Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2(2)
Монгол хүний цусны ийлдсэн дэх Д витамины хэмжээг тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

Баяржавхлан.Ч, Баярмаа.Э, Түвшинжаргал.М

1ЭМШУИС, Биохими-Лаборатори

2Гурван гал эмнэлгийн клиник лаборатори

 
Абстракт

Vitamin D deficiency is a major health problem worldwide, especially in the elderly, so that an accurate assessment of its prevalence is essential for planning reliable healthcare policy throughout the lifespan.

Purpose

The aim of the oncentrationofpresent study wasto assess the25-hydroxyvitamin D 25OHD) across different as well as the mild andmoderate deficiencies ages and genders.

Methods

We searched the database of the local Laboratory Information System to retrieve results of 25OHD tests performed on the whole cohort of presumably Mongolian participants  aged >22 yrs, who were referred to our laboratory in Gurvan Gal Hospital’s clinical laboratory, a 1-year period (January 2011 - January 2012).

Results

Results for 25OHD testing were retrieved for 120 participants. No significant differences between females and males were observed for 25OHD values(20 [4-17.89]ng/ml versus 53 [4-20.06]ng/ml; p=0.3). A non significant variation of 25OHD values was also found by ANOVA analysis throughout 3 age cohorts (22-40, 41-60, >60 yrs), in both genders. In each age group, the values of 25OHD did not significantly differ between genders.

Conclusions

We observed a high prevalence of vitamin D deficiency in a Mongolians.  Lifestyle factors, including smoking, and physical activity, were significant predictors of serum 25-hydroxyvitamin D concentration.

Үндэслэл

Д витамин нь кальци болон ясны солилцоондчухал үүрэгтэй оролцдог витамин бөгөөд сүүлийн жилүүдэд 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны эмгэг тэр дундаа таргалалт, даралт ихсэх эмгэгүүдийг Д витамины дутагдалтай холбон тайлбарлаж байна [1,2]. Д витамин нь нарны гэрлийн нөлөөгөөр арьсанд нийлэгждэг, тосонд уусдаг витамин юм. Улирлын шинж чанартайгаар д витамины цусан дахь хэмжээ янз бүр байдаг. Тухайлбал зуны адаг сар хамгийн дээд хэмжээнд харин өвлийн адаг, хаврын эхэн саруудад хамгийн бага хэмжээтэй байдаг байна [3]. Зарим судлаачдын судалснаар Д витамины концентраци эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс бага болохыг тогтоосон байна[4-9]. Д витамины түвшинг тодорхойлсон судалгаа Азид ганцхан япон улсад байгаа нь энэхүү судалгааг монгол насанд хүрсэн хүмүүст үзэх сонирхол татсан юм. Өнөөдрийг хүртэл эрүүл монгол хүний цусны ийлдсэнд Д витамины түвшинг тодорхойлон судалгаа байхгүй байгаа нь энэхүү судалгааг хийх үндэслэл боллоо.

Арга, аргачлал

Бид 2011 оны 01-р сараас 2013 оны 03-р сарын хооронд  Гурван гал эмнэлэгийн клиник лабораториор үйлчлүүлсэн нийт 120 үйлчлүүлэгчийг судалгаандаа хамруулсан. Д витамины (25-гидроксивитамин Д) хэмжээг Гурван гал эмнэлэгийн клиник лабораторид БНГУ-ийн Roche® фирмийн–COBAS e411 иммунологийн бүрэн автомат анализаториор хийж гүйцэтгэсэн. Судалгааг 2 жилийн хугацаанд ретроспектив судалгааны загвараар хийж гүйцэтгэнстатистик боловсруулалт хийж үр дүнг тооцлоо.

Үр дүн ба хэлцэмж

Судалгаанд хамрагдсан нийт 120 үйлчлүүлэгчийн 35.0% эрэгтэй 65.0% нь эмэгтэй байлаа. Цусны ийлдсэн дэх Д витамины хэвийн хэмжээ 20-40 ng/ml. Судалгаанд хамрагдсан нийт үйлчлүүлэгчдийн 88.3% хүнд хэлбэрийн, 10.0% дунд зэргийн Д витамины дутагдалтай, харин 1,6% нь хэвийн байсан. Судалгаанд хамрагдсан эрэгтэй, эмэгтэй хүйсийн хооронд (42[4-20.09]ng/ml; 78[4-20.06]ng/ml; p=0.3) Д витамины дутагдлын түвшинд статистик ач холбогдолтой ялгаа байсангүй. Гэтэл гадны судлаачдын судалснаар Д витамины хэмжээ эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдээс бага байгааг тогтоосон байна [3,4,5,6,7,8,9,10]. Сонирхолтой нь үүнийг судлаачид тайбарлахдаа эмэгтэйчүүд нарны хамгаалалтын тос түрхдэг нь тэрхүү тосонд агуулагдах хэт ягаан туяаны шингээлтийг багасгах нөлөөтэй бодисоос болж байна гэж үзжээ [11,12]. Д витамины дутагдал нь эмэгтэйчүүдэд цус багадалт үүсэх эрсдлийн нэмэгдүүлдэг төдийгүй Д витамины дутагдалтай ээжээс төрөх хүүхэд дархлаа дутагдалтай, амьсгалын замын халдварт өртөмтгий, астма, харшилд мэдрэг, сүрьеэ зэрэг эмгэгээр өвчлөх эрсдэл өндөр төрдөг гэсэн судлаачдын дүгнэлт байдаг. Харин насны бүлгээр нь авч үзэхэд эрэгтэй, эмэгтэй хүйсний (22-40, 41-60, 60-аас дээш) хувьд хоорондын ач холбогдолтой ялгаа байхгүй буюу эрэгтэй, эмэгтэй хүйсийн хүмүүст Д витамины дутагдал (p<0.001) адилхан илэрч байгаа нь монгол хүмүүст Д витамины дутагдал өндөр байгааг харуулж байна. Улирлын хамаарал байгаа эсэхийг үзэхэд судалгаанд хамрагсадын 19.2% нь зун,  27.4% нь намар, 48% нь өвөл, 5.4% нь хавар байсан ба улирлын ялгаа байхгүйгээр бүх улиралд Д витамины дутагдал (p<0.001) илэрч байгаа нь магадгүй хотод суурьших нь ихэссэн өнөө үед суугаа ажил эрхэлдэгхүмүүсийн тоо олширч нар салхинд тогтмол гарч чаддаггүйтэй холбоотой төдийгүй  хоол хүнсээр авах Д витамин хомс байгаагийн илрэл байж болох юм. Японы судлаач А.Нанригийн 2011 онд хийсэн судалгаагаар Япончуудад Д витамины хэмжээ улирал хамааралтай буюу намрын сүүл, өвөл, хаврын эхэн саруудад бага харин зуны улиралд загас хүнсэндээ хэрэглэдэгтэй холбоотойгоор өндөр байдаг болохыг тогтоожээ [4]. Харин барууны орнуудад Д витамины дутагдал нь улирал хамааралтай байдаг ба ялангуяа өвлийн улиралд илүү Д витамины дутагдал тохиолддог байна [13,14,15]. Тамхи таталтын байдлыг Д витамин дутагдалтай холбон үзэхэд судалгаанд хамрагдсан 36,9% (p<0.05) тамхи татдаг байсан нь тамхи нөлөөлдөг байж болох юм гэсэн дүгнэлтэд хийхэд хүргэсэн юм.Судлаач Бротийн [16] судалснаар тамхинд агуулагдах  хүнд металын болон бусад хортой бодисууд (никотин) 25-гидроксивитамин Д-ийн элэгний солилцоонд оролцох процесст өөрчлөлт оруулдаг байж болох юм гэсэн таамаглал дэвшүүлжээ. Д витамины дутагдал нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, зүрх судасны эмгэг тэр дундаа таргалалт, даралт ихсэх, зэрэг эмгэгт хүргэдэг төдийгүй хавдарт өртөх (эрэгтэйчүүдэд түрүү булчирхай, эмэгтэйчүүдэд хөхний хавдар) эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Дүгнэлт

Монгол насанд хүрсэн хүнд Д витамины дутагдал өндөр байгаа нь нэгдүгээрт хоол хүнсээр авах Д харьцангуй бага, хоёрдугаарт амьдралын хэвшил буруу (наранд гардаггүй) зэрэгтэй хобоотой байж болох юм гэж үзлээ. 

Ном зүй

1. Foong-Ming M, Awang B et al., High prevalence of vitamin D insufficiency and its association with obesity and metabolic syndrome among Malay adults in Kuala Lumpur, Malaysia. BMC Public health 2011. 11:735
2. Baz-Hecht M, Goldfine AB et al., The impact of vitamin D deficiency on diabetes and cardiovascular risk.CurrOpin Endocrinal Diabetes Obes 2010. 17:113-119
3. Hypponen E, Power C et al., Hypovitaminosis D in British adults at age 45 y: nationwide cohort study of dietary and lifestyle predictors. Am J Clin Nutr.1997; 66:929-36
4. Nanri A, LengHuat Foo et al., Serum 25-Hydroxyvitamin D concentrations and Season specific correlates in Japanese Adults. J Epidmiol 2011;21(5):346-353
5. Jacques PF, Felson DT, Tucker KL, Mahnken B, Wilson PW,Rosenberg IH, et al. Plasma 25-hydroxyvitamin D and itsdeterminants in an elderly population sample. Am J Clin Nutr.1997;66:929–36.
6. Kobayashi T, Okano T, Shida S, Okada K, Suginohara T, NakaoH, et al. Variation of 25-hydroxyvitamin D3 and 25-hydroxyvitamin D2 levels in human plasma obtained from 758Japanese healthy subjects. J NutrSciVitaminol (Tokyo).1983;29:271–81.
7. McCullough ML, Weinstein SJ, Freedman DM, Helzlsouer K,Flanders WD, Koenig K, et al. Correlates of circulating 25-hydroxyvitamin D: Cohort Consortium Vitamin D PoolingProject of Rarer Cancers. Am J Epidemiol. 2010;172:2135.
8. Ono Y, Suzuki A, Kotake M, Zhang X, Nishiwaki-Yasuda K,Ishiwata Y, et al. Seasonal changes of serum 25-hydroxyvitaminD and intact parathyroid hormone levels in a normal Japanesepopulation. J Bone Miner Metab. 2005;23:147–51.
9. Scragg R, Camargo CA Jr. Frequency of leisure-time physicalactivity and serum 25-hydroxyvitamin D levels in the USpopulation: results from the Third National Health and NutritionExamination Survey. Am J Epidemiol. 2008;168:577–86;discussion 587–91.
10. van Dam RM, Snijder MB, Dekker JM, Stehouwer CD, BouterLM, Heine RJ, et al. Potentially modifiable determinants ofvitamin D status in an older population in the Netherlands: theHoorn Study. Am J ClinNutr. 2007;85:755–61.
11. Cheng S, Lian S, Hao Y, Kang N, Li S, Nie Y, et al. Sunexposureknowledge and protection behavior in a North Chinesepopulation: a questionnaire-based study. PhotodermatolPhotoimmunolPhotomed. 2010;26:177–81.
12. Jerkegren E, Sandrieser L, Brandberg Y, Rosdahl I. Sun-relatedbehaviour and melanoma awareness among Swedish universitystudents. Eur J Cancer Prev. 1999;8:27–34.
13. Bhattoa HP, Bettembuk P, Ganacharya S, Balogh A. Prevalenceand seasonal variation of hypovitaminosis D and its relationshipto bone metabolism in community
14. dwelling postmenopausal Hungarian women. Osteoporos Int. 2004;15:447–51.
15. Brock K, Huang WY, Fraser DR, Ke L, Tseng M, Stolzenberg-Solomon R, et al. Low vitamin D status is associated withphysical inactivity, obesity and low vitamin D intake in a largeUS sample of healthy middle-aged men and women. J SteroidBiochemMol Biol. 2010;121:462–6.
16. Burnand B, Sloutskis D, Gianoli F, Cornuz J, Rickenbach M,Paccaud F, et al. Serum 25-hydroxyvitamin D: distribution anddeterminants in the Swiss population. Am J ClinNutr.1992; 56:537–42.
17. Brot C, Jorgensen NR, Sorensen OH. The influence of smoking on vitamin D status and calcium metabolism. Eur J Clin Nutr.1999; 53:920–6.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Энхжаргал.Ц


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 600
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК