Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 2(148)
Улаанбаатар хотын 65-74 насны хүмүүсийн шүдгүйдэл ба шүд цоорох өвчний тархалт
( Судалгааны өгүүлэл )

Д.Одонтуяа, Б.Амарсайхан

НАСС, ЭМШУИС

 
Абстракт

Background

Many industrialized countries are witnessing a demographic evolution characterized by the aging of their population. For people over aged 65 year, the prevalence of tooth decay, gum disease and oral cancer is higher than for the general population and higher rates for edentulism (missing teeth), few sound teeth and more filled and decayed teeth than the general population. Risk factors for oral diseases include unhealthy diet, tobacco use, harmful alcohol use, and poor oral hygiene. There is no research work concerning the oral health status of the older population aged 65-74 years old. These age group is selected because they were the adult population groups recommended by the WHO for oral health survey.

The purpose of this study was to determine prevalence of caries and edentulous of 65-74 years old and living in the Ulanbator.

Methods

An epidemiological survey of 365 older people aged 65-74 was carried out in 2008. It followed the WHO methodology to assessing the oral health status and caries lesions, fillings, missing teeth were recorded using the WHO criteria.

Result

The mean age was 68.7±0.16. The DMFT index at 65-74 years for the Ulanbator population was 19.5±0.89 DMFT. Caries prevalence was 52.7% among older people. 4.1% were fully dentate, 21.6% were edentulous, 74.2% were partial edentulism, respectively. Mean number of decayed teeth (DT index) was 3.4, filling teeth (FT index) was 2.3, missing teeth (MT index) was 18.0.

Conclusion

We carried out this study 365 older people aged 65-74. This preliminary study provide evidence in the direction of building the base of knowledge on prevalence of caries and edentulous elderly person in Ulanbator. The planning and implementation of any strategy for oral health status improvement is crucial alongside the country's infrastructure development.

Үндэслэл

Дэлхий нийтэд дундаж наслалт уртсаж байгаатай уялдан хүн амын дунд ахмад настай хүмүүсийн эзлэх хувь жилээс жилд өсөж тэдний эрүүл мэнд, нийгэм хамгааллын асуудал улс орон бүрийн тулгамдсан асуудал болсоор байна. Одоогоор хөгжиж буй орны хүн амын 6.2% нь 60-аас дээш насны хүмүүс эзэлж байгаа ба 2025 он гэхэд дэлхийн ахмад настай хүмүүсийн тоо 1.2 тэрбум болж 2 дахин нэмэгдэх хандлагатай байна. Амны хөндийн эрүүл ахуй, архи, тамхины хэрэглээ, эрүүл бус хооллолт зэрэг нь амны хөндийн өвчин үүсэх эрсдэлт хүчин зүйлс болдог. Ахмад настай хүмүүсийн биемахбодод гарч буй өөрчлөлттэй уялдан биеийн ерөнхий өвчнүүдээс гадна шүд, амны хөндийн олон янзын эмгэгүүд үүсч, тэдгээр нь архаг удаан явцтай байдаг онцлогтой. 

НҮБ-ийн тооцсон дэлхийн хүн амын өсөлтийн дундаж хувилбараар 2025 онд Монгол улсын хүн ам 24 хувиар өсөж, 65-аас дээш насны хүн 6.0 хувийг эзлэх төлөвтэй байна.

Дэлхий нийтэд ахмад настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж нь эрүүл мэнд, нийгмийн салбарууд болон гэр бүлийг оролцуулан амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд нөлөөлөх материаллаг ба нийгмийн тогтвортой бүтээлч орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Манай эрдэмтдийн судалгааны дүнгээс харахад шүд цоорох өвчнөөс гадна шүдний тулгуур эдийн үрэвсэлт өвчин бусад улсуудын нэг адил хүүхэд наснаас эхлэн тохиолдож нас ахих тусам өвчлөл ихсэж байна.

Зорилго, зорилт

Улаанбаатар хотын 65-74 насны хүмүүсийн шүд цоорох өвчний тархалт, шүдгүйдлийн байдлыг тогтооход оршино. Энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтыг тавилаа.

1. 65-74 насны хүмүүсийн шүд цоорох өвчний тархалт, шүд цоорлын эрчмийг тодорхойлох

2. 65-74 насны хүмүүсийн шүдгүйдлийн байдлыг тодорхойлох

Арга зүй

Судалгаанд Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдэд оршин сууж буй 65-74 насны хүмүүсийг түүврийн ерөнхий

хүрээ гэж тооцон энгийн санамсаргүй түүврийн аргаар 365 ахмад настныг сонгон авсан. Судалгааны өмнө судалгаанд хамрагдсан бүх ахмад настай хүмүүсээс Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их сургуулийн Анагаах Ухааны ёс зүйн хяналтын салбар хорооны 64/4 тоот хуудсаар таниулсан зөвшөөрөл авсан.

• Амны хөндийн үзлэг. Судалгааг ЭМШУИС-ийн НАСС-ийг түшиглэн явууллаа. Амны хөндийн үзлэгийг байгалийн гэрэлтүүлгийн дор нэг удаагийн үзлэгийн толь, сэтгүүр ашиглан 1 эмч дагнан явууллаа.

• Статистик боловсруулалт. Судалгааны үр дүнд SPSS-11.5 (Statistical Package for the Social Sciences) программ хангамжийг ашиглан боловсруулалт хийлээ.

Үр дүн, хэлцэмж

1. Шүд цоорох өвчний тархалт, эрчмийг тодорхойлсон дүн

Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн дундаж нас 68.7±0.16 байлаа.

Судалгаанд хамрагдсан 65-69 настай ахмадуудын эрэгтэйчүүдийн дундаж нас 66.2±0.14, эмэгтэйчүүдийнх дундаж нас 66.3±0.11, 70-74 насанд эрэгтэйчүүдийн дундаж нас 71.4±0.23, эмэгтэйчүүдийнх 71.2±0.18 байна (Хүснэгт 1).

Судалгаанд хамрагдагсдыг хүйсээр авч үзэхэд: 65-69 насны хүмүүсийн 31% эрэгтэй, 69% эмэгтэй байв. Харин 70-74 насны хүмүүсийн 42% нь эрэгтэй, 58% нь эмэгтэй байлаа (Зураг 2).

Судалгаанд хамрагдсан 65-74 настай хүмүүсийн 52.7% нь шүд цоорох өвчтэй байлаа (Зураг 3).

Хүснэгт 2-ээс харахад 65-74 насны хүмүүсийн шүд цоорлын эрчим 19.5±0.89 байна (p<0.01).

Хүснэгт 3-аас харахад нэг хүний 3.4 шүд нь цоорсон, 2.3 шүд нь ломбодогдсон, 18 шүд нь авагдсан байна

2. Ахмад настай хүмүүсийн шүдгүйдлийн байдлыг тодорхойлсон дүн

Судалгаанд хамрагдагсдын 4.1% нь бүрэн шүдтэй, үүний 60% нь эрэгтэй, 40% нь эмэгтэй байсан ба 74.2%-ийг хэсгийн шүдгүйдэл, 21.6 хувийг бүрэн шүдгүйдэл тус тус эзэлж байна. Бүрэн шүдгүй ахмадуудын 17.4% нь эрэгтэй, 24.0% нь эмэгтэй байна (Зураг 4).

Бидний судалгаагаар 65-74 насны хүмүүсийн 3.4 шүд нь цоорсон, 2.3 шүд нь ломбодогдсон, 18 шүд нь авагдсан байлаа. Судлаач Mayumi Nomura-гийн Герман ба Японы 65-74 насны хүмүүст хийсэн судалгааны үзүүлэлтийг мөн насны Монгол хүний амны хөндийн эрүүл мэндийн төлөв байдлын үзүүлэлттэй харьцуулахад Монгол хүнд цоорсон шүд олон, эмчлүүлсэн шүд цөөн байна. Харин бүрэн шүдгүйдэл 21.6%-ийг эзэлж байгаа нь бусад орны үзүүлэлттэй ойролцоо байна (Хүснэгт 4).

Дүгнэлт

1. Судалгаанд хамрагдсан 65-74 насны 365 хүний 36.5% нь эрэгтэй, 63.5% нь эмэгтэй, тэдний дундаж нас 68.7±0.16 байлаа. Шүд цоорлын эрчим 65-69 насанд 18.7±0.91, 70-74 насанд 20.3±0.87 байна.

2. 65-74 насны хүмүүсийн 21.6% бүрэн шүдгүй, 74.2% нь хэсгийн шүдгүйдэлтэй, 4.1% бүрэн шүдтэй байсан ба бүрэн шүдгүй ахмад настай хүмүүсийн 17.4% нь эрэгтэй, 24.0% нь эмэгтэй байна.

Ном зүй

1. D. Bourgeois, P. Berger, P. Hescot et al, Oral health status in 65-74 years old adults in France, Rev. Epidйm. et Santo Publ,. 1999, 47, 55-59
2. D. Bourgeois, A. Nihtila, A. Mersel, Prevalence of caries and edentulousness among 65-74 year olds in Europe. Bulletin of the WHO, 1998, 76 (4), 413-417
3. Poul Erik Petersen, Mette Kjujller, Changing Dentate Status of Adults, Use of Dental Health Services, and Achievement of National Dental Health Goals in Denmark by the Year 2000. Caries Prevalence: DMFT and DMFS. Journal of Public Health Dent,. Vol. 64. No.3, 2004, 127-135
4. Mayumi Nomura, Dental healthcare reforms in Germany and Japan: A comparison of statutory health insurance policy, Japanese Dent Science review (2008) 44, 109-117
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор В.Оюунбат


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1416
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК