Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 1(1)
Улаанбаатар хотын зарим хөрсний мутаген идэвхийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Доржханд.Б1, Батцэцэг.Ч2

1НЭМҮТ, 2МУИС

 
Абстракт

The world population rising very fast and it has resulted in increasing the area of polluted soil, water and air. In order to cater to the demands of the people, the rapid expansion of industries, vehicles, etc. is necessary. But all of these developments make our world, especially urban area,heavily polluted. And many kind of contaminant substances showing bad effects to human health. Our research work aimed to evaluate Ulaanbaatar city soil contamination using sanitary microbiological and genetoxicological studies.

The soils samples used in this study were collected from Ulaanbaatar city areas, from 5 points soil from the residential area of Ulaanbaatar; soil from city food market; soil from the area along the city highway; sludge of the city water treatment facilities; soil from the downtown.

Genotoxicological effect of soil contaminant substances or ability to cause a mutation to living organisms was determined by Eims test and DNA damaging experiment on test strain Salmonella thyphimurium TA-100 (his G46, rfa B, bio pKm 101) and Escherichia coli (wp, uvr, pol). The result revealed that Ulaanbaatar city soil samples have inhibition effect to test strain growth rate.

From our research work, we are making the following conclutions:

1.    Water and organic solvent solution of Ulaanbaatar soils have a high microbial growth inhibition rate. In particular, soil from the residential area has shown higher rate.

2.    Mutagenic activity of natural soil samples of Ulaanbaatar area was studied in bacterial test-systems. Soil samples revealed no mutagenic effect.

 

Хураангуй

Техник технологийн хөгжил болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр хот суурин газрын хөрс, ус, агаар ихээр бохирдож байгаа нь хүний эрүүл мэндийн тулгамдсан асуудал боллоо. Химийн бохирдуулагч бодисууд нь хөрс, усанд хуримтлагдан улмаар амьд организмын удамшлын аппаратанд нөлөөлж, хот хавдар, янз бүрийн удамшлын өвчнийг үүсгэх эх үүсвэийн нэг болж байна. Хөрсний мутаген үйлчлэлийг илрүүлэх судалгаанд ихэнхидээ тест систем болон ямар нэгэн субстратаар ялангуяа амин хүчлээр ауксороф мутант бичил биетнийг ашигладаг [1, 2, 3].

Генотоксикологийн буюу хөрсний бохирдол амьд организмын генд мутаци үүсгэх идэвхийг Эймсийн сорил,  ДНХ гэмтээх сорилоор тест штамм Salmonella typhimurium TA-100, Escherihia coli wp, uvr, rec, pol- ийг ашиглан тогтоов. 

Улаанбаатар хот орчмын хөрсний бохирдлыг генотоксик шинж чанарыг тодорхойллоо.

Материал ба арга зүй

Бидний судалгааны материал болгон дараах цэгүүдийн сорьцыг сонгон авсан. Үүнд:

1.    Улаанбаатар хотын 4-р хороололын орон сууц орчмын хөрс;

2.    Хүчит шонхор хүнсний зах;

3.    Автомашины төв зам дагуух баруун 4 зам орчмын хөрс;

4.    Цэвэрлэх байгууламж;

5.    Хотын төв, Ленин клубын зүүн урд;

Дээжийн генотоксик шинж чанарыг тогтоохдоо хөрсийг усанд мөн диметилсульфоксид (ДМСО) болон ССl4 гэсэн уусгагчуудад уусган судалгааг явуулав. Хөрсний усан хандыг эхлээд цаасан дараа нь мембранан шүүлтүүрээр шүүсэн.

Тест бичил биетнээр Escherihia coli wp, uvr, rec, pol- ийн штаммуудыг хэрэглэн Эймсийн арга зүйгээр явууллаа.

Хөрсний дээжин дэх тест бичил биетэнд үзүүлэх хоруу чанар болон амьд организмд мутаци үүсгэх идэвхийг хөрсний дээжүүдэд судаллаа. Тест бичил биетнээр Salmonella typhimurium TA-100 /his G46, rfaB, bio pKm 101/ -ийг ашиглан тодорхойлсон. Дээжийн хортой шинж чанарыг тэжээлийн орчин дахь тест штаммын өсөлтийн дарангуйллын зэргийг үнэлэх замаар тогтоосон ба үүний тулд орчин дахь 0.1 мл судалж буй бодис бүхий тест бичил биетний колоны тоог адил хэмжээний уусгагч бүхий колоны тоотой харьцуулж тооцсон.

Үр дүн ба хэлэлцүүлэг

Хөрсний дээжний усан болон органик ханд тест бичил биетний өсөлтийг дарангуйлж байгааг 1-р хүснэгтэнд харууллаа.

Хүснэгт 1. Хөрсний дээжийн Salmonella typhimurium TA-100-д үзүүлэх хоруу чанар

Хүснэгтээс харахад дээжийн хоруу чанар уусгагчийн төлөөс хамаарахгүй байна. Дээжийн хоруу чанар усанд ч, органик уусгагчид уусгасан хөрсөнд илэрч байгаа нь судалгааны дээжинд тест бичил биетний амьдрах чадварт нөлөөлөх органик болон органик бус агууламжууд байгааг илэрхийлнэ. Salmonella typhimurium-ийн өсөлтийн хамгийн ихээр уусгасан ДМСО-д 1, 2, 5 –р дээжүүд хоруу чанар илүүтэй байна. 

Хөрсний дээжийн амьд организмын генд мутаци үүсгэх идэвхийг Эймсийн сорилоор тогтоосон дүнг хүснэгт 2-т харуулав. Судалгаанд Salmonella typhimurium ТА-100 штаммыг ашиглалаа.

Хүснэгт 2. Хөрсний дээжийн мутаци үзүүлэх идэвхи

-S9 – бодисын солилцооны идэвхижүүлэгчгүй

+S9 – бодисын солилцооны идэвхижүүлэгчтэй

Хүснэгтээс харахад - S9 бодисын солилцооны идэвхижүүлэгчгүй бүх дээжүүд мутагены идэвхигүй байна. Харин +S9 –тэй туршилтыг явуулахад 2, 3 дээжийн усан ханд дунд зэргийн, 4 дээжинд бага зэргийн мутаци үзүүлж байна.

Судалгааны дээжүүд 7 мкг/мл-ээс бага чөлөөт гистидин агуулж байгааг тогтоолоо.

Дүгнэлт

1.    УБ хотын хөрсний дээжний усан болон органик ханд тест бичил биетний өсөлтийг дарангуйлж байгааг тогтоолоо. Ялангуяа орон сууц орчмын хөрс тест бичил биетэнд ихээр хоруу чанартай байна.

2.    Автомашины замын дагуух хөрс болон хүнсний зах орчмын хөрсний усан ханд дунд зэргийн мутагены идэвхитэй байгааг тогтоолоо.

 

Ном зүй

1. Nylund L., Einisto P. Mutagenicity testing of protein-containing and biological samples using the Ames/Salmonella plate incorporation test and the fluctuation test // Mutat. Res. – 1992 – V. 272, №3. – Р. 205-214.
2. Maron D.M., Ames B.N. Revised methods for the Salmonella mutagenicity test // Mutation Research / Genetic toxicology and Environmental mutagnesis -1983. -V.113. -P.173-215
3. Watanable T., Goto S., Matsunoto Y. Mutagenic activity of surface soil and guantification of 1,3-1,6,- and 1,8-dinitropyrene isomers in soil in Japan // Chem. Res.Toxicol. 2000.№4. P.281-286.
4. Alberts B. Bray D. Molecular biology of the cell. 2nd ed., Garland Publishing, Inc., -1989. –P. 550-556
5. Berglin E.N., Carlsson J. Effect of hydrogen sulfide on the mutagenicity of H2O2 in Salmonella typhimurium, strain TA 102// Mutat. Res.-2001. –V.488, -N2. -P.171-194
6. Brady N.C. The nature and properties of soils. Macmillan, New York. 1990. -P. 550-556
7. Bridges B.A. DNA turnover and mutation in resting cells // Bioessays. 1997. V. 19, N4. P. 347-352
8. Brown K.W., Donnelly K.C., Thomas J.C., Davol P., Scott B.R. Mutagenicity of three agricultural soils // Sci. Total. Environ. 1985. V. 41, N2.
9. Knize M.G., Takemoto B.T., Lewis P..R., Felton J.S. The characterization of the mutagenic activity of soil // Mutat. Res. -1987. -V. 192, N1. P.23-30
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ц. Намсрай


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 662
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК