Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Хүүхэд, өсвөр үеийнхний цусан дахь Д амин дэм холбох уургийн түвшин
( Судалгааны өгүүлэл )

У.Цэрэндолгор

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт


 

Д амин дэм холбох уураг (ДХУ) нь глюкопротейны нэгдэл бөгөөд хүнд байдаг хэлбэр нь 52 000 молекул жинтэй байдаг (4). Энэ уургийг 1947 онд нээснээс хойш одоогоор 120 гаруй генетикийн төрөл бүртгэгдсэн бөгөөд бүтцийнхээ хувьд альбумин болон а фетопротейнтэй маш төстэй ажээ (4). Д амин дэм холбох уураг нь өөхний хүчил, пальмины хүчил, олейны хүчил зэргийг өөртөө холбох үйлчилгээтэй боловч гол ньД амин дэм, түүний боди-сын солилцооны бүтээгдэхүүнүүдийг холбон зөөверлөдөгт түүний биологийн ач холбогдол оршдог (3,4). Д амин дэмийн солилцооны нэгдлүүдээс 25 гидрокси Д амин дэм нь Д амин дэм холбох уурагт холбогдох идэвхээр илүү байдаг (3.4). Хэрэв Д амин дэм холбох уураг дутагдалтай бол цусан дахь 25(ОН)Д нь Д амин дэм холбох уурагт холбогдон, дараагийн хувирал буюу 1,25 дигидрокси Д амин дэм болон хувирах боломжгүй болж цусны урсгалд гээгдэх боломжтой гэж үздэг (3). Мөн зарим судлаачид амьтан дээр хийсэн туршилт судалгааны дүн дээр үндэслэж, г} амин дэм холбох уургийн дутал нь Д амин дэмийн дуталд нөлөөлнө гэсэн саналыгдэвшүүлсэн байна(5). Д амин дэм холбох уургийн цусанд эргэлдэх хэвийн хэмжээ нь 6-7моль/л (7) бөгөед уураг дутагдалтай үед Д амин дэм холбох уургийн дутал илрэх хандлагатай байдаг аж (6). Иймээс бид монгол хүүхдийн Д амин дэм дуталд Д амин дэм холбох уургийн дутал нөлөөлж байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлж, энэхүү уургийн хэмжээг монгол хүүхдийн цусанд тодорхойлсон билээ.

Зорилго. Монгол хүүхдийн Д амин дэм дуталд Д амин дэм холбох уургийн дутал нөлөөлж буй эсэхийг судлан тогтоох.
Зорилт:

1. Тав хүртэлх насны хүүхдийн цусанд 25 гидрокси Д амин дэм ба Д амин дэм холбох уургийн хэмжээг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх.
2. Өсвөр насны хүүхдийн цусанд 25 гидрокси Д амин дэм ба Д амин дэм холбох уургийн хэмжээг тодорхойлж, үнэлгээ дүгнэлт өгөх.
3. Монгол хүүхдийн хоногийн хоол хүнснээс авч буй уургийн дундаж хэрэглээг судлах.


Судалгааны ажлын арга зүй, ажлын хэмжээ. Судалгаа нь Улаанбаатар хот, Налайх, Мөрөн хот, Рэнцэн-лхүмбэ сумдаас тав хүртэлх насны 55, өсвөр насны (1 2 -1 5 нас) 55 хүүхэд тус тус хамруулав. Цусны сийвэнд 25-ОНД тодорхойлох шинжилгээг цацраг идэвхит иммуны аргаар, уураг өрсөн холбох зарчмаар, Д амин дэм холбох уураг тодорхойлох шинжилгээг ELISA аргаар Австралын Сиднейн Их Сургуулийн Д амин дэм судлалын лаборатори болон АНУ-ын Филадельфи дахь Пенсильваны Их Сургуулийн лабораторт тус тус тодорхойлов. Шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдэд хоногийн хоолны судалгааг олон улсын түвшинд зөвшөөрөгдсөн арга болох асуулга бүртгэлийн аргаар хийж, хоногийн хоол хүнсний бүтээгдэхүүнээс авч буй уургийн хоногийн дундаж хэрэглээг хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын хүснэгт ашиглан тооцоолов (1. 2). Судалгааны дүн, хэлцэмж. Судалгааны дүнгээр шинжилгээнд хамрагдсан 5 хүртэлх насны хүүхдийн 49.1% (27) Д амин дэм холбох уургийн дуталтай (ДХУ<7 мол/л) илэрч, тэдгээр хүүхдийн 51.9% (14) Д амин дэмийн дуталтай, 14.8% (4) нь Д амин дэмийн нөөц багатай, 33.3% (9) нь Д амин дэмийн хэвийн нөөцтэй байв. Мөн Д амин дэм холбох уураг нь хэвийн хэмжээнд байсан хүүхдийн 57.1% ньД аминдэмийн дуталтай байв, Цусан дахь 25 гидрокси Д амин дэм болон Д амин дэм холбох уургийн дундаж хэмжээнүүдийг Д амин дэмийн дуталтай, нөөц багатай болон Д амин дэмийн хэвийн нөөцтэй хүүхдүүдэд тус тус тооцоолон 1-р хүснэгтэд харуулав.

Хүснэгт 1

Хүснэгт 1-ээс харахад Д амин дэмийн дуталтай болон нөөц багатай хүүхдийн 52.9% нь, Д амин дэмийн хэвийн нөөцтэй хүүхдийн 42.9% нь тус тус Д амин дэм холбох уургийн дуталтай илэрч үзүүлэлтүүдийн ялгаа нь магадлалтай бус байв (1=0.7;р>0.05). Гэвч Д амин дэмийн дуталтай болон нөөц багатай хүүхдийн цусан дахь Д амин дэм холбох уургийн дундаж хэмжээ нь 5.56±0.31-8.27±0.25 моль/л-ийн дунд хэлбэлзэж байхад Д амин дэм болон Д амин дэм холбох уургийн дуталгүй хүүхдийн цусан дахь Д амин дэм холбох уургийн дундаж хэмжээ нь 14.98±5.09 моль/л байсан бөгөөд дундаж хэмжигдэхүүнүүдийн ялгавар нь магадлалтай байв (р<0.001). Үүнээс үзвэл цусан дахь 25 гидрокси Д амин дэмийн нөөцөд Д амин дэм холбох уургийн хэмжээ хамааралтай байна. 25 гидрокси Д амин дэм болон Д амин дэм холбох уургийн түвшинг рахитын шинж тэмдэг, хүүхдийн насны бүлгээр харьцуулан хүснэгт 2-т харуулав.

Хүснэгт 2

Дээрх хүснэгтээс харахад  Д амин дэм холбох уургийн шинжилгээнд сонгогдсон тав хүртэлх насны хүүхдийн дунд Д амин дэм холбох уураг ба Д амин дэмийн дутал, рахитын шинж тэмдэг насны бүх бүлэгт нийтлэг, байдлаар илэрсэн бөгөөд нэгхүртэлх насны хүүхди^н 50% нь Д амин дэм холбох уургийн дуталтай, 41.6% ||ь Д амин дэмийн дуталтай, 50% нь рахитын хүндэвтэр шинж тэмдэгтэй хүүхдүүд байв. Судлаачдын үзэж байгаагаар ДХУ-ийн дутал нь Д амин дэм дутлын рахит бүртгэгддэг улс оронд илрэх хандлагатай байдаг байна (7). Өсвөр насны хүүхдийн цусанд Д амин дэм холбох уурагтодорхойлсон дүнгээрхамрагдсан нийтхүүхдийн 53.4% (31) нь Д амин дэм холбох уургийн дуталтай илэрч, цусны сийвэн дэх түвшрүүлэг нь 7моль/л-ээс доош тодорхойлогдов. Д амин дэм холбох уургийн хэмжээг цусан дахь 25 гидрокси Д амин дэмийн хэмжээтэй харьцуулж үзвэл Д амин дөмийн дуталтай хүүхдийн 46.2% (12) нь, Д амин дэмийн нөөц багатай хүүхдийн 46.2% (6) нь, цусан дахь Д амин дэмийн хэмжээ нь дөнгөж хэвийн хэмжээний доод хязгаарт байгаа хүүхдийн 68.4%(13) нь тус тус Д амин дэм холбох уургийн дуталтай байв. Мөн Д амин дэмийн дуталтай хүүхдийн 53.8% (11) нь,  Д амин дэмийн нөөц багатай хүүхдийн 53.8% (V) нь, Д амин дэмийн хэмжээ нь хэвийн хэмжээний доод хязгаарт байгаа хүүхдийн 31.5%(6) нь тус тус Д амин дэм холбох уур-гийн хэвийн нөөцтэй байв. Иймээс цусан дахь 25 гидрокси Д амин дэм ба Д амин дэм холбох уургийн харилцан хамаарлыг Д амин дэмийн нөөц багатай болон Д амин дэмийн дуталтай, Д амин дэмийн хэвийн нөөцтэй хүүхдэд тус тус тооцоолон (T-Test of paired samples statistics) хүснэгт 3-т харуулав.

Хүснэгт 3

Дээрх хүснэгтээс харахад Д амин дэм холбох уургийн дуталтай болон Д амин дэмийн дуталтай хүүхдийн цусан дахь 25 гидрокси Д амин дэмийн дундаж түвшин нь Д-амин дэм холбох уургийн хэвийн нөөцтэй боловч Д амин дэмийн дуталтай хүүхдийн цусан дахь 25 гидрокси Д амин дэмийн дундаж түвшингээс ялигүй их боловч дундаж хэмжигдэхүүнүүдийн ялгавар нь магадлалтай бус байв (t=1.6; р>0.05). Харин Д-амин дэм холбох уургийн хэмжээ нь хэвийн боловч Д-амин дэмийн нөөц багатай илэрсэн бүлэг хүүхдийн цусан дахь 25-гидрокси Д-амин дэмийн дундаж хэмжээ нь 22.29±0.57нмоль/л байхад Д-амин дэм холбох уургийн дуталтай болон Д-амин дэмийн нөөц багатай бүлэг хүүхдийн цусан дахь 25-гидрокси Д-амин дэмийн дундаж түвшин нь 20.33±0.61нмоль/л бөгөөд эдгээр хэмжигдэхүүнүүд нь хоорондоо магадлал бүхий ялгаатай байв (t=5.6; р<001). Мөн 25 гидрокси Д амин дэмийн дундаж хэмжээ нь 22.29±0.57нмоль/л байгаа бүлэг хүүхдэд Д амин дэм холбох уургийн дундаж хэмжээ нь 8.09±0.33нмоль/л байхад 25 гидрокси Д амин дэмийн түвшин нь 20.33нмоль/л байгаа  бүлэг хүүхдэдД амин дэм холбох уургийн дундаж түвшин нь 5.53±0.47нмоль/л байсан бөгөөд эдгээр хэмжигдэхүүнүүдийн ялгавар нь статистикийн магадлалтай байв (t=2; р<0.01). Цусан дахь 25 гидрокси Д амин дэмийн дундаж хэмжээ нь 33.17-33.38 нмоль/л-ийн дунд хэлбэлзэж байгаа бүлэг хүүхдийн 68.4% нь Д амин дэм холбох уургийн дуталтай бөгөөд ДХУ-ийн дундаж хэмжээ нь 94±0.29 моль/л байв. Үүнээс үзвэл өсвөр үеийнхэнд Д амин дэм холбох уургийн дутал түгээмэл байдлаар илэрч, энэ нь цусан дахь 25 гидрокси Д амин дэмийн түвшинд нөлөөлж байна гэсэн дүгнэлт хийж болохоор байна. Судлаачдын үзэж байгаагаар ДХУ-ийн дутал нь хоол хүнснээс авах уургийн хэмжээ дутагдалтай үед илрэх хандлагатай байдаг (3.6) бөгөөд манай судалгааны дүнгээр тав хүртлэх насны хүүхэд хаврын улиралд хоногийн хоол хүнснээс 20.70±1.07мг, зун 28.29±2.83мг, намар 29.84±2.93 мг, өвөл 32.85±1.10мг уураг тус тус авч, хаврын улиралд хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний 48.5%, зун 66.6%, намар 61.7%, өвөл 58.1%-ийг тус тус хангаж байв. Хоногийн хоол хүнснээс авах аливаа бичил бодисын хэрэглээ нь хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний 97.5%-ийг хангах нөхцөлийг хэвийн хэмжээ гэж үздэг аж. Тэгвэл өсвөр насны хүүхэд хоногийн хоол хүнснээсээ хаврын улиралд 26.4±7.3мг, зун 40.7±8.9мг, намар 37.3±8.6мг, өвөл 41.5±10.4мгуурагтустусавч, хаврын улиралд охидууд хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний 33%, зун 51.8%, намар 47.2%, өвөл 52.4%-ийгтус тус хангаж байхад хөвгүүд хаврын улиралд 29%, зун 45.2%, намар 41.4%, өвөл 46%-ийг тус тус хангаж байв.

Дүгнэлт
1. Тав хүртэлх нас болон өсвөр насны хүүхдийн дунд Д амин дэм холбох уургийн дутал нийтлэг байдлаар илэрч байна.
2. ДХУ-ийн дутал нь цусан дахь Д амин дэмийн солилцооны хямралд нөлөөлж байна. Үүнд;
а. Цусан дахь 25-гидрокси Д амин дэмийн дундаж түвшин нь 11.99±0.46нмоль/л буюу Д амин дэмийн дуталтай тав хүртэлх насны бүлэг хүүхдэд ДХУ-ийн дундаж түвшин нь 5.56±0.31 моль/л байхад 25 гидрокси Д амин дэмийн дундажтүвшин нь 51,83±6.75 нмоль/л буюу Д амин дэмийн хэвийн нөөцтэй бүлэг хүүхдэд ДХУ-ийн дундаж түвшин нь 14.98±5.09 моль/ л бөгөөд дундаж хэмжигдэхүүнүүд нь статистикийн магадлалтай байна (гху=-1). б. Д амин дэмийн дуталтай болон нөөц багатай өсвөр насны монгол хүүхдэд Д амин дэм холбох уургийн дундажтүвшин нь4.94±0.29моль/л-5.53±0.47 моль/л-ийн дунд хэлбэлзэж байхад Д амин дэм болон Д амин дэм холбох уургийн дуталгүй өсвөр насны хүүхдийн цусан дахь Дамин дэм холбох уургийн дундаж түвшин нь 7.78±0.25моль/л байна. 3. Тав хүртэлх нас болон өсвөр насны хүүхдийн Д амин дэм холбох уургийн дуталд хоол хүнснээс авах уургийн хэрэглээний дутал нөлөөлж байна. Үүнд:

а. Тав хүртэлх насны хүүхэд хаврын улиралд хоногийн хоол хүнснээсээ 20.70±1,07мг, зун 28.29±2.83мг, намар29.84±2.93мг, өвөл 32.85±1.10мг уураг тус тус авч, хаврын улиралд хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний 48.5%, зун 66.6%, намар 61.7%, өвөл 58.1%-ийг тус тус хангаж байна.
б. Өсвөр насны хүүхэд хоногийн хоол хүнснээсээ хаврын улиралд 26.4±7.3мг, зун 40.7±8.9мг, намар 37.3±8.6мг, өвөл 41.5±10.4мг уурагтус тус авч, хаврын улиралд охидууд хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээний 33%, зун 51.8%, намар 47.2%, өвөл 52.4%- ийг тус тус хангаж байхад хөвгүүд хаврын улиралд 29%, зун 45.2%, намар 41.4%, өвөл 46%-ийг тус тус хангаж байна.

Ном зүй

1. Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Яам, ХоолСудлалын Төв “Монгол хүний хоол тэжээлийн бодисын зөвлөмж хэмжээ” 1997 Улаанбаатар
2. Эрүүл Мэнд Нийгмийн Хамгааллын Яам, Хоол Судлалын Төв “Хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын хүснэгт” 1997 Улаанбаатар
3. Fraser D.R The role of vitamin D binding protein // In: Francis H. Glorieux ed. Rickets, 1991; Netsle. Nut.Workshop Ser. Vol. 21: p 25-26//
4. Josh M. Ena Vitamin D Binding Protein (DBP) // In: milksci ” January, 1997//
5. Magiera H.M., Safadi F., Thornton P., et al., Biological consequences of Vitamin D Protien deficiency; A mouse model // In: Abstracts Tenth workshop on Vitamin D 1997, p: 263
6. Myrtle Thierry-Palmer, Akins Doherty, Mohamed A., et al., Dahl Salt-Sensitive Rats Excrete 25- Hydroxyvitamin D into Urine //In: http://www.nutrltion.org/ cgi/content/full/133/1/187/
7. Underwood.B.A Vitamin D Binding Protein //In: Methods for assessment of vitamin A status 990. p 54- 83//

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1482
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК