Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2009, 1(1)
ЛАБИРИНТИТ
( Лекц )
 Ганчимэг.П (MD, PhD)
АШУҮИС, ЧХХНС-ын тэнхим
 
Абстракт
Лабиринтит нь сонсгол-тэнцвэрийн анализаторын захын хэсэг бүтнээрээ ба хэсэгчлэн гэмтэх үйл явцаар тодорхойлогдох эмгэг юм.
Дунд чихний идээт үрэвслийн үед контактын замаар буюу остеомиелит болсон ясаар дамжин, ястай хүртэлцэж байгаа тархины хальсыг шууд гэмтээн гавал тархи руу халдвар дамжина. Мөн цусны судсаар болон дотор чихээр халдвар дамжин идээт лабиринтит үүсгэж гавал тархи руу хүндэрнэ. Ихэнх тохиолдолд дунд чихний архаг үрэвслийн хурцдалтын улмаас үүсдэг ба энэ нь цочмог үрэвслийн үеийн хүндрэлтэй харьцуулахад хэд дахин элбэг тохиолдоно.
Идээт лабиринтит нь дунд чихний идээт үрэвсэл ба гавал тархины хүндрэлийн завсарт, эмгэг жамын гинжин хэлхээний нэгэн хэсэг болж байдаг. Бага тархины буглаа, идээт лабиринтит нь эмнэлзүйн олон шинжээрээ хоорондоо төстэй тул ялган оношлох шаардлага үүсдэг бөгөөд цочмог үрэвслийн үе шатыг эхлэж байгаа гавал тархины хүндрэлээс цаг тухайд нь ялгаж оношлож чадвал эмчилгээний тактикийг цаг алдалгүй өөрчлөх боломжтой. Олон судалгаануудын үр дүнг харьцуулахад бага тархины буглаа нь голдуу тахир ангалын бөлөнтэй хавсран тохиолддог байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК