРГАМЛЫН ТАРХАЦ-НӨӨЦИЙН СУДАЛГААНЫ ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Батцэрэн Ц.1, Мөнхжаргал Б.1

1- ШУА, Ботаникийн хүрээлэн

 
Абстракт

Rare and endangered 5 species are distributed to grow in Tuv aimag. Global warming, aridity, livestock grazing, and mining factors effect to lose the distribution area of those rare and endangered species. Therefore, it is important to study for their accurate population size. Based on thatprotection works could be evenly distributed within the areal distribution. It is rather demanding work to make test study for finding new sites that needed to protect, to restore those rare and  endangered species and to make plantation, to domesticate for transplantation and multiplication and to protect gene pool by the method of biotechnology.
Key words: Tuv aimag, useful plants, distribution, reserves

Үндэслэл: Төв аймгийн нутаг дэвсгэр уур амьсгал, газрын гадаргуу, хөрсний онцлог байдлаараа харилцан адилгүй байдагтай уялдаж, тэнд бүрэлдэн тогтсон ургамлан
нөмрөг, ургамлын бүрдэл ялгаатай. Ургамлан нөмрөг, ургамлын бүтэц, бүрэлдэхүүнтүүнийг бүрдүүлж буй ургамлын төрөл, зүйл, тэдгээрийн элбэг ховор, ашиглагдах байдал, нөөц, тархац, экологи болон бүлгэмдлийн онцлог зэрэгтэй нягт холбоотой. Иймд эдгээрийг илрүүлж тогтоосноор тухайн газар нутгийн ургамлын бүрэлдэхүүн, ургамлын нөөцийг зөв зохистой ашиглаж хамгаалах асуудлыг боловсруулах боломжтой болно.
Судалгааны зорилго: Төв аймгийн хэмжээнд нэн ховор, ховор, ашигт ургамлын тархац-байршил, гарц-нөөцийн өнөөгийн байдал хийгээд өөрчлөлтийг тогтоох
зорилгоор дараах зорилтыг дэвшүүлэн ажиллав. Үүнд:

  • Төв аймагт судалгаа явуулж, ашигт ургамлын зүйлийн бүрдлийг тогтоох, судалгааны санг баяжуулах.
  • Ашигт ургамлын тархацыг илрүүлэх, гарц-нөөцийн өнөөгийн байдал болон өөрчлөлтийг тогтоох.

Материал, арга зүй: Ашиглалтанд өртөмтгий ашигт ургамлын тархац, нөөцийн судалгааг маршрутын судалгааны үндсэн аргаар гүйцэтгэсэн ба геоботаникийн
бичиглэлийг Друдегийн аргаар (Тухайн ургамлын бичиглэл хийсэн огноо, аймаг, сум, баг, газрын нэр, ургамлын нэр, тархацын цэг, ургах эвшил, орчинзүй, ургалтын үе шат,
арви г.м) хийж, GPS-ээр солбицлын цэгийг авч, тархац-нөөцийг тогтоохдоо Буданцев,Харитонова нарын болон өөрсдийн боловсруулсан (Товчдоо тухайн м2 талбайд
буй ургамлын бодгалийн тоог хэд хэдэн давталттайгаар тоолж, нойтон болон хуурай жинг харьцуулан, нийт талбайд шилжүүлж гаргасан) аргаар гүйцэтгэн, ургамлын
тархацын зургийг зүйл тус бүрээр хавсаргав.
Судалгааны үр дүн: Монгол Хундгана - Adonis mongolica Sim. Ойн бүслүүрийн доод зах, хээрийн бүслүүрийн дээд хэсгийн заагт, элдэв өвст хээрт д.т.д 1400-2500 м өндөрт ургадгийн дотор 1800-2000 м өндөрт ургасан бүлийн өсөлт, хөгжилт бусад өндөрт ургаснаас илүү сайн байдаг байна. Уулын ба алагөвст хээр, ойн захаар алагөвст эвшилд ургана. Төв аймгийн Баянцогт сумын Таван толгой, Хүй Долоон худаг, Сэргэлэн сумын Налайхаас урагш Баян уулын орчим ургана (Хавсралт 1-р зураг).
ßгаан МҮГЭЗ - Rhodiola rosea L. Таг царам, ойн бүслүүрийн хад асга, голын эргийн чулуурхаг элсэрхэг хөрсөнд ургана. Өндөр уулын болон ойн бүслүүрт хад чулуу, чулуурхаг хажуу, нураг, чийглэг цохио, байц, горхийн хайрга, чулуурхаг эргээр ургана. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Ховд (Хархираа), Монгол Алтай, Дундад Халх (зүүн хойт хэсэг),
Говь-Алтай (Гурван Богд, Гурван сайхан) (Грубов. 1982) тойргуудад тохиолдоно. Төв аймгийн Эрдэнэ сумын Булнай цагаан хөтлийн хад чулуурхаг, хар хүрэн хөрстэй
уулын энгэр, шинэсэн ойн зах уулын үетэн- алагөвст хээрт, Булнай цагаан хөтлийн зүүн ам Хуцайн цагаан хөтөлд хад чулуурхаг, хар хүрэн хөрстэй уулын энгэр уулын үетэн-
алагөвст хээрт, Хушингийн арын аманд шинэсэн ойн зах, үетэн- алагөвст уулын хээрт, Улаанбаатарын Гацууртын аманд Хүдрийн гаршуулах станцын хойт хөтөл Даваатын
давааны уулын дээд хэсгийн хүрэн хөрстэй шинэс- алагөвст хавтгайд тус тус ургана (Хавсралт 2-р зураг). Төв аймгийн Эрдэнэ сумын Галттай-
Булнайд (Булнай цагаан хөтөл, Булнай цагаан хөтөлийн зүүн ам, Хуцайн цагаан хөтөл, Булнай цагаан хөтөлөөс зүүн урагш, Хушингийн арын ам) өнгөрсөн зууны 90-ээд
онд хийсэн судалгаагаар 500 га талбайд 4 тн нөөцтэй байсан. Өнгөрсөн онд (2013 онд) дээрхи газар нутагт болон Гацууртын эхэнд Хүдэрийн аж ахуйн хойт аманд хийсэн
судалгаагаар олон жил дараалан түүхий эд бэлтгэснээс гарц-нөөц нь маш бага болсон байна. Эмийн Бамбай - Valeriana officinalis L. = V. alternifolia Ledeb. Ойн бүслүүрт шинэсэн ой, тэдгээрийн зах, хусан төгөл, ойн татмын нуга, боролж, бургасан шугуй, сүүдэрсэг ам, хадны ёроолоор ургана. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Ховдын тойрогт тохиолдоно. Мөнгөнморьт сумын Хэрлэнгийн Тэрэлж гол Мөнхжаргалант уулын баруун бэлээр үетэн- алагөвст шинэс-хус бүхий бургасан шугуйд
болон голын үетэн- боролзгоно- алагөвст нугад, сумын төвөөс 15 км-т Зүүн Бүрхийн голын дунд хэсгийн үетэн- алагөвст голын нугад, Эрдэнэ сумын Булнай цагаан хөтлийн шинэсэн ойн зах уулын үетэн-алагөвст хээрт, Тэрэлжийн амралтаас дээш 9 км-т улиас- бургастай голын алагөвст нугад, Зуунмод  хотоос хойш Богд хан уул, Манжширын хийдээс Түшээ гүний оргил өөд явах замд гацуур бүхий холимог ойтой алагөвст уулын хээрт, Батсүмбэр (Мандал) сумын Сөгнөгөр голын Ацын амны ойн захын алагөвст нугад, сумын төвөөс зүүн урагш Баянголын амны “Мөрөөдөл” зуслангийн шинэс – хусан ойн зах, уулын алагөвст хээрт тус тус тохиолдоно
(Хавсралт 3-р зураг). Энэ ургамал Төв аймгийн Мөнгөнморьт сумын зүүн Бүрхийн уулын хээрийн шинэс- хус- бургасан төгөлд алагөвст эвшилд 1.5 кг/га гарцтай, 200 га-д
300 кг (0.3 тн) түүхий эдийн нөөцтэй болохыг тогтоов. ЗУЗААН НАВЧИТ БАДААНА - Bergenia crassifolia (L.) Fritsch. Уулын дээд хэсгийн хад асга, цохионы орчим, ойн цоорхойн асганы сул чандруулаг газар ургана. Хуш- шинэсэн ойн цоорхой, анис- арц- бадаант эвшилд ургана. Зөвхөн Хэнтийн тойрогт (сүүлийн үеийн судалгааны
дүнд Хангай, Монгол Алтайд ургадаг болох нь тогтоогдсон) буюу Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын Хэнтий нурууны уулсын оройгоор, Улаанбаатар орчмын Шаргаморьтын амны дээд хэсэг, Улиастай, Гацууртын эхийн ойд ургана. Батсүмбэр сумын Үдлэг-Баянголын эхээр үетэн- алагөвст шинэс- хус бүхий холимог ойд, Бугандай уулын үетэн- алагөвст хуш- шинэс- хус бүхий холимог ойд, Ерөө голын эхэнд үетэн- алагөвст шинэс- хус бүхий холимог ойд, Улаанбаатар орчим Гацуур, улиастай голын эхээр үетэн- алагөвст хуш- шинэс- хус бүхий холимог ойд тохиолдоно. Батсүмбэрийн Үдлэг Баянголын эх, Эрдэнэ сумын Баян-уулсад (Тэрэлж голын баруун хойт уул) ойролцоогоор 100 га-д үндэсний 12 кг/га гарцтай, нийт 1.2 тн үйлдвэрлэлийн нөөцтэй гэсэн тооцоог өнгөрсөн зууны сүүлчээр хийж байв (Хавсралт 4-р зураг). САХАЛТ ДИГД - Gentianopsis barbata (Frael)Ma.=Gentiana barbata Froel. Уулын ойт хээр, хээрт гол горхийн чийглэг эрэг, хайрга, бургасан шугуй, шинэсэн ой, нураг, асга чийглэг нугад ургана.
Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Монгол-Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Говь-Алтай, Зүүнгарын говийн тойргуудад тархацтай. Улаанбаатар хотын орчим Гацууртын аманд Хүдрийн гаршуулах станцын хойт хөтөл Даваатын давааны дээд хэсгийн хүрэн хөрстэй газрын алагөвст шинэс- хушин ойд, Эрдэнэ сумын Заан, Тэрэлжийн бэлчир уулын доод хэсгийн голын эргийн улиас- бургас- алагөвст нугад, Туул голын хөндий голын урд дэнж дээр үетэн- алагөвст татмын нугад, Баян даваанд зүүн аймгууд руу явах төв замын дэргэд үетэн- элдэвөвст шинэсэн ойн захад тус тус тохиолдоно. Бидний судалгаагаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баяндавааны орчим 100 га талбайд 170 кг нөөцтэй, Мөнгөнморьт сумын Баруун Бүрхэд хар хүрэн хөрстэй шинэсэн ойн захад алагөвст уулын нугад sp арвитай ургасан байна. Дундажаар 1 га –д 152 ш ургамал ургаж 1,4 кг/га ногоон масстай ойролцоогоор, 10 га –д 14 кг газрын дээд хэсгийн нөөцтэй, Зүүн бүрхийн Шинэс -хус-улиангаран төгөлд sp арвитай 1 га –д 82 ш ургамал ургаж 0,7 кг/га ногоон масстай ойролцоогоор, 5 га –д 3,5 кг газрын дээд хэсгийн нөөцтэй гэсэн урьдчилсан мэдээ гарсан (Хавсралт 5-р зураг).
Хэлцэмж
МОНГОЛ ХУНДГАНА - Adonis mongolica Sim. Бүс нутгийн популяцийн хэмжээ тогтоогдоогүй, эмийн зориулалтаар бэлтгэж ашиглах болсон, амьдрах орчны алдагдал ба
доройтол, хязгаарлагдмал тархалттай зэрэг нь ховордлын гол шалтгаан болж байна. Мөн тархац нутгийн хүрээнд бие гүйцсэн бодьгалийн тоонд бууралт ажиглагдсаар
байна. Монгол Дагуурийн тойрогт анх Зөвлөлтийн (хуучнаар) эрдэмтэн А.А.Юнатов Монгол Хундганыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Хоолтын даваанаас олсон хэмээн тэмдэглэсэн байсныг манай эрдэмтэн агсан Д.Цагаанмаам тэр нутаг хайгуул судалгааг явуулж Налайхаас урагш 5-6 км-т ургадаг болохыг тогтоосон. ШУА-ын Ботаникийн хүрээлэнгийн эрдэмтэд 2006 онд хээрийн судалгааг энэ нутагт явуулахад гарц-нөөцийн хувьд маш бага буюу тоотой хэдэн шигэнгэ үлдсэн байсан ба 2013оны судалгаагаар олдоогүй юм. Өнгөрсөн зууны сүүлийн арван жилд тухайн хэсэг газрыг “Монгол улсын Байгалийн ургамлын тухай” хуулийн 2.7.5-д “Нэн ховор ургамал бүхий газрыг тухайн ургамал хамгаалах, нөхөн сэргээхээс бусад зориулалтаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэхийг хориглоно” хэмээн заасныг үндэслэн хамгаалалтанд авах тухай хүсэлтийг тэр үеийн БОАЖЯ болоод Төв аймгийн байгаль хамгаалах газарт тавьж байсан боловч энэ хүсэлт хэрэгжилгүй байсаар өнөөг хүрсэн ба одоо тэр газар хүн ам оршин суух суурин байгуулагдаж байгаагаас устсан болов уу. Монгол оронд хоёр зүйл Хундгана ургадаг, үүнээс Монгол Хундгана Байгалийн ургамлын тухай хууль (1995), Монголын Улаан Номны 2 удаагийн хэвлэлд (1997) нэн ховор статустайгаар, Монголын ургамлын улаан данс ба хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэлд (2012) устаж болзошгүй гэсэн үнэлгээтэйгээр бүртгэгдсэн. Өнгөрсөн зууны сүүлчээр судлаач, доктор (Ph.D) Д.Магсар таримал монгол Хундганын өсөл, хөгжил, үзэгдэлзүй, үржил, нөхөн сэргэх чадвар зэрэг нь байгальд ургаж байгаагаас илүү, тэдгээрийн тоо, чанарын үзүүлэлт зэрлэг ургаж буй энэ зүйлийнхээс илүү байгааг тогтоосон байдаг. Харин судлаач
Д.Бадам-Очир, Н.Батсүх нар энэ ургамлыг биотехнологийн аргаар үржүүлэх туршилт судалгааг Монгол оронд анх удаа хийн in vitro-д нахиаг гарган авсан боловч цаашид
үндэслүүлэхэд маш их бэрхшээлтэй байснаас энэ ажил зогссон. Харин доктор (Ph.D) Ю.Оюунбилэг энэ судалгааг үргэлжлүүлэн хийж эхний үр дүнд хүрсэн бөгөөд техник,
технологи өндөр хөгжсөн өнөө үед дээрх аргаар үржүүлэх, нөхөн сэргээх туршилтыг нарийвчлан хийх шаардлагатай. ßГААН МҮГЭЗ - Rhodiola rosea L. Энэ ургамлын үндэсийг эмийн зориулалтаар их хэмжээгээр ашиглаж байгаагаас бие гүйцсэн бодгалийн тоо үргэлж буурсаар байгаа тул Байгалийн ургамлын тухай хууль (1995), Монголын Улаан Номны 2 удаагийн хэвлэлд (1987, 1997) нэн ховор статустайгаар бүртгэгдсэн. Иймд амьдрах орчин болон тухайн газар нутагт тарималжуулах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгалийн нөөц ашиглалтын менежментийг шинээр боловсруулах шаардлагатай. ЭМИЙН БАМБАЙ - Valeriana officinalis L.= V. alternifolia Ledeb. Эмийн Бамбайн үндсээр сүүлийн жилүүдэд зүрхний ханд бэлтгэж Анагаах ухаан эмнэлэгт өргөн хэрэглэснээс тархац- нөөц нь харьцангуй багасаж байгаа ургамал
бөгөөд Засгийн газрын тогтоолоор (1995 оны 8-р сарын 25-ны өдрийн 153-р тогтоол) ховор ургамлын жагсаалтанд оруулсан. Энэ ургамлыг тархацын хүрээнд нь тарималжуулах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулж байгалийн нөөц ашиглалтын менежментийг шинээр боловсруулах шаардлагатай. ЗУЗААННАВЧИТ БАДААНА - Bergenia crassifolia (L.) Fritsch. Бид 1995 онд хийсэн туршилтаар Улаанбаатар хотын Гацууртын амны дээд хэсэгт хэд хэдэн давталттайгаар 1 м2 талбайн 1/3 дэх үндэсийг ухаж аваад бусдыг үлдээж 3 жилийн дараа шалгахад нөхөн сэргэлт 100% явагдсан байлаа. Энэ нь түүхий эд бэлтгэлийг зөв технологиор хийвэл гарц- нөөцөд өөрчлөлт орохгүй байх талтай. Энэ нөхөн сэргэлтийн туршилтыг олон давталттай дахин хийх шаардлагатай. Учир энэ зуун гараад дэлхий дулаарал болон манай оронд тохиолдож буй хуурайшилт хэрхэн нөлөөлж байгааг судлавал нэгэн дүгнэлт гарах болов уу. Манай орны ой, тайгын бүсэд ашиглалтын улмаас ихээхэн ховордож байгааг харгалзан
Засгийн газрын тогтоолоор (2004 оны 8-р сарын 05-ны өдрийн 165-р тогтоол) ховор ургамлын жагсаалтанд шинээр оруулсан. САХАЛТ ДИГД - Gentianopsis barbata
(Frael)Ma.=Gentiana barbata Froel. Ойт хээр, хээрийн бүсэд ашиглалтын улмаас ихээхэн ховордож байгааг харгалзан Засгийн газрын тогтоолоор (2004 оны 8-р сарын 05-ны өдрийн 165-р тогтоол) ховор ургамлын жагсаалтанд оруулсан. Энэ нь нэг наст ургамал учир тарималжуулах, нутагшуулах, нөхөн сэргээх үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарахгүй болов уу.
Дүгнэлт
Төв аймгийн нутагт ургаж буй нэн ховор, ховор статус бүхий 5 зүйл ашигт ургамлыг хэт их ашигласнаас нөхөн сэргэлт, тархац нутгийн хэмжээ, амьдрах орчин, бодгалийн
тоо байнга буурч байгаа ба цаашдаа ч буурах хандлагатай байна. Эдгээр ургамлыг хамгаалахад нутгийн иргэд, орон нутгийн төр захиргааны байгууллага болоод төр засаг анхаарал хандуулж тархац нутгийн хэмжээнд популяцийн тоо хэмжээг нарийвчлан тогтоож, хамгаалалтын арга хэмжээг жигд явуулж, шинээр хамгаалалтанд авах газруудыг тогтоох, нөхөн сэргээх, тарималжуулах, нутагшуулах туршилт судалгаа явуулж, шилжүүлэн үржүүлэх, биотехнологийн аргаар үржүүлж, генийн сан хадгалах арга хэмжээ авах шаардлагатай.

 

Ном зүй

1. Байгалийн ургамлын тухай хууль. 1995. УБ. БНМАУ-ын самар, жимс- жимсгэнэ, хүнсний мөөгийн тархац- нөөцийн альбом. 1988.УБ. 6-36.
2. Буданцев А.Л., Харитонова Н.П. 2006. Ресурсоведение лекарственных растений. С.-П.бург. 3-82.
3. Грубов, В.И. 1982. Определитель сосудистых растений Монголии. Л: Наука. 94-210.
4. Монголын улаан ном. УБ. 1-р хэвлэл. 1987. УБ. 98-317.
5. Монголын улаан ном. УБ. 2-р хэвлэл.1997. УБ. 156-310.
6. Монголын ургамлын улаан данс ба хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэл. 2012.УБ. 15-189.
7. Мөнхжаргал Б., Лигаа У., Очирбат., Батцэрэн Ц. Монгол орны ашигт ургамлын тархац-нөөцийн Атлас (Тархац, нөөц, үнэлгээ). УБ. 2014.186
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : БУ-ы доктор Б.Дэнсмаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1334
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК