Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2014, 2(2)
Менингитийн эмнэлзүйн хэлбэрүүд, төрх байдал
( Судалгааны өгүүлэл )
 
Абстракт

Товч утга:

 

Мэдрэлийн тогтолцооны цочмог халдваруудын дотор тохиолдол ихтэй, нас барах эрсдэл өндөр, хүнд явцтай эмгэг нь тархи, нугасны бүрхэвч хальсны үрэвсэл бөгөөд эдгээрийн ялган оношлогооны асуудал нэн төвөгтэй байдаг нь бидний энэхүү судалгааг явуулах үндэслэл боллоо.

 

 

Зорилго: Тус эмнэлэгт тохиолдсон менингитийн шалтгаан, хэлбэр, эмнэлзүйн явц байдлыг тодорхойлох зорилго тавилаа.

 

Зорилт:

 

1.       УКТЭ-т 2009-2011 оны байдлаар Мэдрэлийн тасагт ямар хэлбэрийн менингит давамгайлан тохиолдож байгааг тодорхойлох.

 

2.       Менингит буюу тархины бүрхүүлийн үрэвслийн хэлбэрүүдийн эмнэлзүйн онцлог, шинж төрхийг тодорхойлох.

Арга зүй: Энэхүү судалгааг 2009-2011 оны хооронд УКТЭ-н мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн нийт өвчтний түүхэнд эргэмж судалгааны аргаар судалгаа хийлээ. Судалгааны дүнг Microsoft Word 2007,Microsoft Excel 2007 хэрэглээний программуудыг ашиглан боловсруулж, статистик боловсруулалтыг SPSS 13.0 программыг ашиглан хийв.

 

Үр дүн, хэлцэмж: Манай багийн судалгаанд 3 жилийн хугацаанд УКТЭ-ийн МСК-т менингит өвчний улмаас эмчлүүлсэн нийт 47 тохиолдлын 53,2% нь эрэгтэй, 46,8% нь эмэгтэй, 17-87 насны хүмүүс өвчилсний дундаж нас 34,55±18,69 байлаа. Нийт өвчлөлийн 10 /21,3%/ нь хотын, 37 /78,7%/ нь хөдөөний харьяалалтай байна.

 

Хүснэгт 1. Өвчний шалтгаан эмнэлэгт хэвтсэн хугацааг харьцуулахад

Өвчний

Эмнэлэгт хэвтсэн хугацаа

 

 

2009

2010

2011

 

 

шалтгаан

Нийт

 

 

 

 

 

Вирус

8

0

8

16

 

Бактер

3

4

8

15

 

Сүрьеэ

3

7

6

16

 

 

14

11

22

47

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт менингитийн 16тохиолдол (34%) нь вирусийн,15 тохиолдол(31.9%) нь бактерийн, 16 тохиолдол(34%) нь сүрьеэгийн шалтгаантай байна. Нийт өвчтний 22 тохиолдолбуюу 46,8% нь ухаан саруул,7 тохиолдолбуюу 14,9% нь сопор, 2 тохиолдолбуюу 4,3% нь ступор, 1 тохиолдол буюу 2,1% нь дэмийрсэн, 15 тохиолдол буюу 31,9% комын байдалтай ирсэн байна.


 

 

 

Хүснэгт 2. Өвчний шалтгаан ухаан санааны байдлыг харьцуулахад

Ухаан санааны байдал

Өвчний

 

шалтгаан

Сопор

Ухаангүй

Ухаантай

Ступор

Дэмийрсэн

Нийт

 

 

 

 

 

 

 

 

 

 

Вирус

4

2

10

0

0

16

 

Бактер

1

6

8

0

0

15

 

Сүрьеэ

2

7

4

2

1

16

 

 

7

15

22

2

1

47

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эмнэлзүйн шинжүүдийг илэрсэн хувиар нь жагсаавал:

 

Толгой өвдөлт

78,7%,

Халууралт

76,6%

кернигийн шинж

74,5%

бөөлжих

66,0%

брудзинскийн шинж

42,6%

Хөдөлгөөн ихсэх

40,4%

булчин өвдөх

10,6%

                •          арьсан дээрх тууралт 4,3% илэрсэн байна. ЦДШ–ний үед илэрсэн лейкоцитозыг өвчний шалтгаантай нь харьцуулан авч үзэхэд:

•          Вирусны менингитийн үед 12 буюу 75%-д нь ихэссэн.

•          Бактерийн менингитийн үед 11 буюу 73,3%-д нь ихэссэн.

                •          Сүрьеэгийн менингитийн үед 11 буюу 68,8%-д нь ихэссэн байна.

 

ТНШ-ний шинжилгээнд вирусын менингитийн үед 37,5%-д нь нейтрофил, 37,5% нь лимфоцит давамгайлан олширсон байсан бол бактерийн менингитийн үед 73,3%-д нь нейтрофил, сүрьеэгийн менингитэд үед 56,2%-д нейтрофил, 37,5%-д лимфоцит олширсон нь тодорхойлогдов.

Эмчлүүлсэн тохиолдолын32 (68,1%) нь сайжирч, 9 (19,1%) нь шилжиж, 4 (8.5%) нь нас барсан байна.

 

Дүгнэлт:

 

1.       Идээт, вирусын, сүрьеэгийн менингит нь ижил хэмжээгээр тохиолдож байгаа нь вирусын халдварын оношлогоог шинэ түвшинд гаргах шаардлагатайг харууллаа.

 

2.       Менингитийн үед нийт өвчтний 75%-д нь лейкоцитоз, 78,7%-д ньтолгойн өвдөлт, 76,6%-днь халууралт,66,0%-дбөөлжилт, 53,2%-д нь ухаан санааны алдагдал илэрлээ. ТНШ дэх эсийн бүтэц сүрьеэгийн менингитийн үед дийлэнх тохиолдолд нейтрофил давамгайлсан нь онцлог байлаа.

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1668
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК