Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 47(047)
Эрүүл мэндийн нэгдлүүдийн ажлын ачааллыг тодорхойлсон байдал
( Судалгааны өгүүлэл )

Ч.Отгон баяр.Б.Сувд.

 
Абстракт

 

Abstract 
From research indicated work overload were high due to increase of city population. 
Work overload influenced to health conditions of health workers

 

Үндэслэл Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажлын ачаалал нь сүүлийн жилүүдэд  2-3 дахин нэмэгдэж байгаа нь үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг хэт ихэсгэж энэ нь улмаар тэдний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагуудын ажлын ачаалал эрс ихэсч байгаа нь хүн амын төвлөрөл, шилжин суурьшилтийн бодлого алдагдсан, эрүүл мэндийн байгууллагуудын хүний нөөцийн хуваарилалт дутагдалтай байгааг илтгэн харуулж байна. Эрүүл мэндийн  төвүүдийн хүний нөөцийн хуваарилалт, орон тооны байдал 1990 оныхоор байгаа нь хүн амын нягтрал, суурьшилтын улмаас өсөн нэмэгдэж байгаа тусламж үйлчилгээний хэрэгцээг хангах хэмжээнд ажиллахад эрүүл мэндийн ажилтнуудын ажлын ачааллыг ихэсгэж  байгаа нь өнөөгийн тулгамдсан асуудал болж байна. 
Судалгааны зорилго
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын ажлын ачаалалыг тодорхойлж,  ажлын ачааллыг багасгах арга замыг тодорхойлоход оршино. 
Судалгааны зорилт
Эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудын нас, хүйс, ажилласан жилийг судлах 
Ажлын ачаалалын хэмжээ, нөлөөлөх хүчин зүйл, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа байдал зэрггийг тодорхойлох
Ажлын хэт ачааллыг бууруулахын тулд ямар арга зам байгааг судлан тогтоох зэрэг болно. 
Судалгааны арга, аргачлал
Эрүүл мэндийн төвүүдийн ажилтнуудын Ажлын ачаалалын хэмжээ, нөлөөлөх хүчин зүйл, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа байдал зэрггийг тодорхойлох Ажлын хэт ачааллыг бууруулахын тулд ямар арга зам байгааг судлан тогтоохын тулд  асуумж авах, тоон баримт цуглуулах, задлан шинжлэх, нэгтгэх, харьцуулан жиших арга 
Судалгааны ажлын нэгдсэн дүнг нэгтгэн тодорхойлохдоо математик статистикийн аргыг хэрэглэсэн болно. 
Судалгааны үр дүн Судалгаанд нийт 71 эрүүл мэндийн ажилтнууд хамрагдсанаас  25- 35 насных 24%  буюу 17 хүн, 36- 45 насных  25 хүн буюу 35 % , 45 дээш насных 29 хүн буюу 41% байна. Судалгаанд хамрагдагсдын ажилласан байдлыг авч үзэхэд 10-15 жил ажилласан ажиллагсад 48 %,  15- 2 жил ажилласан нь  9.8 %, 20 дээш 3 буюу 27 % байна. 
Ажлын ачааллаа хэвийн гэж үзэж байгаа нь 6 буюу 8.4%, их гэж үзэж байгаа нь 34%,  маш их гэж үзэж байгаа нь  31 буюу 43 % байна. Ажлын хэт ачаалал  яагаад үүсч  байгааг судалсан дүнгээс үзэхэд  хүн ам нягтарснаас гэж үзэж байгаа нь 65  буюу 91,5%, зохион байгуулалттай холбоотой гэж үзэж байгаа нь 17 буюу 24%, орон тооны хомсдолоос гэж байгаа нь  19 буюу 27 %, бусад шалтгаантай гэж үзэж байгаа нь 1 буюу 1,4% байна. 
Ажлын ачаалал нь ажлын чанарт нөлөөлдөг болохыг судалгаанд хамрагдагсдын 66 буюу 93 % нь тийм гэж хариулсан байна.  Ажлын хэт ачаалал эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг судалсан дүнгээс үзэхэд даралт ихсэх буюу буурах нь 31  буюу 44 %, нойр муудах нь  34 буюу 48 %, сэтгэл санаа хямрах нь 43  буюу 61 %, толгой эргэх нь  24 буюу 34 % , харшлын шинжүүд гарах нь 20 буюу 28 %, бусад шинжүүд 10 буюу 14 % байна. 
Ажлын стрессээ хэрхэн тайлдаг тухай асуумжинд судалгаанд хамрагдагсдын 43 буюу 60 % нь дуртай зүйлээ хийх болон бусадтай ярилцаж тайлдаг гэж хариулсан байна. 
Дүгнэлт 
Судалгаанд хамрагдагсдын  41% нь 40 дээш насныхан байна. Ажлын ачаалал маш их байгаа нь 43% байна. 
Хүн амын нягтаршлаас ажлын ачаалал үүсч байгаа нь судалгаагаар батлагдахын зэрэгцээ үүнтэй уялдуулан орон тоог нэмэх шаардлагатай байгаа нь харагдаж байна. 
Ажлын хэт ачаалал эрүүл мэндэд сөрөг нөлөөнүүдийг үзүүлж байгаа нь судалгаагаар батлагдаж  байна.  
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1181
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК