Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 1(1)
Улаанбаатар хотын орон сууцны барилгуудад хийсэн эрүүл ахуйн судалгааны зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

А.Дамдинсүрэн

АУДС-ийн нийгмийн эрүүл ахуйн тэнхим

 
Абстракт

Вышеприведенные материалы по гигиенической оценке новых жилых построек в МНР позволяют нам сделать следующие основные выводы и рекомендации:

1. Бурный рост капитального жилищного' строительства в стране за последние годы, широкое внедрение в практику строительства типового проектирования, новых приемов планировки и санитарного благоустройства жилищ настоятельно требуют раз-работки гигиенических рекомендаций в этой области с учётом современного состоя-ния мировой гигиенической науки и достижения строительной техники. Тем более, что отсутствуют научно-обоснованные официальные стандартные нормы микроклимата жилищ в условиях МНР.

2. В практике проектирования и строительства жилищ недостаточно учитывают особенности климатических условий МНР, обуславливающих специфическое, функцио-нальное состояние организма человека, что должно быть принято во внимание при разработке оптимальных норм гигиенических условий жилищ в разные сезоны года.

3. Учитывая климатические особенности для рекламентации мы рекомендуем расчётные единицы температурной нормы в зимний период 18—21 °С в жилых зда-ниях, а критерием для определения сроков отопительного сезона в Улан-Баторе долж-но служить трехдневное суточное снижение температуры наружного воздуха ни-же 7°С. Кроме того средний расход топлива в течение отопительного периода исчио ляется в МНР из необходимости поддержания уровня температуры внутри жилых и общественных зданий в пределах 18—21°С. Общим выводом из приведенных нами исследований в новых типовых жилых зданиях является то, что дифференцированный учёт особенностёй климатических ус-ловий страны должен стать основным принципом санитарно-гигиенических мероприя-тий по улучшению микроклимата жилища.

Хүн амын байнга өсөн нэмэгдэж байгаа соёл ахуйн хэрэгцээний дагуу сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод орон сууцны орчин үеийн тохилог барилга байгууламжууд асар хурдацтай баригдсаар байна. Хүн амын тохилог сайхан амьдралын нөхцөлийг хангах асуудлын дотроос орон сууцны барилгыг зөв тохиромжтой барьж байгуулах явдал чухал суурийг эзэлнэ. Учир нь орон сууц бол хүний ахуй хангамжийн анхдагч хэрэгцээ байдаг бөгөөд зөвхөн хүний амарч, хүч чадлаа нөхөн сэлбэхэд хэрэгцээтэй төдийгүй соёл гоо зүйн шаардлагад дээд зэргээр зохицож байх нь орчин үеийн хүний эрмэлзлэл болжээ. Ийм учраас орон сууцны барилгын байгууламж, тохижилт, тоног төхөөрөмж нь нутаг орны цаг уур, хүн амын дадал заншил, ахуйн онцлогт тохирч байх шаардлагатай. Манай оронд шинэ тутам асар хурдацтай хөгжиж байгаа орон сууцны барилга байгуулалтанд эрүүл ахуйн талаар зарим талын судалгаа хийж, зрүүл ахуйн ерөнхий шаардлага, ялангуяа манай орны цаг уурын өвөрмөц нөхцөлд орон сууцны барилгуудын дотоод бичил цаг уур нь оршин суугчдын бие махбодын хэвийн үйл ажиллагаанд хэрхэн зохицож байгаа талаар урьдчилсан зохих дүгнэлтүүдийг гаргах зорилгоор Улаанбаатар хотын 40,50 мянгатын орон сууцны барилгуудаас 100 айлын сууцанд эрүүл ахуйн ерөнхий судалгаа хийж үүнээс 10 айлын сууцанд бичил цаг уурын судалгаа хийсэн юм. Орчин үед нийтээр баримталж байгаа нормоор нэг хүнд доод зах нь 9 м2-аас доошгүй талбай ноогдох ёстой. Гэтэл судалгаанд хамрагдсан 100 сууцнаас 70%-д нь нэг хүнд 9 м2-аас доош талбай ноогдож байна. Нөгөө талаар сүүлийн үед сууцны тасалгаануудын өндрийг 2,5—2,75 м болтол багасгаж байгаагаас өрөөнд нэг хүнд ноогдох агаарын эзлэхүүний хэмжээ багасаж байна. Сууцны тасалгааны өндрийн хэмжээ, эзлэхүүн багасахад индол, скатол, меркафтан, аммиак, өөхний хүчил зэрэг хүний биеэс ялгарч тасалгааны агаарын дээд давхаргад хуримтлагддаг хортой бодисын хэмжээ ихсэхийн зэрэгцээгээр байрлал нь доошилж амьсгалын бүсэд ойртож бие махбодыг хордуулдаг. Эдгээрээс үзэхэд Улаанбаатар хотод нэг сууцанд ноогдож байгаа хүний тоо, тэдгээрт ноогдох талбай, эзлэхүүний хэмжээний харьцаа нь нилээд шигүү байна. Энэ нь сууцыг хуваарилахдаа гэр бүлийн хүний тоог төдий л харгалздаггүйгээс болдог байна. Учир нь дээрх 100 сууцнаас 28% нь 3 тасалгаатай байхад бүх сууцны 47%-д нь 6-аас дээш үнтэй гэр бүл сууж байгаад оршино. Үүнээс үзэхэд нилээд орнуудад сууцны өндрийн хэмжээг багасгах хандлага байгаа боловч энэ нь эрүүл ахуйн үүднээс тохиромжгүй гэж үздэг юм. Сууцны агаарын бохирдолтын хэмжээ нь нэг талын буюу нэвт агааржуулалтаас хамаарагддаг. Энэ үзүүлэлтийн тухайд гэвэл бидний судалгаанд хамрагдсан байруудын 64%-д нь нэвт агааржуулалт байгаа нь тохиромжтой байна.Орон сууцны бичил цаг уурын байдлыг тодорхойлох зорилгоор 10 сууцанд өөрөө бичигч халуун хэмжүүрээр (термограф) агаарын халуун хүйтнийг 7 хоногийн хугацаагаар хэмжин бичиж үзэхийн хамт суугчдын дулааны сэрлийг асуух замаар судалсан юм. Судалгаанд хамрагдсан бүх сууцны 60/о-д нь агаарын халуун хүйтний дундаж хэмжээ 18°—20°, 40Уо-д нь 20°—22° байв. Судалгаанд хамрагдсан сууцнуудын халуун хүйтний хоногийн дундаж зөрөө (өвлийн ажиглалтаар) 80%-д нь Г—2° байв. Дээрх байдлаас үзэхэд судалгаанд хамрагдсан байрнуудын ха-луун хүйтний хэмжээ ихэнхдээ суугчдын бие махбодод тохиромжтой хэм хэмжээнд тогтмол жигд байна. Олон оронд олон эрдэмтэд төвлөрсөн халаалттай сууцанд хүний бие махбодод хамгийн тохиромжтой агаарын халуун хүйтний хэм хэм^ жээг ерөнхийдөө их зөрөөгүй боловч нилээд олон янзаар тогтоосон байдаг.

Тухайлбал: Ф. Ф. Эрисман (1897) — 18—20°
                      П. Н. Лащенко (1913) — 17—20°
                      Гаузен (1921) - 17-19°
                      Флюгге (1925) — 19—20°
                      Лще (1933)- 17-18°
                      С. С. Слоновский (1935)- 18°
                      Бедфорд - (1953) - 15,5-20°
                      Унислоу и Херрингтон (1949) — 17,2—21,7°
                      Грандсан (1945) — 19—20°
                      Яглоу (1947)-2,1°
                      Бюргерс (1949) — 20° гэжээ.

Зарим улсуудад албан  ёсоор тогтоосон нормыг  үзвэл, Швейцарт-18-20°, ХБНГУ-д 18-20°, АНУ-д 19,6-21,8°, Англид 15,5-20° Польшид—18°-аар тус тус тогтоосон байна.

ЗХУ-ын Анагаах ухааны Академийп харьяа А. Н. Сысины нэрэмжит ерөнхий ба орчны эрүүл ахуйн хүрээлэнгээс (М. С. Горомосов) удаан хугацааны ажиглалтын дүнд Зөвлөлт орны цаг уурын янз бүрийн бүсүүдэд шинжлэх ухааны үндэслэлтэй ангилсан нормыг тогтоожээ. Үүнд хүйтэн бүсийн А районд 21—22°, хүйтэн бүсийн бусад районд 18—21°, сэрүүн бүсэд 18—20°, дулаан бүсэд 18—19°, Халуун бүсэд 17—18°-иар тогтоожээ. Манай орны нутгийн хойт хэсэг бүхэлдээ, түүний дотор Улаанбаатар хот орчмын цаг уурын нөхцөл нь Зөвлөлт нутгийн хүйтэн бүсийн хоёр дахь район буюу дорнод Сибирийн цаг уурын нөхцөлтэй ойролцоо учраас (Е. М. Мурзаев) орон сууцны барилгуудын агаарын халуун хүйтний нормыг 18—21 градусаар тогтоох нь зүйтэй мэт. Бидний судалгаа хийсэн ихэнх байруудад суугчид ч агаарын халуун хүйтэн нь
энэ хэмжээнд тохиромжтой гэж хариулж байгаа нь дээрх саналын бас нэг үндэслэл болж байна. Нөгөө талаар манай оронд хавар намрын улиралд агаарын температур ерөнхийдэө бага (хүйтэвтэр) байдгийн дээр шилжилтийн энэ улирлуудад халуун хүйтний хэлбэлзэл ихэсдэг учраас сууцыг халааж эхлэх хугацааг тодорхой нэг өдөр биш харин агаарын температур 3 өдөр дараалан +7°-аас доош орвол намрын цагт халаалтыг эхэлж, хаврын цагт агаарын температур 3 өдөр дараалан +7°-аас дээш гарвал халаалтыг зогсоож байхаар тогтоох нь зүйтэй. Ер нь хазар намрын шилжилтийн улирлуудад агаарын температурын хэлбэлзэл ихэс-дэгээс болж даарч хөрөхөөс шалтгаалан амьсгалын замын үрэвсэлт өвчин ихэсдэгийг анхаарах нь чухал. Тэгэхдээ хүйтрэх гэдэг нь зөвхөн агаарын температур багасахыг хэлэх биш бас агаарын чийг, хөдөлгөөнөөс ихэд хамаардаг. Ер нь хотын сууцны байгууллагууд өдөр тутмын цаг агаарын урьдчилсан мэдээг судалж, ажлаа зохицуулж байх нь чухал. Дээрхээс үндэслэн халаалтын хугацаанд зарцуулах түлшний зардлыг тооцоолохдоо сууцанд агаарын дулааны хэмжээ 18—21° тогтмол байлгахаар бодолцон төсөвлөх ёстой. Эцэст өөрийн орны байгаль цаг уур, ахуй нөхцөлийн өвөрмөц онцлогт тохирсон орон сууцны бичил цаг уурын стандарт ангилсан нормыг шинжлэх ухааны үндэстэйгээр тогтоох явдал чухал болоод байна.

Ном зүй

1. Аронин Дж. Э. Климат и архитектура М. 1959.
2. Ветошкин С. И: Охлаж-дения человека в зависимости от вертикальных перепадов воздушной среды в жилище. Гигиена и Санитария № 8, 1952, стр. 8—13.
3. Ветошкин С. И. Санитарная охрана жилищ. Москва, 1955.
4. Ветошкин С, И. Температурно-влажностный режим в квартирах жилых зданий в различных условиях их планировки
5. Горомосов М. С Микроклимг.т жилища и его гигиеническое изучение. Гигиена и Санитария, №8, 1951..стр. 4—7.
6. Горомосов М.С.Комплексные показатели влияния на организм различ-ных метеорологических факторов и их-критика. Гигиена и Санитария. № 7, 1958, стр. 11—17.
7. Горомосов М. С. Микроклимат жилищ и его гигиеническое нормиро-вание М. 1963.
8. Ламперт Ф. Фм Макеева М. Г. Вопросы гигиены жилищного строительства на крайнем севере. Тезисы доклада на . научной сессии АМН СССР в Мурманске. 1961.
9. Мурзаев Е. М. Краткая характеристика некоторых природных условий в МНР г. Улан-Батор, 1941
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1322
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК