Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2014, 2(2)
Мэдрэл-сэтгэцийн зарим эмгэгийг осол гаргасан жолооч нарт илрүүлсэн нь
( )

Мандах.Т, 1 Өлзийбаяр. Д.2Ганцэцэг.Т.3Номиндалай.Б1

1 ЭМШУИС-ийн Мэдрэл судлалын тэнхим

2 Алт-Болд Мэдрэлийн Эмнэлэг

                                                                                             3ЭМШУИС-ийн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Тэнхим

 

 
Абстракт

Удиртгал

Зам тээврийн ослын шалтгаанд жолоочийн буруутай үйлдэл анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцох, хурд хэтрүүлэх нь жил ирэх бүр нэмэгдэж байна[1]. Цагдаагийн Ерөнхий Газрын статистик тайлангаас (2010 он) харахад зам тээврийн ослоос болж нас барсан тохиолдлын 78% нь жолоочийн буруутай үйлдлээс болсон нь тогтоогдсон[3]. Өнөөгийн практикт зөвхөн согтууруулах ундаа хэрэглэсэн зэргийг тогтоох маягаар жолоочийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгч байна. Өнөөдрийг хүртэл жолоочийн тухайн осол гаргах үеийн эрүүл мэндийн болон мэдрэл сэтгэцийн байдлыг судалсан болон замын ослын агшинд жолоочийн ур чадвар хэрхэн өөрчлөгддөгийг тодорхойлсон судлагаа маш бага байна.

Судалгааны зорилго

Зам тээврийн осол гаргасан жолооч нарын мэдрэл сэтгэцийн эрүүл мэндийг үнэлэх, осол гарахад нөлөөлж буй зарим хүчин зүйлийг тодорхойлох.

 

Судалгааны аргазүй

Судалгаанд 2011 оны 9 сараас 2012 оны 5 сар хүртэл хуанлийн 8 сарын хугацаанд нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гаргасан 18-аас дээш насны нийт 394 жолоочийг хамруулж, тоон ба чанарын судалгааны аргыг хавсаргах нэг агшны загвараар гүйцэтгэлээ. Судалгаанд хамрагдах нэгжийг 2 шатлалт санамсаргүй түүврийн аргыг ашиглаж, сонгосон саруудын 1 ба 3 дахь долоо хоногуудад зам тээврийн осол гаргасан 4 жолооч тутмын нэгийг сонгосон.

Жолооч бүрт сэтгэц, мэдрэлийн үзлэг, тархины цахилгаан бичлэг (ТЦБ), сэтгэцийн үйл ажиллагааг анхаарал, ой тогтоолт, сэтгэцийн үйл ажиллагааны хурд, сэтгэл түгшилтийг 10 үгийн сорил, Шультын хүснэгт, Люшерийн компьютерт суурилсан сорилыг ашиглан тодорхойллоо.

Судалгааны үр дүн

БЗД-ийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол зөрчил гаргасан жолооч нарын 244 эрэгтэй (61,9%), 150 нь эмэгтэй (38,1%), дундаж нас 38,05±9,9 байв. Насны бүлгээр 18-27 насны 15,5%, 28-37 насны 35,8%, 38-47 насны 29,9%, 48-аас дээш насны хүмүүс 18,8%-ийг тус тус эзлэв. Нийт жолооч нарын 81,2 хувийг 18-47 насныхан эзэлжээ. Нийт жолоочийн 108(27.4%)-д механик ой тогтоолтын бууралт, 11(2.79%)-д ой тогтоолт ихэссэн байдлууд ажиглагдлаа. Жолооч нарын 206 (52.3%)-д анхаарал төвлөрөлт хэвийн бол 183(46.4%)-д анхаарал тогтворгүй, сарнимтгай, 5(1.3%)-д анхаарал хуваарилалт удаашрах байдал тус тус илэрсэн. Жолооч нарын 243 (61.6%)-д сэтгэл түгшилт илэрсэн. Хөнгөн сэтгэл түгшилт 64.6% (243), 27.9%-д дунд зэргийн, 7%-д өндөр, 0.4%-д хэт өндөр сэтгэл түгших шинж тус тус ажиглагдлаа.

Нийт жолооч нарын 85.5% сэтгэцийн үйл ажиллагаа хэвийн хурдтай, 49 тохиолддолд(12.4%)-д сэтгэцийн үйл ажиллагаа удаашрах, 8(2.03%)-д түргэссэн байдал тус тус илэрсэн. Сэтгэцийн үйл ажиллагаа удааширсан 49 жолоочийн 18(36.7%) 48-аас дээш насныхан, 14(28.6%) нь 38-47 насныхан, 13(26.5%) нь 28-37 насанд тус тус тохиолдлоо.

Харин сэтгэцийн үйл ажиллагааны хурд түргэссэн 8 жолоочийн 62.5% нь 28-37 насныхан, 37.5% 18-27 насныханд байлаа. Дээрх үзүүлэлтийг x2 тестээр үнэн магадтай байна (p=0.002).

 

Хүснэгт 1. Мэдрэлийн эмгэгийн шинжүүдийг насны бүлэгтэй харьцуулсан дүн

 

 

 

Насны бүлэг

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт

 

 

 

18-27

28-37

38-47

>48

 

 

 

нас

нас

нас

нас

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ухаан алдах

Тоогоор

23

53

54

25

155

 

муужрах эмгэг

 

 

 

 

 

 

 

Хувиар

14.8%

34.2%

34.8%

16.1%

100%

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Толгой эргэх

Тоогоор

46

117

100

59

322

 

хөдлөл

 

 

 

 

 

 

 

Хувиар

14.3%

36.3%

31.1%

18.3%

100%

 

 

 

Толгой өвдөлт

Тоогоор

11

37

19

22

89

 

 

Хувиар

12.4%

41.6%

21.3%

24.7%

100%

 

Нойрны эмгэг

Тоогоор

24

45

61

29

159

 

 

Хувиар

15.1%

28.3%

38.4%

18.2%

100%

 

 

ТЦБ-ээр хэвийн 87 (22,1%), эмгэгийн I зэрэг 201 (51%), II зэрэг 82 (20,8%), III зэрэг 24 (6,1%) тус тус тогтоогдлоо. ТЦБ-ийн эмгэгийн I, II зэргийн үйл ажиллагааны хөнгөн, дунд өөрчлөлт 283 (92,2%) давамгайлав. 24 тохиолдолд тархины үйл ажиллагааны гүнзгий өөрчлөлт III зэрэг илэрсэн (p<0,71).

 

Дүгнэлт

 

1. Нийт жолооч нар сэтгэл түгшилт давамгайлж, анхаарал тогтворгүй сарнимтгай, хуваарилалт тааруу байна. Сэтгэл түгшилт давамгайлсан нь зам тээврийн осол гаргах үндсэн шалтгаан төдийгүй, ослын дараах хариу урвал боллоо

 

2.          Муужрах, түр зуурын ухаан балартах хөдлөл бүхий эмгэгтэй жолооч нар зам тээврийн хөдөлгөөнд оролцож осол гаргаж байгаа нь тархины цахилгаан бичлэгийн тархины үйл ажиллагааны дунд, хүнд зэргийн өөрчлөлтөөр нотлогдлоо.

 

3.          Зам тээврийн осол, зөрчил гарах нэг шалтгаан нь жолоочийн буруутай үйлдэл, ялангуяа жолоо барьж яваа хүний мэдрэл сэтгэцийн эрүүл мэнд, анхаарал, ой тогтоолт, сэтгэцийн хурдны өөрчлөлт, сэтгэл түгшилтийг бий болгодог тархины хөдлөл бүхий эмгэгүүд толгой өвдөлт, толгой эргэлт, нойргүйдэл, нойрны хямрал, муужралт, түр зуурын ухаан баларталт ихээхэн нөлөөтэй байна. 

Ном зүй

Ном зүй

1. Монгол Улс дахь зам тээврийн осол, зөрчлийн статистик үзүүлэлтийн эмхэтгэл, ЗЦГ, ММСС-Эрүүл мэндийн төсөл, УБ, 2012

2. A. Эрдэнэтуяа, “Зам тээврийн аюулгүй байдлыг хангахад жолооч нарын сэтгэл зүйн байдал нөлөөлөх нь”, ШУТИС, 2010 он

3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх явган зорчигч, жолооч, замын цагдаа нарын мэдлэг, хандлага, дадлын судалгаа, ММСС-Эрүүл мэндийн төсөл, НЭМХ, УБ, 2010
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 586
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК