Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 1(77)
Монголын хүн эмнэлгийн ажилтны IV их хурал боллоо
( Товч мэдээлэл )

П.Цэрэнлхагва

 

1990 оны II дүгээр сард хуралдсан монголын хүн эмнэлгийн ажилтны IV их хуралд эрүүлийг хамгаалах салбарын 44,3 мянган эмч, эмнэлгийн ажилтан ажилчдыг төлөөлж, ажил үйлсээрээ шалгарсан хот, хөдөөгийн 735 төлөөлөгч оролцлоо.

IV их хуралд «БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах салбарт 2005 он хүртэлх хугацаанд хийх өөрчлөлт шинэчлэл болон хүн амын эрүүл мэндийг сайжруулах үндсэн чиглэл»-ийн тухай илтгэлийг Эрүүл мэндийн сайд, П.Нямдаваа, «БНМАУ-ын эмч нарын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн тайлан, дүрмийн тухай илтгэлийг тус нийгэмлэгийн дарга Б.Дэмбэрэл, «Монголын эруүлийг хамгаалахын ажилтны холбоо-ны зорилт, мөрийн хөтөлбөр, дурмийн тухай» илтгэлийг холбооны түр зөвлөлийн тэргүүлэгч Ш.Доржжадамба нар тавьж танилцуулав. Мөн БНМАУ-ын засгийн газрын ерөнхий сайд Бямбасүрэн дэлгэрэнгүй үг хэлэв.

Хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан 80 гаруй хүн үг хэлж санал гаргав.

IV их хуралд ЗХУ-ын Эрүүлийг хамгаалах яамны орлогч сайд Царегородский тэргүүтэй төлөөлөгчид оролцож, баяр хүргэж үг хэлэв.

Их хурал хэлэлцсэн асуудлуудаар тогтоол гаргав. Үүнд: - БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах салбарыг хөгжүүлэх, хүн амын эрүүл мэндийг сайжруулах талаар 2005 он хүртэлх хугацаанд баримтлах үндсэн чиглэлийг зүйтэй гэж үзэж энэхүү үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран нарийвчлан боловсруулж БНМАУ-ын Төр, засгийн газарт толилуулан шийдвэрлүүлж байхыг БНМАУ-ын Эрүүл мэндийн яаманд зөвлөв.

  • БНМАУ-ын хүний их эмч нарын: эрдэм шинжилгээний нийгэмлэгийн үйл ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхжиж байгааг тэмдэглэж, нийгэмлэгийг цаашид «Монголын хүний их эмч нарын зрдэм шинжилгээний нийгэмлэг» хэмээн нэрлэхээр тогтож, дүрмийг нь батлав.
  • Эмч, эмнэлгийн ажилтан ажилчдын нийгмийн болон мэргэжлийн эрх ашгийг илэрхийлсэн олон нийтийн байгууллага болох БНМАУ-ын хүн эмнэлгийн ажилтны холбоог байгуулах нь зүйтэй гэж үзэв. Монголын хүний их эмч нарын эрдэм шинжилгээний нийгэмлэгийн даргаар Б.Дэмбэрэл, БНМАУ-ын хүн эмнэлгийн ажилтны холбооны түр зөвлөлийн ерөнхийлөгчөөр Ш. Доржжадамба, дэд ерөнхийлөгчөөр Б.Дагвадорж, хариуцлагатай нарийн бичгийн даргаар П.Янсан нарыг сонголоо.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 254
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК