Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
ЧАЦАРГАНЫ ШАХДАС АШИГЛАН БИОЛОГИЙН ИДЭВХИТ БҮТЭЭГДЭХҮҮН ГАРГАХ СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

С.Бадамцэцэг1., Б.Баттулга1., Б.Одчимэг1., Э.Нармандах1., У.Хоролсүрэн2., Л.Хүрэлбаатар3

1Эм судлалын хүрээлэн, 2Монос Дээд Сургууль, 3Монос Групп

 
Абстракт

Introduction: Factors are increasing in Mongolia, which is producing food product using sea buckthorn berry. However, those factors use pulp oil, juice and throw skins, pulp and seeds. Those solid remains named pomace. The pomace contains many kinds of vitamins, trace elements and other biologically active substances including fat soluble vitamins /А, Е, К/, fatty acids / linoleic, linolienic, oleic/, carbohydrates, water soluble vitamins /С, В1, В2, folic acid/, flavonoids, carotenoids. Therefore, pomace is usable as raw material for biological active product.
Goal: The aim of study is to invent sample of biological active product including seabackthorn pomace
Materials and methods: The seabuckthorn pomace was provided by Monos Foods Co Ltd. Ascorbic acid and other expient were provided by Drug Research Institute. Sea buckthorn (H.rhamnoides) pomace was dried by Labconco freezone L12 freeze dryer in Drug Research Institute. Moisture and total ash were determined by method according to MNS 5225:2002, contents of total fat was determined by Soxhlet method, vitamin C and total acidity were analyzed by titremitric method, total flavonoid was analyzed spectrophotometric method and impurity of dry pomace was measured by The State Pharmacopoeia of the Russian Federation XI. Quality requirements of tablet, capsule and granule were determined by Mongolian National First Pharmacopeia. Total bacteria and fungal were determined by method in MNS 5194:2002 and MNS 5193:2002.
Results: Dried seabuckthorn pomace was standardized according to MNS 5225:2002. The results indicated that dried seabuckthorn contains humidity 4.3%, total ash 2.16%, β-carotin 110.3%, fiber 31.78%, total flavonoid 0.25%, impurity 0.13%, acidity 2.06%, total fat 33.3%, total fungi count 3*102 and bacterial count 2*102, respectively. We created tablets 0.3 g contain dry pomace and determined quality and quantity parameters. Quality requirements of tablets were standardized and following results were obtained: the 0.3g tablet had an average weight 0.301g, the dissolution of the 0.3g tablet was 97.6%, disintegration 2.93 minute and ascorbic acid 30.66 mg. Furthermore, capsules contain dry pomace were created. Its average weight was 0.45g ±7.5%, disintegration 24 minute and β-carotine 0.12 mg, respectively. Finally, granule product contains vitamin C and dry pomace was created. In this granules content β-carotene 1.32 mg and vitamin C 145 mg, respectively.
Conclusion: Quality requirements and microbial contaminants of dry seabuckthorn pomace were agreed with MNS 5225:2002. 0.45 g capsule, 0.3 g tablets, 5g granule were created. Those new products meet the general requirements for tablet; capsule and granule by Mongolian National First Pharmacopeia, and 0.45g capsule, 5g granule products were more suitable for production of biological active products.
Key words: sea buckthorn pomace, (H. rhamnoides), biological active product

Судалгааны ажлын үндэслэл: Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоогоор насанд хүрсэн хүн жилд дунджаар 87.6 кг, өдөрт 240 гр жимс, жимсгэнэ хэрэглэх
нь зохистой гэж үздэг. Манай улсын нэг хүн 1990 онд жилд дунджаар 12 кг жимс, жимсгэнэ хэрэглэж байсан бол 2007 онд 8.4 кг болж буурсны зэрэгцээ чанарын
баталгаагүй импортын жимс хэрэглэж байна. Монгол улсын Засгийн газраас энэ асуудалд анхаарал хандуулан “Чацаргана” хөтөлбөр боловсруулан үе шаттай арга хэмжээ авч чацаргана жимсний тариалалт, жимс хураах, хадгалах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг боловсронгуй болгох, чацаргана жимснээс шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гарган авах, хадгалах, технологи, уг бүтээгдэхүүний биохимийн найрлага, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөнд клиник судалгаа хийх төсөл боловсруулсан аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээний төвүүдийг дэмжин ажиллаж байна [1]. Дээрх хөтөлбөрийн хүрээнд Монгол оронд чацаргана жимсийг тарималжуулан хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгж олширсон боловч эдгээр үйлдвэрүүд нь зөвхөн шүүс болон тосыг нь механик аргаар ялгаж аваад зөөлөн эд, үр, хальсийг хаягдал болгож байна. Уг хаягдалд биологийн идэвхит нэгдэл багагүй хэмжээнд агуулагдаж байгаа учир хоёрдогч түүхий эд болгон ашиглах нь
зүйтэй юм. Иймд үйлдвэрлэлийн хаягдал болох чацарганы хоёрдогч түүхий эд ашиглан биологийн идэвхит бэлдмэл гаргаж авах боломжийг судлав.
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:Чацарганы шахдасыг Labconco freezone12L хөлдөөн хатаах багажаар хуурайшуулав. Чацарганы хуурайшуулсан шахдасын чийг, үнслэгийн хэмжээг жингийн аргаар [2], аскорбины хүчлийн хэмжээг титриметрийн аргаар [2], эслэгийн хэмжээг жингийн аргаар, нийлбэр флавоноидыг спектрофотометрийн аргаар [3], шахмалын гадна байдал, дундаж жин, дундаж жингийн хэлбэлзэл, үрэлтийн хүчний үйлчлэлийг даах бат бөх чанар, даралтын хүчний үйлчлэлийг даах бат бөх чанар, уусалт зэргийг Монгол Улсын Үндэсний фармакопейд [4] заасан аргаар тодорхойлсон. Чацарганы хуурайшуулсан шахдасын хольцийн хэмжээг (Хуучнаар ЗХУ-ын фармакопей XI )заасан аргаар [3], Чацарганы хуурайшуулсан шахдаст тосны агууламжийг Сокслетийн аргаар [5], ерөнхий хүчиллэгийн хэмжээг Титриметрийн аргаар [6], хөгц мөөгөнцөр болон бактерийн ерөнхий тоог MNS 5194:2002 болон MNS 5193:2002 стандартад заасан арга зүйн дагуу хийж гүйцэтгэв. Загвар бүтээгдэхүүнд шахмал эмийн чанарын үзүүлэлтийг SY-6D tablet tester багажаар тодорхойлов. Чацарганы шахмалд агуулагдах аскорбины хүчлийн хэмжээг MNS 0161:2011-д заасан арга зүйн дагуу тус тус тодорхойлов.
Судалгааны ажлын үр дүн: Монос Хүнс ХХК-иас авсан 69.5%-ийн чийглэгтэй шахдасыг Эм Судлалын Хүрээлэнгийн Биологийн идэвхит бүтээгдэхүүн судлалын секторт Labconco freezone12L хөлдөөн хатаах багажин дээр хуурайшуулан гаргаж авав. Үүний тулд жинг нь хэмжсэн чацарганы шахдасыг 15- 20см урт, 5см өргөн, 1.5см-ийн зузаантай саванд хэвлэн чийглэгийг дахин тодорхойлж -500С-д 48 цаг гүн хөлдөөв. Гүн хөлдсөн дээжийг хөлдөөн хатаагчийн зориулалтын шилэн бортогонд хийж дахин 2-оос доошгүй цаг -500С-д хөлдөөв. Хөлдөөн хатаах багажыг ургамлын дээж хуурайшуулахад тохиромжтой горим болох -500С температур, 0.120 м bar даралтанд тохируулан 2-3 цаг ажиллуулж тогтмолжуулав. Хөлдөөн хатаагчийн үйл ажиллагаа тогтмолжсоны дараа урьдчилан бэлтгэсэн бортоготой дээжийг багажинд холбов. Дээжийг хөлдөөн хатаагчид холбосноос хойш 72 цагийн турш багажийг хянан, дээжийг хуурайшуулан гаргаж авав. Судалгааны түүхий эд болох чацарганы шахдаст мэдэрхүйн үзүүлэлт болон чанарын шинжилгээнүүдийг хийж MNS 5225:2002 Эмийн түүхий эд, Чацаргана жимсний хатаасан шахдас стандарттай харьцуулан
Хүснэгт 1, 2-оор үзүүлэв.

Чацаргана жимсний хатаасан шахдасын гадаад байдал, өнгө, үнэр, амт зэрэг нь Эмийн түүхий эд, Чацаргана жимсний хатаасан шахдас MNS 5225:2002 стандартын шаардлагыг хангаж байна.

Хүснэгт 2

Бидний хуурайшуулан гаргаж авсан чацарганы шахдасын чанарын үзүүлэлт нь Эмийн түүхий эд, Чацаргана жимсний хатаасан шахдас MNS 5225:2002 стандартад заасан физик, химийн үзүүлэлтүүдийг хангаж байгаа нь цаашид чацарганы шахдасаар баяжуулсан бүтээгдэхүүний түүхий эд болгон ашиглах боломжтой болох нь батлагдаж
байна. Чацарганы хуурайшуулсан шахдасыг ашиглаж капсул, шахмал болон мөхлөг хэлбэртэй биологийн идэвхит бүтээгдэхүүн гарган авах технологийн туршилт хийв.
Туршилт 1: Чацарганы хуурайшуулсан шахдас дангаараа орсон 0,45г капсулт бүтээгдэхүүн Чацарганы шахдасыг 0,45 г дундаж жинтэй капсул эмийн хэлбэрт оруулсан технологийн судалгааг хийв. Ингэхдээ үндсэн түүхий эд болон туслах бодисоор ялгаатай 4 өөр хувилбар хийж бэлдмэлийн урсах чанар болон жингийн хэлбэлзэлийг тодорхойлж Хүснэгт 3-д харуулав.

Хүснэгт 3-аас хархад хувилбар 1,2,3 жингийн хэлбэлзэл болон урсах чанарын үзүүлэлт нь чанарын шаардлага хангасан бол хувилбар 4 нь жингийн хэлбэлзэл өндөр, урсах чанар нь бага чанарын шаардлага хангаагүй тул цаашид 100 мг чацарганы шахдас агуулсан хувилбар 3-г сонгон авав. 0.45 г дундаж жинтэй капсул бүтээгдэхүүн 100 мг чацарганы шахдас агуулсан капсулд чанарын шинжилгээ хийж Хүснэгт 4-д харуулав.

0.45г дундаж жинтэй капсул бүтээгдэхүүнд хийсэн чанарын шинжилгээний дүнгээр 1капсулд агуулагдах β каротины агууламж 0.12 мг байсан ба капсул эмэнд тавигдах
чанарын шаардлагыг хангаж байна. Туршилт 2: Чацарганы хуурайшуулсан шахдас витамин С-тэй 0.3г шахмал бүтээгдэхүүн Холбогч болон дүүргэгч бодисоороо ялгаатай 0.3 г шахмалын 6 хувилбарыг ЭСХ- ийн Туршилт үйлдвэрлэлийн цехэд бэлтгэн Unique DGN-2 грануляторт мөхлөгжүүлж Unique Singlepress шахмалын машинд 0.3 г-аар шахаж гарган авав. Холбогч болон дүүргэгч бодисоороо ялгаатай 0.3г шахмалын 6 хувилбарын ерөнхий физик үзүүлэлтийг тодорхойлж Хүснэгт 5-аар үзүүлэв.

Дээрх хувилбаруудаас хувилбар 6 шахмал эмийн шаардлагыг бүрэн хангаж байв. Хувилбар 6-ийн найрлагыг Хүснэгт 6-д, чанарын үзүүлэлтийг Хүснэгт 7-д тус тус үзүүлэв.

Лабораторийн туршилт судалгааны дүнд бидний гаргаж авсан шахмал бүтээгдэхүүн нь шахмал эмийн чанарын шаардлага хангаж байгаа нь цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжтойг тогтоов. Туршилт-3: Чацарганы шахдас, витамин С-тэй мөхлөг бүтээгдэхүүн Чацарганы шахдасын агууламжийг нэмэгдүүлэн витамин С-ээр баяжуулсан бүтээгдэхүүн гарган авах зорилготой мөхлөг хэлбэрийн бүтээгдэхүүний технологийн туршилт хийв. Чацарганы шахдасыг 5.0 г дундаж жинтэй мөхлөг хэлбэрт оруулсан бэлдмэлийн орц найрлагыг Хүснэгт 8-аар харуулав.

Чацарганы хуурайшуулсан шахдас агуулсан 5 г дундаж жинтэй мөхлөг бэлтгэх туршилтын 3 хувилбар хийж үзэхэд 0.3г витамин С агуулсан мөхлөг болох хувилбар-2 мэдрэхүйн эрхтэний үзүүлэлтээр хамгийн тохиромжтой байв. 34 МОНГОЛЫН ЭМ ЗҮЙ, ЭМ СУДЛАЛ СЭТГҮҮЛ 35 МОНГОЛЫН ЭМ ЗҮЙ, ЭМ СУДЛАЛ СЭТГҮҮЛ Хувилбар-2-ийн дагуу бэлтгэсэн мөхлөг хэлбэрийн бүтээгдэхүүнд хийсэн чанарын үзүүлэлтийг Хүснэгт 9-д харуулав.

Хүснэгтээс харахад 5г мөхлөг хэлбэрийн бүтээгдэхүүнд агуулагдах С витамины агууламж 145мг буюу 0,145г, β-каротины агууламж 1,32 мг хэмжээтэй гарсан бөгөөд мөхлөгийн асгарах жин 6,8г/с байгаа нь мөхлөг хэлбэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойг харуулж байна.
Хэлцэмж: Яшилдуу чацаргана /Hipophae rhamnoides L./ нь зөвхөн үр, хальс, зөөлөн эд, шүүсэндээ 190 гаруй биологийн идэвхт бодис агуулдаг гэж судлагдсан байдаг. Эдгээрт тосонд уусдаг /А,Е,К/, тосны дээд хүчлүүд /линолын, линолейны, олейны, цальмитолейны/, нүүрсустөрөгчид, усанд уусдаг витаминууд /С, В1, В2, фолийн хүчил/ флавоноидууд, каротиноидууд, стеролууд, терпенүүд, таннин хамаарна [7]. Чацаргана жимс тариалан, төрөл бүрийн хүнсний болон биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ОХУ, Хятад, Канад, Швед, Чех болон Герман улс чацарганы шахдасыг үйлдвэрлэлийн хоёрдогч түүхий эд болгон ашигладаг байна. Иймд бид биологийн идэвхит нэгдлээр баялаг чацарганы шахдасыг ашиглан бүтээгдэхүүн гарган авах нь зүйтэй гэж үзсэн. Чацарганы шахдас болон чацарганы жимснээс зөөлөн эд ялган авч хуурайшуулах технологийн талаар Канад, ОХУ, Хятад мөн манай орны судлаачид цөөнгүй судалгаа явуулсан байдаг. Жишээлбэл: Чацарганы шүүсээс тоосруулан хатаах аргаар нунтаг гарган авах судалгааг Канад улсын Манитова хотын Хүнсний Хөгжлийн Төвийн эрдэмтэд явуулсан ба хатаалтын орох үеийн агаарын температур 2300C, хатаах үеийн гарах температур 850C-т 4 бар даралтанд атомжуулсан чацарганы шүүснээс нунтаг гарган авах боломжтойг тогтоосон байна. Мөн Канадын Лабалын Их Сургуулийн эрдэмтэд хөлдөөн хатаах болон халуун агаарт хатаах аргаар чацарганы жимсний зөөлөн эдээс зохицуулах үйлчилгээтэй нунтаг гарган авчээ [8]. Ч.Авдай, Н.В.Федорович, Б.Хүүхэнхүү, Sudhagar M, James G болон Д. Мөнхбаяр, Д. Бадамханд, нарын судалгааг нэгтгэн үзвэл чацаргана жимснээс ялгаж авсан зөөлөн эдийг нэмэх 35-45 градуст тасралтгүй үйлчилгээтэй ууршуулагчаар өтгөрүүлэн 12, 25, 45, 65 %-ийн хуурай бодис агуулсан чацарганы зөөлөн эдийн концентраци гарган авч хуурайшуулжээ. Хатаалтын явцад орох агаарын температурыг 90-2500C, хатаалтын явцад гарах агаарын температурыг 40-900C, шигэний урсах хурдыг 0.42-0.48л/мин байхаар тохируулан тоосруулан хатаалтыг явуулахад орох ба гарах агаарын температур 120/500С-т чацаргана жимсний өнгө, амт, чанарыг хадгалсан нунтаг гарган авах боломжтойг тогтоожээ [9-13]. Чацарганы шахдасыг ашиглан гарган авсан зарим бүтээгдэхүүнүүдийг судлаж үзэхэд (Хойд Солонгос болон Хятадын) чацарганы шахдасыг ус болон бусад уусгагчид хандлан, хандаа хуурайшуулж бусад нэмэлтүүдээр баяжуулсан байна. Ингэж усанд хандлан хуурайшуулахад чацарганы зөөлөн эд болон хальсны нүүрс ус голчлон хандлагдан ирэх ба тоосруулан хатаах явцад шинж чанар нь алдагдах, хагас боловсруулсан (хуурайшуулсан хэлбэр) түүхий эд болон бүтээгдэхүүн хэлбэрт шилжсэний дараа чийг татах, хатуурах зэрэг сөрөг үр дагавартай байгаа нь ажиглагдсан. Иймд бид хөлдөөн хатаах аргыг ашиглан чацарганы шахдасыг хуурайшуулан жижиглэн нунтаглагч тээрэм (grinding-mill) ашиглан нэгэн жигд, маш бага хэмжээний ширхэглэгтэй болтол тээрэмдсэн. Манай оронд витамины хэрэглээ төдийлөн хангалттай түвшинд хүрээгүй. Үүнээс шалтгаалан витамины дутагдлаас үүсдэг олон өвчлөл нийт хүн амын дунд түгээмэл байдаг. Тэр дундаа аскорбины хүчлийн хүний
физиологи, биохимийн процесст гүйцэтгэж буй үүрэг нь бусад витаминуудаас өндөр юм. Тухайлбал коллаген, амин хүчил лизин, метионины бионийлэгжилтэнд оролцдог карнитин хэмээх бодисын нийлэгжилтэнд чухал ферментийн идэвхижүүлэгч болж өгдөг мөн дархлалын систем, холбогч эд, булчингийн эд, цусны бүлэгнэлтэд сайнаар нөлөөлж нөхөн сэргээх үйлчлэлтэй [14,15]. Аскорбины хүчил нь үрэл хэлбэрээр 0.3г болон 0.5г-ын шахмал эмийн хэлбэрээр Монгол улсад өргөнөөр
худалдаалагддаг боловч биологийн идэвхит бүтээгдэхүүн /БИБ/ хэлбэрээр төдийлөн түгээмэл биш юм. Аскорбины хүчил нь хүний биед нийлэгждэггүй ба хоногийн хэрэгцээгээ хоол хүнсээр дамжуулан авдаг боловч өдөр тутам хэрэглэдэг хүнс нь аскорбины хүчлийн хэрэглээг хангалттай хэмжээнд байлгаж чаддаггүй. Иймд бид чацарганы хуурайшуулсан шахдасыг аскорбины хүчлээр баяжууласан бүтээгдэхүүн гарган авсан. Бид чацарганы шахдасд β-каротин 110мг% агууламжтай байгааг тогтоосон. Энэ нь 0,4г капсул бэлдмэлд 0,1г чацарганы хуурайшуулсан шахдас орно гэж тооцвол 1 капсул бүтээгдэхүүнээс дунджаар 0,11мг β-каротин авах боломжтой болно. β -каротин нь витамин А-ийн урьдал нэгдэл бөгөөд судлаачдын үзэж байгаагаар β-каротины 50% витамин А болж нийлэгждэг. Иймд бидний гарган авсан капсулт бэлдмэлээс 10 ширхэгийг өдөрт хэрэглэвэл витамин А –ийн хоногийн хэрэгцээг хангаж болох юм. Гадаадын ихэнхи улс оронд жимсний хуурай хандыг ашиглан төрөл бүрийн амин дэм, эрдэсээр баяжуулан биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Жишээлбэл Польш улсад үйлдвэрлэсэн үхрийн нүд, бөөрөлзгөний хуурайшуулсан хандыг 50мг аскорбины хүчил, 7.5 мг цайраар баяжуулсан Гриповита бэлдмэл (хүүхдийн), Солонгос улсад үйлдвэрлэсэн анар жимсний хандыг 7.5мг аскорбины хүчил, коллагенээр баяжуулсан шахмал, АНУ-д үйлдвэрлэсэн ‘Sunkits’ олон жимсний ханд, 500мг аскорбины хүчилтэй шахмал, 600 мг Аскорбины хүчил алим, хөх нэрс хүрэн манжингийн шүүс болон бусад олон жимсний шүүсийг хуурайшуулсан найрлагатай Vit C with beets and berries ОХУ-д үйлдвэрлэсэн аскорбинка гэх зэрэг олон төрлийн хүүхэд, насанд хүрэгсдэд зориулсан эм болон биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүн байдаг. Бидний гарган авсан чацарганы шахдас, витамин С-тэй шахмал болон мөхлөг хэлбэрийн бүтээгдэхүүний аскорбины хүчлийн хэмжээг Аскорбины хүчил 0,3г шахмал эмийн ерөнхий шаардлага MNS 0695: 2011-д заасан хэмжээтэй харьцуулж үзэхэд нэг шахмалд агуулагдах аскорбины хүчлийн агууламж 20 мг-аар бага мөн дээр дурдсан бүтээгдэхүүнүүдийн аскорбины хүчлийн найрлага болон бусад орцын хэмжээ харьцангуй бага байна. Гэсэн хэдий ч бидний туршилтаар гаргаж авсан бүтээгдэхүүний 1 шахмалд агуулагдах аскорбины хүчлийн хэмжээ нь насанд хүрсэн хүний хоногийн дундаж хэрэглээний 30%-ийг хангах боломжтой, 5 гр мөхлөгт агуулагдах аскорбины хүчлийн хэмжээ нь насанд хүрсэн хүний хоногийн хэрэглээг хангаад зогсохгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэх боломжтой, импортын бүтээгдэхүүнийг орлох, эх орны хөрсөнд ургасан түүхий эдийг ашигласанаараа давуу талтай юм. Иймд тухайн бүтээгдэхүүнийг чацарганы хуурайшуулсан шахдасыг аскорбины хүчлээр баяжуулсан шахмал болон мөхлөг хэлбэрийн биологийн идэвхт бүтээгдэхүүн болгох боломжтой юм.
Дүгнэлт:
1. Чацарганы шахдасыг Эм Судлалын Хүрээлэнгийн Биологийн идэвхт бүтээгдэхүүн судлалын секторт Labconco freezone12L хөлдөөн хатаах багажин дээр хуурайшуулан гаргаж авав.
2. Гаргаж авсан чацарганы хуурайшуулсан шахдас нь MNS 5225:2002 Эмийн түүхий эд. Чацаргана жимсний шахдас стандартыг хангаж байгааг тогтоов.
3. MNS 5225:2002 стандартыг хангасан чацарганы хуурайшуулсан шахдасыг ашиглан 0,45г капсул, аскорбины хүчлээр баяжуулж 0.3г шахмал, 5 г мөхлөг хэлбэрийн бүтээгдэхүүний загвар гарган авав.
4. Эдгээр бүтээгдэхүүний загварууд нь Монгол улсын үндэсний фармакопейд заасны дагуу шахмал, капсул болон мөхлөг эмийн ерөнхий шаардлагыг хангаж байна.
5. Туршилтаар гарган авсан 3 загвар бүтээгдэхүүнээс чацарганы шахдасын 0,3г шахмал болон чацарганы шахдасыг С витаминаар баяжуулсан 5г мөхлөгийг цаашид бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэх нь илүү тохиромжтой гэж үзэв.

 

Ном зүй

1. Хоролсүрэн У. Чацарганы шахдас ашиглан биологийн идэвхит бүтээгдэхүүн гарган авах технологийн судалгаа. Магистрындиплом, УБ, 2014, .16.
2. Үндэсний фармакопей. 2003. 351,470-473, 582, 509, 452.
3. Государственная фармакопея СССР.11 , .
4. Үндэсний фармакопей. 2003. 351,470-473, 582, 509, 452.
5. MNS 5225:2002. Эмийн түүхий эд. Чацаргана жимсний хатаасан шахдас.
6. Сүхдолгор. Ж. 2013. Ургамлын хими, биохими. 207.
7. Мөнхбаяр. Д., Бадамханд Д., Ариунтунгалаг Г., Бямбасүрэн Б.технологийн процессийн судалгаа. Хүнс судлал-2012 ЭШ хурлын эмхэтгэл, 57-61.
8. Proceedings of the 3rd International Seabuckthorn Association. 2007. Quebec, Canada, 86-87.
9. Авдай. Ч., Федорович. Н.В., Хүүхэнхүү. Б. (1988). Исследование тепло-и массообмена в проццесах сушки облепихового жома. -ПДС-ийн эрдэм шинжилгээний бичиг. № 1 /9/.
10. Drying Food, 2010. Circular, 18.
11. Sudhagar. Mani., Jaya. S., Das. H. 2002. Sticky Issues on Spray Drying of Fruit Juices, Canada, 18.
12. James. G., Brennan. 2005. Food Processing Handbook, Wokringham, Germany, 105-115.
13. Мөнхбаяр. Д., Бадамханд. Д., Ариунтунгалаг., Бямбасүрэн. Б. 2012. Чацарганы нунтаг гарган авах технологийн процессийн судалгаа. Хүнс судлал-2012. Багш, судлаач, доктор оюутны ЭШХурлын эмхэтгэл. 57-61
14. Padayatty S. J., Katz A., Wang Y., Eck P., Kwon O., Lee J. H., Chen S., Corpe C., Dutta A., Dutta S. K., Levine M. 2003. Vitamin C as an antioxidant: evaluation of its role in disease prevention. J Am Coll Nutr. Feb;22(1):18-35.
15. Halliwell. B, 2001. Vitamin C and genomic stability. Mutat Res. 18;475(1-2):29-35.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2013
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК