Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
БУРИАДЫН БОЛОН МОНГОЛЫН ГАЗАР НУТАГТ УРГАДАГ ХАВИСХАНА НАВЧИТ БЭРИШИЙН ГАЗРЫН ДЭЭД ХЭСГИЙН ЭФИРИЙН ТОС, ЛИПИДИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Тыхеев Ж.А., Тараскин В.В.,/PhD/., Раднаева Л.Д /SсD/

ОХУ, Буриадын их сургууль

 

Удиртгал. Хависхана навчит Бэриш (Bupleurum scorzonerifolium Willd.) нь Шүхэртийн овгийн (Apiaceae) олон наст ургамал юм [1]. Энэ зүйл нь Алтай, Тува, Красноярск хязгаарын тал хээр, Байгал орчмын нутаг, Уралын цаад хязгаарт тархаж ургадаг бөгөөд Монгол болон Хятадын нутагт ургадаг тухай тэмдэглэгдсэн байдаг [2]. Хависхана навчит Бэриш нь ОХУ-ын фармакопейн ургамал биш боловч эрт дээр үеэс дорно дахины уламжлалт анагаах ухаанд үрэвслийн эсрэг, халуун бууруулах, шээс хөөх, эмэгтэйчүүдийн болон ходоод гэдэсний замын эмгэг, ходоод, нойр булчирхай, элэгний шүүрэл ялгаралтыг ихэсгэх, мэдрэлийн эмгэгийн үед тайвшруулах болон шингэн алдах, гэдэс дүүрэх зэрэг эмгэгийн үед хэрэглэж байсан мэдээ байдаг [3]. Энэ бүхнээс үүдэн фитохимийн судалгааг нарийвчлан хийх шаардлага гарсан. Туршилтаар тус ургамлын газрын дээд хэсгээс бэлдсэн идээшмэл ба нунтаг нь шарх эдгээх, флавонол нь гистаминыг дарангуйлах, буплеурозид III, IV, IX, XIII, скорзонеозид A, B, C элэг хамгаалах, сайкосапонин бөөрний нефритын эсрэг, үндэснээс ялгасан кумарин нь Эрлихын хавдрын эсэд үйлчилдэг болохыг судлаж тогтоосон байна[4]. Мөн фармакологийн судалгаагаар Хависхана навчит Бэришийн ацетоны экстракт болон түүнд агуулагдах изохайхулактон (isochaihulactone)нь уушигны хавдрын үед эсийн сөнөрөл, эдийн өсөлтөнд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тухайн ургамалд аскорбины хүчил, каротин, флавоноид, сапонин, кумарин, аргаах бодис болон эфирийн тос агуулагддаг болохыг судласан нилээд эрт хийгдсэн ажлууд байдаг [3]. Гэвч тухайн газар нутагт ургадаг Bupleurum L-ийн төрөл зүйлийн ургамлын химийн судалгаа ховор байдаг.

Судалгааны ажлын зорилго нь 2014 онд цэцэглэлтийн үед нь Монгол улсын Хэнтий аймаг, Буриадын Иволгины дүүрэг, Байгалийн цаад хязгаараас бэлтгэсэн Хависхана навчит Бэришийн газрын дээд хэсгийн химийн бүрэлдэхүүнийг судлаж тогтоох.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй. Эфирийн тосыг гидродистиляцийн аргаар [6], липидны фракцийг Bligh, Dayer нарын аргаар гаргаж авсан. Эфирийн тос, липидний фракциин химийн бүрэлдэхүүнийг хийн хроматографийн багаж Agilent 6890 / масс-спектрометр (MSD 5973N) бүхий/ ашиглан хромато-масс-спектрометрийн аргаар тогтоосон. 30-метрын урттай, 0.25мм диаметртэй кварцан колонк HP-5MS, гелийн хийг ашигласан.
Судалгааны ажлын үр дүн. Тус ургамлын түүхий эдээс 18-50 бодис /компонент/ ялгаж авсан бөгөөд үүнээс 99%-ийг нь тодорхойлсон. Эфирийн тосны найрлаганд зонхилон агуулагдах бодисуудын агууламжийг хүснэгт 1-д харуулав. Судалгааны дүнгээр Монголболон Байгалийн цаад хязгаараас түүсэн ургамлын түүхий эдийн эфирийн тосны гарц 0,34%, Буриадынх 1,66% байсан. Эфирийн тосны өнгө нь цайвар цэнхэр, анхилуун тансаг үнэртэй байв.

Хависхана навчит Бэришийн өвснөөс гаргаж авсан эфирийн тосны найрлагад нэг цагирагт сесквитерпен - гермакрен D (5,07- 36,82%), нэг цагирагт монотерпен – лимонен (4,32-6,66%), хоёр цагирагт сесквитерпен – кариофиллен (2,46-11,38%). зонхилон агуулагдаж байна. Ургамлын түүхий эдээс липидийг ялгаж авахдаа Блайя и Дайэр нарын аргыг ашигласан. [7] Липидийн фракцийн зонхилох бодисын хэмжээг хүснэгт 2-т харуулав.

Товч дүгнэлт. Өөр өөр газар нутгаас түүсэн дээрх түүхий эдэд хийсэн Эфирийн тосны болон липидийн судалгааны дүнгээс харахад тухайн зүйл ургамалд зонхилон агуулагдах бодисын нэр төрөл, чанарын хувьд ойролцоо боловч тоон агууламжийн хувьд харилцан адилгүй байна. Цаашид судалгааны ажлыг үргэлжлүүлэн газрын дээрх хэсэг болон үндэсийн спиртэн хандны химийн найрлагыг судлах, ялгаж авсан өтгөн ханднаас төрөл бүрийн сорбент бүхий колонк ашиглан хроматографийн аргаар фенолт болон терпенойдын нэгдлийг ялгах, улмаар флэш-хроматографийн аргаар цэвэр бодисыг ялгаж, бүтцийг тогтоох шаардлагатай байна.

 

Ном зүй

1. Г. В. Чудновская. Володушка козелецелистная (Bupleurum scorzonerifolium Willd.) в Восточном Забайкалье // Вестник ТГПУ. - 2013. - №8. - стр. 43-47.
2. Ареалы лекарственных и родственных растений СССР. – Ленинград, 1983. – 208 с.
3. Растительные ресурсы СССР. Т. 4. Сем. Rutaceae – Elaeagnaceae.- Л.: Наука, 1988.- 335 с.
4. Растительные ресурсы России: дикорастущие цветковые растения, их компонентный состав и биологическая активность. Т. 3. Семейства Fabaceae – Apiaceae / Отв. ред. А. Л. Буданцев. – СПб.; Товарищество научных изданий КМК, 2010. – 601 с.
5. Jie-Ping ou. Potential therapeutic role of Z-Isochaihulactone in lung cancer through induction of apoptosis vai notch signaling
// Evidence-Based Complementary and Alternative Medicine Volume 2012 (2012), Article ID 809204, 11 pages, http://dx.doi. org/10.1155/2012/809204.
6. Государственная фармакопея СССР. Вып. 1. Общие методы анализа. Лекарственное растительное сырье МЗ СССР. 11-е изд. М., 1987. 385 с.
7. Кейтс М. Техника липидологии. Выделение, анализ и идентификация липидов / М. Кейтс. М.: Мир, 1975.-305 с.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ЭЗУ-ы доктор, профессор Л.Цэрэндулам


Нийтлэлийн нээгдсэн тоо: 394
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК