Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Элэгний анхдагч өмөнгийн үеийн эд химийн шинжилгээний харьцуулсан судалгааны дүн
( Судалгааны өгүүлэл )

Х.Гэрэлээ1, М.Туул2, Л.Галцог3, Д.Самбуупүрэв2, Л.Лхагва3, Ц.Сүхбаатар

1Эмнэлгийн тусламжийг удирдах газар - Эмгэг судлалын алба, 3Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2Анагаах ухааны хүрээлэн

 

Эд химийн шинжилгээ нь хавдрыг илүү сайн ялган оношлох эдийн гарвалийг, хавдрын эсийн ялгарах механизмыг, нелеөлегч хүчин зүйлийг тодрүүлах, эсийн үхжилд хяналттавихад ач холбогдолтой байдаг (1,2,3,8,13) бид энэхүү өгүүлэгт ЭАӨ-тэй өвчтөний эд химийн шинжилгээгээр элэгний эдэд В гепатитын өнгөц антиген илрүүлэх, архинаас үүссэн гиалиныг тодорхойлох Маллорын, ШИФФ урвалж, төмрийн нэгдлийг илрүүлэх Перлсийн, холбох эдийг ялгаж будах Ван Г изоны аргаар тус тус шинжиж, В гепатитын цусан дах гадаргуугийн антигений эерэг, сөрөг илрэлтэй харьцуулан шүтэлцээг (5,7,9,10) судаллаа. Элэгний эдэд В гепатитын гадаргуугийн антиген илрүүлэх Виктория Блюгийн аргаар судалсан дүн ЭАӨ-тэй өвчтөнүүдийн элэгний эдэд В гепатитын өнгөц антигений болон цусан дах гадаргуугийн антигенийн эерэг, сөрөг илрэлийн давтамжийг Пирсоны (хи квадрат) шалгуураар харьцуулалт хийв (Хүснэгт1).

Хүснэгт 1. В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн (НВ, Ag) илрэлт, элэгний эд дэх В гепатитын өнгөц антигенийн илрэлтийн давтамжийг харьцуулсан дүн

n=99, Xф=3,  χф2 = 7.5 > χ2st = 6.25 Р < 0.001
Тайлбар:
1. (++)- урвалын хүчтэй илрэл
2. (+) - дунд зэргийн илрэл
3. (+-) - сул илрэл
4. (-) - урвал илрээгүй

Судалгааны дүнгээс үзэхэд бидний гаргаж авсан Х2ф=7.5 нь хүснэгтийнх (хst=6.25) -ээс их байгаа нь бидэнд тэглэх таамаглалыгтатгалзах бололцоо олгож, дээрх хоёр бүлгийн антигений давтамжид бодитой ялгаа (Р<0.001) байгаагхаруулж байна. Мөн ЭАӨ-ийн элэгний эд дэх В гепатитын өнгөц антигенийг илрүүлэх шинжилгээ нь бодитой арга болохыг баталж байна.

Пирсоны (хи квадрат) шалгуураар шинжилсэн дүнгээс харахад В гепатитын цусан дах гадаргуугийн антиген илрэлтийн эерэг илрэл, ЭАӨ-ийн элэгний эд дэх В гепатитын өнгөц антиген илрэлт судалгаанд хамрагдсан 80 өвчтөн буюу 81 хувьд давтамж давхцан илэрсэн нь ЭАӨ үүсэхэд вирусийн нөлөө өндөр болохыг, өвчтөний 19 хувьд дээрхи хоёр антиген огт илрээгүй нь ЭАӨ үүсэхэд өөр хүчин зүйлүүд нөлөөлдөг болохыг харуулж байна. Архинаас үүссэн гиалиныг Маллорийн аргаар тодорхойлсон дүн В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг, сөрөг илэрлийг, ЭАӨ-тэй өвчтөний элэгний эд дэх гиалиныг тодорхойлсон дүнтэй харьцуулж дүгнэв (Хүснэгт2).

Хүснэгт 2. B гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн  илрэлт, элэгний эд дэх гиалин илрэлтийн давтамжийг харуулсан дүн

n=99, К=3, х2ф=3.34>х2st=2.71 Р<0.01 Судалгааны дүнгээс харахад бидний тооцоолсон Х2Ф=3.34 нь хүснэгтийхээс (>х2st = 2.71) их байна. Энэ нь В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг, сөрөг илрэл, элэгний эд дэх гиалин илрэлтийн давтамжийн хооронд бодитой ялгаатайг нотоллоо (Р<0.01). В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн хүчтэй илрэл, гиалины хүчтэй илрэл 1 өвчтөнд буюу 1.01 хувьд, антигенийн болон гиалины дунд зэргийн илрэл 26 өвчтөнд буюу 26.2 хувьд антигенийн болон гиалины сул илрэл 3 өвчтөнд буюу 3.03 хувьд давхцаж илэрчээ.

Харин В гепатитын цусан дахь гадаргуугийн антигенийн эерэг илрэл, гиалин илрээгүй давтамж 33 өвчтөн буюу 33.3 хувьд, В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн сөрөг илрэл, гиалины илрэлийн давтамж 14 өвчтөнд буюу 14.1 хувьд тус тус ажиглагдаж байна. В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн сөрөг илрэл, гиалин илрээгүй давтамж 22 өвчтөн буюу 22.2 хувьд тодорхойлогдлоо.

Судалгааны үр дүнг нэгтгэхэд судалгаанд  хамрагдсан өвчтөний 33.3 хувьд В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг илрэл дангаар ажиглагдсан нь ЭАӨ-ийн үүсэлд вирусийн нөлөө өндөр болохыг, 30.26 хувьд В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэгилрэл, гиалины илрэл давхцаж тодорхойлогдсон нь ЭАӨ үүсэхэд вирусийн болон архины нөлөөллийг, 22.2 хувьд нь В гепатитын цусан дах гадаргуугийн антиген болон гиалин илрээгүй нь өмөн үүсгэгч өөр бусад хүчин зүйлсийн нөлөөлөл байгааг харуулж байна.

ШИФФ урвалжаар ДНХ тодорхойлсон дүн Судалгаанд хамрагдсан өвчтөний В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг сөрөг илрэлтийг ДНХ -г тодорхойлдог ШИФФ урвалжаар илрүүлж харьцуулан судалсан дүнг хүснэгт 3 үзүүлэв.

Хүснэгт 3. В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн илрэлт, элэгний хавдрын эсийн бөөмийн ДНХ илрэлтийн давтамжтай харьцуулсан нь

n=30, К=2, х2ф=28.17>х2st=6.63 Р<0.001. Судалгааны дүнгээс харахад бидний тооцоолсон, Х2ф=28.17 нь хүснэгтийнхээс (х2st=6.63) их байна. Энэ нь В гепатитийн цусан дах гадаргуугийн антигенийн эерэг сөрөг илрэл, элгэн дэх ШИФФ урвалжийн давтамжийн хооронд бодитой ялгаа байгааг харуулж байна (Р<0.001).

В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг илрэл, ШИФФ урвалж эерэг илрэлтэй нь 5 өвчтөн буюу 16.66 хувьд, ШИФФ урвалжийн сул илрэлтэй 4 өвчтөн буюу 13.33 хувьд, ШИФФ урвалж илрээгүй 8 өвчтөн буюу 26.66 хувийг тус тус эзэлж байна.

В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн сөрөг илрэл, ШИФФ урвалжийн эерэг илрэлтэй нийт 5 тохиолдол буюу 16.66 хувьд, ШИФФ урвалжийн сул илрэлтэй 3 өвчтөн буюу 10 хувьд нь ажиглагдлаа. Харин дээрхи хоёрын сөрөг илрэл нийт 5 өвчтөнд буюу 16.66 хувьд эзэлж байна.

Судалгааны дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан өвчтөний 26.66 хувьд В гепатитын цусан дах гадаргуугийн антигений эерэг илрэл дангаар ажиглагдсан нь ЭАӨ-ийн үүсэлд вирусийн нөлөөлөл өндөр болохыгхаруулахын зэрэгцээ ЭАӨ-ийн өвчтэй хүмүүсийн нийт 9 тохиолдол буюу ЗО хувьд нь ШИФФ урвалж эерэг гарах магадлалтай юм.

Төмрийн нэгдлийг илрүүлэх Перлсийн арга Бид судалгаанд хамрагдсан нийт 99 өвчтөний В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг сөрөг илрэл, элэгний эдийн төмрийн илрэлтийн давтамжтай харьцуулалт хийж хүснэгт 4 үзүүлэв.

Хүснэгт 4. В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн илрэлт төмрийн илрэлтийн давтамжийг харьцуулсан дүн

n=99, К=3, х2ф=119'98>Х2st=6-63 Р<0.001 Судалгааны дүнгээс харахад бидний тооцоолсон Х2ф=119.98 нь хүснэгтийнхээс (х2st=6.63) их байна.

Үүнээс дүгнэхэд В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг сөрөг илрэл, элгэн дэх төмрийн илрэлтийн давтамжийн хооронд бодитой (Р<0.001) ялгаа байна. В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг илрэл, элэгний эд дэх төмрийн хүчтэй илрэл 11өвчтөн буюу 11.11 хувьд, цусан дах антигенийн эерэг илрэл, эд дэх төмрийн сул илрэл 17 өвчтөнд буюу 17.17 хувьд, В гeпатитын цусан дах гадаргуугийн антигенийн болон эд дэх төмрийн сул илрэл 17 өвчтөнд буюу 17.17 хувьд давхцаж илэрчээ.

Харин В гепатитын цусан дах гадаргуугийн антиген илрээгүй, төмөр хүчтэй илэрсэн 4 тохиолдол буюу 4.04 хувьд, В гепатитын цусан дах гадаргуугийн антиген илрээгүй, төмөр дунд зэрэг илэрсэн 10 тохиолдол буюу 10.10 хувьд, В гепатитын цусан дах гадаргуугийн антиген ч илрээгүй, төмөр ч илрээгүй 15 өвчтөн буюу 15.15 хувьд, В гепатитын цусан дах гадаргуугийн антиген илэрсэн мөртлөө төмөр илрээгүй 25 тохиолдол буюу 25.25 хувийг тус тус эзэлж байна.

Судалгааны үр дүнг дүгнэхэд судалгаанд хамрагдсан өвчтөний 25.25 хувьд В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг илрэл данггаар ажиглагдсан нь ЭАӨ-ийн үүсэлд вирусийн нөлөө өндөр болохыг дахин харуулж байна.

Мөн ЭАӨ-ийн үед В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг илрэл төмрийн эерэг (сул, дунд, хүчтэй) илрэлтэй давхцаж 44 өвчтөн буюу 44.44 хувьд илэрсэн байна.

Харин аль алины сөрөг илрэл 15 буюу 15.15 хувьд, төмрийн эерэг илрэлтэй антигений сөрөг илрэлтэй нь 20 тохиолдол буюу 20.20 хувьд нь тус тус ажиглагдлаа.

Хэлцэмж: ЭАӨ-ийн эд химийн шинжилгээний харьцуулсан судалгааны дүнг нэгтгэн үзүүлэв (Хүснэгт5).
 

Хүснэгт 5. Эд химийн шинжилгээний дүнг харьцуулсан нь

Тайлбар: 1. (+-) В гепатитын цусан дах гадаргуугийн антиген (+)харьцуулсан үзүүлэлтийн илрэлт нь (-) (++) В гепатитын цусан дах гадаргуугийн антиген (+)харьцуулсан үзүүлэлтийн илрэлт нь (+) (- +) В гепатитын цусан дах гадаргуугийн антиген (-) харьцуулсан үзүүлэлтийн илрэлт нь (+) (--) В гепатитын цусан дах гадаргуугийн антиген
(-) харьцуулсан үзүүлэлтийн илрэлт нь (-) ЭАӨ-тэй өвчтөний В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн илрэл, харьцуулсан эдийн шинжилгээний дүнг нэгтгэхэд
Нэгдүгээрт: В гепатитын цусан дах гадаргуугий, антигенийн эерэг илрэл 17.17-33.33 хувьд буюу дунджаар 25.6 хувийг дангаар эзэлж байна. В гепатитын цусан дах гадаргуугийн антигений эерэг илрэл дээрх аргуудын эерэг илрэлтэй давхцаж 29.29 -47.47 хувьд буюу дунджаар 36.5 хувийг тус тус эзэлж байна.

Үүнээс үндэслэн ЭАӨ-ийн үүсэлд В гепатитын вирусийн нөлөө өндөр байгааг харуулж байна.

Хоёрдугаарт: Эд химийн шинжилгээний аргаар ЭАӨ үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн илрэлт (архинаас үүссэн гиалин, төмөр, ШИФФ) 14.14-26.66 хувийг буюу дунджаар 19.3 хувийг эзэлж байна.

Г уравдугаарт: В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн болон эдийн шинжилгээний сөрөг илрэл давхцаж 15.15-22.22 хувь буюу дунджаар 18.3 хувийг эзэлж байна. Энэ нь ЭАӨ үүсэхэд нөлөелдөг бусад хүчин зүйлсийн нөлөөлөл болохыг харуулж байна. Бидний ЭАӨ-ийн үеийн эд химийн шинжилгээний харьцуулсан судалгаагаар нэгдүгээрт: В гепатитын цусан дах гадаргуугийн антиген илрэлтийн эерэг илрэл, ЭАӨ-ийн элэгний эд дэх В гепатитын өнгөц антигенийг тодорхойлсон судалгаанд хамарсаг, өвчтөний 81 хувьд давхцан илэрсэн нь, хоёрдугаарт: архинаас үүссэн гиалин тодорхойлох шинжилгээгээр нийт өвчтөний 33.33 хувьд цусан дах В гепатитын гадаргуугийн антигенийн эерэг илрэл, гиалин, В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг илрэл 30.26 хувьд тус тус тодорхойлогдсон нь ЭАӨ үүсэхэд вирусын болон архины нөлөө давхцаж нөлөөлснийг, гуравдугаарт: В гепатитын цусан дах гадаргуугийн болон элэгний эдийн антигенийн сөрөг илрэл 19 хувьд өөрөөр хэлбэл антиген огт илрээгүй, мөн В гепатитын цусан дах гадаргуугийн антиген болон гиалин илрээгүй 22.2 хувь байгаа нь ЭАӨ үүсэхэд өөр бусад хүчин зүйлсийн нөлөөлөл байгааг харуулсан нь ЭАӨ-ийн үүсэн хөгжихөд нөлөөлдөг хүчин зүйлсийг судлан тогтоосон эрдэмтэдийн дүгнэлттэй дүйж байна.

Зарим судлаачид Chen M.et all-ын үзэж байгаагаар цусан дах антигентэй элэгний эсийн гаж хувирал шууд холбоотой, Джаналиев (3,4) нар элэгний эсийн гаж хувирал нь зөвхөн антигентэй бус бусад хүчин зүйлстэй ялангуяа архитай холбоотой үүсдэг тухай тэмдэглэсэн мэдээлэл байна. Судлаач Дж. Дулли, С. Шерлок (2) нарын бүтээлд  ЭАӨ-ийн цайвар эст хэлбэрийн үед тавилан янз бүр байдаг тухай, Lai C. et all (9) нар цайвар эст хэлбэрийн үед тавилан сайн байна гэж тэмдэглэжээ.

Дүгнэлт
ЭАӨ-ийн үед В гепатитын цусан дах гадаргуугийн антиген, эд химийн шинжилгээний хоорондох шүтэлцээг тогтоов.

1. В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн эерэг илрэл 25.6 хувийг дангаар, В гепатитын цусан дах гадаргуугийн антигений эерэг илрэл, эд химийн шинжилгээний     аргуудын эерэг илрэлтэй давхцаж дунджаар 36.5 хувийг тус тус эзэлсэн нь ЭАӨ-ийн үүсэлд В гепатитын вирусын нөлөө өндөр байгааг тогтоолоо.
2. В гепатитийн цусан дах гадаргуугийн антигений сөрөг илрэл, эд химийн шинжилгээний эерэг илрэл (архинаас үүссэн гиалин, төмөр, ШИФФ)19.3 хувийг эзэлж байна.
3. В гепатитын цусан дах гадаргуугийн антигенийн болон эдийн шинжилгээний сөрөг илрэл давхцаж 18.3 хувийг эзэлсэн нь ЭАӨ үүсэхэд нөлөөлдөг бусад хүчин зүйлсийн нөлөөлөл байгааг харуулж байна.

Ном зүй

1. Автандилов Г.Г.Основыпатологоанатоми-ческойпрактики.-:Медицина.1996.383с. 345-355.
2. ДуллиЖ., ШерлокС. Опухоли печени и желчного пузыря М., 1999,гл.28,с.603-626.
3. Жданов В.М., Ананьев В.А., Стаханова В.М. ирусные гөпатиты. М.: Медицина 1986 г. с .12-15
4. Краевский Н.А.,Смольянников А.В., Саркисов Д.С.Предрак. Дисплазия и рак. В кн.: Патологоанатомическая диагностика опухолей человека. Руководство для врачей. Том1, Москва “Медицина 1993, с.62-74.
5. Лилли Р. Патогистологическая техника и практическая гистохимия. - М.:Мир,1969,645с. с.121-125
6. Майер К.П. Гепатит и последствия гепатита (Пер. С нем., науч.ред. А.А. Шептулин. - М.: Медицина, 1999.- 423 с.-Серия: “В помощь практическому врачу”).с. 125-128
7. Меркулов Г.А. Курс патогистологической техники.-изд.5-е,испр., доп.- Л.: Медицина, 1969. - 423с.235-238
8. Самбуупүрэв Д.Цитологическая характеристика некоторых заболеваний печени. (Первичный рак, вторичные опухоли и цирроз печени). Автореферат диссертации на соискание учёной степени кандидата медицинских наук. Москва, 1981 с. 12-15
9. Серов В.В. Морфологические исследования в диагностике и в лечении острых и хронических заболеваний печени. Русск.мед. журн.-1996,-т.4,-№3- С .173.с .156-161
10. Соринсон С.Н. Вирусные гепатиты: Этиология. Эпидемиология. Патогенез. Иммуногенез. Патоморфология печени. Клиника. Классификация. Диагностика. Дифференциальный диагноз. Терапия. Профилактика. - Изд.2-е, доп. Перераб. - СПб.:Изд- во “Теза”, 1998.-331 с.289-305
11. Andersons pathology 1990 p.234-240
12. Histopathologic Study of Early Hepatocellular carcinoma. - Cancer, 1983, vol.52, p.687-692
13. Britta Basse e r all. A Mathematical model for analysis of the cell cycle in human tumors. Journal of Mathematical Biology manuscript 1999. N°5 p.2-5
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Д.Амгаланбаатар


Нийтлэлийн нээгдсэн тоо: 756
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК