Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын эм зүй, эм судлал, 2015, 1(6)
ЦӨСНИЙ ХҮҮДИЙН ЧУЛУУЖИХ ӨВЧНИЙГ ХЭЛЭЭР ШИНЖЛЭХ АСУУДАЛД
( Судалгааны өгүүлэл )

Г.Гүнжидмаа, О.Батсугар, Б.Сумъяацэрэн

ЭЗШУИС-ийн Уламжлалт Анагаах Ухааны сургууль

 
Абстракт

During the gallbladder calcifying disease, symptom of yellow-colored pustules was found on many of the patients’ both sides of the tongue and wet pustules on the tongues. The changes on the tongues were confirmed by ultrasound test and comparison with clinical diagnosis and photos were taken. These changes on the tongue are the major indications of gallbladder calcifying disease.
Key words: Gallbladder calcifying, symptom of yellow-colored pustules, wet pustules tongue

Үндэслэл Сүүлийн жилүүдэд нийгмийн хөгжил дэвшил хурдацтай байгаатай холбогдуулан хүн амын тоо эрс өсч, түүний зэрэгцээ хоол хүнсний тоо олширч, хэрэгцээ ихэссэнээс буруу хооллолт, стресс, хөдөлгөөний хомсдолоос үүссэн цөс чулуужих өвчний тохиолдол нэмэгдсээр байна. Эрүүл мэндийн статистикын 1996 – 2003 оны дүн мэдээний үзүүлэлтээс харахад цөс чулуужих өвчлөл жил бүр ихэсчээ. Тухайлбал 2003 онд цөсний чулуужих өвчний тохиолдол нь 1996 онтой харьцуулахад 1.8 дахин ихэссэн байна. Иймээс цөсний хүүдийн чулуужих өвчнийг хэлээр танин барьж шинжлэх ажлыг судалгааны сэдэв болгон сонгон авсан болно.

Судалгааны ажлын зорилго, зорилт Цөс чулуужих өвчнийг уламжлалт анагаах ухааны хэлээр оношлох аргаар шинжилж тогтоох. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн зорилтыг дэвшүүлсэн . Үүнд: 1. Цөс чулуужих өвчний үед өвчтөний хэлэн дээр гарах өөрчлөлтийг тогтоох. 2. Өвчтөний хэлэн дээр гар сан өөрчлөлтийг шинжилгээний бусад аргуудтай харьцуулах 3. Зарим өвчтөний хэлний зургийг авч баталгаажуулах

Судалгааны ажлын шинжлэх ухааны практикийн ач холбогдол: Энэхүү судалгааны үр дүн нь анагаахын сургуулиудын төгсөлтийн болон төгсөлтийн дараах сургалтанд ашиглагдаж, дотрын өвчний чиглэлээр гүнзгийрүүлэн суралцаж буй эмч судлаачдын онолын түвшний мэдлэгт хувь нэмрээ оруулахын зэрэгцээуламжлалт эмнэлгийн практикт эмчилгээг оновчтой хийх ач холбогдолтой. Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн, арга Бид судалгаагаа Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дотор болон мэс заслын тасагт хэвтэж эмчлүүлж буй калькулёзный холец истит оноштой 40-55 насны 21 хүнийг хамруулав . Судалгааны арга -- Хэлэнд гарах өөрчлөлтийг “Анагаах ухааны дөрвөн үндэс”-т заасан хий, шар, бадганы тодорхойлолтын дагуу шинжлэх.

-- Судалгаанд хамрагдсан өвчтөний ЭХО оношлогоо , клиникийн оношийг уламжлалт анагаах ухааны хэлэнд гарах шинж тэмдэгтэй харьцуулах. -- Өвчтөнд үзлэг хийж , өвчтөний хэл ний фото зургийг авах. -- Судалгааны ашиглагдах хүснэгт боловсруулах

Судалгааны ажлын үр дүн
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн хэлэнд дараах өөрчлөлтүүд ажиглагдаж байв. Хэл нь чийгтэй, цайвар шар зузаан өнгөрөөр хучигдсан бөгөөд хэд хэдэн идээт тууралт гарсан байв. Үүнд өнгөр нь хэлний голоос хоёр тийш болон хэлний уг руугаа тархсан, үзүүр хэсэгтээ өнгөр бага, идээт тууралт нь голдуу уг руугаа байв. Нийт 21 хүний хэлнээс
“Анагаах ухааны дөрвөн үндэс”-т заасан ёсоор:
1. Хэл нь хуурай- 8 өвчтөн
2. Хэл нь нойтон- 13 өвчтөн
3. Хэлний хоёр талын хэсгээр шар өнгөртэй-15 өвчтөн
4. Хэлний хоёр талын хэсгээр цайвар өнгөртэй-6 өвчтөн
5. Идээт тууралт гарсан-10 өвчтөн  Эдгээр өвчтний хэлэнд гарсан өөрчлөлтийг үндэс болговол хэл нь нойтон, хэлний хоёр талын хэсгээр шар өнгөртэй, идээт тууралт гарсан шинж тэмдгийн давтамж олон байгаа нь цөс чулуужих өвчний үед хэлэнд гарах гол өөрчлөлт юм.
Дүгнэлт
1. Цөс чулуужих өвчний үед өвчтөний хэлэн дээр нойтон, хэлний хоёр талын хэсгээр шар өнгөртэй, идээт тууралт гарсан шинж тэмдэг олонтоо гардаг нь тогтоогдов:
2. Өвчтөний хэлэн дээр гарсан өөрчлөлтийг ЭХО оношлогоо, клиникийн оноштой харьцуулан үзэж, фото зураг авч баталгаажуулав.

 

 

Ном зүй

1. Рашааны зүрхэн найман гишүүн нууц увдисын үндэс. Модон барын төвөд судар.
2. Дармуу маарамба Лувсанчойдог. Зарлигийн эрхэст харанхуйг арилгагч зул. Хөх хот, ӨМ, АХХ, 1987, Х.57-105
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : АУ-ы доктор Ц.Амарбаясгалан


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 332
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК