Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2014, №1(5)(2)
ШҮНГИЙН НОМОНД БУЙ ХАЛУУН, ХҮЙТЭН ОНОЛЫН ЗАРИМ АСУУДЛУУД
( Судалгааны өгүүлэл )

Б.Ган-Өрнөх, Ш.Болд, Л.Анхцацрал, Б.Мөнгөнтуяа

“Ач” Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Before the Oriental medical theories were established as the theoretical and methodological guidance of Traditional Mongolian Medicine, medical knowledge of Mongolians: healthy lifestyle, diagnosis and treatment methods were based on the law of the unity of opposites. The classic example of contrast of things, relationship between hot and cold determines their union and fight with dynamic interaction of two absolute energy forces. The universe is closely related to the power fluctuations of changes in hot and cold (arga and bilig) and its important base, law of interdependence. Humans and thousands of nature substances exist in contrasting flow of the sun and moon. The nature, climate and seasons change following this principle, too. The hot and the cold are within divided into hot and cold as well. In other words, it is the same concept as the cold is in arga and the hot is in bilig. Things and substances are divided into two like this and they are born and die by contrasting nature. For example: it is divided as hotness of the day and coldness of the night while before noon as hotness in arga, afternoon as coldness in arga, before midnight as coldness in bilig and after midnight as hotness in bilig. The theory of hot and cold is a general law of all the things of the universe. Human is an integral element of the universe as it is the living part of it. Therefore, it has the essence of hot and cold and creates harmony. Furthermore, with this research, we tried to clarify the idea that the principle of hot and cold is two sides of biology.

Удиртгал: Дорно дахины анагаах ухааны онолууд Монголын уламжлалт анагаах ухааны онол арга зүйн удирдамж болохоос өмнө монголчууд байгаль, цаг уурын өөрчлөлт, ахуй амьдралын урт хугацааны ажиглалтын үндсэн дээр эрүүл амьдрах ухаан, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга, оношилгоо, эмчилгээ зэрэг нь аливаа
юм үзэгдлийг эсрэг, тэсрэг чанар, эсрэг үйлдэлд тулгуурлагдаж байв. Халуун, хүйтний харьцаа нь хоёр туйлын энергийн хүчний динамик харилцан үйлчлэлээр хоорондын нэгдэл тэмцлийг тодорхойлдог. Орчлон ертөнц бол халуун, хүйтэн (арга, билиг)- ий өөрчлөлтийн хүчний хэлбэлзэл, түүний нэг чухал үндэс болох шүтэн барилдлагын ёстой нягт холбоотой байдаг. Энэ ёс бол ямарваа үзэгдлийг бүхэл бүтэн юмс үзэгдэл нөгөө талаас бүхэл бүтэн үзэгдлийн хэсэг шинжтэй байдаг учир үзэгдлийн бүтцийг судлахад дурдсан хоёр талаас харахгүйгээр түүний мөн чанарыг гүнзгий ойлгох аргагүй юм. Халуун, хүйтэн нь хэдийгээр эсрэг, тэсрэг чанартай ч харилцан бие биеэ нөхцөлдүүлнэ. Бид халуун, хүйтний мөн чанарыг уламжлалт анагаах ухааны шүнгийн номын эхний үндэс “Язгуурын үндэс”-т хэрхэн тэмдэглэснийг тайлбар бүтээлүүдээс харьцуулан судалж, тодруулах оролдлого хийв.

Судалгааны үр дүн: ཚ་བའི་ནད་ལ་བསིལ་དུ་གྱུར་པ། Халуун өвчинг сэрүүн གྲང་བའི་ནད་ལ་དྲོད་དུ་གྱུར་པ།
Хүйтэн өвчинг бүлээн болгоно
བགེགས་རིགས་སྟོང་ཕྲག་བརྒྱད་ཅུ་ཞི་བར་བྱེད་པ།
Наян мянган тотгорын зүйлийг амарлиулан
དགོས་འདོད་ཐམས་ཅད་ཡིད་བཞིན་དུ་གྲུབ་པར་
བྱེད་པ་ཡོད་དོ།
Хүссэн хэргийн сэтгэлчилэн бүтээдэг билээ.
Тайлбар
“Язгуурын үндэс”-т дурдан буй дээрх дөрвөн шад нь эмийн ой шугуй, дөрвөн уул тэргүүтэн бүгдээрээ Аршийн орон мөн бөгөөд ялангуяа эдгээр уулын орой дээр эмч, оточ багш үзэсгэлэнт сайхан эмийн хот мандал (балгас)-ыг өөрийн гараараа шинээр урлаж зохиож, төв дунд нь алт, мөнгө, улаан сувд, биндэръяа, чандмань тэргүүтэн таван зүйлийн үнэт эрдэнийн эмээр бүтсэн дөрвөн үүдтэй, дөрвөлжин хэлбэртэй цамхаг тэргүүтнээр төгс сайхан чимэглэгдсэн үзэсгэлэнт ордонг байгуулжээ. Энэ ордон нь элдэв зүйлийн чандмань эрдэнэ, эмээр сайтар чимэглэгдэж, эдгээр чандмань эрдэнийн хүч, чадлаар хий өвчин, шар өвчин, бадган өвчин, хавсарсан өвчин, хурмал өвчин тэргүүтэн дөрвөн зуун дөрвөн зүйлийн өвчин бүгдийг арилгаж, сэргийлж чадах бөгөөд улмаар халуун өвчнийг чадлаараа сэрүүн болгон арилгах, хүйтэн өвчнийг чадлаараа бүлээн болгон арилгах, бие, сэтгэлийн нэг мянга бөгөөд наян зүйлийн тотгорыг арилгаж, анагаан үйлдэхэд шаардлагтай зүйл бүгдийг сэтгэлчилэн бүтээгч анагаах халуун бэлэн хэмээх утгатай юм.
གྲོང་ཁྱེར་དེའི་ལྷོ་ཕྱོགས་ན་རི་བོ་འབིགས་བྱེད་ཅེས་
བྱ་བ་ཉི་མའི་སྟོབས་དང་ལྡན་པའི་རི་ལ་སེ་འབྲུ་དང་ན་
ལེ་ཤམ་དང་པི་པི་ལིང་དང་ཙི་ཏྲ་ཀ་ལ་སོགས་པ་གྲང་བ་
སེལ་བར་བྱེད་པའི་སྨན་རོ་ཚ་བ་དང་སྐྱུར་བ་དང་ལན་
ཚྭ་བ་དང་ནུས་པ་ཚ་བ་དང་རྣོ་བའི་སྨན་གྱི་ནགས་ཚལ།
Орчуулга
Тэр Балгасны өмнө зүгт Нэвтлэгч нэрт нарны хүч төгөлдөр ууланд анар, налэшам, библин, зидрага тэргүүтэн хүйтнийг арилгагч халуун, исгэлэн, давслаг амттай халуун
хийгээд хурц чадалтай эмийн ой шугуй буй. Тайлбар Дурдан буй эмийн ой шугуйд үзэсгэлэнт сайхан эмийн хот байдаг. Эмийн хотын өмнө зүгийн уул, уулын өвөр нь аргын тал болох түүнд “Нэвтлэгч” уул хэмээх нэр өгчээ. Энэ ууланд нарны гэрэл, хүч үлэмж тусч, уг гэрлийн хүчээр эсгэлэн амтын хувь дийлэнгүй, чадал нь халуун, хурц, ширүүн, хөлбөрөнгүй, тослог, хуурай, хөнгөн сэмбэрүү, гошуун амтын хувь дийлэнгүй, чадал нь хурц, ширүүн, бүлээн, хөнгөн, хуурай бибилин, гошуун амтны хувь дийлэнгүй, чадал нь ширүүн, бүлээн, хөнгөн, хуурай зидрага, гашуун амтын хувь дийлэнгүй, чадал нь тослог, бүлээн, зөөлөн төгөлдөр шинца тэргүүтэн эмүүд ургаж байсан хэмээх утгатай үг юм. Чухамдаа хүйтэн өвчнийг арилгах эмийн амт нь гошуун, исгэлэн, давслаг дийлэнгүй, ялангуяа чадал нь заавал халуун, хурц төгөлдөр байх ёстой байдаг.
རྩ་བ་དང་སྡོང་པོ་དང་ཡལ་ག་དང་ལོ་མ་དང་མེ་
ཏོག་དང་འབྲས་བུར་ལྡན་པའི་སྨན་དྲི་ཞིམ་པ་ལྟ་ན་
སྡུག་པ་ཡིད་དུ་འོང་བ་སྨན་གྱི་དྲིས་ཁྱབ་པ་རྣམས་སུ་
གྲང་བའི་ནད་མི་འབྱུང་བ་ཡོད་དོ།
Орчуулга
Үндэс, мод, мөчир, навч, цэцэг, үр төгөлдөр, үнэр нь анхилам, дүрс нь үзэсгэлэнт сэтгэлд зохист эмүүд түгэж хүйтэн өвчин үл гарах бөлгөө.
Тайлбар
Эмийн ой шугуйд эмэнд хэрэглэх үндэс, иш, найлзуур1, навч, цэцэг, үр эмийн төрөл зүйл нь бүрэн төгөлдөр оршино. Эдгээрийн үнэр нь анхилам сайхан, харахад гуа үзэсгэлэнтэй, сэтгэлд тааламжтай байдаг. Тиймээс эдгээр эмийн үнэр нь нийтдээ түгэн ханхалсан, газар бүхэнд хүйтэн өвчин гарахыг сахиж, эмчлэх бөгөөд уг эмийг ууж байвал хүйтэн өвчнөөр үл өвдөнө гэсэн утгатай юм.
།གྲོང་ཁྱེར་དེའི་བྱང་ཕྱོགས་ན་རི་བོ་གངས་ཅན་ཞེས་
བྱ་བ་ཟླ་བའི་སྟོབས་དང་ལྡན་པའི་རི་ལ་ཙན་དན་དང་
ག་བུར་དང་ཨ་ག་རུ་དང་ནིམ་པ་ལ་སོགས་པ་ཚ་བ་སེལ་
བར་བྱེད་པའི་སྨན་རོ་ཁ་བ་དང་མངར་བ་དང་བསྐ་བ་
དང་ནུས་པ་བསིལ་བ་དང་རྟུལ་བའི་སྨན་གྱི་ནགས་ཚལ།
Орчуулга
Тэр Балгасны умар зүгт Цаст нэрт сарны хүч төгөлдөр ууланд зандан, гавар, агар, нимба тэргүүтэн халууныг арилгагч гашуун, амтлаг, эхүүн амттай, сэрүүн хийгээд мохдог
чадалтай эмийн ой шугуй буй.
Тайлбар
“Тэр балгасны умар зүг”-т гэснээс “халуун өвчин үл гармой” хэмээх хүртэл тайлбарлах болой. Энэ уулын олонх онцлогийг нь нэвтлэгч уул лугаа эсрэгээр танилцуулсан.
Тэр эмийн ой шугуй байх эмийн балгасны умард зүгийн уул ба уулын ар нь билгийн тал мөн тул цаст уул хэмээх нэр томъёо өгсөн. Энэ нь сарны хүчин төгөлдөр агуулагдсан уул тул тэдгээр уулын өвөр ба ард ургасан гашуун, гошуун амт төгөлдөр, чадал нь хүйтэн, мохдог, хөнгөн, ширүүн, хөшүүн төгөлдөр цагаан зандан, гашуун, гошуун, эхүүн амт төгөлдөр, чадал нь ширүүн, хүйтэн, хөнгөн, хөшүүн төгөлдөр гавар, гашуун, гошуун амт төгөлдөр чадал нь бүлээн, зөөлөн, тослог, хуурай төгөлдөр хар агар, гашуун амтын хувь дийлэнгүй, чадал нь шингэн, хүйтэн, мохдог эелдэг төгөлдөр нимба тэргүүтэн хэмээсний тэргүүнтэн дотор нь амт нь амтлаг, чадал нь хүйтэн, мохдог төгөлдөр эм байх буй. Товчилбол: Халуун өвчнийг арилгах эмийн амт нь гашуун, амтлаг, эхүүн, дийлэнгүй ямар ч байсан ч чадал нь заавал хүйтэн, мохдог төгөлдөр байх ёстой юм.
རྩ་བ་དང་སྡོང་པོ་དང་ཡལ་ག་དང་ལོ་མ་དང་མེ་
ཏོག་དང་འབྲས་བུར་ལྡན་པའི་སྨན་དྲི་ཞིམ་པ་ལྟ་ན་
སྡུག་པ་ཡིད་དུ་འོང་བ་སྨན་གྱི་དྲིས་ཁྱབ་པ་རྣམས་སུ་ཚ་
བའི་ནད་མི་འབྱུང་བ་ཡོད་དོ།
Орчуулга
Үндэс, мод, мөчир, навч, цэцэг, үр төгөлдөр Үнэр анхилам, дүрс үзэсгэлэнт Сэтгэлд зохист эмүүд түгэж Халуун өвчин үл гарах бөлгөө.
Тайлбар
Эдгээр эмийн ой шугуйд эмэнд хэрэглэх иш, үндэс, найлзуур, навч, цэцэг, үр эмийн төрөл зүйл нь бүрэн төгөлдөр оршино. Энэ эмийн түүхий эдийн үнэр нь анхилам
сайхан, харахад гуа үзэсгэлэнтэй, сэтгэлд тааламжтай ургажээ. Түүнчлэн эмийн үнэр нь ханхалсан газар бүхэнд халуун өвчин гарахыг төрөлх сахих бөгөөд үл гхалуунмой хэмээжээ. Чухамдаа эмчилгээний хувьд өвчний мөн чанараар ялгасан халуун, хүйтэн ерөндөг ялангуяа, эмийн хүчний дээд хүйтэн, эмийн эрдмийн шилдэг нь хүнд, тослог, хүйтэн, мохдог, хөнгөн, ширүүн чадал, эмийн зургаан амтаас халууныг дарах гашуун амтлаг, эхүүн гурван амт зэргийн үйлдлийг бодитой харуулж байгаа юм.
།རླུང་དང་བད་ཀན་གྲང་བ་ཆུ་ཡིན་ཏེ། །ཁྲག་དང་
མཁྲིས་པ་ཚ་བ་མེ་རུ་འདོད། །སྲིན་དང་ཆུ་སེར་ཚ་གྲང་
ཐུན་མོང་གནས།
Орчуулга
Хий хийгээд бадганыг хүйтэн усан чанартай Цус хийгээд шарыг халуун гал хэмээн номлов. Хорхой хийгээд шар ус Халуун, хүйтэн нийтэд оршино.
Тайлбар
Өвчин хийгээд түүнээс цааш дэлгэрч гарсан өвчний зүйл хэмжээлшгүй олон зүйл байв ч бүгдийн утгыг товчлон өгүүлвээс хоёрхон зүйл өвчинд хураангуйлагдана. Хий хийгээд бадган бөгөөс ус адил хүйтэн чанартай болохоор түүнээс үүссэн өвчин бүгд цөм хүйтэн өвчинд хураангуйлагдана. Цус хийгээд шар бөгөөс гал адил халуун чанартай болохоор түүнээс үүссэн өвчний зүйл бүгд халуун өвчинд хураангуйлагдана. Гэтэл энэ хоёрт үл хураангуйлагдах хорхой өвчин, шар усны өвчин хоёрын өвөрмөц чанартай халуун, хүйтний ялгалгүй тул учирсан нөхцөл буюу нөхөрлөсөн өвчний мөн чанарыг дагаж халуун өвчин лүгээ хавсарваас халуун хорхойт өвчин буюу халуун шар усны өвчин
болох бөгөөд хүйтэн өвчин лүгээ хавсарваас хүйтэн хорхойт өвчин буюу хүйтэн шар усны өвчин болмой. Ийнхүү халуун, хүйтэн алинд ч үл хураагдахаар ерөнхийд оршино. Энэ нь өвчний зүйл тоолшгүй олон байх боловч халуун, хүйтэн хоёр зүйлийн өвчнөөс хэтэрч гарсан өвчин нэг ч байхгүй болой хэмээсэн утгатай үг билээ.
།ནད་ལ་གསོ་བར་བྱེད་པའི་གཉེན་པོ་ནི། །ཟས་དང་
སྤྱོད་ལམ་སྨན་དཔྱད་བཞི་ཡིན་ཏེ། །རྟ་བོང་འཕྱི་བ་ལོ་ཤ་
ཤ་ཆེན་དང༌། །འབྲུ་མར་ལོ་མར་བུ་རམ་སྒོག་སྐྱ་བཙོང༌།
འོ་མ་ལྕ་བ་ར་མཉེ་ཟན་ཆང་དང༌། །བུར་ཆང་རུས་ཆང་
རླུང་ནད་ཅན་གྱི་ཟས།
Орчуулга
Өвчнийг анагаагч ерөндөг нь Идээ, явдал, эм, засал дөрөв бөгөөд Морь, илжиг, тарвага Жил өнжсөн мах, их мах Үрийн тос, жил өнжсөн тос Бурам, сармис, сонгино, сүү, ямаахай, Мухар цагааны гурилын архи Бурмын архи, ясны архи Хийн өвчтөний идээ.
Тайлбар
Морь, илжиг” хэмээснээс “хийн өвчтөний идээ” хэмээх хүртэл тайлбарлах болой. Хийн идээний мөчирт морь, илжиг, тарваганы махны жил өнжсөн борц, их мах хэмээх хүний хатаасан мах, гүнжид тэргүүтний үрсийн тос, жил өнжсөн саалийн хуучин тос, бор бурам, цагаан сармис, хар сонгино лугаа есөн зүйл баймой. Энэ бөгөөс хийн өвчтөний идээний навч юм. Хийн ундааны мөчирт саяхан саасан саамал бүлээн сүү, зава, ранын тосон эм хийгээд энэ хоёрын гурилын архи, бурмын
архи, ясны архи лугаа тав байна. Энэ бөгөөс хийн өвчтөний ундааны навч болмой. Хий өвчтөний идээ, ундааны навч нийт арван дөрөв байдаг.
།བ་རའི་ཞོ་དར་མར་གསར་རི་དྭགས་ཤ །ར་ཤ་སྐོམ་
ཤ་གསར་པ་ཆག་ཚེ་དང༌། །སྐྱབས་དང་ཁུར་ཚོད་ཆབ་ཚ་
ཆུ་བསིལ་དང༌། །བསྐོལ་གྲང་མཁྲིས་པའི་ནད་ཀྱི་ཟས་སུ་
བཤད།
Орчуулга
Үнээ, ямааны тараг, айраг Шинэ тос, гөрөөсний мах Ямаа, бэсрэг хайнагийн шинэ мах Хэмхэлсэн арвай, цайвар буурцаг Хүйтэнт навчны зутан, хүйтэн ус Буцалгаж хөргөсөн усыг Шарын өвчтөний идээ хэмээн номлов.
Тайлбар
Шарын идээний мөчирт үнээ, ямааны шинэ тос, гөрөөсний шинэ мах, ямааны шинэ мах, жил эс өнжсөн арвайн шингэн будаа, гашуун ногоо хэмээх буюу халуун ногооны зууш, бэлэгт навчийн зууш лугаа долоон навч байна. Энэ бол шарын өвчний идээний навч. Шарын ундааны мөчирт үнээ, ямааны тараг, хоормог, зутан, мөрөн хийгээд асга хадны хүйтэн ус, буцалсан хүйтэн ус лугаа тав байна. Энэ бол шарын өвчтөний ундааны навч юм. Энэ мэт шарын өвчтөний идээ ундаа арван хоёр навчтай.
།ལུག་དང་གཡག་རྒོད་གཅན་གཟན་ཉ་ཡི་ཤ །སྦྲང་རྩི་
སྐམ་སའི་འབྲུ་རྙིང་ཟན་དྲོན་དང༌། །འབྲི་ཡི་ཞོ་དར་གར་
ཆང་ཆུ་སྐོལ་ནི། །བད་ཀན་ནད་གཞི་ཅན་གྱིས་བསྟེན་
པར་བྱ།
Орчуулга
Хонь, сарлаг, араатан, загасны мах Бал, хуурай газрын үрс, бүлээн гурил Сарлагийн тараг, айраг, хатуу архи, буцалсан ус Бадган өвчтөн бээр шүтэн үйлдэнэ.
Орчуулга
Бадган өвчтөний идээний мөчирт хонины мах, зэрлэг сарлаг, бух буюу сарлагийн бухны мах, араатны мах, загасны мах, бал, ногооны  хольцтой хуурай газрын халуун наранд энэлэгдэж ургасан хуучирсан үрсийн халуун чанартай гурилын хоол лугаа зургаа байна. Энэ бөгөөс бадган өвчтөний идээний навч. Бадган өвчтөний ундааны мөчирт сарлагийн тараг, хоормог, хатан архи, буцалсан халуун ус лугаа гурав байна. Энэ бол бадган өвчтөний ундааны навч. Энэ мэт бадган өвчтөний идээ ундаа есөн навчтай. Товчлон өгүүлвээс идээ, ундааг эс тэнцүүлж чадваас өвчин үүсэх нөхцөл болно. Тэнцүүлж чадваас өвчнийг анагаах тул эмч болсон хэн боловч өвчтөнд идээ ундааны амт, чадал, шингээлт тэргүүтэнг сайтар зохицуулагтун хэмээсэн утгатай үг болно. Дээр дурдсан орчуулга болон тайлбараас
дараах дүгнэлтийг хийж болох байна. Дорно дахины анагаах ухааны онолууд, Монголын анагаах ухааны онол, арга зүйн удирдамж болохоос өмнө монголчуудын
анагаах ухааны мэдлэг: эрүүл амьдрах ухаан, оношилгоо, эмчилгээний аргууд нь юм үзэгдлийн эсрэг, тэсрэг, нэгдэл, тэмцлийн хуульд тулгуурлагдаж байв. Юм үзэгдлийн эсрэг, тэсрэгийн сонгодог жишээ болох халуун, хүйтний харьцаа нь хоёр туйлын энергийн хүчний динамик харилцан үйлчлэлээр хоорондын нэгдэл тэмцлийг
тодорхойлдог. Орчлон ертөнц бол халуун, хүйтэн (арга, билиг)-ий өөрчлөлтийн хүчний хэлбэлзэл, түүний нэг чухал үндэс болох шүтэн барилдлагын хуультай нягт холбоотой
байдаг. Хүн болон байгалийн түмэн бодис нь нар, сарны эсрэг тэсрэг энергийн урсгалд  оршин байдаг. Байгаль, цаг уур, улирал ч энэ зарчмыг даган өөрчлөгдөнө. Халуун, хүйтэн нь дотроо дахин халуун, хүйтэн гэж хуваагдана. Өөрөөр хэлбэл аргын дотор хүйтэн, билгийн дотор халуун байдагтай адил ойлголт юм. Юм, бодис нь энэ мэтээр хуваагдан хоёр болж, эсрэг, тэсрэг мөн чанараар төрж, хөгжин, мөхөж байдаг. Жишээлбэл: өдрийн халуун шөнийн хүйтэн гэж хуваадаг байтал үдийн өмнөхийг аргын доторх халуун, үдээс хойшхийг аргын доторх хүйтэн, шөнийн дундаас өмнөхийг билгийн доторх хүйтэн, шөнө дундаас хойшхийг билгийн доторх халуун гэж хуваадаг.  Халуун, хүйтний онол нь ертөнцийн аливаа юм үзэгдлийн талаарх ерөнхий хууль юм. Хүн бол ертөнцийн амьд нэг хэсэг учир түүний салшгүй бүрэлдэхүүн мөн. Тиймээс халуун,
хүйтний мөн чанартай, түүгээр зохицолдон байдаг. Түүнчлэн халуун, хүйтний зарчим нь биологийн хоёр тал юм гэсэн санааг бид энэ судалгааны ажлаараа тодруулахыг оролдов.

Ном зүй

1. Атлас Тибетской медицины. Сводилл, XVII века ”Голубой берилл” Москва,1994.
2. Бадарч.Д, Цолмонпүрэв Б. Дорно дахины анагаах ухааны онолын тухай. http://www.mongolmed.mn/. хандалт хийсэн 2014.01.02
3. Болд Ш, Цэрэнсодном Д. Монголын уламжлалт анагаах ухааны дээж бичиг. УБ, 2013.
4. Болд Ш. Монголын уламжлалт анагаах ухааны түүх. УБ, 2006, тал 266
5. Болд.Ш. Монгол уламжлалт анагаах ухааны гол шашдирын язгуур үндсийн далд утгын тайлбар, мод тавих ёс. УБ, 1997, х. 42-70.
6. Лүнриг Дандар. Анагаах ухааны дөрвөн үндсийн бэрх үгийн утгыг тайлбарласан намжил ар-үрийн эрхсийн үзэсгэлэнт чимэг оршивой. модон барын төвөд судар.
7. Минжүүр гүүш. “Анагаах ухааны дөрвөн үндэс”-ийн “Язгуурын үндэс”. Модон барын монгол судар.
8. བདུད་རྩི་སྙིང་པོ་ཡན་ལག་བརྒྱད་པ་གསང་ བ་མན་ངག་གི་རྒྱུད་ཅེས་བྱ་བ་བཞུགས་སོ། модон барын төвөд судар.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ЭЗУ-ы доктор Э.Сэлэнгэ


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 497
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК