Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Мэдрэл судлал монголын сэтгүүл, 2009, 1(1)
ТАРХИНЫ ХАРВАЛТ ӨВЧНИЙ ЭРСДЭЛД ИОГА БОЛОН БЯСАЛГАЛЫН ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨЛӨЛ
( Судалгааны өгүүлэл )
Чойням.Б1,Дүүрэнжаргал.С2
1,2-АШУҮИС-Эмзүй БиоАнагаахын сургууль
 
Абстракт
ТОВЧ УТГА:
Удиртгал: Энэхүү судалгаанд тархины харвалт өвчний суурь эрсдэл болох артерийн даралт ихдэлтийг бууруулахад иог болон бясалгалын үзүүлэх нөлөөг судлав. Артерийн даралт ихдэлт өвчнөөр өвчлөгсдийн 95%-с дээш хувь нь анхдагч даралт ихдэлт байдаг ба шалтгаан тодорхой бус байдаг. Артерийн даралт ихдэлтэнд хүргэдэг хүчин зүйлүүд болон тус өвчнийг эмчилснээр тус өвчнөөр өвчлөгсөд болон нас барагчдын тоог бууруулах боломжтой юм. Тус судалгаанд иога болон бясалгалын артерийн даралт ихдэлтэнд нөлөөлөх нөлөөллийг судлахдаа артерийн даралт ихдэлтийн хөнгөн зэргээс дунд зэрэг хүртэлх өвчинтэй өвчтөнүүдийг хамруулав.
Аргачлал: тус судалгаанд артерийн даралт бууруулах эмийг Иоганидра бясалгалтай хамт хэрэглэдэг 15 өвчтөн (a), артерийн даралт бууруулах эмийг дангаар нь хэрэглэдэг 15 өвчтөн(b)-г хамруулав. Эхний бүлэг өвчтөнгүүд Иоганидра бясалгалаар өдөр бүр өглөө оройдоо 45 минутын турш хичээллэв. Хэмжилтүүдийг судалгаа эхлэхийн өмнө болон судалгаа эхэлснээс 3 сарын дараа хийж үзэв.
Үр дүн, дүгнэлт: Уг судалгааны дүнгээс харахад иоганидрагаар хичээллэсэн хүмүүсийн артерийн даралт мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан байв (p<0.01). Артерийн даралт ихдэлтийн хөнгөн зэргээс дунд зэрэг хүртэлх өвчинтэй өвчтөнгүүдэд иоганидра бясалгалыг артерийн даралт бууруулах эмтэй хамт хавсарсан эмчилгээ болгон хэрэглэх боломжтой байна


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК