Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 1(77)
Бага насны хүүхдийн мэдрэл-сэтгэцийн хөгжлийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Г.Оросоо

ЭХЭМЭШҮТ

 

Бие бялдар, оюун санааны өв тэгш хөгжилтэй эрүүл чийрэг иргэдийг төлөвшүүлэх нь анагаах ухааны урьдчилан сэргийлэх чиглэлийн үндсэн  зорилтуудын нэг билээ.

Өнөө үед олон улс орны эмч, багш сурган хүмүүжүүлэгчид, физиологичид, эрүүл ахуйчид, сэтгэл зүйчид бага насны хүүхдийн өсөлт хөгжлийг их анхааран судлаж байгаа явдал санамсаргүй биш (6), харин энэ насанд хүүхдийн бие бялдар, мэдрэл сэтгэцийн хөгжил маш эрчимтэй явагдахын зэрэгцээ тэдний эрүүл мэнд хүмүүжлийн эх сурвалж, тавигдаж, бие хүн төлөвшиж эхэлдэгтэй холбоотой (5).

Хүүхдийн бие бялдар, сэтгэцийн хөгжлнийн физиологийн суурь судалгаа нь эрүүл хүүхэд төрүүлж өсгөх, тэдний хүмүүжих бүх нөхцөлийг хангах, ирээдүйн иргэний бие бялдар, оюун санааны идэвхийг хамгаалан хөгжүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлж өвчлөл эндэгдлийг бууруулах зэрэг эх, нялхсын эрүүл мэндийг хамгаалахын тулгамдсан зорилтуудыг амьдралд хэрэгжүүлж шийдэх үндэс мөн.

Хүүхдийг аль болох бага наснаас нь эхлэн хөдөлмөрлөх, сурч боловсрох, хүмүүжих сайн сайхан нөхцөлөөр хангах явдал мэдрэл сэтгэцийн эрүүл мэндийг урьдчилан  хамгаалах нөхцөл болж байна (5, 7, 9, 37).

Орчин үеийн нийгмийн хөгжлийн нарийн явц шинжлэх ухаан техникийн дэвшил, хөгжилт, үйлдвэржилттэй уялдан хүн амын сэтгэц, сэтгэхүйн эрүүл мэндийг хамгаалах асуудал анагаах ухааны тулгамдсан зорилтуудын нэг болж байна. Мэдээлэл ихсэж, сургалт хүмүүжлийн хөтөлбөр өргөсөж, техник хэрэгслүүдийг өргөн ашиглаж, бүх насны хүмүүст тавих зан төлөв, ёс суртахуун, гоо-зүйн шаардлага ихсэж байгаа нь хүүхдийн төв мэдрэлийн тогтолцооны ачааллыг нэмэгдүүлсээр байна. Эдгээр ачаалал, шаардлагыг зөв зохион байгуулж, гадаад орчны сөрөг нөлөөг багасгах асуудлыг физиологийн, ялангуяа нейро-физиологийн судалгааны үндсэн дээр шийдэж байна (24, 5, 30).

Хүүхдийн хөгжлийн маш нарийн олон талт үйл явцыг тэдний сэтгэцийг судлахгүйгээр, мөн тэдний нас хүйсний болон хувийн онцлог, шаардлага, хэрэгцээ, сонирхлыг харгалзахгүйгээр залж удирдах бодомжгүй гэж эрдэмтэд үзэж байна (16, 37).

Хүүхэд өсвөр үеийнхний бие бялдрын хөгжил хурдсаж байгааг гадаадын болон манай орны эрдэмтэд судлан тогтоожээ. Харин хүүхэд, өсвөр үеийнхний уураг тархины бүтэц, үйл ажиллагааны хөгжил хурдсаж байгаа эсэх талаар эрдэмтэд санал зөрөлдөөнтэй байна (14). Иймд хүүхдийн хөгжлийг өөрийн улс орны нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулан судлаж тэдний эрүүл мэндийг хамгаалах, сурган хүмүүжүүлэх үндэс болгон хэрэглэх, ялангуяа монгол хүүхдийн сэтгэц, сэтгэхүйн хөгжлийн хэвийн байдал, түүний хувьсал өөрчлөлтийг судлах асуудал чухал болж байна.'

Мөн хүүхдийн хуанлийн нас, биологийн насны зөрөө өөрөөр хэлбэл хүүхдийн эрхтэн тогтолцооны хөгжил наснаасаа түрүүлэх нь давамгайлах боллоо. Үүнээс үүдээд хүүхдийн эрүүл мэндийг хамгаалан хөгжүүлэх, авъяас чадварыг нь эрт илрүүлэн сонгон сургах, хүмүүжлийн ажлыг ялгавартай явуулах зэрэг нь эрдэмтдийн анхаарлыг их татах болов (8).

Уураг тархины бүтцийн гаж хөгжилгүй эрүүл хүүхэд нь сурах асар их нөөц чадвартай бөгөөд байнга твгөлдөржиж байдаг онцлогтой. Иймд хүүхдийн сэтгэцийн физиологи, насны болон хувийн онцлогийг харгалзан, эрүүл ахуй, хүмүүжил сургалтын арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй зөв зохион явуулбал хүүхэд эрүүл мэнд, бие бялдар, оюун ухаан, ёс суртахуун, гоо-зүйн өндөр түвшинд хүрч болно (10, 33, 39).

Аугаа их физиологич И.П.Павлов «Дээд мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагааны гайхамшигт уян хатан байдал нь надад маш өндөр сэтгэгдэл төрүүлэв. Гагцхүү шаардлагатай нөхцлийг бүрдүүлж чадвал хувиршгүй, засаж болохгүй тийм үйл гэж байхгүй, бүгдийг засан залруулж, үр дүнд хүрч болно» гэжээ.

Гадаад орчны байнгын өөрчлөлт нь хүүхдийн бие махбодын дасан зохицолтод нэмэлт ачаалал үзүүлж, хүүхдийн байгууллага ясли цэцэрлэгт хүмүуждэг хүүхдийн тоо жилээс жилд өсөн хүн амын шилжилт хөдөлгөөн ихсэж байгаа зэрэг нь хүүхдийн мэдрэл сэтгэцийн өөрчлөлт, онцлогийг судлах бас нэг шаардлага болж байна.

Хүүхдийн сэтгэц-физиологийн судалгааны зорилт нь нэгдүгээрт сэтгэц-физиологийн хөгжлийн насны хэвийн байдал тогтоох; хоёрдугаарт гадны орчнюос үзүүлэх нөлөө, хүүхдийн сэтгэц мэдрэл, физиологийн өөрчлөлтийг харгалзан судлах явдал мөн (30).

Бага насны хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл сэтгэц, бие бялдрын хөгжил нь салшгүй холбоотой. Хүүхдийн эрүүл чийрэг бие махбод нь мэдрэл сэтгэцийн хөгжлийн эх үндэс, мэдрэл сэтгэцийн хөгжил нь эрүүл мэндийн нэг шалгуур шинж болно. Иймд хүүхдийн эрүүл мэнд, тэдний биемахбодын хөгжлийн асуудлыг диалектик нэгдэлтэй судлах нь зүйтэй юм (31,39).

Хүүхдийн биологийн нэг онцлог бол эрхтэн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны хөгжил бүрэн төгөлдөржөөгүй, ялангуяа төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа илүү хоцронги байдаг. Үүний тод илрэл бол нярай хүүхэд аминд тулсан аюулыг мэдрэх, түүнээс зугтан амиа хамгаалах мэдрэхүй, хөдөлгөөний чадваргүй зөвхөн амьдралын зайлшгүй шаардлагаа хангах цөөн тооны болзолт биш рефлекстэй төрдөг явдал юм  (26, 28, 29, 36).

Хүн биологи, нийгмийн гаралтай байдаг нь хүүхдийн нейро-физиологийн судалгааг 2 дахин хүндрүүлнэ. Бие хүн төрдөггүй харин нийгмийн орчин, хувь хүний онтогенезийн хөгжлийн явцад бүрэлдэж бий болно (9, 16, 21, 24, 30).

Хүүхдийн сэтгэцийн хэвийн хөгжилд төв мэдрэлийн тогтолцооны эрүүл мэндээс гадна хүүхдийн төлөө анхаарал халамж тавьж тэдэнтэй харилцан ярилцаж, зугаа:цуулан тоглож, дэг журам баримтлуулж байнга ажилладаг эцэг эх буюу тэднийг орлогч хүн, тэдний амьдралын болон оюуны хэрэгцээг хангасан тайван нөхцөл, нөхөрсөг, тохилог орчин маш чухал (9, 20).

Ясли байгуулагдаж эхэлсэн үед тэнд бойжсон хүүхдүүд нь аливаад сонирхол багатай, нэгийг гөлөрсөн, сэтгэцийн баясал, инээд хөөргүй, хуруугаа хөхөн, идэвх сул, хөдөлгөөний хөгжил хоцорсон байсныг эрдэмтэд ажиглан «хорионы шинж» хэмээн нэрлэсэн (1).

XX зууны эхзн үеэс энэ шинжийг судлан ой хүртэлх насны хүүхдийн өсөлт хөгжилд зөвхөн хоол нойр, дулаан орон байр л хангалттай гэсэн үзлийг няцаан хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн хүмүүжлийн тодорхой арга хэмжээ зайлшгүй гэдгийг баталсан юм (4, 27, 32, 33).

Н.И.Щелованов (1925) дээд мэдрэлийн тогтолцооны онтогенезийг судалсныхаа дүйд уураг тархины хөгжил нь удамшиж дамжихгүй, хувь  хүний хөгжлийн явцад бүрдэж бий болно гээд «хүүхэд өөрөө аяндаа мэдэж сурдаг зүйл байхгүй, хүүхдийг бүх зүйлд сургадаг» гэсэн нь төв  мэдрэлийн тогтолцооны хөгжилд удамшил зонхилох нөлөөтэй гэсэн онолыг үгүйсгэсэн бол Н.А.Касаткин (1951), Н.Л.Фигурин (1949) нар болзолт рефлексийн үүсэл хөгжлийг судалсан нь хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн зөв хүмүүжүүлэхийн ач холбогдлыг баталсан суурь судалгаа   болсон юм.

И.М.Сеченов, И.П.Павлов нарын сургааль дээр тулгуурлан бусад эрдэмтдийн явуулсан судалгаа нь хүүхдийн сэт­гэцийн хөгжил гадаад орчноос хамааралтайг баталсан. Хүүхдийн хөгжилд удамшил, гадаад орчин, сургалт 3 чухал нөлөөтэйг эрдэмтэд санал нэгтэй зөвшөөрч, байна. В.А.Гатев (1973)-ын хэлснээр гадаад орчны хүчин зүйлийн нөлөөллийг тодорхой зорилго тавин сонгож хэрэглэхийг сургалт гэнэ.

Хүүхдийн асаргаа сувилгааны явцад олон дахин давтагддаг нөлөөллөөр болзолт рефлексүүд үүсэн хүүхэд янз бүрийн зөв буруу хэвшил эзэмшин, хувийн туршлагыг хуримтлуулдаг байна (3,34).

Хүүхэд гадаад орчноо зөвхөн хүний оролцоотойгоор тусган танин мэдэж байдаг тул хүүхэдтэй ажиллаж буй хүмүүс нь тэдний амьдралын хэрэгцээг хангаснаар нийгмийн өмнө хүлээх үүргээ биелүүлж чадахгүй   (23, 29, 35).

Хүүхдийн байгууллагад хүмүүжиж буй хүүхэд нь тоглож наадах, хоол унд, асаргаа сувилгааны хувьд дутагдах зүйлгүй боловч эцэг, эхээсээ тусгай байдаг нь хүүхдийн сэтгэл хөдлөл, ухамсар сэтгэцийн хөгжилд ч нөлөөлж болно. Өнөө үед дэлхий дахинаа «хорионы шинж»-ийн гол шалтгаан нь хүн хүүхэдтэй бага ярьж харьцах явдал гэдэг нь нэгэнт батлагдаж яслийн хүмүүжүүлэгч хэн байх вэ? гэдэг асуудалд их анхаарч байна (4, 22, 35, 44).

Хүүхэд гурван долоо хоногтойдоо хүний харцанд хариулж эхэлнэ. Хүний нүүр нь хүүхдэд тоглоом, хөх, угжнаас илүү таалагдаж анхаарлыг их татаж тайвшруулдаг. Хүүхэд амьдралынхаа эхний долоо хоногуудад эхийн дууны аялга, эхийнхээ үнэрийг ялгаж, шүргэх, биеийн халуун зэргийг мэдэрч, өхөөрдсөн дууны аялганд нь уярч, эх хүн ч хүүхдээ гэнших, уйлагнах төдийд түүний учрыг ойлгон, хүүхдийн шаардлага, хэрэгцээг хангаж чаддаг нь эх, хүүхдийн биологи-физиологийн холбоо юм. Эх, хүүхдийн энэ холбоо нь нийгмийн амьдралын үндэс болдог. Цаашилбал эх, хүүхдийн биологи, физиологийн энэ холбоог хүүхэд-яслийн хүмүүжүулэгчийн хооронд хэрхэн яаж бий болгох асуудал бүрэн шийдэгдээгүй байна (17).

Судлагчид (41, 42) эхийн мээмээ, хөхөн өссөн 1 настай хүүхдийн сэтгэц, хөдөлгөөний хөгжил, нийгмийн гишүүн, төлөвшилт нь угжаар өссөн үеийн хүүхдийнхээс илүү байдгийг, мөн өсвөр залуу насандаа эх болсон охидуудын хүүхдээс нас бие гүйцсэн эхчүүдийн хүүхэд сэтгэцийн хөгжлөөр давуутай зэргийг судлан тогтоожээ (43). Мөн хүүхдийн бие даасан идэвхтэй ажиллагааг хөгжүүлж бусадтай харьцах боломжоор хангах нь чухал (25). Нийгмийн бусад гишүүдтэй хүүхэд харьцах харьцаа нь нэгдүгээрт хүүхэдтэй ойр дотно байдаг хүмүүсийн шууд нөлөөлөл; хоёрдугаарт хүүхдийн өөрийн нь идэвхт ажиллагаа; гуравдугаарт бусад хүүхэдтэй харьцах харьцаанаас бүрдэнэ (15, 27). Хүүхдийн янз бүрийн насанд эдгээр харьцааны үүрэг өөр өөр байх боловч, насанд хүрэгсдийн ухамсартай нөлөөлөл л аль ч насны хүүхдийн сэтгэцийн хөгжилд онцгой нөлөөтэй (2, 26).

Хүүхэд ой хүрэхэд бусдын үйлдлийг дууриах чадвартай болдог, бага насанд бусдыг дууриах нь их тул үеийн хүүхдийн нөлөө их байдаг. Ер нь хүүхдийг төрсөн өдрөөс нь эхлэн хүмүүжлийн арга хэмжээг зөв явуулах нь чухал юм. Орчин үед эрүүл чийрэг хүүхдийг зөв хүмүүжүүлэхэд л их анхаарч байна (31). Буруу хүмүүжсэн хүүхдийг засан хүмүүжүүлнэ гэдэг нь маш бэрх асуудал юм.

Гэр бүл нь нийгмийн соёлын хөгжил, нийгэм болон үйлдвэрлэлийн харьцааны хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг эцэг, эх, ах дүү, эр эмийн харьцаанд тулгуурласан нийгмийн бичил орчин бөгөөд хүүхэд гэр бүлийн дотор хүмүүстэй харьцаж хэлд орж, бодит ертөнцийн үйл, эд юмсыг танин мэдэж авдаг учраас гэр бүл нь хүүхдэд нийгмийн тусгалыг дамжуулагчийн үүрэг гүйцэтгэнэ (12, 13, 18, 23).

1960-аад оны үеэс судлагчид анхаарах болсон «өртөмтгий байдал» гэдэг ойлголт нь бага насны хүүхдийн биологийн ямар байдалд гадаад орчны ямар хучин зүйл нөлөөлж байгааг илрүүлэх явдал юм. «Өртөмтгий байдал»-д үзүүлэх гадаад хүчин зүйлсийн нөлөөг арилгаж түүний үр дагаврыг багасгахын тулд дараах зүйлүүдэд анхаарах хэрэгтэй (21). Үүнд:

  • Сөрөг нөлөө тооны хувьд цөөн байвал тэдний үйлчлэл, үр дагавар сул байна.
  • Биологийн хүчин зүйлсийн сөрөг талыг амьдрал, сэтгэц нийгмийн аятай нөхцөлөөр дарангуйлж илрүүлэхгүй байж болно.
  • Сэтгэц-нийгмийн сөрөг нөлөөний үр дагавар нь биологийн хувьд эруүл байхад сул илэрнэ.

—Зөвхөн тодорхой нөлөөлөлийн дор илрэх «өртөмтгий байдал» байна.

  • Тодорхой «өртөмтгий байдал» урьдчилан тооцоолсноос тод илэрч байвал хүүхэд гадаад орчды нөлөөнд мэдрэмтгий байна.
  • Биологийн, сэтгэц-нийгмийн хүчин зүйл нь харилцан бие биеэ дэмжинэ.

Биологийн болон нийгмийн хүчин зуйлс нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой байх боловч эцсийн эцэст нийгмийн хүчин зүйлс нь хүүхдийн хөгжлийг тодорхойлдог гэж эрдэмтэд үзэж байна.

Гадаад орны эрдэмтдийн судалгааны ажлын дүнг нэгтгэн дүгнэлт хийвэл дараах асуудлууд тулгамдаж байна.

  • Монгол хүүхэд, өсвөр үеийнхний мэдрэл сэтгэцийн хөгжлийг улс орны нийгэм эдийн засгийн хөгжилтэй уялдуулан судалж, тэдний эрүүл мэндийг хамгаалах, сурган хүмүүжүүлэх, тоо-зүй, зан төлөв, эр эмийн хүмүүжил олгох зэрэг ажлуудын онолын үндэс болгон хэрэглэх;
  • Хүүхдийн эрүүл мэнд, сургалт хүмүүжил, ер нь шинэ хүнийг хүмүүжүүлэх асуудалд иж бүрэн хандахын нэг үндсэн нөхцөл нь хүүхдийн сэтгэл зүйчдийг бэлтгэж, хүүхдийн «эгзэгтэй» насуудыг тогтоох сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, хөгжүүлэх зэрэг асуудалд анхаарах явдал юм. Хүүхдийн сэтгэл-зүйг физиологич, философичид хамтран судлах;
  • Манай орны нөхцөлд хүүхдийг яслийн нөхцөлд хүмүүжүүлж буй арга барилд шүүмжлэлтэй хандан, хүмүүжүүлэгч багш нарыг тусгайлан бэлтгэх, нэг хүмүүжүүлэгч багшид болон ангид ноогдох хүүхдийн тоог цөөрүүлэх, яслийн хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжлийн байдалд тавих эмнэлэг сурган хүмүүжүүлэх хяналтыг сайжруулахад анхаарах.
  • Нэг хүртэлх насны хүүхдийн дасан зохицолтын болон сэтгэцийн хөгжлийн онцлогтой уялдан яслиар хүмүүжүүлэхэд хэцүү улмаар өвчлөл эрүүл мэндэд нөлөөлдөг зэргийг харгалзан эхэд төрсний дараа олгодог цалинтай ба цаглашгүй амралт чөлөөг уртдасгах шаардлагад амьдралаас урган гарч байна.
Ном зүй

Н.Авдеева, С.Мещерякова, Младенец: такой простой и такой сложный. Дошкол, воспитание. 1986, №10. стр 32—37.
Н.М.Аксарина, Воспитание детей: раннего возраста М, Медицина, 1977, стр 304,
Е.И.Андреева, Успехи в организации обществөнного воспитания детей в социалистических странах. стр 1—4, Тезисы докладов 1-й Международной конференции по охране здоровъя детөй в Риге, М, 1978.
О.В.Баженова. Диагностика психического развития детей первого года жизни, М, Изд-во МГУ, 1986, стр 92.
Т.Бауэр. Психическое развитие младенца. Перевод с англ. М, «Прогресс», 1985, стр 320.
М.В.Бениаминова, Воспитание детей, М. Медицина, 1985, стр 287
Л.Д.Болдырева, Э.Л.Фрухт, Методы диагностика соответствия уровня развития детей их биологическому возрасту, стр 144—145. В кн, Основные закономерности роста и развития детей и критерии периодизации. Одесса, 1975.
Внешняя среда психическое развитие ребенка, Под редакцией Р.В.Тонкова-Ямпольская (СССР), Е.ШмидТ-Кольмер (ГДР), Э.Хабинаковой (ЧССР), М, Медицина, 1984, стр 208.
А.А.Воробьева, Физиологические основы организации учебно-воспитательной работы с детьми. Педиатрия, 1983, №1, стр 49—52.
В.А.Гатев, Развитие зрительно-двигательной координации в детском возрасте. София, 1973. стр 154.
И.И.Гребешева, Л.Г.Камсюк, Актуальные вопросы организации работы с семьями детей по охране и укреплению их здоровья. Педиатрия, 1986, №12, стр. 3—7.
И.И.Гурскис, Работа детской поликлиники с семьей по воспитанию здорового ребөнка. Педиатрия 1988, №5, стр 87—88.
Л.Т.Журба, Е.М.Мастюкова Нарушение психомоторного развития детей первого года жизни. М, 1981, стр 272.
Т.С.Залевская, Э.Л.Фрухт, Влияние некоторых социальных и биологических факторов на развитие детей первых 3 лет жизни. стр 113—114. В кн; Тезисы докладов 1-й Международной конференции по охране здоровья детей в Риге. М, 1978.
Д.Н.Исаев, Психопрофилактика в практике педиатра. Л, Медицина 1984, стр 192. :
Л.Г.Камсюк, Пути повышения роли семьи в формировании здорового ребенка. стр 42—43. В кн: Тезисы докладов XI Всесоюзного съезда детских врачей. М, 1982.
Я.И.Касаткин, Очерк развития высшей нервной деятельности у детей раннего возраста, М, Медгие, 1951.
М.Ю.Кистяковскай, Развитие движений у детей первого года жизни. М, Педагопика, 1970, стр 205.
В.В.Ковалев, Проблема факторов риска в возникновении нарушении психического здоровъя в детском возрасте и ее значение для профилактики. стр. 55—56. В кн; Психогигиена детей и подростков М, Медицина, 1985.
Я.Кох, Значение воспитания в раннем детстве, стр 87. В кн: Тезисы докладов Международной конференции по охране здоровъя детей в Риге. М, 1978.
Д.Н.Крылов, Т.Я.Кулакова, Нервно-психическое здоровье и задачи психогигиена детства. стр. 152—153. В кн: Гигиенические аспекты здоровья детей и подростков. Под редакцией Г.Н.Сердюковской М, 1984.
Д.Н.Крылов, Критические периоды в психофизиологическом развитии детей и подростков. стр. 17—35. В кн; Психогигиена детей и подростков М, Медицина, 1985.
Л.В.Мазурин, И.М.Воронцов, Пропедевтика детских болезной М. Медицина, 1986, Стр 430.
К.Л.Печора, Контроль за психическом развитием детей в СССР. стр 74—91. В кн: Состояние здоровья и диепансеризация детей раннего возраста. Под редакцией Т.Я.Черток (СССР), Г.Нибш (ГПР), М, Медицина 1987.
Психическое здоровье и психосоциалное развитие детей (Доклад Комитета Экспертов ВОЗ) Женева, 1979, стр 85.
Руководство по педиатрии. Общие вопросы: развитие, питание, уход за ребенкам, Под редакцией. Р.Е.Бермана, В.К.Вогана. Перевод с англ, М.Ф.Логачеба, В.Ф.Кобеляцкого и С.С.Никитина М. Медицина, 1987. стр 640.
Г.Н.Сердюковская, Задачи психогигиена и пути ее развития. В кн: Психоги¬гиена детей и подростков М, Медицина 1985. стр 7—17.
М.Я.Студиеникин, Научно-техникческий прогресс и научные проблемы здоровъя детей. Педиатрия. 1985, №11, стр 3—5.
Р.В.Тонкова-Ямпольская, Проблема адаптации при поступлении в дошкольные учреждения. В кн: Тезисы докладов 1-й международной конференции по охране здоровъя детей в Риге М, 1978, стр 73— 75
Р.В.Тонкова-Ямпольская, Л.Г.Голубева, Достижения в системе общественного воспитания детей Вопр. Охр. Мат. 1980 №3. стр 3—7.
Р.В.Тонкова-Ямпольская, Л.Г.Голубева и соавт Система профилактического медико-педагогического обслуживания здоровых детей раннего возраста на педиатрическом участке (Медодические разработники). М, изд, ЦОЛИУВ, 1981, стр 107.
Р.В.Тонкова-Ямпольская, Л.В.Дружинина и соавт Руководство для врачей домов ребенка. М, Медицина. 1987, стр 320.
Л.Ф.Тур Пропедевтика детских болезней. Л, Медицина, 1967, стр 490.
Физиология развития ребенка, Под ред. В.И.Козлова, Д.А.Фарбер, М, Педагогика, 1983, стр 296.
Я.Л.Фигурин, М.П.Денисова, Этапы равития поведения детей от рождения до года. М, Медгиз, 1949. стр 101.
Г.Я.Черток, Р.В.Тонкова-Ямпольская, Определение понятии здоровъя. стр 10—19. В кн: Состояние здоровъя и диспансеризация детей раннего возраста. Под редакцией Т.Я.Черток (СССР), Г.Нибш (ГДР), М, Медицина. 1987.
Я.М.Щелованов, Методы генетической рефлексологии, В кн: Новое в рефлексологии и физиологии нервной системы. Л, М, 1925, стр 134—153.
41. Baumgarter C. Psychomoter and social development of breast-fed and bottle-fed babies during their fierst year of lise Acta. Paediatri hung 1984. №4 409-417
42. Bhatia B.D, Banerjee D, Agarwal K.N Ixtrogestate growth, Relationship w.th materual body size and dietary intakes Jndian J. paediatr 1983. 50. №404 241-246
43. Levine L, Garcia coll C.T, Oh.w Determinants of mother-anfant interaction in adolescent mothers. Pediatrics 1985. 75
44. Margavet Roberts. Play, language and experiencethethe vole of the adalts Раде 119—124 В кн Тезиса докладов I—й Международной конференций по охране здоровья детей в Риге М. 1978
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 7835
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК