Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Эрүүл мэндийн лаборатори, 2013, 2(2)
Байгал дахь бичил биетний эргэлт
( Тойм өгүүлэл )

Рэгзэдмаа.Д  

 

Хөрс, ус, агаар, ургамал, амьтан, хүний бие мах бодид бичил биетэн байдаг ба сансарт ч мөн тохиолддог байна

Байгаль дахь бодисын эргэлдэх үйл ажиллагаанд үхсэн амьтан, ургамлын үлдэгдлийг устгах, хөрсний үржил шимийг сайжруулах, биосферийн тэнцвэрт байдлыг зохицуулахад хүрээлэн буй орчны олон тооны бичил биетнүүд оролцдог. Хүний хэвийн бичил биетэн нь бие мах бодид ашигтай үүргийг гүйцэтгэдэг. 

Хөрсний бичил биетэн

Хөрсөнд олон төрлийн бичил биетэн оршдог ба тэдгээр нь хөрс үүсэх, хөрсний өөрөө цэвэрших үйл ажиллагаа мөн байгаль дахь азот, нүүрстөрөгч ба бусад элементийн эргэлтэнд оролцдог. Хөрсөнд бактер, мөөг, лишайник, эгэл биетэн байх ба нэг грамм хөрсөнд  10 миллиард хүртэл бактер байдаг.

Хөрсний дээд гадаргаас доош 10 см газрын гүнд  бичил биетэн хамгийн их байдаг бол 3-4 м-ийн гүнд бичил биетэн бараг байдаггүй. Хөрс нь үршдэг савханцар бацилл ба клостридиумын төрлийн бичил биетэн байрших нөхцөл нь болдог. Мөн эмгэг төрөгч үршдэг савханцар /боом, ботулинум, татран, хийт үхшил/  нь хөрсөнд удаан хугацаагаар хадгалагдан зарим нь хөрсөнд өсөж үрждэг .   Хөрсөнд олон тооны мөөг байна. Нэг грамм хөрсөнд 500-500 000  хүртэл эгэл биетэн  байдаг.

Усны бичил биетэн

Усан сангийн цэнгэг усанд  янз бүрийн  бичил биетэн байдаг. Савханцар хэлбэрийн (псевдомонад, аэромонод) кокк хэлбэрийн (микрококк) тохиолддог.

Органик бодисоор бохирдсон бохир усанд аэроб ба  анаэроб бактери, мөөгөнцөр байдаг.

Лаг шавар, усан сангийн ёроолд анаэроб нян ихээр байдаг. Зарим өвчин үүсгэгч усанд үрждэг. Жишээ нь: холерын вибрион, легионнелл г.м.

Ус нь олон халдварт өвчний үүсгэгчийг  дамжуулагч хүчин зүйл болдог.

Хөрс, усны бичил биетэнтэй агаарын бичил биетэн нь харилцан уялдаатай байдаг. Хүн амьтны шүлсний дусалтай хамт амьсгалын дээд замаас бичил биетэн агаарт цацагддаг.

 

Үүнд кокк ба савханцар хэлбэрийн бактери, бацилл, клостриди, актиномицит, мөөгөнцөр, вирус хамаарагдана.

Нарны гэрэл бусад хүчин зүйлийн нөлөөгөөр агаарын бичил биетэн устаж байдаг. Том хотуудын агаарт бичил биетэн их хэмжээгээр байдаг бол хөдөө тосгоны агаарт бичил биетний тоо бага байдаг. Ой мод, уул, тэнгис, далай дээрх агаарт бичил биетэн маш багаар байдаг.

Хүнсний бичил биетэн

Хүнсний бүтээгдэхүүн янз бүрийн бичил биетнээр бохирлогдож байдаг.Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг анхдагч,хоёрдогч, бичил биетний бохирдолтой гэж ангилах ба анхдагч нь амьд байх явцад нь ,хоёрдогч хэрэглээний явцад (мал нядлах,сүү саах ,загас барих, хадгалах гм) бохирддог байна.

Мал амьтан амьд байх үед элдэв өвчин ,гэмтлийн үед стафилококк, энтерококк, гэдэсний савханцар протей, сальмонелл, клостридий гм нянгаар халдварлаж болно.

Хоёрдогч халдварлалт нь хэрэглээний явцад гадаад орчноос ус, хөрс, тээвэрлэлт, өвчтэй хүнээс бохирдож болно. Ингэж халдварлагдсан хүнсний бүтээгдэхүүнээс хоолны хордлого, хордлогот халдвар үүсэх магадлал их байдаг.(протей, псевдомонады, аспергиллы, пенициллины гм) Мөн сүрьеэ боом, бруцеллез, гэдэсний халдварууд тархахад бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүн их үүрэгтэй.

·           Сүү сүүн бүтээгдэхүүнд бруцеллёз, туберкулез, цусан суулга үүсгэгч

·           Өндөг, хуурай өндөг сальмонеллёзын  хордлогот халдвар үүсгэж болно.

·           Загас- Clostridium botulinum, vibro parahaemolyticus хоолны хордлогот халдвар үүсгэнэ.

Байгаль дахь бичил биетний  эргэлтэнд үзүүлэх гадны нөлөөлөл

Физикийн нөлөөлөл

Хатаалт нь ихэнх нянгийн үйл ажиллагааг устгадаг ба хатаалтанд ихэвчлэн гонорей,менингит,холери,гэдэсний хижиг,цусан суулга гм эмгэг төрөгчид мэдрэг байдаг. Цэрэнд байгаа нянгууд хатаалтанд нилээд тэсвэртэй байдаг.Үүнд сүрьеэгийн үүсгэгч хатсан цэрэнд 90 хоног амьдрах чадвартай, ихэвчлэн бүрээс , салс үүсгэдэг нянгууд тэсвэртэй байдаг. Жишээ нь боомын үүсгэгч хөрсөнд хэдэн зуун жил амьдарч байдаг. Лабораторийн нөхцөлд нян нөөшилж, хуурайшуулж хадгалахад амьдрах чадвар нь хэвээр хадгалагддаг.

Туяаны үйлчилгээ

Зарим төрлийн нян ионжуулсан туяаны үйлчлэлд тэсвэртэй (Micrococcus radiodurans) ба ионжуулаагүй туяа буюу хэт ягаан туяа , нарны гэрлийн улаан туяа, гамма туяа, радио идэвхит бодис электроны хурдтай энерги зэрэг нь бичил биетэнг богино хугацаанд үхүүлдэг. Энэ зорилгоор эмнэлэгт хэрэглэдэг хэт ягаан туяаны ламп (бактериоцидный ламп) нь 200-400нм долгионы урттай үйлчлэл үзүүлнэ.

Химийн бодис

Химийн бодис нянд төрөл бүрийн үйлчлэл үзүүлнэ. Ургалт саатуулах,үхүүлэх гм. Нянгийн эсрэг үйлчлэлтэй химийн бодисыг эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлд нян ,вирус, мөөгөнцөр устгахад хэрэглэнэ. Халдваргүйтгэлд хлор, иод, бром агуулсан нэгдлүүд ба исэлдүүлэгчдийг өргөн хэрэглэнэ.

Биологийн үйлчлэл.

Бичил биетнүүд өөр хоорондоо төрөл бүрийн харилцан үйлчлэлд орж байдаг. Ж/нь: Хоёр өөр зүйлийн бичил биетэн нэг дор хамтран (симбиоз) амьдарч болно.

 Метобиоз –нэг бичил биетний хоол тэжээлээр нөгөө нь амьдрах (хөрсний бичил биетэн).

Мутуализм- Янз бүрийн амьд организм харилцан ашигтайгаар зохицон амьдрах. Ж/нь: Эгэл биетэн лешейники нь мөөгөнцөр ба усны ургамлын бичил биетэнтэй симбиоз маягаар амьдран органик бодис, эрдэс давс солилцон амьдардаг байна.

Комменсализм- Нэг төрлийн бичил биетэн нөгөө төрлийн бичил биетэнд ямар нэг хорт үйлчлэлгүй хамтран (зэрэгцэн) амьдрах явц ба ихэвчлэн хүний хэвийн бичил биетнүүд хамрагдана.

Сателлизм- Нэг төрлийн нянгийн өсөлт нөгөө төрлийн нянгийн нөлөөлөл дор явагдах ба лабораторийн нөхцөлд тэжээлт орчинд дрожж,сарцин зэргийн  эргэн тойронд бусад нянгийн ургалт (өсөлт) идэвхиждэг.

Бичил биетний харилцан сөргөлдөөнт харьцаа ба амьдрал нь бие биеийнхээ амьдрах чадвар, өсөлтийг сулруулан улмаар үхэлд хүргэнэ.

Бичил биетний  сөргөлдөөнт байдал ус ,хөрс, хүн амьтны бичил биетэнд ихээр тохиолдоно. Энэ сөргөлдөөнт үед бичил биетнээс антибиотик төст бодис ялгаран бусад эмгэг төрөгч ялзруулагч нянгийн бодисын солилцоо өсөлтийг саатуулдаг байна. (бактериоцин, колицин, органик хүчил ялгарулан өсөлтийн хурд амьдрах орчны РН зэргийг өөрчилдөг байна.)

Физик хими,биологийн нөлөөлөл нь хэвийн бичил биетэнд тэдгээрийг устгах(бактериоцидный), өсөлт саатуулах, удамшилд өөрчлөлт оруулах гм нөлөөтэй.

Физикийн нөлөөлөл.

Бичил биетний тодорхой төлөөлөгчид нь температурын тодорхой хэлбэлзэлд өсч үржиж байдаг. Нам температурт өсч үрждэг бактерийг  психрофил, дунд зэргийн температурт өсч үрждэгийг нь (370 хэм орчим) мезофил, өндөр температурт өсч үрждгийг термофиль гэж нэрлэдэг.

Нам температурт 100 -40хэм ба хэлбэлзлэл нь 150-400 хэм дунд зэргийн температурт үрждэг нянтай адилавтар байна. Энэ температурт хөрс, ус, далай, тогтмол усан сан, бохир усны бактер болох псевдомонады, гэрэлтэгч бактериуд ,бациллууд хамрагдана.

Зарим төрлийн психрофилүүд  хүйтний улиралд хүнсний бүтээгдэхүүнийг гэмтээдэг байна. Эмгэг төрөгч псевдотуберкулёз 40 хэмд, тарваган тахлын үүсгэгч 0-400 хэмийн хэлбэлзэлд  дунджаар 250 хэмд өсгөвөрлөгддөг шинж чанартай.

Мезофилүүд 10-470 хэмд дунджаар 370 хэмд үржих ба ихэвчлэн эмгэгтөрөгч ба болзолт эмгэгтөрөгч нянгууд хамрагдана.

Термофиль – дулаансаг нянгууд 400-900 хэмд далай тэнгисийн ёроол, халуун рашаан зэрэгт 250-3000 хэмд буюу 265 атмосфер даралтан дор амьдардаг байна.

Хүний биемахбодийн хэвийн бичил биетэн

Хүний бие махбодид ойролцоогоор 500 төрлийн бичил биетэн байдаг бөгөөд эдгээр нь хэвийн бичил биетэнийг бүрэлдүүлдэг. Бичил биетэн бие биетэйгээ болон хүний бие махбодитой харилцан тэнцвэртэй /эубиоз/ оршдог. Эдгээр бичил биетэний ихэнх нь хүнд хор хүргэдэггүй оршдог комменсалууд юм. Ийм бичил биетэн нь гадаад орчинтой харьцан хүний биеийн гадаргуу, хөндийт эрхтэнд байрладаг.

 Хүний уушиг ,умай бусад дотор эрхтэнд бичил биетэн байдаггүй. Хэвийн бичил биетэнийг арьсны,амны,салст бүрхэвчийн ,амьсгалын дээд замын ,хоол боловсруулах зам,шээс бэлгийн замын гэж хуваана. Хүний бие махбодид байнгын ба түр зуурын бичил биетэн оршдог.

Түр зуурын / байнгын биш,аллохтонный/ бичил биетэн нь биемахбодид удаан орших чадваргүй юм.

Байнгын бичил биетэнийг хэвийн (облигатный) ба туйлбаргүй (факультативный) гэж хуваана.

Хэвийн бичил биетэн  /бифидобактер,лактобактери, пептостретококк, гэдэсний савханцар /бичил биетний орчлын үндсэн хэсэг нь юм. Туйлбаргүй агааргүйтэн бичил биетэн /стафилококк, стрептококк, клебсиелл,клостриди,зарим мөөг гм/ ний бичил биетний орчилд эзлэх хувь  бага байна. Хүний биемахбод ба түүний хэвийн бичил биетэн нь  экологийн  өвөрмөгц системийг бүрэлдүүлдэг.

 Насанд хүрсэн хүнд ойролцоогоор 10 14  бичил биетэн байдаг бөгөөд түүний дотор хэвийн агааргүйтэн нян  зонхилдог. Хэвийн бичил биетийг бүрэлдүүлэгч  нянгууд нь өвөрмөц бүтэцтэй экзополисахарид муцины байгууламж /матрикс/-тай янз бүрийн үйлдэлд тэсвэртэй биологийн хальсыг үүсгэдэг.

Арьсны гадарга түүний гүний давхаргуудад / үсний уутанцар, тосны суваг, хөлсний булчирхай/ агааргаүйтэн  нь агаартанаас 2-10 дахин их байдаг. Арьсанд Грам нэмэх нян / пропионобактер, корине хэлбэрийн бактерууд , Staphylococc.epidermidis бусад коагулаза  сөрөг стафилококк, микрококк, пептострептококк, стрептококк/ , Piturosporum-ийн төрлийн  хөрөнгө төст мөөгөнцөр /шинэ нэршил нь Malassezia/ түр зуурын бичил биетэн /staph.aureus,streptococc pyogenes/ нь цөөн тохиолддог. Биемахбоди сулрахад арьсан дээр Грам сөрөг нянгийн тоо ихэсдэг.

Хэвийн үед арьсны 1 см2 гадаргууд 80000 доош тооны бичил биетэн байх ба энэ тоо нь нян устгах хүчин зүйлийн үр дүнд ихэсдэггүй. Ж/нь: хөлсөнд Ig A,G , трансферрин , лизоцим, органик хүчлүүд ба бусад бичил биетний эсрэг бодисууд байдаг. Арьсны PH 5.5 –аас бага байх, бага температурт бичил биетэний үржил нь хязгаарлагддаг.

Арьсны өөрөө цэвэрших процесс нь угаасан цэвэр арьсан дээр идэвхиждэг. Арьсны илүү чийглэг байдаг хэсэг дээр бичил биетэн /1 см2 –т 10 6/ хамгийн ихээр оршдог. Ж/нь: цавины нугалаа, хурууны хооронд, суганы хонхорт гм. Бохир арьсанд бичил биетэний өсөлт  ихэснэ. Биемахбод сулрахад тэнд бичил биетэн үржин үнэр гаргадаг. Арьсны гуужилтын явцад гарсан олон сая хайрстай хамт маш олон тооны бичил биетэн зөөвөрлөгдөн гадаад орчныг бохирдуулдаг байна.

Нүдний зовхины /коньюнктив/ бичил биетэн. Зовхинд корине хэлбэрийн бактер ,стафилококк их биш хэмжээгээр байдаг. Нулимсны шингэнд байх лизоцим ба бусад нян устгах хүчин зүйлийн нөлөөгөөр зовхинд яльгүй бага хэмжээгээр бичил биетэн оршдог.

Амьсгалын дээд замын бичил биетэн. Амьсгалын дээд замд тоосны хэсэг , гадны  бичил биетэнүүд ордог ба эдгээрийн ихэнх нь хамар ба ам залгиурт үлдэн үхдэг. Энд бактеройд корине хэлбэрийн бактер , гемофильный савханцар, лактобактери стафилококк, стрептококк, нейссери пептококк пептострептококк  өсөж үрждэг.  Цагаан мөгөөрсөн хоолой, цулцан бактергүй байдаг.

Ходоод гэдэсний замын бичил биетэн  өөрийн тоо ба чанарын бүтцээрээ хамгийн сонгомол жишээ болдог ба эдгээр бичил биетэн нь хоол боловсруулах замын хөндиийд чөлөөтэй оршин амьдарч биологийн хальс байдалтай салст бүрхэвчид бөөгнөрөл үүсгэн байдаг.

Амны хөндийд олон тооны бичил биетэн байх ба 1 мл шүлсэнд 10 8 хүртэл бактери байдаг. Шүлтлэг орчин , тохирсон хэм 370 , хоолны үлдэгдэл зэрэг нь таатай орчин болдог. Агааргүйтэн  нь агаартанаасаа 100 дахин их байдаг. Энд янз бүрийн бактер амьдардаг.Үүнд бактеройд, превотелл ,порфиромонад, бифидобактер, эубактер, фузобактер, лактобактер, актиномицет, гемофильные савханцар, лептотрихи, нейссери, спирохит ,стрептококк, стафилококк ,пептококк, пептострептококк ,вейлонелл гм кандид –ийн төрлийн мөөг эгэл биетэн    / Entamaeba gingivalis trichomonastenax/  зэрэг нь тодорхой байрших газартай байдаг. Ж/нь: стрептококкын төрөл болох S.mitior  нь хацрын эпителд, хэлний хөхлөг шүлсэнд S.Salivarius, шүдэнд S.mutans  гм байрладаг. Актиномиицетүүд нь хэл, шүдний өвөр уутанцарт, шүдний өнгөрт, шүлсэнд их хэмжээгээр байдаг. Амны хөндийн хэвийн бичил биетэн холимог ба ихэвчлэн  хоол хүнсний үлдэгдлээс шүдний өнгөрийг үүсгэдэг.

 Шүлс ба хэлний механик үйлчлэлийн нөлөөгөөр амны хэвийн бичил биетэний бүтэц зохицуулагддаг. Амны салст ба шүдийг шүлс нь угааж байдаг. / хүн өдөрт ойролцоогоор 1 л шүлсийг залгидаг./

Шүлсэнд лизоцим эсрэг бие / шүүрлийн IgА/  зэрэг бичил биетэний эсрэг бүрдэл  байдаг ба эдгээр нь гадны бичил биетэн эпителиоцитод / салстад /адгези болохыг дарангуйлж өгдөг. S.sanguis, S.mutans нь полисахарид үүсгэдэг. Сахарыг хувирган эсийн гадна полисахарид /глюкан,декстран/ үүсгэн шүдний гадаргууд адгези болгоход оролцдог.  Микрофлорын байнгын суурьшмал хэсэг нь салст бүрхэвчийн эпителиоцитыг бүрхэн фибронектин болдог. Энэ нь грам нэмэх  бактерийн бүлэгт хамаарагддаг .  Доод түвшинд грам нэмэх бактерийн фибронектин нь грам сөрөг бактерийг орлодог. Улаан хоолойд бичил биетэн байдаггүй. Ходоодонд лактобацилл дрожж / цөөн тооны кокк / ба грам сөрөг бактери байдаг 1 мл-т 103 –аас бага бактери байдаг. Ходоодны шүүрэлд PH бага байдаг учир ихэнх бичил биетэний хувьд тааламжгүй орчин болдог. Хэвийн үед ходоод нь ариун камер юм. / давсны хүчил, пепсиноген –пепсины урьдал / иймээс эмгэг төрөгч бичил биетэнийг дарангуйлдаг. Гастрит, Helicobacter-ийн бүлэгт хамаарагддаг тахир хэлбэрийн бактери илэрсэн ходоодны шарх нь олон эмгэг процессын шалтгаан хүчин зүйл болдог.

Нарийн гэдэсний 1 мл агууламжинд 10 5-10 8 бичил биетэн оршдог. Энд бифидобактер, лактобактери, клостриди, эубактери, энтерококк, порфиромонад,  превотелл агааргүйтэн  кокк гм бичил биетэн байдаг.

Бүдүүн гэдсэнд их хэмжээтэй бичил биетэн оршдог. 1 гр баасанд 10 12 нянгийн эс байдаг. Ойролцоогоор бүх бичил биетэний 95%  агааргүйтэн бактер эзэлдэг. Бүдүүн гэдэсний микрофлорын төлөөлөгчид нь Грам нэмэх агааргүйтэн савханцар /бифидобактери, лактобацилл ,эубактери /,  Грам нэмэх спор үүсгэдэг агааргүйтэн  савханцар / клостриди перфрингенс /, энтерококк, Грам сөрөг агааргүйтэн  савханцар / бактеройд/ Грам сөрөг факультатив агааргүйтэн савханцар / гэдэсний савханцар, Enterabacteriaceae бүлгийн бактерууд цитробактер , энтеробактер, клевсиелл, протей/ , Грам нэмэх  агааргүйтэн кокк / пептострептококк, пептококк , Gemella morbillrum / байдаг. Спирохетүүд эпитель дээр сайн ургадаг. Дараах бичил биетэнгүүд цөөн тоотой байдаг. Үүнд фузобактер, порфиромонад, превотелл, пропионибактер, вейлонелл, стафилококк, хөх идээрийн савханцар, хөгц төст мөөгөнцөр кандидын  төрөл байна. Эгэл биетэний хэмжээ нь идсэн хоол хүрээлэн буй орчны хүчин зүйлээс хамаарч хэлбэлздэг. Шүүрлийн иммуноглобулин A ба хэвийн бичил биетэн нь гадны бичил биетэний өсөлтийг дарангуйлан барьж байдаг. Эхийн хөхний сүүнд байх лактоферри мөн  дарангуйлах нөлөөтэй.

 Шээс бэлгийн замын бичил биетэн : Бөөр шээс дамжуулах цорго давсаг умай түрүү булчирхай нь ариун байдаг. Гадна бэлэг эрхтэний төгсгөлийн хэсэгт Staph.epidermidis корине хэлбэрийн бактери ногооруулагч стрептококк сапрофит микобактер кандид энтеробактер байдаг. Шээс дамжуулах сувгийн өмнөд хэсгийн салст бүрхэвчид хэвийн үед стафилококк эмгэг төрүүлэгч бус нейссери, корине хлбэрийн бактер сапрофит трепонем байдаг . Үтрээний хэвийн бичил биетэнүүд лактобактери, бифидобактер, бактеройд пропионобактер, превотелл, пептострептококк, корине хэлбэрийн бактер юм. Агааргүйтэн ба агаартан нянгийн харьцаа нь 10:1 байдаг. Нөхөн үржихүйн насны жилүүдэд Грам нэмэх бактер зонхилдог бол цэвэршилтийн үед Грам сөрөг бактериар солигддог. Эрүүл эмэгтэйн үтрээнд  5-60% Gardnerella vaginalis, 15-30% Mycoplasma hominis, 5% Mobiluncus-ын төрлийн бактер байрлана. Сарын тэмдгийн мөчлөг, жирэмслэлт зэрэг олон хүчин зүйлүүдээс хэвийн бичил биетэний  бүтэц шалтгаалдаг байна. Үтрээний хучуур эсэд гликоген хуримтлагдан лактобактер задран сүүний хүчил үүсгэдэг. Үүссэн органик хүчил нь орчныг PH 4-4.6 болтол хүчиллэг болгоно. Үтрээний шүүрэл дэхь хүчиллэг лактобактер нь устөрөгчийн давхар исэл бактериоцин гм бодисыг гарган гадны бичил биетэний өсөлтийн дарангуйлдаг. Умайн хөндий давсаг нь ариун байдаг.

Хэвийн бичил биетэний бүтэц наснаас хамаарч өөрчлөгдөх нь.

Хүүхэд төрөхдөө ариун байдаг боловч төрөх замаар дамжин гарах явцдаа бичил биетэнээр бүрхэгддэг. Хүүхэд дөнгөж төрөнгүүтээ гадаад орчин ба эхийн биеийн бичил биетэнтэй хүрэлцсэний дүнд бичил биетэн нь бүрэлдэн тогтдог. Шинэ төрсөн хүүхдийн бичил биетэн нь түүний салст бүрхэвч ба арьсан дээр бичил биетэн хүрэлцсэнээр бий болдог. Төрөх явц хооллолтын байдал орчны ариун цэврийн байдал зэргээс шалтгаалан цаашдын бичил биетэн нь бүрэлдэн тогтдог. Хэвийн бичил биетэн нь хүүхдийг 1-3 сартай болоход  насанд хүрэгчдийнхтэй төстэй болдог. Хүүхдийг төрсний дараа эхлээд амны хөндийд агаартан нян суурьшдаг бөгөөд харин шүд гарсаны дараа агаартан нь агааргүйтэн нянгаар солигддог. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох үеийн үндсэн бичил биетэн нь бифидобактер  байдаг . / 1 гр баасанд   109-1011/ Угжаар хооллодог болон дутуу төрсөн, сул биетэй хүүхдэд бифидобактер харилцан адилгүй үржин түр зуурын бичил биетэн Грам сөрөг бактер / энтеробактер гм/ түүнчлэн бусад коккууд ихэсдэг байна. Бифидобактер лактобактер  нь гэдэсний бичил орчлыг бүрэлдүүлдэг гол бактериуд юм.

Хүснэгт 1. Хүний биемахбодийн  янз бүрийн хэсэгт байрлах хэвийн бичил биетэн

 

Ном зүй

1. Медицинская микробиология главные редакторы акад.РАМН В.И.Покровский , проф О.К. Поздеев 1998 он
2. Микробиологи,паразитологийн шинжилгээний онол, арга зүйн үндэс орчуулсан Б.Батчимэг,Ё.Дөнгө 2006 он
3. Медицинская Микробиология, Вируслогия и Иммунология под редакцией академика РАМН А.А. Воробьева. 2004 он
4. Анагаах Ухааны Эмнэл зүйн бичил амь судлал Г. Санжмятав 2007он
5. Плзмиды, Методы под редакциейК.Харди 1990 он
6. Laborotory Diagnosis of Infectious Diseases Principles and Practice Volume-1 Editors A.Balows ,W.J. Hausler,Jr. M. Ohashi, A. Turano 1988он
7. Principles of Bacteriology and Immunity Volume 1,2 editors G.S. Wilson8 M.D., F.R.C.P 1968
8. Эксперментальная микробиология ДЖ. Мэйнелл, Э. Мэйнелл 1967
9. Medical Microbiology by E.Jawetz 1964
10. Журнал Микробиологии Эпедемиологии и иммунологии 2000 оноос 2013 оны дугаарууд
11. Журнал Клиническая Микробиология и Антимикробная Химиотерапия 2000-2013 дугаарууд
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5696
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК