Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Танин мэдэхүйд сэрлийн үүрэг
( Тойм өгүүлэл )

Б.Од

 

Мэдэрч танин мэдэхүйн үндсэн хэлбэр бол сэрэл бөгөөд бодис юмсын аль нэг тал, онцлог шинж чанарын тусгал мөн. Сэрлийг үүс гэгч эх сурвалж бол гадаад бодит ертөнцийн юмс, объект, матери болон түүнийг бүрэлдүүлэгч үзэгдлүүд, мөн материаллаг орчин юм. Материаллаг ертөнцийн юмс, үзэгдлийн тодорхой шинж чанар, мөн ямар нэг материаллаг хүчин зүйлс мэдрэх эрхтэнд цочроох үйлдэл үзүүлснээс үүссэн мэдрэлийн эдийн сэрэлт төвд тэмүүлэх нервээр дамжин уураг тархины том тал бөмбөлгийн гадарт хүрч тусахад сая сэрэл үүсдэг байна. Тухайлбал хэл ба аманд байрласан амтлах эсүүдэд амт шимтийг төрүүлэгч бодисын бодит хэсэг үйлчлэн улмаар уураг тархинд нөлөөлсний үр дүнд амтлах сэрэл үүсэх жишээтэй байна. Өөрөөр хэлбэл хүний мэдрэх эрхтэн буюу анализаторт объектнв ертөнцийн үйлчилсний хамгийн наад захын үр дүн бол сэрэл болдог. Үүнд цахилгаан соронзны хэлбэлзэл, химийн бодисын молекул гэх мэтийн гадаад ертөнцийи үй олон хүчин зүйл анализаторын захын хэсэг болох рецепторыг сэрэлтэд оруулдаг бөгөөд энэхүү сэрэлт нь дискрет импульсын байдалтайгаар анализаторын төвийн хэсэг болох уураг тархины гадар руу зохих нервийн замаар дамжин очдог ба чухамхүү энд л сэрэл үүсдэг билээ. Ийм учраас сзрэл нь материаллаг бодит байдлын хувьд хоёрдогч зүйл юм. Сэрэл ба тэдгээрийн шинж чанарыг үүсгэдэг объектив ертөнцийн юмсын хооронд нягт харьцаа байдаг. Ийнхүү сэрэл, хүртэхүй зэрэг нь материаллаг юмсын дүрслэл, зураг, загварыг уураг тархинд буулгахад чухал нөлөөг үзүүлдэг байна. Сэрэл бол хүн ба түүний сэтгэхүйг гадаад орчинтой холбогч гол холбоо мөн. Ийнхүү сэрэл нь бидний ухамсарт материаллаг ертөнцийн тусгалын энгийн, эхэн түрүүний хэлбэр болж, улмаар хүн төрөлхтний ухамсарт тусдаг бодит байдлын тусгалын үлэмж нарийн хэлбэрийг үүсгэх материал нь болдог байна. Энэ учраас сэрэл бол хүрээ-лэн бүхий материаллаг бодит зүйлийн талаар бидний олж хуримтлуулсан бүх мэдлэгийн эх үүсвэр нь болдог. Ер нь сэрэл үүсэх явцад гадаад цочролын энерги ухамсрын хүчин зүйлд шилжиж байдаг учраас, энэхүү үзэгдэл нь төв мэдрэлийн системийн үйл ажиллагаатай нягт холбоотой байдаг. Иймээс сэрлийн үүсэхэд зайлшгүй чухал шаардлагатай байдаг анатоми ба физиологийн бүх аппаратыг И. П. Павлов «анализатор» гэж нэрлэсэн явдал нь нарийн учиртай билээ. К. Маркс, Ф. Энгельс нар матери бидний мэдрэлийн эрхтнүүдэд нөлөөлөн сэрлийг бий болгодог бөгөөд материйн байж байгаа нь сэрлээс шалтгаалдаггүй, матери бол анхдагч, сэрэл, сэтгэхүй, ухамсар бол онцгой зохион байгуулагдсан материйн дээд бүтээгдэхүүн мөн гэж үзэж байв. Сэрэл нь амьтны организмд, тэдгээрийн хөгжлийн зөвхөн тодорхой үе шатанд бий болж эхэлдэг. Уул амьтан хэдий чинээ их хөгжсөн байвал түүний мэдрэлийн систем нь төдий чинээ нарийн хөгжлийг олдог учир, түүнд үүсэх сэрэл нь мөн л нарийн боловсронгуй байдаг байна. Ийм учраас сэрэл бол амьд материйн урт удаан хөгжлийн бүтээгдэхүүн юм. Харин хүн төрөлхтний сэрлийн хөгжилт нь түүний практикаас шалтгаалан үүсэж, хөдөлмөр, нийгмийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар нарийсан боловсордог байна. Гадаад цочруулын өвөрмөц байдлаас болоод бүх төрлийн сэрлийг бие биеэсээ ангид хэдэн бүлэгт хуваадаг. Сэрлийн бүлэг тус бүр нь бусад бүлгийнхзэ сэрлийн чанартай адилтгаж болшгүй чанарын цогцос шинж, өвөрмец маягийг хадгалдаг байна. Жишээ нь алив зүйлсийн өнгө нь дуу чимээ, амт буюу үнэртэй адилгүй байдаг. Хамгийн их хөгжсөн сэрэл бол харах сэрэл бөгөөд түүний араас хүрэлцэх, сонсох, амтлах, үнэрлэх сэрлүүд ордог байна. Эдгээр бүх сэрэл нь өөр хоорондоо ямар нэг хэмжээгээр ямагт харилцан холбоотой байдаг? Сэрэл нь мэдрэн бясалгахуйн бусад хэлбэр шиг объектив ертөнцтэй хүнийг шууд холбон өгдөг ганц суваг юм. Ер нь объектив ертөнцийг танин мэдэх үйл явц нь сэрлээс эхэлдэг билээ. Энэхүү үйл явцад сэрэл нь юуны өмнө дорхи хоёр үндсэн үүргийг гүйцэтгэдэг байна.

1.  Тусгаар авсан сэрэл нь дохионы шинжийг хадгалдаг,

2.  Сэрэл бол объектив ертөнцөд зуршинги байдаг холбоо харьцааг ухагдахууны тухайн дүрсийн бүрэлдэхүүнд тусгадаг бөгөөд энэ явдал нь онцгой ач холбогдолтой билээ.Сэрлээс үндэслэн хүртэхүйн төсөөлөл гарч ирэх бөгөөд тэдгээр нь бодит байдлын дүр зураг болдог. Мөн сэрэлд тулгуурлан хийсвэр сзтгэхүй үүсдэг нь мэдэрч мэдэхүйн хүрээг улам ихээр тэлэн баяжуулж өгдөг билээ. Ийм ч учраас сэрэл нь ухамсрын суурь болдог байна. Сэрэл бол уг чанартаа гадаад объектив, бодит ертөнцийн дүрс, тусгалын психик хэлбэр билээ. Сэрлийн тухай В. И. Ленин бүр 1908 онд бичсэн «Материализм ба эмпириокритицизм» гэдэг алдарт зохиолдоо «Сэрэл бол объектив ертөнцийн субъектив дүр мөн»[1] гэсэн тодорхойлолтыг томьёолсон юм. В. И. Леиин «Матери бол хүний сэрэлд өгөгдсөн бөгөөд бидний сэрлээс шалтгаалахгүй оршиж, сэрлээр хуулагдан бууж, тусгагдаж байдаг объектив бодит чанарыг тэмдэглэх философийн категори мөн»[2] болохыг заасан билээ. Ер нь марксистууд, хүнээс шалтгаалдаггүй объектив бодит чанарыг бидний сэрлийн уг сурвалж гэж үздэг. Мөн объектив бодит чанарын зөв хуулбар бол сэрэл байх ёстой гэдэг. Энэ тухай В. И. Ленин бнчихдзэ «...Шинжлэх ухааны хөгжлийн алхам бүхэн нь ертөнцийн шинэ талуудыг нээж байдаг учир материалист хүн ертөнцийг үзэгдэж байгаагаас нь бүр ч илүү баялаг, амьд, олон янзын байдлаар олж хардаг юм. Бидний сэрэл бол цорын ганцхан, эцсийн объектив бодит чанарын дүрс мөн гэж материалистууд үздэг юм. Эцсийн гэдгийг эцэстээ хүртэл танигдан мэдэгдсэн гэдэг утгаар биш, харин түүнээс өөр бодит чанар байхгүй ба байж ч болохгүй гэдэг утгаар хэлж байгаа юм шүү. Энэ үзэл, зөвхөн аливаа фидеизмийн үүд хаалгыг хааж байгаа төдийгүй, харин объектив бодит зүйлийг бидний сэрлийн уг сурвалж...»[3] гэсэн зүйл юм гэжээ. Танин мэдэхүйн эхний шат амьд бясалгалын үндсэн хэлбэр болох сэрэл нь танин мэдэхүйн үйл явцад их үүргийг гүйцэтгэдэг байна. В. И. Ленин танин мэдэхүйд сэрлийн гүйцэтгэх үүргийг заан тэмдэглэхдээ сэрэл бол ухамсрыг гадаад орчинтой холбох холбоо, оюун ухааны танин мэдэх бүх үйл ажиллагааны үндэс,  үнэн байдлыг та­нин мэдэх ганц зам гэж тодорхойлоод, сэрлээр дамжуулахгүй бол бодисын ямар ч хэлбэрийн тухай, хөдөлгөөний ямар ч хэлбэрийн тухай бид юм олж мэдэж чадахгүй гэжээ. Энэ тухайгаа В. И. Ленин «Сэрэл, тусгавар, төсөөлөл ерөөсөө хүний ухамсрыг объектив бодит чанарын загвар гэж үздэг нь идеалист философийн талыг баримтлагчаас материализмын ялгагдах үндсэн ялгаа юм.

..Матери хэмээх ойлголт нь сэрлээр бидэнд өгөгдсөн объектив бодит чанараас өөр юуг ч илэрхийлдэггүй юм. Иймд хөдөлгөөнийг материас таслах нь сэтгэхүйг объектив бодит чанараас таслах, миний сэрлүүдийг гадаад ертөнцөэс таслах, өөрөөр хэлбэл, идеализмын талд шилжин орохтой адил юм[4] гэж бичиж байжээ. Ер нь материалистууд ертөнцийг объектив уг сурвалжийн хөдөлгөөн, манай сэрлүүдийн объектив загварын хэдөлгөөн гэж үздэг байна. Ингэж Ленин одоогоос 60 гаруй жилийн тэртээд сэрлийн тухай махистуудын субъектив номнолыг шүүмжлэн сэрлийн бодит агуулга бол түүнд өгөгдсөн гадаад ертөнц мөн болохыг гүнзгий шинжлэн илрүүлж, улмаар сэрэлд диалектик ёсоор хандаж байж л философийн үндсэн асуудлыг тууштай материалист ёсоор ойлгох буюу шийдвэрлэж болно гэж үзсэн юм. Бас сэрлийн диалектик уг чанар нь мөн чанарыг бүрдүүлэгч объектив, субъектив хоёр талын нэгдэлд оршдогийг В. И. Ленин зааж өгсөн билээ, И. Ленин бичихдээ: «Хүн төрөлхтний ойлголт нь өөрийнхөө хийсвэр чанар, тасархай байдлаараа <субъектив боловч бүхэл бүтэндээ үйл явц, үр дүн, чиглэл, эх үүсвэрээрээ объекти>[5] гэжээ. Ер нь сэрлийн ачаар гадаад ертөнцийн үй түмэн үзэгдлүүдийн дунд хүний ухамсарт үйл ажиллагаа явагдаж эхэлдэг. Бидний сэрэл, ухагдахуун, ойлгомжийн чухал, үнэн лавтай хэмжүүр бол хүний практик үйл ажиллагаа мөн. Энэ тухай В. И. Ленин «Бидний төсөөлөл, хүний тусган авдаг юмсын объектив чанартай тохирч байгааг практикийн «амжилт» нотолдог гэж материалистууд үздэг»[6] болохыг тэмдэглэж байв. Танин мэдэхүйн диалектик хөгжил нь хамгийн жирийн сэрлээс шинжлэх ухааны онол хүртэл нарийн төвөгтэй урт замыг туулан хөгждөг. Энэ тухай В. И. Ленин бичихдээ «Амьд бясалгалаас хийсвэр сэтгэхүйд, түүнээс практикт шилжих гэдэг нь үнэнийг танин мэдэх ба объектив бодит байдлыг танин мэдэх диалектикийн зам мөн»[7] гэсэн билээ. Ийнхүү сэрэл бол объектив үнэнийг хүнд нээн өгдөг гэсэн философийн маш тодорхой шугам улам бүр батжин бэхжиж ирлээ. Дэлхийн хувьсгалын их багш В. И. Лениний төрсний 100 жилийн түүхт ойг тэмдэглэж байгаа энэ үед Лениний хөгжүүлсэн танин мэдэхүйн марксист онол, ялангуяа танин мэдэхүйд практикийн үүрэг танин мэдэхүйд сэрлийн эзлэх байр ба үүрэг, объектив үнэний тухай үнэмлэхүй, харьцангуй үнэн хоёрын харьцаа зэрэг тусгалын онолын бүх гол асуудлын талаар гаргасан түүний сургаалууд нь маргаангүй үнэн зөв, баттай болох нь бүхэнд улам ч тодорхой харагдаж байна.

Ном зүй

1. В. И. Ленин, Зохиолууд, 14-р боть, УБ 1965. 2. В. И. Ленин, Полн. собр. соч. том 29 3. В. И. Ленин, философские тетради, госполитиздат, М, 1947 г. 4. Философийн үндсэн сурах бичгүүд. 5. Б. Од, танин мэдэхүйд анализаторын үүрэг, Намын амьдрал УБ, 1967, № 10,58—61 дэх тал.
2. Мөн тэнд, 130 дахь тал
3. В. И. Ленин, Зохиолууд, 14-р боть, УБ, 1965, 129 дэх тал.
4. В. И. Ленин, Зохиолууд, 14-р боть, УБ, 1965, 289 дэх тал
5. В. И. Ленин, Философские тетради, Госполитиздат, 1947, ,стр. 180.
6. В. И. Ленин, Зохиолууд, 14-р боть, УБ, 1965, 145 дахь тал
7. В. И. Ленин, Полн. собр. соч. т. 29. стр. 152—153
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3022
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК