Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2009, 1(1)
Системийн шалтгаант толгойн эргэлт
( Лекц )
 
Абстракт
Товч утга:
Системийн олон тооны шалтгаанүүд нь үүдэвчийн тогтолцооны төвийн болон захын бүтцэд эсвэл хоёуланд нь нөлөөлж толгойн эргэлт үүсгэдэг. Эдгээр шалтгаануудад эмийн, гипотензи, пресинкоп, халдварын өвчин, дотоод шүүрлийн, васкулит зэрэг олон бүлэг шалтгаан багтдаг. толгойн эргэлт үүсгэх нөлөөтэй эмийн бодисуудыг вестибулотоксик эмүүд гэх бөгөөд жинхэнэ толгойн эргэлт бий болгож болно. Пресинкоп, байршлын гипотензи нь толгойн эргэлт үүсгэх нь маш элбэг. Пресинкоп нь ухаан алдах гэж байгаагаа мэдэрч буй байдал юм. Өвчтөнд нүд харанхуйлах, хөл нугаларах, царай цайх, хүйтэн хөлс гарах шинжүүд илрэнэ. Жинхэнэ толгойн эргэлтээс ялгаатай нь хөдөлгөөний гажуудал үүсэхгүй. Ортостатик гипотензи гэдэг нь 3 минут зогсоо байрлалд байхад систолын даралт 20мм муб-аас, диастолын даралт 10мм муб-аас доошгүйгээр буурахыг хэлнэ. Энэ нь шинж тэмдэгтэй буюу шинж тэмдэггүй байж болно. Шинж тэмдэг бүхий ортостатик гипотензийн үед даралт их хэмжээгээр буурах нь олон. Толгойн эргэлт үүсгэдэг дотоод шүүрлийн эмгэгт чихрийн шижин, бамбай булчирхайн дутагдал (гипотиреоз) ордог. Чихрийн шижин нь вегетатив невропати, ортостатик гипотензи үүсгэдэг. Гипотиреозын үеийн толгойн эргэлт өвөрмөц шалтгаангүй ч вестибулопати, сонсгол буурах эмгэгүүдтэй хавсардаг. толгойн эргэлтийн хөдлөл нь зөвхөн 1 тогтолцооны алдагдал биш юм. Олон мэдрэхүйн дутмагшил нь баримжаалал, тэнцвэрийн алдагдалд хүргэж, толгойн эргэлт үүсгэнэ. Энэ нь хараа муудсан (cataracts), сонсгол муудсан (presbycusis), гүний мэдрэхүй алдагдсан (peripheral neuropathy) ахимаг настанд тохиолдох нь элбэг.


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК