Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
ИНУСАЛ БЭЛДМЭЛИЙН БИОЛОГИЙН ИДЭВХТ БОДИСЫН ЧАНАРЫН СУДАЛГААНЫ ДҮНГЭЭС
( Судалгааны өгүүлэл )

Б.Цэрэндолгор1, С.Цэцэгмаа2, Л.Хүрэлбаатар1, Г.Чойжамц2

1-“Монос” Дээд Сургууль, 2-АШУҮИС-ийн ЭЗБАС

 
Абстракт

Abstract: Quality study of Inusal preparation herbal combined ingredients with (Salsola laricifolia Turcz.ex litv and Inula helenium L. (1:1)). The quality study of biological active substances of the preparation was identified using standard substances by thin layer chromatography (TLC). As a result of Inusal study by chromatogram appeared the same as standard substances rutin, quercitin brown yellow, inulin dark brown, alantolactone and isoalantolactone blue and pink spots. Therefore, Unusal preparation contains flavonoid, coumarin, sesquiterpene lactones.
Keywords: Inusal, Salsola laricifolia Turcz.ex litv, Inula helenium L.

Удиртгал:
Сүүлийн жилүүдэд дархлаа дутмагшилаас шалтгаалан үүсэх өвчнүүд ихсэх хандлагатай болж байна. Уг эмгэгүүдээс урьдчилан сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй, хор гаж нөлөө багатай, байгалийн гаралтай эм бэлдмэл харьцангуй цөөн байгаа юм [1]. Иймд амьтан, ургамал, эрдсийн гаралтай нэгдлүүдийн дотор дархлаанд нөлөөлөх, бие махбодын дасан зохицох чадварыг сайжруулах үйлдэлтэй биологийн идэвхт бодисын судалгааг оновчтой явуулан, эм бэлдмэл гарган авах асуудал чухлаар тавигдаж байна. Биеийн тамир тэнхээг сайжруулах зориулалтаар хэрэглэгдэж ирсэн Шинэсэрхүү бударгана, Өндөр зоосон цэцэг (1:1) ургамлын бэлдмэл нь туршилтын амьтны дасан зохицох чадварыг сайжруулан, дархлаанд нөлөөлөх үйлдэл үзүүлж байна [2- 3]. Иймээс тус бэлдмэлийн биологийн идэвхт бодисын чанарын шинжилгээг нимгэн үет хроматографийн (НҮХ) аргаар хийх нь энэхүү ажлын үндэслэл боллоо.
Судалгааны ажлын зорилго: Ургамлын гаралтай Инусал бэлдмэлийн биологийн идэвхт бодисын чанарын шинжилгээг хийх.
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга аргачлал: Бид “Монос” ботаник цэцэрлэгт хүрээлэнд тарималжуулсан Өндөр зоосон цэцгийн (Inula helenium L.) үндсийг үр боловсрон гандах үед, Шинэсэрхүү бударганы (Salsola laricifolia Turcz.ex Litv) газрын дээрх хэсгийг үрлэлтийн үед бэлтгэн судалгааны үндсэн материалаар сонгон авч ашигласан болно.

1. Инусал бэлдмэлийн флавоноидын чанарын шинжилгээний аргачлал: Инусал бэлдмэлийн үндсэн түүхий эд болох Шинэсэрхүү бударгана, Өндөр зоосон цэцэг ургамлаас (1:1) 1 г-ийг нунтаглан 10 мл метанолд хандална (Шинжилгээний дээж бодисын уусмал). Стандарт бодис рутин болон кверцетинээс (Sigma Aldrich) 5.0 мг-ийг тус бүр 10 мл хэмжээст колбонд хийж хэмжээс хүртэл метилийн спирт нэмнэ (Cтандарт бодисын уусмал). Silica gel 60 F254 (Merck, Germany) ялтсан дээр бэлтгэсэн стандарт болон шинжилгээний дээж уусмалыг дусааж, этилацетат-мөсөн цууны хүчил-ус (95:5:5), этилацетат-шоргоолжны хүчил - мөсөн цууны хүчил - ус (100:11:11:26) зэрэг
уусгагчийн системд хроматографийг явуулан, хроматограммыг ХЯТ-нд (Uvitec Cambridge, France) харж, стандарт бодисын уусмалтай харьцуулж тодорхойлов [4-6].
2. Инусал бэлдмэлийн инулины чанарын шинжилгээний аргачлал: Өндөр зоосон цэцэг, Шинэсэрхүү бударгана ургамлын (1:1) түүхий эдээс 0.45 г-ийг нарийвчлалтайгаар
жинлэн авч 95 %-ийн этилийн спиртэнд (40, 40, 20мл) тус бүр 60 минутийн хугацаагаар 3 удаа хандална (Шинжилгээний дээж бодисын уусмал). Стандарт бодис фруктозоос (Sigma, Aldrich)
2 мг/мл концентрацитай байхаар тооцон нэрмэл усанд уусган бэлтгэнэ (Стандарт бодисын уусмал). Шинжилгээний дээж болон стандарт бодисын уусмал тус бүрээс 2-5 мкл-ийг хэмжин авч, silica gel 60 F254 (Merck, Germany) ялтсан дээр дусааж, бутанол- изопропилийн спирт-ус-цууны хүчил (7:5:4:2)бүхий системд хроматографийг явууллаа [12- 13].
3. Инусал бэлдмэлийн сесквитерпений лактон (алантолактон, изоалантолактон) чанарын шинжилгээний аргачлал: Инусал бэлдмэлийн түүхий эдээс 1 г-ийг нарийвчлалтайгаар жинлэн авч 10 мл хэмжээст колбонд хийж, хэмжээс хүртэл метилийн спирт нэмж, усан халаагуурт 15 минут хандлаад шүүнэ (Шинжилгээний дээж бодисын уусмал). Изоалантолактон болон алантолактоны стандарт бодисоос (Guangzhou Darsk Biotechnology Co., Ltd, China) нарийвчлалтайгаар жинлэн авч 2 мг/
мл концентрацитайгаар метилийн спиртэнд уусгаж бэлтгэнэ (Стандарт бодисын уусмал). Ялтсан дээр silica gel 60 F254 (Merck, Germany) шинжилгээний дээж болон стандарт бодисын уусмал тус бүрээс 10-20 мкл-ийг дусааж, петролейны эфир (60-900C) - толуол - этилацетат (10:1:1) систем ашиглан НҮХ-ийн аргаар шинжилгээг хийв [9-11].
4. Инусал бэлдмэлийн кумарины чанарын шинжилгээний аргачлал: Судлаж буй түүхий эдээс 1 г- ийг нунтаглаж, 10 мл метанолд 30 минутийн турш эргэх хөргүүр бүхий усан халаагуурт (600С) хандлана (Шинжилгээний дээж бодисын уусмал). Стандарт бодис фраксетинээс (Sigma Aldrich) 0.01 г-ийг нарийвчлалтайгаар жинлэн авч 10 мл хэмжээст колбонд хийж, хэмжээс хүртэл метилийн спирт нэмнэ (Стандарт бодисын уусмал). Дээрх бэлтгэсэн уусмалуудыг ашиглан толуол - эфир (1:1) уусгагчийн системд ашиглан хроматографийг явууллаа [5,7-8].

Судалгааны ажлын үр дүн, хэлцэмж
1. Инусал бэлдмэлийн нийлбэр флавоноидын чанарын шинжилгээ-ний дүн. Инусал бэлдмэлд дээрх заасан нөхцөлд нимгэн үет хроматографийн (НҮХ) аргаар чанарын шинжилгээг хийв (Зураг 1).

Зураг 1.А-ийн хроматограммыг үзэхэд (1) стандарт бодис кверцетинтэй (Rf=0.86) ижил бор шар өнгийн толбо (2-4) Инусал бэлдмэлд илэрч байна. Мөн зураг 1.В-ийн хроматограммд стандарт бодис (1) рутин (Rf=0.48) болон (2) кверцетинтэй (Rf=0.9) ижил бор шар өнгийн толбо (3-5) судлаж буй бэлдмэлд илэрч байна [13]. Үүнээс
үзэхэд Инусал бэлдмэлд флавоноид байгааг харуулж байна.
2. Инусал бэлдмэлийн инулины чанарын шинжилгээний дүн. Тус бэлдмэлийн чанарын шинжилгээг 2-д заасан арга зүйн дагуу бутанол-изопропилийн спирт-ус-цууны хүчил (7:5:4:2) уусгагчийн системд хроматографийг явуулан, хроматограммыг агаарт хатаасны дараа дифениламин-анилин-фосфорын хүчил-ацетоны (1:1:5:50) уусмалаар шүршиж (Callag, TLC spray cabinet, Germany), 1200С- т 5 минут хатаасны дараа ХЯТ-нд (Uvitec Cambridge, France) харж, стандарт бодистой харьцуулан тодорхойлов (Зураг 2).

Зураг 2-оос үзэхэд стандарт бодис (1) фруктозтой (Rf=0.54) ижил хүрэн бор өнгийн толбо илэрч байна [13]. Үүнээс үзэхэд Шинэсэрхүү бударгана, Өндөр зоосон цэцэг ургамлын (1:1) найрлага бүхий (2-4) Инусал бэлдмэл нь полифруктоз, инулины агууламжтай болох нь тогтоогдов.
3. Инусал бэлдмэлийн сесквитерпений лактоны чанарын шинжилгээний дүн. Судлаж буй бэлдмэлийн чанарын шинжилгээг НҮХ-ийн аргаар 3-д заасан арга зүйн дагуу петролейны эфир (60-900C)-толуол– этилацетат (10:1:1) уусгагчийн системд хроматографийг явуулан, хроматограммыг агаарт хатаасны дараа 1 % ванилины спиртэн
уусмал болон 10 %–ийн хүхрийн хүчил/ этилийн спиртэн уусмалаар шүршиж (Callag, TLC Spray cabinet, Germany) хатаасний дараа ХЯТ-нд (Uvitec Cambridge, France) харж тодорхойллоо (Зураг 3).

Зураг 3-ын хроматограммаас харахад стандарт бодис (1) алантолактон (Rf=0.32), (2) изоалантолактонтой (Rf=0.28) ижил хөх ягаан өнгийн толбо Инусал бэлдмэлд (3-5) илэрч буй нь алантолактон, изоалантолактон зэрэг сесквитерпений лактон агуулагдаж байна.
4. Инусал бэлдмэлийн сесквитерпений лактоны чанарын шинжилгээний дүн. Уг бэлдмэлийг НҮХ-ийн аргаар 4-д заасан арга зүйн дагуу толуол-эфир (1:1) уусгагчийн системд хроматографийг явуулан, хроматограммыг калийн шүлтийн 5-10%-ийн спиртэн уусмалаар шүршиж (Callag, TLC Spray cabinet, Germany) хатаасний дараа ХЯТ-нд (Uvitec Cambridge, France) харж кумарины чанарын шинжилгээг хийв (Зураг 4).

Зураг 4-оос үзэхэд стандарт бодис (1) фраксетинтэй (Rf=0.22) ижил шар өнгийн толбо илэрсэн нь Шинэсэрхүү бударгана, Өндөр зоосон цэцэг ургамлын (1:1) найрлага
бүхий (2-4) Инусал бэлдмэлд кумарин байгааг гэрчилж байна.
Дүгнэлт:
Инусал бэлдмэлд нимгэн үет хроматографийн аргаар шинжилгээ хийхэд флавоноид, кумарин, алантолактон, изоалантолактон, инулин агуулагдаж байгааг
судалгаагаар тогтоов.

Ном зүй

1. Болормаа П. Шинэсэрхүү бударгана (Salsola laricifolia Turcz.ex.Litu), Хуурмаг булчирхайт ортууз (Oxytropis pseudoglandulosa Gojntsch)-ын иммунотроп үйлдлийн судалгаа. Мал эмнэлгийн ухааны дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиол. Улаанбаатар: 1996. х. 4
2. Цэрэндолгор Б, Цэцэгмаа С, Хурэлбаатар Л, Лхагва Л, Чимгээ Ц, Чойжамц Г. Иммуностимулирующий эффект некоторых лекарственных препаратов растительного происхождения на иммунную систему подопытных животных. Сибирский медицинский журнал, 2014, № 2, сс.93- 96.
3. Цэрэндолгор Б, Цэцэгмаа С, Хүрэлбаатар Л, Лхагва Л, Нарангэрэл Б, Чимгээ Ц, Чойжамц Г. Зарим ургамлын нийлмэл найрлагын дархлаа зүгшрүүлэх үйлдлийн судалгаа. Эрүүл мэндийн шинжлэх ухаан. 2013; Vol.9, 6(28):26-28.
4. Нагаслаева О.В. Разработка и стандартизация лекарственных растительных иммуномодулирующих средств. Диссертация на соискание ученой степени кандидата фармацевтических наук. Улан-Удэ. 2007. с.47-59.
5. Wagner H, Bladts S. Plant drug analysis a thin layer chromatography atlas. Springer. Germany. 2001. pp. 125-130, 195-210.
6. Kiranmai M, Mahendra Kumar CB, Mohammed Ibrahim. Comparision of total flavanoid content of Azadirachta Indica root bark extracts prepared different methods of extraction. RJPBCS. 2011. p. 254-261.
7. Seyed Mehdi Razavi, Hossein Nazemiyeh, Rogayeh Hajiboland et al. Coumarins from the aerial parts of Prangos uloptera (Apiaceae). Rev. Bras. Farmacogn.Braz J. Pharmacogn. 2008.18(1):1-5.
8. Ладыгина Е.Я, Сафронич Л.Н, Отряшинкова В.Э. Химический анализ лекарственных растений. М.: Высшая школа. 1983. с.82-93.
9. 国家药典委员会 中华人民共和国药典 [M]. 2010版.北京:化学工业出版社,2010, 333-334.
10. Pharmacopoeia of the People`s Republic of China. Volume I. China Medical Science Press. 2010. pp. 234-235.
11. Li Tong, Huanli Xu, Rezengcaidan, Yingfeng Wang, Wenyuan Li, Fengshan Wang and Wei Tang. A rapid identification of radix Inulae and its active component alantolactone in the Tibetan medicine Manuxitang. BioScience Trends 2008. 2(2): 64-67.
12. Pencheva D.N, Petkova N.TR, Denev P.P. Determination of inulin dough products. Scientific works of UFT Vol LIX- 2012. Food Science, Engineering and Technologies. pp. 339-344.
13. Petkova N. TR, Denev P.P. Evaluation of fructan contents in the taproots of plants Lactuca Serriola l. and Sonchus Oleraceus L. Scientific Bulletin. Series F.
Biotechnologies. Vol. XVII, 2013. pp. 117-122
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУ-ы доктор, дэд профессор Б.Амаржаргал


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 704
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК