Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
β - Аминобутирын хүчлийн ялгаралтын генетик диморфизмын судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Ц.Энхжаргал

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн

 
Абстракт

The level of b-aminoisobutyric acid (b-AlB) has been measured in the urine of Mongolians who are more suitable subjects for testing a hypothesis of autosomal recessive inheritance of the elevated excretion of b-AIB. The distribution of the urinary b-AIB concentration of 316 unrelated healthy adults and 152 children measured using a high-performance liquid chromatography method (HPLC) showed a clear bimodality with dividing lines set

Хувь хүний шээсний (β-аминизобутирын хүчлийн (b-АИБХ) хэмжээ уг хүний амьдралын турш харьцангуй тогтмол байдаг бол янз бүрийн хүнийх хоорондоо их ялгаатай байдаг байна. Зарим эрүүл хүн уг амин хүчлийг их хэмжээгээр тогтмол ялгаруулах (их ялгаруулагчид) нь удамшлын чанартай бөгөөд рецессив аллелийн гомозигот нь их ялгаруулагч байдаг ба харин доминант аллелийн гомозигот болон гетерозигот нь бага ялгаруулагч байдаг гэсэн санааг анх Харрис [1] дэвшүүлжээ. Гэвч энэ чиглэлээр хийсэн судалгаануудын [2-4] үр дүн нь нэг генийн онолтой ерөнхийдөө тохирч байсан боловч хүн амын их ялгаруулагчид ба бага ялгаруулагчид гэсэн хоёр бүлэгт хуваагдсан байдлыгбаталжчадаагүй билээ. Үүний гол шалтгаан нь уг судалгаанууд β-АИБХ-ийг их ялгаруулагчидын хувь тун бага байдаг европ төрхтөнийг хамруулсанд оршиж байж болох юм. Удамшилын их ялгаруулагчидын тархалт нь европ төрхтөний дунд 8%-иас бага байдаг бол монгол төрхтөний дунд 40 ба түүнээс дээш хувь байдаг байна [1,3,5,6].

β-АИБХ-ийг түр хугацаанд их хэмжээгээр ялгаруулах тохиолдол элэгний цочмог үхжил [7], цацраг туяаны нөлөө [8], төрөл бүрийн хорт хавдар [9, 10] зэрэг зарим эмгэгийн үед ажиглагдсан байна. β-АИБХ-ийн ялгаралтын удамшилын шинж чанарыг тодруулах зорилгоор энэхүү судалгаанд 45- аас дээш хувийн их ялгаруулагчидтай Монголын хүн амыг [11] хамруулсан юм.

Материал, арга зүй. β-АИБХ-ийн түвшингийн тархалтын судалгаанд харьцангуй эрүүл, ураг төрлийн холбоогүй 468 хүн (316 насанд хүрэгсэд, 152 хүүхэд), гэр бүлийн судалгаанд 28 гэр бүлийг санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулав.

Судалгаанд хамрагсдын өглөөний шээсэн дэхь b-АИБХ-ийн хэмжээг эсрэг үелэлийн өндөр чадалтай шингэний хроматографын аргаар тодорхойлов. Сорьцонд дотоод стандарт болох S - аминэтил - L - цистеин нэмж вакуумд хатаасны дараа сорьцыг дериватизацийн уусмал (о-фтальальдегид, метанол ба 2-меркаптоэтанолын уусмал) ба натрийн боратын буферийн холимогт уусгав. Ингэж бэлтгэсэн сорьцонд амин хүчлийн дериватуудыг эсрэг үелэлийн багананд дараах хоёр хөдөлгөөнт үелэлээр хуваан тодорхойллоо. Үүнд: А үелэл нь тетрафуран: метанол: натрийн ацетатын буферийн 2,5 : 20 : 77,5 харьцаатай уусмалаас, В үелэл нь уг бодисуудын 5 : 80 : 15 харьцаатай уусмалаас тус тус бүрдэж байсан ба уг хөдөлгөөнт үелэлийн урсгалын хурд нь 1,2 мл / мин байв.  Шээсэн дэх креатининий хэмжээг Яффегийн өнгөт урвал дээр үндэслэсэн аргаар тодорхойлж, b-АИБХ- ийн түвшинг шээсний уг сорьцын креатинийн хэмжээтэй харьцуулан илэрхийлэв.

Үр дүн. β-АИБХ-ийн түвшингийн тархалт Судалгаанд хамрагдсан 4 бүлэг хүмүүсийн (хамаатны холбоогүй эрэгтэй ба эмэгтэй насанд хүрэгсэд, охид ба хөвгүүд) шээсэн дэх b-АИБХ-ийн дундаж хэмжээг харьцуулахад (Хүснэгт-1), эрэгтэй ба эмэгтэй хүмүүсийн хооронд, мөн насанд хүрэгсэд ба хүүхдүүдийн хооронд статистик магадлал бүхий ялгаа байгаа нь ажиглагдсан бол охид ба хөвгүүдийн хоорондох ялгаа нь статистик магадлалтай байсангүй.

Хүснэгт 1. Шээсэн дэхь β-АИБХ-ийн дундаж хэмжээний харьцуулалт*

*Шээсэн дэх β-АИБХ-ийн түвшинг ммоль/моль креатинин нэгжээр илэрхийлэв
** Магадлалын түвшин а=0,05
Эрэгтэй (n=156) болон эмэгтэй (n=160) насанд хүрэгсдийн β-АИБХ-ийн түвшингийн тархалтыг 1-р зурагаар үзүүлэхэд, аль аль бүлгийн тархалтын муруй нь бимодал байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд антимод нь 4,0 (=ln 54,60 ммоль β-АИБХ / моль креатинин) дээр байна. Уг цэгийг β-АИБХ-ийг их ялгаруулагч ба бага ялгаруулагч гэсэн хоёр бүлгийн хооронд хуваах цэгээр аван тооцоход, эрэгтэй насанд хүрэгсдийн дунд их ялгаруулагчдын эзлэх хувь нь 51,6, эмэгтэй их ялгаруулагчдын хувь 56,9 байв. Энэхүү хоёр хувийн дундаж хэмжээ болох 54,3%-ийг Монголын хүн амын дунд их ялгаруулагчдын эзлэх хувиар авав. Хүүхдийн (n=152) шээсэн дэхь β-АИБХ-ийн түвшингийн тархалтын муруй нь (Зураг 2) мөн л бимодал байгаа бөгөөд антимод нь 4,5 (=ln 90,02 ммоль/моль креат.) дээр байлаа. Уг хэмжээн дээр үндэслэн тооцоолон гаргасан хүүхдүүдийн дундах их ялгаруулагчдын хувь нь (61,3%) насанд хүрэгсдийхээс бага зэрэг өндөр байв.

Зураг 1. Эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгсдийн шээсэндэх β-АИБХ-ийн түвшингийн тархалт

Зураг 2.  Хүүхэд, насанд хүрэгсдийн шээсэн дэх β-АИБХ-ийн түвшингийн тархалт

Гэр бүлийн судалгаа. β-АИБХ-ийн ялгаралтыг аутосомын рецессив ген тодорхойлдог гэсэн таамаглалыг 68 хүүхэдтэй 28 гэр бүлийн үзүүлэлтэн дээр үндэслэн шалгаж үзэв (Хүснэгт 2). Монголын хүн амын дундах их ялгаруулагчидын давтамжин дээр үндэслэн тооцоолон гаргасан гурван төрлийн гэр бүлийн онолын тоо нь судалгаагаар гарсан тоотой тохирч байгаа нь (Хүснэгт 3) нэг гөнийн таамаглалыг баталж байна.

Хүснэгт 3. Гурван төрлийн гэр бүлийн тоо

Их ялгаруулагчийг tt, бага ялгаруулагчийг Т- (үүнд Т1 болон ТТ аль аль нь хамрагдана) гэж тэмдэглэв (β-АИБХ-ийн ялгаралтын аутосомын рецессив удамшлын таамаглалыг цааш Фишерийн шалгуураар шалгаж үзэв (Хүснэгт4). Гэр бүлүүдийн их ялгаруулагч хүүхэд ба бага ялгаруулагч хүүхдийн онолын тоог β- АИБХ-ийн түвшингийн тархалтын судалгаагаар гарсан рецессив аллелийн давтамжин дээр (q=0,736) үндэслэн тооцоолон гаргав. Онолын уг тоо болон гэр бүлийн судалгаагаар гарсан тоо хоёрын хооронд статистик магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй нь хоёр аллелийн таамаглалын нотолгоо болж байна.

Хүснэгт 4. Гурван төрлийн гэр бүлийн хүүхдийн тоо

*Их ялгаруулагчийг tt, бага ялгаруулагчийг Т- (үүнд Т1 болон ТТ аль аль нь хамрагдана) гэж тэмдэглэв. Хэлцэмж. Эрэгтэй, эмэгтэй насанд хүрэгсдийн, мөн охид, хөвгүүдийн шээсэн дэх β-АИБХ-ийн дундаж хэмжээг харьцуулсан дүнгээс харахад, эмэгтэй насанд хүрэгсэд болон хүүхдийн β-АИБХ-ийн түвшин нь эрэгтэй насанд хүрэгсдийхээс бага зэрэг өндөр байгаа нь ажиглагдав. Үүний шалтгаан нь шээсэн дэх β- АИБХ-ийн түвшинг шээсний уг сорьцын креатинийн хэмжээтэй харьцуулан илэрхийлдэгт оршиж байж болох юм. Учир нь биеийн жинд харьцуулсан креатинины ялгаралтын хэмжээ эмэгтэйчүүд болон хүүхдүүдэд бага байдаг билээ. β-АИБХ-ийн түвшингийн тархалтын муруйгаас харахад, эрэгтэйчүүд болон, мөн эмэгтэйчүүдийн хуваах цэг нь 54,60 ммоль/моль креатинин дээр байгаа насанд хүрэгсдийн нэгдсэн нэг бүлэг болгож болох ба энэхүү бүлгийн хуваах цэг нь хүүхдийн бүлгийн антимодоос (90,02 ммоль/моль креат.) бага зэрэг доор байна. Насанд хүрэгсдийн болон хүүхдийн β-АИБХ- ийн түвшингийн тархалтын муруйн аль аль нь бимодал байгаа нь нэг генийн таамаглалыг баталж байна. Тархалтын муруйн бага ялгаруулагчдын хэсэгт тодорхой бус боловч хоёрдох антимод харагдаж байгаа (хүүхдийн бүлгийх 2,0 дээр, насанд хүрэгсдийх 2,5 дээр) нь гомозигот ба гетерозигот бага ялгаруулагчдын хооронд хуваах цэг байж болох юм. Гэр бүлийн судалгаан дээр үндэслэн β-АИБХ-ийн ялгаралтын аутосомын рецессив удамшлын таамаглалыг шалган үзэхэд, үзүүлэлтүүд нь нэг генийн загварыг баталж байна.


Дүгнэлт
1. Монголын хүн ам β-АИБХ-ийг их ялгаруулагчид болон бага ялгаруулагчид гэсэн хоёр бүлэгт хуваагдаж байгаа ба их ялгаруулагчийн генийн давтамж 0,736 байна.

2. Гэр бүлийн судалгааны үзүүлэлтүүд нь (β-АИБХ-ийн шээсэн дэх хэмжээг аутосомын рецессив ген тодорхойлдог гэсэн таамаглалыг баталж байна.

Ном зүй

1. Harris A. Family studies on the urinary excretion of β-AIB. Ann Eugen 1953, 18: 42-49
2. Gartler S.M. A Family Study of Urinary β-aminoisobutyric Acid Excretion. Am J Hum Genet 1956, 8: 120-126
3. Gartler S.M., Firschein L., Kraus B.S. An Investigation into the Genetics and Racial Variation of BAIB Excretion. Am J Hum Genet 1957, 9: 200-207
4. de Grouchy J., Sutton H.E. A Genetic Study of β- Aminolsobutyric Acid Excretion. Am J Hum Genet 1957, 9: 76-80
5. Sutton H.L., Clark P.J. A biochemical study of Chinese and Caucasoids. Am J Phys Anthrop 1955, 13:53-65
6. Lasker G.W., Mast J., Tashion R. BAiB Excretion in Urine of Residents of Eight Communities In the States of Michoacan and Oaxaca, Mexico. Am J Phys Anthrop 1969, 30: 133-136
7. Sandler M., Pare C.M.B. Starvatie aminoaciduria. Lancet 1 1954, 494-495 1
8. Rubini J.R., Cronkite E.P., Bond V.P., Fliedner T.-M. Urinary excretion of BAIB in irradiated human beings. P Soc Exp M 1959, 100: 130-133
9. Nielsen H.R., Nyholm K., Sjolin K. -E. Studies on the metabolism of BAIB in neoplasmla. Sc J Cl Inv 1975, 35: 72
10. E.p Sjolin K.-E. Excretion Patterns of Pseudouridine and β-Amlnoisobutyric Acid in Patients with Tumors of the Upper Urinary Tract. Sc J Urol N 1990, 24: 287-292
11. Enkhjargal Ts. β-aminoisobutyric acid excretion in the Mongolian population. Dual Congress 1998, 108109
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 706
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК