Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
ЗӨӨЛӨН ЭМИЙН ХЭЛБЭРИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Г.Бямбадулам1, Д.Мөнхтуяа2, Б.Бадамцэцэг1

1Эм судлалын хүрээлэн, 2Эм зүйн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Currently, Mongolian 33 domestic pharmaceutical industries produce totaly of 364 different of drugs into pharm market, that includes 82% of the hard drug form of tablets, capsules, 14% of the liquid formulated drug form and 4% of the soft drug form. On the International pharmacopoeia articles such as Brithish pharmacopoeia have reported 11 types soft drug forms clearly. But, now in our national pharmacopoeia articles involved 3 types of soft drug form of cream, suppositorium, eye soft drug forms. So there are need to increase a number of soft drugs into national pharmacopoeia articles. Thus, we put our main goal is to make comperative study of national and international pharmacopoeia article of soft drug forms. This study will help to enter soft drugs in to National pharmacopoeia in the future.
Keywords: Soft drug form, crem, supposi torium, eyes soft drug forms, Pharmacopoeia soft drug form articles.

Үндэслэл Эмийн хэлбэрийг агрегат байдлаас нь хамаарч хатуу, зөөлөн, шингэн, хий байдалтай эмийн хэлбэр гэж ангилдаг. Гадна шинж чанараараа өтгөн бөгөөд зөөлөн байдалтай, гадуур хэрэглэгддэг эмийн хэлбэрүүдийг зөөлөн эмийн хэлбэр гэнэ. Зөөлөн эмийн хэлбэрт тосон түрхэц /Unguentum/, өтгөн тос / Pasta/, лаа /Suppostorium/, гоюу /Emplastrum/, шингэн түрхэц /Linimentum/, крем /Creme/, гель /Gel/ хэлбэрүүдээс гадна нүдний, чихний, амны болон хамрын зөөлөн эмийн хэлбэрүүд багтдаг. Өнөөгийн байдлаар эх орны 33 эмийн үйлдвэр нийтдээ 364 нэр төрлийн эм үйлдвэрлэж байгаагаас 82 %-ийг хатуу тугнагдсан эмийн хэлбэр болох шахмал, капсул, 14%-ийг шингэн эмийн хэлбэр харин 4% -ийг зөөлөн эмийн хэлбэр эзэлж байна. Зөөлөн эмийн хэлбэрийн нэр төрлийг нэмэгдүүлэх нь дотоодын эм үйлдвэрлэгчидэд тулгарч байгаа томоохон асуудлын нэг юм. Бидний ажлын гол зорилго нь Үндэсний болон гадаадын фармакопейн өгүүлэлд тусгасан зөөлөн эмийн хэлбэрийн харьцуулсан судалгааг хийхэд оршино.
Материал, арга зүй
Монгол Улсын Үндэсний Фармакопей(МҮФ), Европын фармакопей (EP 7.0), Америкын Нэгдсэн Улсын Фармакопей (USP 35), Япон Улсын Фармакопей (JP XV), Их Британи Улсын Фармакопей (BP 2009), Беларусь Улсын Фармакопей (Бел ГФ), Украйн Улсын Фармакопейн (УKP ГФ) өгүүллүүдийг ашигласан түүврийн, харьцуулсан8 болон контент анализын аргуудаар хийж гүйцэтгэв.
Үр дүн
Уг судалгааны ажлын зорилгын хүрээнд Үндэсний болон гадаадын нийт 8 улсын фармакопейд тусгагдсан зөөлөн эмийн хэлбэрүүдийг харьцуулсан судалгааны үр дүнг Хүснэгт 1-ээр харуулав.

Хүснэгт 1-ээс харахад тосон түрхлэг найман улсын Фармакопейд тусгагдсан байна. Монгол Улсын Фармакопейд зөөлөн эмийн хэлбэрийн хувьд тосон түрхэц, лаа, нүдний тосон түрхэц гэсэн 3 хэлбэр харин бусад орны Фармакопейд 3-10 хүртэл төрлийн зөөлөн эмийн хэлбэрүүдийн ерөнхий өгүүлэл бичигдсэн байна. Дотоодын эмийн үйлдвэрүүдийн зөөлөн эмийн хэлбэрийн нэр төрөл судалгаа хийж үр дүнг хүснэгт 2-оор харуулав.

Хүснэгт 2-оос харахад нийт 7 эмийн үйлдвэр давхардсан тоогоор 24, давхардаагүйгээр 16 нэр төрлийн зөөлөн эмийн хэлбэр үйлдвэрлэгдэж байна. Товчхон дүгнэхэд дотоодын эмийн үйлдвэрүүд зөвхөн тосон түрхлэгүүд үйлдвэрлэж байна.
Дүгнэлт
1. 11 төрлийн зөөлөн эмийн хэлбэр байгаагаас МУҮФ-д тосон түрхлэг, лаа болон нүдний мазь гэсэн зөөлөн эмийн хэлбэр тусгагдсан бол бусад улсын Фармакопейд дунджаар 3-10 нэр төрлийн ерөнхий өгүүлэл тусгагдсан байна.
2. Дотоодын эмийн үйлдвэрүүдийн зөөлөн эмийн хэлбэрийн нэр төрлийн судалгаа хийхэд зөвхөн тосон түрхлэг үйлдвэрлэгдэж байгааг тогтоов.

 

Ном зүй

1. Монгол Улсын Үндэсний Фармакопей,
2. Беларус Улсын фармакопей Государственная Фармакопея республики Беларусь/ Бел.ГФ/
3. Украйн Улсын фармакопей Государственная фармакопея Украины / Укр.ГФ/
4. Европ Улсын фармакопей EuPh 7.0
5. Америкын Нэгдсэн Улсын Фармакопей USP 35
6. Япон Улсын Фармакопей JP XV
7. Их Британ Улсын Фармакопей BP 2009
8. Clinical Trials /Duolao Wang, PhD/ P.197- 2166
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : БУ-ы доктор С.Бадамцэцэг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1239
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК