Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Анагаах ухааны ёс зүйн сургалтыг зохион байгууллаа
( Товч мэдээлэл )


 
Абстракт

Анагаах ухааны судалгаа шинжилгээний ажлын чанарыг сайжруулах нэг арга нь ёсзүйн хяналтыг сайжруулах, чанаржуулах, биоанагаахын ёсзүйн хяналтын тогтолцоог бий болгох явдал юм. 

Монгол улсад анагаах ухааны ёсзүйн хяналтыг 1999 оноос ЭМЯ-ны дэргэдэх эмч, эмнэлгийн мэргэжилтний ёсзүйн хороо, ЭМШУИС, ЭНЭШТ зэрэг байгууллагын дэргэд байгуулсан ёсзүйн хороод гүйцэтгэж иржээ.

Анагаах ухааны судалгаа, шинжилгээний ажил өргөжихийн зэрэгцээ, түүнд тавих ёсзүйн хяналтыг сайжруулах шаардлага ч нэмэгдэж байна. Энэ хэрэгцээг хангах үүднээс  2008 оны 7 дугаар сард Эрүүл мэндийн сайдын 159 тоот тушаалаар анагаах ухааны чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил эрхэлдэг зарим томоохон байгууллагууд (АУХ, НЭМХ, ЭМШУИС, ЭНЭШТ, УАШУТҮК, ХӨСҮТ)–д анагаах ухааны ёсзүйн хяналтын салбар хороодыг байгууллаа. Ийнхүү анагаах ухааны ёсзүйн хяналтын хороо, салбар хороодод 50 орчим эрдэмтэд, судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, хууль, хүний эрхийн мэргэжилтнүүд ажиллах боллоо. 

Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны үйл ажиллагаа нь түүний гишүүдийн мэдлэг, боловсрол, төлөвшлөөс ихээхэн хамаатай тул эдгээр шинэ гишүүдийг сургаж, мэргэшүүлэх нь Ёсзүйн хяналтын хорооны дүрмийн чухал заалтуудын нэг байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Анагаах ухааны ёсзүйн хяналтын үндсэн зарчим, удирдамжууд, Анагаах ухааны ёсзүйн хяналтын хорооны үйл ажиллагааны дүрмийн талаар 4 хоногийн сургалт зохион байгууллаа.

Анагаахын шинжлэх ухааны доктор Б.Бурмаа

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 244
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК