Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
АМЬТНЫ ГАРАЛТАЙ ТОС АГУУЛСАН ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ СТАНДАРТЧИЛЛЫН ЗАРИМ СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

С. Оюунбилэг1, Б. Баттулга1, Б. Бадамцэцэг1

1 Эм Судлалын Хүрээлэн

 
Абстракт

Since the ancient times Mongolian traditional medicine widely used a sheep’s fat tail. As sheep fat tail oil is natural originated pure product, which has high concentration of unsaturated acid and valuable treatment and nutritional efficiency, this study was conducted to identify the possibility to use sheep fat tail oil instead of cosmetic raw material. We prepared bodylotion, bodycream and bodybutter base from sheep fat tail and determined “pH” MNS 1474:2000, “Acid number” MNS 1131:2000, “Heat stability” MNS 4961:2000 and microbiological analysis. From our results it is shown that cosmetic products, meets the standard requirements.
Key words: sheep fat tail, cosmetic products

Үндэслэл Байгалийн гаралтай бүтээгдэхүүн өргөн хэрэглэхийг эрмэлзэх болсон өнөө биологийн идэвхит бодисын агууламж өндөртэй, олдоц сайтай, хямд төсөр үнэтэй, гадаадын өндөр үнэтэй түүхий эдийг орлохуйц, гоо сайхны бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх шаардлагатай байна. Иймээс бид монголчуудын эрт дээр үеэс хэрэглэж ирсэн хонины сүүлнээс гоо сайхны тосны гидрофоб суурийг орлуулан хэрэглэх боломжийг судлаж, жирэмсэн эхчүүд болон нярай хүүхдэд зориулсан гоо сайхны багц бүтээгдэхүүн гарган авсан бөгөөд түүнийг стандартчиллахад энэхүү судалгааны үндэслэл оршино.
Зорилго Хонины сүүлнээс гарган авсан гоо сайхны багц бүтээгдэхүүний чанарын шалгуур үзүүлэлтийг тогтооход оршино. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг тавьлаа. Үүнд: 1. Үнэртэн гоо заслын бүтээгдэхүүнд pH, хүчлийн тоо болон дулаанд тогтвортой байдлыг тодорхойлох.
2. Микробиологийн цэвэршилтийг тогтоох.
Материал, арга зүй Үнэртэн гоо заслын бүтээгдэхүүнд “pH”- ийг MNS 1474:2000, “Хүчлийн тоо”-г MNS 1131:2000, “Дулаанд тогтвортой байдал”- ыг MNS 4961:2000 дагуу тодорхойлов.1 Микробиологийн цэвэршилтийг Монгол Улсын Үндэсний Фармакопейн (МУҮФ 2011) аргачлалаар тодорхойлов.2
Үр дүн 1. Хонины сүүлнээс гарган авсан гоо сайхны бүтээгдэхүүн Монгол улсын стандартад заасан физик, химийн шинж чанарын үзүүлэлтийг хэрхэн хангаж буйг хүснэгт 1-д харуулав.

Эндээс үзвэл бидний гарган авсан бүтээгдэхүүн монгол улсын гоо сайхны бүтээгдэхүүнд тавигддаг чанарын шаардлага хангаж байгаа бөгөөд усан ба тосон үе үүсээгүй учраас дулаанд тогтвортой юм.
1. Гарган авсан гоо сайхны бүтээгдэхүүн тус бүр дээр микробиологийн цэвэршилтийг МУҮФ-д заасан үзүүлэлтийн дагуу тогтоож 2; 3; 4-р хүснэгтэнд тус тус харууллаа.

Дээрх үзүүлэлтээс харахад эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнүүд нь МУҮФ-д заасан стандартын шаардлагыг хангаж байна.
Дүгнэлт
1. Бидний гарган авсан бүтээгдэхүүнд “pH”-ийг MNS 1474:2000, “Хүчлийн тоо”-г MNS 1131:2000, “Дулаанд тогтвортой байдал”-ыг MNS 4961:2000 дагуу тодорхойлоход чанарын шаардлагыг хангаж байна.
2. Микробиологийн цэвэршилтийг МУҮФ-н аргачлалаар тогтооход эмгэг төрөгч илрээгүй болно.
3. Цаашид энэхүү судалгааг үргэлжлүүлэн гарган авсан бүтээгдэхүүний тогтвортой байдлын судалгааг хийх шаардлагатай.

Ном зүй

1. http://www.estandard.gov.mn/
2. Монгол Улсын Үндэсний фармакопей. Анхдугаар хэвлэл. Улаанбаатар: Соёмбо принтинг; 2011. 591-598
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1243
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК