Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
ГАЙХАМШИГТ ДОЛООН СУДЛЫН НЭГ СУДАС БАРЬЖ ХҮЙС ТОГТООХ СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Х.Эрдэнэжаргал1, Б.Бямбазаяа1, А.Хулангаа1

ЭЗШУИС1 Ач Анагаах Ухааны Их Сургууль2

 
Абстракт

If a woman is pregnant, the pulse will be protruding and rolling. If the right kidney pulse is strong, a son will be born. If the left kidney pulse is strong, a daughter will be born.
Aim of study:
To determine fetus sex gender by arterial pulse examination in pregnant womans and to compare with other examination methods.
Materials and methods:
Total of 50 pregnant women stayed in pre-birth and birth department of NiislelUrguu maternity hospital participated to our study. Pulse feeling method of traditional medicine.
Result
By examination arterial pulses of 50 pregnant women at the maternity hospital, it was identified that 54% (27) of the patients had boys and 46% (23) was carrying girls. When comparing with ultrasound tests and after the babies were born, there were 44% (22) boys and 38% (19) girls. We missed genders of 9 children in total. According to the research result, genders of 82% of the 50 participating children were correctly defined and the method of pulse feeling to identify the gender of a fetus is an inexpensive and safe method with high probability.
Key words: Sex gender, pulse examination, seven wonders pulse, identifying, pregnant women, kidney pulse.

Үндэслэл: Гайхамшигт долоон судсыг өвчингүй эрүүл хүнд үзэх, өвчтэй хийгээд өвчингүй эсэхийг лугших тоогоор онох, ерийн хийгээд ялгавартай судсаар өвчний нүүрийг таних, үхэх гурван судсаар эдгэх, үхэхийг бэлгэдэн үзэх, адын судсаар гэнэтийн хэрэг явдлыг таних, насны бэлгээр амин судсыг шинжлэх бөгөөд ерийн утга нь арван гурван хийгээд товчлон үзүүлсэн нь энэ буй1,2. Гайхамшигт долоог судлын нэг, жирэмсэн эмэгтэйн судлыг барьж ургийн хүйсийг тодорхойлох аргын практик ач холбогдлыг тодруулах, эрүүл судлын лугшилтыг танин мэдэх боломжийг дээшлүүлэх нь сургалтанд чухал юм.
Судалгааны ажлын зорилго, зорилт: Жирэмсэн эмэгтэйн ургийн хүйсийг судас барьж тодорхойлон, бусад аргуудтай харьцуулан үзэх.
1. Төрөх эмнэлэгт хэвтсэн жирэмсэн эхчүүдийн ургийн хүйсийг судас барьж тодорхойлон, бусад аргуудтай харьцуулан үзэх

2. Судал барьж тогтоосон ургийн хүйсийг төрсний дараа нь баталгаажуулж үр дүнг тооцон гаргах
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга: Судалгааны материал Нийслэл өргөө амаржих газрын төрөхийн өмнөх тасаг болон төрөх тасагт хэвтсэн нийт 50 эхийг хамруулсан.
Судалгааны арга:
1. Судас барих арга
2. Гарын бугуйны анхдугаар атираанаас нэг ямх дээш хэмжиж, шууны товгор ясны хажуугаас долоовор, дунд, ядам хурууг хооронд нь арвай орох төдий зайтай, хол, ойрхон нь тэгшхэн байрлуулж барина. Зүүн талын ядам хуруу буюу чагийн доорх зүүн бөөрний судас хүчтэй лугшвал охин, баруун талын ядам хуруу буюу чагийн доорх баруун бөөрний судас хүчтэй лугшвал хүү төрнө хэмээдэг.[3,4]
3. Жирэмсэн эмэгтэйн нүдний судсаар таних
4. Жирэмсэн эмэгтэйн гол шугамын нөсөөжилтийн байдлаар тодорхойлох
5. Жирэмсэн эмэгтэйн ургийн овойсон байдлыг тодорхойлох [5]
6. Хүүхдийг төрсний дараа хүйсийг өөрсдийн дүгнэлттэй харьцуулж үзэж баталгаажуулах
Судалгааны үр дүн, хэлцэмж: Жирэмсэн эмэгтэй хүүхдийнхээ хүйсийг мэдэх сонирхол их байдаг. Уламжлалт анагаах ухааны судас шинжлэх арга ёсоор жирэмсний 3 сартайгаас эхлэн хүйс тогтоох боломжтой байдаг. Өнөө үед жирэмсэн эмэгтэйчүүд хүүхдийнхээ хүйсийг орчин цагийн анагаах ухааны техник технологоор дамжуулан хүүхдийнхээ зүрхний цохилт, байрлал, ургийн усны хэмжээ гэх зэрэг бүхий л мэдээллийг авах боломжтой болсон хэдий ч судас барьж хүйс тогтоох аргын ач холбогдол өндөр хэвээр байна. Түүнчлэн судсаар хүйс тогтоох арга нь эх болон урагт ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй юм.
Энэхүү судалгааны үр дүнд Монголын уламжлалт анагаах ухааны гайхамшигт долоон судлын нэг, судас барьж жирэмсэн эмэгтэйн ургийн хүйсийг тодорхойлох аргыг бусад аргуудтай харьцуулан үзэх замаар Нийслэл өргөө амаржих газраар үйлчлүүлсэн нийт 50 эхийн ургийн хүйсийг тодорхойлов. Жирэмсэн эмэгтэйн судсыг барьж ургийн хүйс тодорхойлоход баруун, зүүн бөөрний судас, нүдний судасны илрэл, ургийн овойсон байдал, жирэмсэн эмэгтэйн гол шугамны нөсөөжилтийг хооронд нь харьцуулан ургийн хүйсийг тодорхойлоод дараа нь тухайн эхийн хэт авиан шинжилгээгээр харуулсан хариу болон төрсний дараах хүүхдийн хүйстэй нь харгалзуулан баталгаажуулав. Судсаар хүйс тодорхойлоход 50 жирэмсэн эхийн судсыг барьж шинжилсэн. Нийт 50 жирэмсэн эхийн 27 (54%)-ыг нь хүү, харин 23(46%)-ыг нь охинтой болно хэмээн шинжлэв (Зураг 1). Төрсний дараа баталгаажуулж үзэхэд 22(44%) хүү, 19(38%) охин гарсан байлаа. Хүү, охин тус бүр 9 буюу 18%-ийг нь алдсан байв (Зураг 2)

Дүгнэлт:
1. Төрөх эмнэлэгт хэвтсэн 50 жирэмсэн эхийн ургийн хүйсийг судас барьж тодорхойлоход нийт жирэмсэн эхийн 27(54%)-ийг нь хүү, харин 23(46%) –ийг нь охинтой болно гэж тогтоов.
2. Судал барьж тогтоосон ургийн хүйсийг төрсний дараа нь болон хэт авиан шинжилгээгээр өмнө тогтоосонтой нь харьцуулахад 22(44%) нь хүү, 19(38%) нь охин байлаа. Нийт 9(18%) хүүхдийн хүйсийг алдсан байв. Судалгааны дүнд нийт 50 хүүхдийн 82%-ийг оновчтой тодорхойлсон нь судас барьж ургийн хүйс тогтоох арга өндөр магадлалтай, маш хямд, аюулгүй болох нь тогтоогдов.

Ном зүй

1. Рашааны зүрхэн найман гишүүнт нууц увдисын үндэс. Модон барын төвөд судар
2. Дармуумаарамба Лувсанчойдог. Зарлигийн эрхэст харанхуйг арилгагч зул. Хөх хот, ӨМ, АХХ, 1987,х.57-105
3. Болд .Ш Судсаар оношлох үндэс, харьцуулсан судалгаа. Диплом ажил, УБ, 1993.
4. Атластибетской медицины. Сводилл, XVll века “Голубой берилл” Москва, 1994.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУ-ы доктор, профессор Б.Амаржаргал


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1731
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК