Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 4(158)
Япон улсын бие бялдар судлалын боловсрол дахь орон нутагт суурилсан сургалтын танилцуулга тест
( Намтар )

К.Накагава 1,2 , Я.Асакава 1,2 , С.Сакай 3 , К.Имай 3

1Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Салбар, Орон нутагт суурилсан сургалтыг хөгжүүлэх тасаг , Гүнма Их Сургууль , Япон улс ; 2Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Салбар, Гүнма Их Сургууль , Япон улс ;  3Шибукава хотын эрүүл мэнд халамжийн салбар, настны халамжийн хэлтэс , Гүнма

 
Абстракт

Background: Physical therapists need to work not only in hospitals but also in the communities. So it has been said that community-based education should be essential for physical therapy education. In Gunma University, community-based education program was implemented from 2010 for physical therapy students.

Purpose: The purpose of this report is to introduce our challenging program and search for how this program affected students, community staffs and elderly people.

Methods: Third-year students collaborated to exercise classes for community dwelling elderly people with teachers and community staffs (public health nurses and civic volunteers). Two classes were provided separately, so students were divided into two groups and each group was assigned to one class. After classes, reports were written by participants (60 persons), community staffs (9 persons) and students (24 persons). Reports consisted of five-grade evaluation of this program and students for elderly people and community staffs, evaluation using visual analogue scale (VAS) of this program and contact with elderly people for students, and impressions described in freely written sentences for all subjects.
 
Results and Discussion: Results of elderly people’s five-grade evaluation were “5 (very good)”-50 persons, “4 (good)”-10 persons to this program and “5”-41 persons, “4”-19 persons to students. Results of community staffs’ five-grade evaluation were “5”-7 persons, “4”-2 persons to this program and “5”-6 persons, “4”-3 persons to students. Results of students’ VAS evaluation were 86.5±13.3 (100 extremely good~0 minimum) to this program and 91.6±9.9 to contact with elderly people. It was expected there were good feelings elderly people, community staffs and students have. There was a possibility that an interchange between elderly people and students would bring different learning from on-campus classes to students and motivation to elderly people.
 
Take-home message: It is thought that community-based education should be included in undergraduate programs
for physical therapy students.
 
Key Word: Community-based education, Active Learning, PBL (Problem-based learning)
Pp. 13-17, Tables 2, References 11
 
Үндэслэл.

Хэт өндөр насжсан нийгэмд хөл тавьж эхэлсэн япон улсын хувьд, хэдэн жилийн өмнөөс асрамжаас урьдчлан сэргийлэх бодлогыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж ирлээ. Асрамжаас урьдчилан сэргийлэх нь, өндөр настан хүн бүрийн амьдралаа үнэ цэнэтэй өнгөрүүлэх, өөрийгөө илэрхийлэх оролдлогыг дэмжиж, амьдралын чанар (Quality of Life; QOL)-ыг улам дээшлүүлэхийг зорих явдал бөгөөд халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй хослуулснаар ард түмний эрүүл урт наслалтыг аль болох уртасгах зорилготой үйл ажиллагаа юм. Асрамжаас урьдчилан сэргийлэх ажил үйлс орон даяар эхлээд даруй 5 жилийн нүүр үзэж, бодит байдал дээр төрөл бүрийн  оролдлогууд хийгдэж байгаа [1, 2] бөгөөд үүн дотор хөдөлгөөний тулгуур эрхтэний үйл ажиллагааг сайжруулах ажил үйлсэд бие бялдар хөдөлгөөн засалчид хүч чармайлттай оролцож байна. Хойшид ч мөн бие бялдар засалчдаас орон нутаг дахь асрамжаас урьдчилан сэргийлэх ажил үйлсэд илүү хичээл зүтгэл гаргах явдал хүсэн хүлээгдэж байна.Гэвч, энэхүү эрэлт хэрэгцээтэй харьцуулахад, орон нутагт идэвхитэй эмчилгээ үйлчилгээ явуулах ёстой бие бялдар засалчдын сургалт хангалттай явагдаж чадахгүй байгаа бодит байдалтай байна. Төгсөлтийн дараах сургалтын хувьд орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний ажилд хамрагдаж байгаа бие бялдар засалчид өөрсдөө бие дааж оролцох сургалт семинар тогмол хугацаатай зохион байгуулагдаж эхэлж байгаа боловч төгсөлтийн өмнөх сургалтад төдийлөн хангалттай бус хэрэгжиж байна. Дотоод гадаадад үл харгалзан бие бялдар засалын боловсролд орон нутаг дахь үйл ажиллагаа чухал үүрэгтэй болох талаар мэдээлэгдсэн байдаг [3,4] боловч дадлагын ухаан болох бие бялдар засал судлалыг илүү сэтгэл татам судлагдахуун болгож сургалтыг явуулах, оюутан байх үеэс орон нутаг дахь өндөр настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралыг биеэрээ мэдэрч ойлгох явдлыг улам хөгжүүлэх хэрэгтэй гэж хэлэхээр байна.Улмаар япон улсад орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хямрал нийгмийг хамарсан асуудал болж байгаа бөгөөд, орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг эрхлэх эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх явдал яаравчлагдаж байна. Дэлхий дахинд орон нутгаас эхлэлтэй, орон нутагт суурилсан анагаах ухааны боловсрол олгох төрөл бүрийн оролдлогууд явагдаж [5] байгаа бөгөөд, япон улсын эмч бэлтгэх тогтоолцоонд ч мөн орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд чиглэсэн, тэдний хүсэл тэмүүллийг төрүүлэхүйцээр сургалтын хөтөлбөрийг өөрчлөх асуудал хүсэн хүлээгдэж байна.

Гүнма их сургуулийн хувьд 2010 оны хичээлийн жилийн сүүлийн хагасаас эхлэн бие бялдар засал мэргэжлийн хичээлийн нэг хэсэг болгож, 3-р дамжааны хичээлийн хөтөлбөрт, бодитоор хот, суурингийн асрамжаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үйлчилгээнд оюутнууд өөрсдөө бие даан хөтөлбөр боловсруулж оролцох хэлбэрийн хичээлийг зохион байгуулж байгаа юм. Энэхүү оролдлго нь оюутнуудын хувьд ач холбогдол бүхий дадлагын сургалт болох төдийгүй, орон нутгийн хувьд ч бие бялдар засалч урьж ажилуулах томилолтын зардал хэмнэх, мөн ялангуяа гол оролцогчид болох өндөр настнуудын хувьд оюутнуудтай дотносож харилцснаар ямар нэгэн байдлаар тэдний амьдралын чанарт нь сайн үр дүн үзүүлэх найдвар төрүүлж байна.
 
Aрга зүй
 
1. Танилцуулга
Тус эрүүл мэндийн үйлчилгээ нь 2010 оны 11-12 дугаар сарын, нийт 2 сарын хугацаанд Гүнма мужийн Ш хотын өндөр настнуудын хөдөлгөөний тулгуур эрхтний үйл ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулагдав. Орон нутгийн захиргааны эрүүл мэндийн ажилтан, багш нар зохицуулагчаар, оюутнууд (бие бялдар заслын мэргэжлийн 3-р дамжааны 24 оюутан) хөтөлбөрийг удирдан зохион байгуулагчаар, хотын сайн дурын байгууллага хөтөлбөрт оролцогчдыг зарлаж цуглуулах үүрэгтэйгээр оролцлоо. Энэ удаагын эрүүл мэндийн үйлчилгээ тус хотын олон нийтийн 2 өөр ордонд нэг зэрэг зохион байгуулагдсан тул 24 оюутан 2 группд хуваагдаж тус бүрдээ хөдөлгөөний дасгал зааж зөвөлгөө өгөх танхим ажилууллаа. Групп тус бүр нийт 2 удаа ордонд очсон ба эхний удаа хөдөлгөөний үйл ажиллагааг үнэлэх хэмжилт хийж дараа нь нийтэд нь хялбархан дасгал хийлгэв. 2 дахь удаа нь эхний өдөр хийсэн хэмжилтийн хариуг тарааж өгөн санал хүсэлтийг сонсож, дасгалын талаар зөвөлгөө өглөө. 2 өдөрийн эрүүл мэндийн үйлчилгээний хөтөлбөрийн товч агуулгыг Хүснэгт 1-д үзүүлэв.

 

Ном зүй

1. Nakagawa K, Inomata N, Nakazawa R, et al.: The effect of a health promotion program consisting of easy and simple exercises for community living elderly people, J Phys Ther Sci, 2007, 19: 235-242.

2. Nakagawa K, Inomata N, Konno Y, et al.: The characteristic of a simple exercise program under the instruction of physiotherapists – for general elderly people and frail elderly people-. Journal of Physical Therapy Science, 2008, 20: 197-203.

3. Minematsu A, Sato N, Tateishi M. Trial activity in the community as part of physical therapists’ education (in Japanese). Rigakuryoho Kagaku 2004; 19: 85-88.

4. Grattan MP, Fitch D, Darnell RE. Chapter-organized community support of entry-level physical therapy education. Phys Ther 1985; 65: 929-931.

5. O’Toole TP, Kathuria N, Mishra M, et al. Teaching professionalism within a community context: perspectives from a national demonstration project. Acad Med 2005; 80: 339-343.

6. Seabrook MA, Lempp H, Woodfield SF. Extending community involvement in the medical curriculum: lessons from a case study. Med Educ 1999; 33: 838-845.

7. Meyer D, Armstrong-Coben A, Batista M. How a community-based organization and an academic health center are creating an effective partnership for training and service. Acad Med 2005; 80: 327-333.

8. Calleson DC, Jordan C, Seifer SD. Community-engaged scholarship: Is faculty work in communities a true academic enterprise? Acad Med 2005; 80: 317- 321.

9. Shannon CK, Baker H, Jackson J, et al. Evaluation of a required statewide interdisciplinary runal health education program: student attitudes, career intents and perceived quality. Educ Health (Abingdon) 2005; 18: 395-404.

10. O’Sullivan M, Martin J, Murray E. Students’ perceptions of the relative advantages and disadvantages of community-based and hospital-based teaching: a qualitative study. Med Educ 2000; 34: 648-655.

11. Parry RH, Brown K. Teaching and learning communication skills in physiotherapy: what is done and how should it be done? Physiotherapy 2009; 95: 294-301.

12. A kinematic comparison of overground and treadmill walking
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1263
Судлаачдын бусад өгүүлэл
2
2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК