Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
СОРМУУСТ ДЭГД ( GENTIANA BARBATA) - ИЙН ГАЗРЫН ДЭЭД ХЭСГИЙН ФИТОХИМИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Оюунхишиг1, Энхуянга 1, Э.Сансархуяг 2

Эм зүйн шинжлэх ухааны их сургууль2

 
Абстракт

Introduction: It grows a larch forest, in its meadow, edge and glade, bank of the river and thick bushes forests covering Khuvsgul, Khentii, Khangai, Gobi Altai, mountainous and fertile pastures, Mountain range and Mongol Altaic Mountain range. Upper part of the land of Gentiana barbata, its preparation is effective to release poisoning, reduce inflammation, support liver and gall procedure internal treatment and an application external are inflammation fast healing, recover transfer activities of cell membrane. Drug preparations extracted from upper part of the land is confirming cell membrane, to jaundice. Its upper part of the land are for fast healing scald and inflammation, gallbladder diseases, to jaundice in Mongolian traditional Medicine.
Goal: The aim is to study of phytochemical Gentiana barbata.
Materials and Methods: We performed the research taking material assistance of pharmacognozy laboratories in Monos university from 2014-2015. The quantitative and qualitative analyses of plant bioactive compounds were evaluated by Russian XI Pharmacopeia and the method according to Mongolian National Standard, mineral substances were evaluated using roentgen fluorescence method. Result of the study was developed by SPSS 16 and End notå programme.
Result: The quantitative and qualitative analyses of plant bioactive compounds of Gentiana barbata upper part of the land were evaluated alkaloid, tannin, coumarone, flavonoid and mineral substances were found.
Conclusion: It was carried out phytochemical investigation of the Gentiana barbata using spectrophotometer as a result we determined that contains 6.0 % of sum flavonoid, 15.7 % coumarone. Amount of biological active compound-tannins was 3.2 %, alkaloid 0.5 %. When content of mineral substances in upper part of the land of Gentiana barbata contained K 60.2 %, Ca 25.12%, S 6.7%, CL 5.8 %, Sr 0.09%, Fe 0.83%, Ba 0.73%, Mn 0.152%, Rb 0.058%, Cu 0.069%, Zn 0.207%.
Key words: Gentiana barbata, phytochemical, mineral substances, flavonoid, and 5,7,3´-Trihydroxy- 4´-methoxyflavon.

Үндэслэл : Дээд хэсэг нь салаалсан 20- 40 см өндөр шулуун иштэй, нүцгэн, ногоон, нэг наст урга мал. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Дагуур, Хянган, Монгол-Алтай, Дундад Халх, Дорнод монгол , Говь-Алтай, Зүүн гарын Говийн, ойт хээрийн гол, горхийн эрэг, эргийн чийгтэй нуга, мөлгөр хайрга, бургасан шугуй, шинэсэн ой, түүний зах, хусан төгөлд ургана . Газар дээрх хэсгийн хуурай ханд, болон флавоноид, ксантон, иридоидын нийлбэр нь эл эгний эс, эдийн ажилллагааг сайжруулж, хэт исэлдэх гаж буруу ажиллагааг саатуулах, элгийг хордло гоос сэргийлэх, элэгний хордлогыг тайлах, элэгний гэмтсэн эд, эсийг нөхөн сэргээх, эсийн мембр аныг хамгаалах, мембраны нэвтрүүлэх үйл ажиллагааг тэтгэн сэргээх, цөсний ялгарлыг нэмэгдүүлж, түүний доторх цөсний хүчлийг ихэсгэх үйлдэлтэй тул элэгний элдэв шалтгаант үрэвсэл, элэгний хатуурал, цөсний ялгарал ба хүчиллэг багасах шинж тэмдэгт өвчний үед хэрэглэнэ.

Зорилго : Монгол оронд элбэг тархсан, уламжлалт анагаах ухааны жорын найрлаганд өргөнөөр хэрэглэгддэг Сормууст дэгдий н фитохимийн судалгааг хийх зорилго тавин ажилласан.

Материал арга зүй: Судалгаанд хэрэглэгдсэн Сормууст дэгдний түүхий эдийг Төв аймгийн Баянчандмань сумын шарын ам, есөн булаг гэдэг газраас 2014 оны 8 сард түүж бэлтгэсэн болно. Ургамалд агуулагдах биологийн идэвхит бодисуудын чанарын болон тооны шинжилгээг ОХУ - ын ХI фармакопей болон MNS 3311:1991 зэрэг Монгол улсын стандартад заасан аргачлалын дагуу тодорхойлсон. Биологийн идэвхит бодисын агуулгыг ГФ XI, XII-д заасан аргачлалын дагуу хийж гүйцэтгэв. Аргаах бодисыг индигосульфохүчлийн индикаторыг ашиглан 0,1 н калийн перманганатын уусмалаар титрлэх замаар, алкалоидын тооны агууламжийг метил улаан индикаторын оролцоотойгоор натрийн шүлтээр титрлэж, флавоноид, кумарины шинжилгээг спектрофотометрийн аргаар, Сормууст дэгдний химийн элемэнтийн найрлагыг рентгенфлуоресценци (Shimadzu’s EDX-700)-ийн аргаар тус тус тодорхойлов. Рентгенфлуоресценцийн багаж нь 50Вт чадалтай, Rh рентген хоолой, марганцын Кα шугамын хувьд 155эВ ялгах чадвар бүхий цахиур литийн детектор, хэмжилтийн нөхцөл оновчтой болгох 5 төрлийн шүүлтүүр, бага энергийн рентген цацраг хэмжих вакуум орчинд 600 секундын давтамжтай хэмжсэн.

Үр дүн:

Сормууст дэгдийн макро элементийн агуулгыг тодорхойлсон дүнгээс харахад, кали нь хамгийн өндөр буюу 60.2 %, кальци 25.12% тус тус агуулж байна. Төмрийн өвөрмөц шинж чанараа дагалдах элемент нь зэс, марганц байдаг. Бидний шинжилгээнд энэ нь батлагдаж Mn, болон Cu-н агуулга 0.207%, 0.069% тус тус байна. Микро элементийн хувьд Ba-0.73%, Rb-0.58%, Zn-0.207% тус тус агуулагдаж байна. Эдгээр микроэлементүүд нь коферментын үүргийг гүйцэтгэж бие организм дахь бодисын солилцоонд чухал үүргийг гүйцэтгэнэ.

2-р хүснэгтээс харахад Сормууст Дэгдийн газрын дээд хэсэгт флавнойд 6.0%, кумарин 15.7% , аргаах бодис 3.2%, алкалойд 0.5% тус тус агууламжтай байна.

Хэлцэмж : 1-Hydroxy-3,7,8-trimethoxyxanthon, 1,7-Dihydroxy-3,8-dimethoxyxanthon, 7-O-β-D-Glucopiranosyl-1-hydroxy-3,8- dimethoxyxanthon, 1-O-β-D-Glucopiranosyl- 3,7,8-trimethoxyxanthon, 1-O-β-DPrimverosyl- 3,7,8-dimethoxyxanthon, 1 - O - P r i m v e r o s y l - 7 - h y d r o x y - 3 , 8 - dimethoxyxanthon, 1-O-β-D-Glucopiranosyl- 7 - h y d r o x y - 3 , 8 - d i m e t h o x y x a n t h o n , 1-O-β-Glucopiranosylxanthon, 1,3,5-Trihydroxy- 8-methoxy-1-O-β-D-glucopiranosylxanthon зэрэг 9 төрлийн ксантон , Gentiopicrosid, Svertiamarin 2 төрлийн секоирид, 5,7,3´,4-Tetrahydroxyflavon, 5,7,3´-Trihydroxy- 4´-methoxyflavon 2 төрлийн флавоноидыг илрүүлжээ6. Эдгээр нэгдлээс Gentiana barbata ургамлаас ялгасан 7-0-b-q глюкопиранозил- 1-окси-3,8-диметоксиксантон нь байгалийн шинэ нэгдэл юм6,7. Орос улсын Буриадын Улаан Үд хотын Биологийн Хүрээлэн ба Монголын Ардын Эмнэлгийн Хүрээлэнд (хуучин нэрээр) хийсэн фармакологийн судалгаагаар ýнэ ургамлын нийлбэр полифенолт нэгдэл нь туршилтын амьтдын зохиомлоор үүсгэсэн халдварт шар өвчний үед элэгний эсийн мембраны липидийн чөлөөт язгуурын исэлдэлтийг багасгахын зэрэгцээ түүний бүтцийг тогтворжуулж, элэгний үйл ажиллагааны органик өөрчлөлтийг багасгаж, нөхөн сэргээлтийг түргэсгэдэг ба амьтны бие махбодын дасан зохицолт, хамгаалалтыг  идэвхжүүлдэг нь тогтоогджээ8. Энэхүү фармакологийн судалгааны үндсэн дээр манай судлаачид Буриадын судлаачидтай хамтран Монгол орон ба Оросын Байгаль нуур орчмын нутгаар ургадаг G,barbata ургамлаас цөс хөөх, элэгний үрэвслийг намдаах үйлчлэлтэй Генцихол бэлдмэл гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнтэй байна.[8]

Дүгнэлт : Сормууст дэгдий н макро элементийн агуулгыг тодорхойлсон дүнгээс харахад, кали нь хамгийн өндөр буюу 60.2 %, кальци 25.12% тус тус агуулж байна. Эдгээр элементүүд нь бие махбодын бодисын солилцоонд оролцож тулгуур эдийн үндсэн бүрдэл хэсэг болдог байна. Кали болон кальци нь бие организмд нэлээд их хэмжээгээр шаардагддаг макроэлементийн нэг бөгөөд кали K+/Ca2+ хамаарлаас зүрхний булчингийн агших чадвар хамаарна[3]. Сормууст Дэгдийн газрын дээд хэсэгт флавнойд 6.0%, кумарин 15.7% , аргаах бодис 3.2%, алкалойд 0.5% тус тус агууламжтай байна.

 

 

Ном зүй

1. У. Лигаа , Б. Даваасүрэн , Н. Нинжил, “ Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын анагаах ухаанд хэрэглэхүй ” УБ 2005, 163х
2. Д.Бурмаа, Г.Бурмаа “Атомын спектроскопийн аргын үндэс” УБ 2014 он 83х
3. Ж.Оюун “Аналитик хими-2” УБ 2014 он 285х
4. Д.Энэбиш, Э.Амгалан “Ус-давсны ба эрдсийн солилцооны биохими, эмгэг биохимийн үндэс” УБ 2012 он 150х
5. Б.Хүрэлчулуун, Ө.Батчимэг “Монгол орны ургамалын гаралтай зарим эмийн түүхий эдийн лавламж ” 2006 он 40х
6. h t t p : / /www. c z y te l n i a m e d yc z n a . p l / 2387 , o n - t h e - p h y t ochemical - investigation-of-the-genus-gentianaused- for-the-treatment.html
7. http://www.mongolmed.mn/article/2027
8. h t t p : / / w w w . s t f . m n / i n d e x . php?option=com_content&view=article&i d=5&Itemid=113&buteel=5634&lang=mn
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : БУ-ы доктор А.Баянмөнх


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 616
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК