Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2009, 1(1)
ЦУС ХОМСДОХ ИНСУЛЬТ: ОНОШЛОГОО, ЭМЧИЛГЭЭ, СЭРГИЙЛЭЛТИЙН ӨНӨӨГИЙН ЗАРЧИМ
( Лекц )

Цагаанхүү.Г, Дэлгэрмаа.Ц

 
Абстракт

 

Инсульт (харвалт) – мэдрэл судлалын нэн онцгой асуудал бөгөөд үхлийн шалтгааны дотор 3-р байр, тэнэгрлийн шалтгаанд 2-р байр эзэлж, Өрнөдийн орнуудад жил тутам 1 сая хүн амд 2400 харвалт, 500 цус хомсдох дайралт гарч байгаагаас харвалттай өвчтөний гуравны нэг нь нас барж, бараг тэн хагасаас илүү хувь нь (75%) хөдөлмөрийн чадвараа алдаж байна.

Харвалттай өвчтөнд үзүүлэх яаралтай тусламжийн бүх шатанд цаг хугацаа (амь нас, үйл ажиллагааны сэргэлтэнд) шийдвэрлэх нөлөөтэй учир өнөөдөр дэлхийн инсультийн төвүүд “цаг хугацаа – тархи” гэсэн уриаг дэвшүүлж, тархины цус хомсдох харвалтын оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх асуудалд шинэ чиглэл баримтлахыг зөвлөж байна. Инсультийн оношлогоонд өндөр мэдрэмж бүхий арга техник нэвтэрч байгаа ч, үнэ өртөг өндөр, эмчилгээний шинэ аргууд дэвшигдэж буй ч, сонголт нарийн, эсрэг заалт олон, тромб хайлуулах үр дүнтэй эмчилгээг сонгоход цаг хугацаанаас өрсөх шаардлагатай болдог. Дэлхийн инсультийн төвүүдэд  мэдрэл,  зүрх-судас, мэдрэлийн мэс засал, сэхээний эмч, тусгай бэлтгэгдсэн сувилагч, нөхөн сэргээлтийн эмч нараас бүрдсэн мэргэжлийн баг ажиллаж, харвалттай өвчтөнд цаг алдахгүй эрчимт эмчилгээний тусламж үзүүлэх болсон нь бага хохиролтой давж, үйл ажиллагааны гүнзгий алдагдалд хүргэхгүй эрүүл мэндийг сэргээх боломжинд хүрч байна.



Нийтлэлийн нээгдсэн тоо: 2
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК