Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Монгол хүнд тохиолдсон элэгний анхдагч өмөнгийн эсийн дундаж үзүүлэлтүүдийн түгэлтийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Х.Гэрэлээ1,  М.Туул2,  Ц.Сүхбаатар ,  Л.Лхагва3,  Л.Галцог1,   Д.Самбуупүрэв2

1Эмнэлгийн тусламжийг удирдах газар, Эмгэг судлалын алба,  2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль,  3Анагаах ухааны хүрээлэн

 

Бид энэхүү өгүүлэгтээ монгол хүний ЭАӨ-ийн зонхилон тохиолддог хамравчин, хуурамч булчирхайлаг, цайвар эст, олон хувилбарт хэлбэрүүдийн эсийн эзлэхүүний үзүүлэлтүүдийг хүйсээр ангилж тэдгээрийн түгэлтийг тэгш бус хэмт тархалтын буюу Максвеллын хуулиар шинжиж ажиглалтын болон онолын давтамжийн ялгааг К.Пирсоны хи квадрат шалгуураар цэгнэж үр дүнг толилууллаа.

Судалгааны материал, арга зүй
-Элэгний эдэд морфометрийн судалгааг Японы Мкоп микроскоп дээр МОВ*15 окулярмикрометрийн тусламжтайгаар шугаман хэмжээсийг (4,5,6,7,8,9) тодорхойлов.
-Элэгний эсийг зургаан талт призмээр загварчилан (3) эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтүүдийг тогтоож, харьцангуй эрүүл үеийнхтэй харьцууллаа.
-Монгол хүнд зонхилон тохиолдох ЭАӨ-ийн эсийн дундаж үзүүлэлтүүдийг хүйсээр ангилж, тэдгээрийн түгэлтийг тэгш бус хэмт тархалтын хуулиар буюу Максвеллын хуулиар шинжиж онолын ба ажиглалтын давтамжийг гарган К.Пирсоны хи квадрат шалгуураар цэгнэв (12,18).

Судалгааны үр дүн: Хамравчин (trabecular) хэлбэр Монгол хүний ЭАӨ-ийн хамравчин хэлбэрийн эсийн эзлэхүүний дундаж үзүүлэлтүүдийн түгэлтийг 1, 2-р зургаар үзүүлэв.

Зураг 1. Эрэгтэйчүүдийн ЭАӨ-ийн хамравчин хэлбэрийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтийн түгэлт

Зураг 2. Эмэгтэйчүүдийн ЭАӨ-ийн хамравчин хэлбэрийн эсийн эзэзлхүүний дундаж үзүүлэлтийн түгэлт

Судалгааны дүнгээс үзэхэд ЭАӨ-ийн хамравчин хэлбэрийн эсийн эзэлхүүний түгэлт нь Максвеллын тэгш бус хэмт түгэлтээр тархаж медианаас баруун тийш хэлбийж байна. ЭАӨ-ийн хамравчин хэлбэрийн эсийн эзэлхүүний ажиглалтын ба онолын давтамж  эрэгтэйчүүдийнх  с2 ф= 8.271< с2  = 19.68, эмэгтэйчүүдийнх с2 ф= 4.33 < с2 st = 4.575 байгаа нь онолын ба ажиглалтын давтамжийн хооронд ялгаагүй болохыг харуулж байна. Өөрөөр хэлбэл бидний судалгааны дүн бодитой (Р<0.001)байна. Хуурамч булчирхайлаг(acinar) хэлбэр. Монгол хүний ЭАӨ-ийн хуурамч булчирхайлаг хэлбэрийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтүүдийн түгэлтийг 3, 4-р зургаар үзүүлэв.

Зураг 3. Эрэгтэйчүүдийн ЭАӨ-ийн хуурамч булчирхайлаг хэлбэрийн эсийн эзлэхүүний дундаж үзүүлэлтийн түгэлт

Зураг 4. Эмэгтэйчүүдийн ЭАӨ-ийн хуурамч булчирхайлаг хэлбэрийн эсийн эзлэхүүний дундаж үзүүлэлтийн түгэлт

Судалгаанаас үзэхэд ЭАӨ-ийн хуурамч булчирхайлаг хэлбэрийн эсийн эзэлхүүний түгэлт нь Максвеллын тэгш бус хэмт түгэлтээр тархаж медианаас баруун тийш хэлбийж байна. ЭАӨ-ийн хуурамч булчирхайлаг хэлбэрийн эсийн эзлэхүүний ажиглалтын ба онолын давтамжийн ялгаа эрэгтэйчүүдийнх с2 ф= 2.63 < с2  = 3.07, эмэгтэйчүүдийнх с2ф = 3.405 < с2 st = 3.822 байгаа нь онолын ба ажиглалтын давтамжийн хооронд магадлалтай ялгаагүй (Р<0.001) байна. Өөрөөрхэлбэл бидний судалгаа бодитой болохыг нотолж байна. Дээрхи хоёр хэлбэрийн түгэлтийн тахирмагыг биологийн стрессийн хам шинжийн үүднээс ажиглахад тахирмаг намхан, суурь нь өргөн байгаа нь ЭАӨ-ийн хамравчин, хуурамч булчирхайлаг хэлбэрүүдийн үед өвчний явц харьцангуй тайван, хоруу чанар багатайгаар явагддаг байж болох зүй тогтолтойг бидний судалгаа харуулж байна.

Цайвар эст хэлбэр. Монгол хүний ЭАӨ-ийн цайвар эст хэлбэрийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтүүдийн түгэлтийг шинжилсэн дүнг 5, 6-р зургаар үзүүлэв.

Зураг 5. Эрэгтэйчүүдийн ЭАӨ-ийн цайвар эст хэлбэрийн эсийн эзлэхүүний дундаж үзүүлэлтийн түгэлт

Зураг 6.а Эмэгтэйчүүдийн ЭАӨ-ийн цайвар эст хэлбэрийн эсийн эзлэхүүний дундаж үзүүлэлтийн түгэлт

Судалгааны дүнгээс үзэхэд ЭАӨ-ийн цайвар эст хэлбэрийн эсийн эзэлхүүний түгэлт нь Максвеллын тэгш бус хэмт түгэлтээр тархаж медианаас баруун тийш хэлбийж байна. ЭАӨ-ийн цайвар эст хэл&эрийн эсийн эзлэхүүний ажиглалтын ба онолын давтамжийн ялгаа эрэгтэйчүүдийнх с2ф= 2.458 < с2 st = 2.7, эмэгтэйчүүдийнх с2ф= 4.028 < с2st= 4.67 байгаа нь онолын ба ажиглалтын давтамжийн хооронд статистик ялгаагүй (Р<0.001), судалгааны үр дүн бодитой болохыг харуулж байна. ЭАӨ-ийн олон янзат хэлбэр. Монгол хүний ЭАӨ-ийн олон янзат хэлбэрийн эсийн эзлэхүүний дундаж үзүүлэлтийн түгэлтийг шинжилсэн дүнг 7, 8-р зургаар үзүүлэв.

Зураг 7. Эрэгтэйчүүдийн ЭАӨ-ийн олон янзат хэлбэрийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтийн түгэлт

Зураг 8. Эмэгтэйчүүдийн ЭАӨ-ийн олон янзат хэлбэрийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтийн түгэлт

ЭАӨ-ий олон янзат хэлбэрийн эсийн эзэлхүүний түгэлт нь тэгш бус хэмт түгэлтээр тархаж медианаас баруун тийш хэлбийжээ. ЭАӨ-ийн олон янзат хэлбэрийн эсийн эзлэхүүний ажиглалтын ба онолын давтамжийн ялгаа эрэгтэйчүүдийнх с2ф= 1.3 < с2st = 1.61, эмэгтэйчүүдийнх с2ф= 5.386 < с2st = 5.578 байгаа нь онолын ба ажиглалтын давтамжийн хооронд статистик ялгаагүй (Р<0.001) болохыг харуулжбайна.  Биологийн стрессийн хам шинжийн онолын үүднээс дүгнэвэл, цайвар эст, олон янзат хэлбэрүүдийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтүүдийн түгэлтийн тахирмаг медианаас баруун тийш хэлбийж, огцом өндөрсөж (эндим маягтай), хоёр оройтой байгаа нь эдгээр хэлбэрийн үед өвчний явц түргэн, хоруу чанар илүүтэйгээр явагддаг болохыг үгүйсгэхгүй байна. Элэгний эсийн гаж хувирал. Элэгний эсийн гаж хувирлын үеийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтийн түгэлтийг 9, 10-р зургаар үзүүлэв.

Судалгаанаас ажиглахад элэгний эсийн гаж хувирлын үед элэгний эсийн эзэлхүүний түгэлт нь Максвеллын тэгш бус хэмт түгэлтээр тархаж байна. Элэгний эсийн гаж хувирлын эсийн эзлэхүүний ажиглалтын ба онолын давтамжийн ялгаа эрэгтэйчүүдийнх с2ф= 6.305 < с2st = 6.393, ямэгтэйчүүдийнх с2ф= 2.375< с2st= 3.070 байгаа нь онолын ба ажиглалтын давтамжийн хооронд статистикялгаагүй (Р<0.001) болохыгхаруулжбайна. Хэлцэмж: Монгол хүнд ЭАӨ-ийн зонхилон тохиолддогхэлбэрүүдийн эсийн эзэлхүүний түгэлтийг судалсан судалгаанаас дүгнэлт хийж үзэхэд ЭАӨ-ийн цайвар эст хэлбэрийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтүүдийн түгэлт тэгш бус хэм тархалтын хуулиар түгэхийн зэрэгцээ түгэлтийн тахирмаг медианаас баруун тийш хэлбийж огцом өндөрсөж (эндим маягтай), хоёр оройтой байгаа нь бидний анхаарлыг татаж байна. Амьдралын хэвийн үйл ажиллагаагхангахын тулд бие махбодын дотоод орчин хэвийн хэмжээнээсээ хэт ихээр өөрчлөгдөхгүй, хэрэв ихээхэн өөрчлөгдвөл евчин эмгэгт байдлыг бий болгоно. Хэвийн болоод эмгэг өөрчлөлтийн хоорондох уялдаа холбоог илэрхийлж байдаг дасан зохицох ерөнхий хам шинжийн механизм нь зүй тогтлоосоо өөрөөр явагдвал зарим өвчин, эмгэгийг үүсгэдэгийг эрдэмтэд (1) тэмдэглэсэн байдаг. Канадын нэрт эрдэмтэн Г.Сельегийн боловсруулсан "Дасан зохицлын ерөнхий хам шинжийн” тухай онолын (10) үүднээс авч үзэв. ЭАӨ- чйн эсийн дундаж үзүүлэлтүүдийн түгэлтийн тахирмагыг дасан зохицох ерөнхий хам шинжийн үе шаттай холбон зураглавал ДЗЕХШ буюу биологийн стрессийн хам шинж нь:
1. Түгшүүрийн үе
2. Эсэргүүцлийн үе
3. Хүчээ шавхах буюу туйлдах гэсэн 3 үе шаттай
Элэгний эсийн гаж хувирлын үеийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтүүдийн түгэлтийн зүй тогтолыг ДЗЕХШ-ийн онолын үүднээс үзэхэд нэгдүгээрт: түгшүүрийн үе - бие махбодод нөлөөлсөн цочруулагч нь байнгын аажим, хүчтэй биш байснаар биемахбодын төлөв байдлыг өөрчилж эсэргүүцлийн хэвийн хэмжээний түвшинг бууруулж
байна. Хоёрдугаарт: эсэргүүцлийн үе -элэгний эсийн гаж хувирлын үед бие махбод гадны нөлөөнд дасан зохицож чаддаг, эсэргүүцэх чадвар өндөр, эсэргүүцлийн үргэлжлэх хугацаа урт байх зүй тогтолтой байна. Гуравдугаарт: туйлдах үе - бие махбод цочруулагчийн удаан хугацааны нөлөөлөлд зохицон тэсвэрлэж байсны эцэст дасан зохицох энергийн нөөц аажим шавхагдаж үхэлд хүрч байна. Бидний ЭАӨ-ийн хамравчин, хуурамч булчирхайлагхэлбэрүүдийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтийн түгэлтийг судалсан тахирмагт түгэлтийн давтамж нам, суурь өргөн байгааг ДЗЕХШ-ийн эсэргүүцлийн үетэй холбон авч үзэхэд энэ 2 хэлбэрийн хавдрын цочруулагч нөлөөлөл, дасан зохицох бололцоотой дүйж бие махбод тодорхой хэмжээгээр түүнийг эсэргүүцэж чадаж байгааг харуулж байна. Иймээс ЭАӨ-ийн хамравчин, хуурамч булчирхайлаг хэлбэрүүдийн үед бие махбод цочруулагчийн удаан хугацааны нөлөөлөлд зохицон тэсвэрлэж байсны эцэст дасан зохицох энергийн нөөц аажим шавхагдаж үхэлд хүрдэг ажээ. Харин ДЗЕХШ -ийн онолын үүднээс ЭАӨ-ийн цайвар эст, олон янзат хэлбэрүүдийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтийн түгэлтийг судалсан үр дүнг авч үзэхэд энэ хоёр хэлбэрийн үед биемахбод өөрийн төлөв байдлыг маш хүчтэй өөрчилж эсэргүүцлийн хүч дутан үхэлд шууд хүргэдэг байна. Өөрөөр хэлбэл ЭАӨ-ийн цайвар эст, олон янзат хэлбэр нь хоруу чанар ихтэй, эмчилгээний үр дүн маш муу үхэлд хурдан хүргэдэг төгсгөл муутай хэлбэр болохыг бидний судалгааны дүн харуулж байна. Судлаачид (1,10,11,14,15,16,17) элэгний анхдагч өмөнгийн хэлбэрүүдийн үед тавилан янз бүр байдаг тухай, "цайвар эст хэлбэрийн үед тавилан сайн байна”, цайвар эст хэлбэрийн үед тавилан муу байна гэж харилцан адилгүй тэмдэглэсэн судалгааны үр дүнгүүд тааралдаж байна. Судалгааны энэ харилцан адилгүй дүгнэлтийг цочруулагчийн нөлөөлөл, үргэлжлэх хугацаа, биемахбодын дасан зохицох чадвар, хамгаалах урвалж чанараас хамааран хүн бүрд харилцан адилгүй илэрч байдагтай холбон үзэж байна.


Дүгнэлт:
1. ЭАӨ-ийн хамравчин, хуурамч булчирхайлаг, цайвар эст, олон янзат хэлбэрүүдийн эсийн эзэлхүүний дундаж үзүүлэлтүүд тэгш бус хэмт тархалтын хуулиар тархаж байна.
2. ЭАӨ-ийн цайвар эст, олон янзат хэлбэрүүд нь хоруу чанар ихтэй, эмчилгээний үр дүн муутай, үхэлд хурдан хүргэдэг хэлбэрүүд болохыг харуулж байна.

Ном зүй

1. Самбуупүрэв Д.Монголд зонхилон тохиолддогхортхавдрын эрт үеийн оношзүй, УБ.2002. х.12 16
2. Селье Г. Стресс. Улсын хэвлэлийн газар. УБ, -1989.х.4-6
3. Туул М. Насанд хүрсэн монгол хүний дотор эрхтэний хэмжил зүй: Анагаах ухааны дэд докторын зэрэг горилсон бүтээл. - УБ. ,1996.137 хуудас х. 19-23
4. Автандилов Г.Г. Медицинская морфометрия - М.: Медицина,1990.-379с. С.25-29
5. Автандилов Г.Г. Введение в количественнуюпатологическую морфологию. - М.: Медицина. - 1980.216с. с. 114-116
6. Автандилов Г.Г. Морфометрия в патологии -М.: Медицина, 1973,-245с. С.58-65
7. Автандилов Г.Г. Проблемы патогенеза и патологической диагностики болезней в аспектах морфометрии. - М.: Медицина, 1984.-271с.с.221-230
8. Автандилов Г.Г., Яблучанский Н.И., Губенко В.Г. Системная стереометрия в изучении патологического процесса. - М.: Медицина. 1981.192с.с.151-162
9. Автандилов Г .Г . Основы патолого-анатомической практики. - М.: Медицина, 1996. с.116-119
10. Краевский Н.А.,Смольянников А.В., Саркисов Д.С.Предрак. Дисплазия ирак. В кн.: Патологоанатомическая диагностика опухолей человека. Руководство для врачей. Том1, Москва “Медицина 1993, с.62-74.
11. Краевский Н.А.,Смольянников А.В.,Франк Г.Дисплазия и рак. Архив патологии, 1986, №4, с.3-9.
12. Лакин Г.Ф. Биометрия. Изд-во Высшая школа. -М.: -1981, с.125-130
13. Саркисов Д.С. Структурные основы адаптации компенсации нарушенных функций. Москва, Медицина 1987. с.36-51
14. Петерсон Б.И., Чиссов В.И.Ранняя онкологическая патология. Москва Медицина, 1985,с.42-50.
15. Blumberg B.S., London W.T. Hepatitis B virus: Pathogenesis and Prevention o f Primary Cancer of the Liver. - Cancer, 1982, vol.50,pp.2657-2665
16. Minute Hepatocellular carcinoma without Appreciable Change in Size fo r Seven years: A case report. - Cancer, 1982, vol.49,pp.1491-1495
17. Okud a K., Kondo Y, Nakan oM . Et a l Hepatocellular carcinoma presenting with pyrexia and leukocy to s is : report of fiv ecases. Hepatology 1991 ;13;p.695.
18. Robert R., Sakai F. et all. Biometry. Second edition. W.H. Freeman and Company New-York,1999, pp. 159-161.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Амгаланбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 903
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК