Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Гавал зэргэлдээх болон гавал нэвтлэгч түгээвэр судсууд
( Судалгааны өгүүлэл )

Профессор Куприянов В.В СССР-ийн Анагаах ухааны Академийн жинхэнэ гишүүн, Москвагийн анагаах   ухааны 2-р дээд сургуулийн   анатомийн тэнхимийн эрхлэгч)

Доцент Ч.Нээчин (Монголын Анагаах ухааны дээд сургуулийн эрүүл анатомийн тэнхимийн эрхлзгч)

 
Абстракт

С точки зрения практики болыпой интерес представляет непосредствеыные ар-териальные связки между сосудами мягких покровов головы и сосудами твердой оболочки в полости черепа, а через них и с сосудами головного мозга. Знание этих коммуникаций важно при расшифровке механизмов, выравнивания внутричерепного давления и при учете резервных источников кровоснабжения интракраниальных анатомических образований.

Для исследования мы взяли 99 случаев, из них сделаны инъекция 35, проводили мнкроанатомических исследований в 64 случаев на более 1000 срезов микропрепара-TQB.

Гавлын эмгэгшлийн үед толгойн зөөлөн эдийн цусжилтыг мэдэх төдийгүй тархины хатуу хальс, гавлын цусжилтыг мэдэх шаардлагатай. Одоо үед бүтэц зүй (анатоми) ба мэс заслын зохиол бүтээлд тархины хатуу хальс болон зөөлөн давхаргын (хуйх) артери, венийн талаар нэн тодорхой болжээ.

Харин гавлын артерийн талаар буюу гавлыг нэвтлэгч түгээвэр судасны асуудал нийтлэлд бага гарсны гадна дотуурхи артерийн судас түүний дотно, гадна артерийн хоорондын холбооны талаар бүр ч ховор анхаарагдсан байна.

Тархины хатуу хальс, гавал, гавлын зөөлөн давхаргыг цусаар хангагч эх судас гүрээний гадна, дотно артерид будаг цутгаж нарийн гаргалгаа хийхийн зэрэгцээ мөнгөжүүлэх, гематоксилин-эозинаар тус тус будлаа. Цусны судасны анатомийн талаар бидний явуулж байгаа энэхүү судалгаа бол дүрс зүйн бүтцийн асуудал юм. Асуудлыг иймэрхүү байдлаар хөндөх нь хэвлэлийн мэдээ сэлтэнд нэн бага байна.

Бүр 1963 онд В. В. Куприянов эрхтэн тус бүрийн судасны систем түүний үйл ажиллагааны хэрэгцээнд тохирч байдгийг нотолжээ. Энэхүү байдал толгойн янз бүрийн бүтэц бүхий (зөөлөн давхарга, гавал, тархины хатуу хальс) давхарганд үнэхээр илэрхий харагдаж байна. Ялангуяа бүтцийн ялгаа бүхий өөр өөр байршилтай давхаргын хооронд судсан холбоо илэрч байгаа явдал цусны эргэлтийн механизмын ачааллыг зохицуулахад чухал нөлөөтэй юм. Ийм холбоог нарийвчлан тогтоох асуудал гавлын доторхи анатомийн бүтэц бүхий цусны эргэлтийн нөөцийг илэрхийлэн гавлын дотоод даралтыг зохицуулан тэгшитгэх механизмыг тайлахад чухал болно.

Зэргэлдээх эдээсээ тусгаарлагдсан толгой дахь судсуүдын тархалтын байршлын зураглалыг гаргаж фото авах, рентген туяа үл нэвтрэх будаг цутгагдсан үзүүлэнгээс рентген зураг авлаа. Яс нэвтлэгч томоохон судсыг орох, гарах талд нь тэмдэглэлт хийгээд гавлын ясыг шохойгүйжүүлэн зөөлрүүлсний дараа яс нэвтлэгч түгээвэр судсыг илрүүлсэн билээ. Бүртгэл хөтлөхдөө хэмжигч шугам болон дурандуурын тооцох хувиараар судасны хөндлөн огтлолыг хэмжсэн юм.

Бичил судалгаа явуулж судасны бүтцийг хялгасан судасны түвшин хүртэл харьцааг илэрхийлэн гаргалаа. Гавлын ясыг анх удаа мөнгөжүүлэх аргаар будаж судасны зураглалын шинэ зүй тогтлыг олж харахад түлхэц боллоо. Ясны доторхи судсыг илрүүлэхдээ: 1972 онд В. В. Куприяновын боловсруулсан аргаар шохойгүйжүүлэн зөөлрүүлсэн ясыг зүсэж бичил үзүүлэн бэлтгэн түүнд судас судлалаар судалгаа хийв.

Тархины хатуу хальсны талаар бид түүний судсын бүтцийн онцлог бүхий дүрс зүйн баримттай боллоо. Юуны урьд бичил эргэлтийн замын судасны өвөрмөц зураглалыг хэлж чадах юм. Тархины хатуу хальсны венийн зргэлтийн онцлогийг нүдээр макро үзүүлэн дзэр ч харж болно, Венийн цүнхэл, хатуу хальсны хөндий (хураагуур) тархинаас цус хураах, сүлжээс үүсэх энэ бүхэн бол мөн хэсгийн венийн цусны эргэлтийн нэг давтагдашгүй онцлог мөн.

Заадаст болон хатуу хальснаас ясанд артерийн нэвтрэн орох явдал нэг бус удаа бидний бэлтгэсэн үзүүлэнд тохиолдож байлаа. Тархины хатуу хальсанд венийн бүрдэл ихээхэн давамгайлдаг явдал гавлын дотоод эргэлтийн зохицолдооны нэг онцлог тал юм. Тархинаас хураагдсан цус нь улмаар хатуу хальсны вена ба хатуу хальсны венийн хөндийд нийлж эргэлтэнд ордог явдалд бид эргэлзэх зүйл огтхон алга. Харин хатуу хальсны хөндийд венийн цус гавлын химт яснаас цутгадаг тухай асуудалд бид шүүмжлэлтзй хандаж байна. Учир нь юу билээ гэвэл? гавлын дотоод даралт гаднаас гавал дотогш урсах цусны эргэлтийг саатуулах хандлагатай бүрдсэн учир1 цусны эргэлт эгэл бус тусгай нехцелд л байж болох юм. Хэвшсэн нэршлийн байдлаас ч үзсэн гавлын химт ясны вена нь гавлыг гатлахдаа хатуу хальсны хөндий, түүний венээс цус хурааж гадагш чиглэлээр хураадаг байна.

В.В.Куприяновын шавь нар (Б3.6Перлин, Т.Н.Ниловская, Ё.Б. Бушаров) хатуу хальсанд тунгалгийн судсыг олох талаар урт удаан хугацаанд их хайгуулыг хийж амжилтанд хүрээгүй ба бид ч өөрийн ганц ч үзүүлэнд  тунгалгийн  судас олсонгүй.

Толгойн гавал дахъ вена. Артерийн судсанд  макро судалгаа явуулахын тул будаг цутгалтыг доорхи судсуудаар хийв. Үүнд:

  1. Гүрээний гадна артериар,
  2. Гүрээний дотно артериар,
  3. Хатуу хальсны хөндийгөөр тус тус будаг цутгаж, нүцгэн гавлын тадарга дээр гаднах нягт ялтсыг нэвтэлсэн хялбар энгийн нүдээр харагдахуйцаар ялгарсан 13-16 тооны артерийн (түгээвэр) судас орж байгааг харж болно. Энэхүү артери нь гавал ясныхаа химт хэсэгт тэжээгч хялгасан судас үүсгэж бүрмөсөн төгсдег болохыг одоо хүртэл эргэлзээгүй нотолж байсац юм.

Бидний судалгаанд энэхүү судасны системээс гавал ясыг нэвтлэгч кртерййн судас байгаа нь эргэлзээгүй   тогтоогдлоо.   Эдгээр нэвтлэгч артерийн эзлэхүүний нийт жин эцсийн эцэст гавлын цусны эргэлтийн байдалд мэдэгдэхүйц нөлөөлөл бүхий холбогдолтой болох нь бид бүхэнд сайн ойлгогдох биз, Хэрэв ийм артерийн багтаамжийг нийтэд нь авч үзвэл гавлын цусны   эргэлтийн замыг хангалттай нэмэгдүүлэх төдийгүй, гүрээний дотно артериас   дутахгүй   эзлэхүүн багтаамж болох нь тооцоогоор нотлогдож байна. Нэвтлэгч  түгээвэр (артери) судас гавал ясыг нэвтлэх хэсэгтээ ихээхэн тахирласан тал үзэгддэг явдал эдийн чанар төлөвөөс хамрах төдийгүй цусны урсгалын хурдын илэрхийллээс нэгэн адил хамааралтай байна гэж бодох нь зүйтэй юм. Энэхүү байдал нь гавал ясны доторхи химт ясны сувгийн байршилтай нэгэн адил хэлхээ холбоотой болох нь ойлгомжтой байна. Ийм артери эсвэл вена болох эсвэл ясыг нзвтлэгч түгээвэр (артери) болох  эсвэл аль алиныг нь үүсгэх явдал олонтаа тохиолдож байна.

Мөнгөжүүлсэн бичил үзүүлэн дээр яс хоорондын заадас дахь судсыг бодисын солилцооны хамгийн идзвхт хэсэг болох бичил эргэлтийн түвшинд тодорхойлсон явдал гавлын бичил эргзлтэнд төдийгүй шинээр судас үүсэх урвалж чанарын ашигтай сайн нөхцелийг бүрдүүлж байгаа юм. Гавал ясны дотоод дахь судасны торлог бүтцийг эргэлзээгүй илэрхийлэх нэг нотолгоо бол энэхүү хоёрдогч ясны химийг Гаверсовын сувагтай холбосон хэлхээ мөн. 1972 онд В. В. Куприянов ясны сувагт төдийгүй (Гаверсов) хоёрдогч ясны суваг дотор ч судас орчны завсар байхыг тогтоожзэ. Энэ нь нэг бол эргэлтийн тусгай зам эсвэл чөмөгний нөөцлөгдсөн зай гзж таамаглахаас бус өөрөөр үзэж болохгүй байна. Судасны орчны завсрын харьцааг харуулсан нотолгоог бичил үзүүлэн дэзр хялбар гаргаж болох боловч шингэн агуулсан энэхүү завсрын бүтцийг гүнзгийрүүлэн судлах нь онцгой анхаарал татаж байна.

Гавал ясны судас гавлын гадна, дотрох цусны эргэлтийг холбож байгаа зам юм. Үүний ач холбогдол юуны өмнө цусны урсгалыг тойруу ба зэргэлдээ чиглэлзэр өөрчлөөд зогсох бус гавлын хөндийн цусны эргэлтийг тэгшитгэхэд чухал билээ. Аль ч оронд заншсан «Толгой хүндрэх» гэдэг нийтийн нэр томьёонд гавлын ясны доторхи венийн цусны эргэлтэнд зогсонгитол тохиолдож байгааг ойлгодог заншилтай. Гавал нэвтлэгч түгээвэр судасны (артерийн) холбоо илэрхий байгаа явдал ямар ч эргэлзээ төрүүлэхгүй бөгөөд түүний үүрэг, үйл ажиллагааны нөлөөг цаашид улам тайлах хэрэгтэй юм.

Гавлын ясны хуудасны (перикраниум) артерий төдий л бүдүүн бус 0,2 мм. Шулуувтар судас нь заримдаа тогтмол бус тахиралдсан, төдий л том биш артери, артериол хоёроос тогтох ба артериас тэгш өнцгөөр салбарласан бага тахирласан мөчир нь салаалахдаа өөр хоорондоо холбогдож олон хэлбэрийн гогцоо бүхий судсан торыг бүрдүүлдэг. Артериол судасны дагуу хялгасан судас ба нарийн венул олонтаа тохиолддог. Бидний ойлголтоор ясны хуудсаас тархины хатуу хальсны хөндий болон гавлын ясны вена тийш цус хураагдах нь бага итгэлтзй. Харин гавал гатлагч (вена диплоэ) вена ба ясны венийн хооронд мөн хуудасны вена холбоос судсуудаар баялаг учир энэхүү эргэлтээр жирийн үед цус гавлаас гадагш урсана. Өөрөөр хэлбэл төвөөс зугадах чиглэлэзр урсаж байгаа юм.

Толгойн артери, венийн судсын нэг давхарга нь шөрмөс дуулганы судас болно. Шөрмөс дуулганы судсыг толгойн бусад зөөлөн давхаргын судсаас салгаж болохгүй нэгдмэлээр ойлгох нь зүйтэй. Мөчирлөлтийн зэргийг тогтоон үзэхэд шөрмөс дуулга 5-6 зэргийн салаа болох жижиг артериар цусжихдаа энэ хэсэгт ихэвчлзн шилжвэрийн бүс үүсгэсэн байна. Нэг артерийн мөчирлөлт нөгөөгийн гүнд шилжсэн салаалалтаар тор үүсэхийг хэлнэ. Шөрмөс дуулганы доторхи цусан хангамжийн зураглал гадаргуугаа бодвол өвөрмөц тал багатай. Хялгасан судас нь хэсэг-чилэн бүлзглзсэн байдалтай, үе үе бага судалт бүс дотор гүнзгий байрласан байна. Өөрөөр хоорондоо бичил судаст багцаар хүрээлсэн хэсэгчилсэн судаст талбарыг үүсгэх хандлага нэлээд байна. Нэг жижиг артерийг ихэвчлэн хоёр вена дагалдсан байдаг. Артери ба венийн холбоос, шууд шилжилт артериолын түвшинд шөрмөс дуулганд ихээхэн тохиолддог.

Шөрмөс дуулгыг бид бага цусжилттай, доод түвшингийн бодисын солилцол бүхий бүтцэнд хамруулсан билээ, Насны өөрчлөлтөөр артерийн судас хөдөлгөөнд орох, ялангуяа систем доторхи болон хялгасан судасны дараах венийн судас өргөсөх зэрэг нь нэлээд түгээмэл тохиолдох зүй тогтол юм. Шөрмөс дуулганы судаснаас гавлын ясны хуудас тийш тэжээгч судас гарахын зэрэгцзэ цөөнгүй судас гавлын ясыг нэвтэлж хатуу хальсны судастай холбоо үүсгэдэг. Гавлын ясыг гатлагч венийн судас нээгдмэгц венийн цусны урсгал гавлын яс дотуур урсдаг нь тoдорхой боллоо. Гзвч урсгалын чиглэлийн талаар одоо болтол бүрэн шийдвэрлэж хараахан чадаагүй байна. Нэг хэсэг судлаачид гатлагч венаар цус хоёр тийшээ урсдаг. Нөгөө хэсэг судлаачид зөвхөн гадагшаа урсдаг чиглэлийг тус тус баримталж байна. Бидний судалгаанд гавлын ясыг нэвтлэн венийн цус дотогш урсаж болох талын нотолгоо гаргахгүй нь мэдээж юм. 75-120 мм мөнгөн усны даралтаас их тул венийн цусны урсгалыг дотогш (төв тэмүүлэх) урсахаа саатуулдаг. Гавлын гадна ба дотно артерийн холбоо судасны уулзалтыг авч үзэхэд энэ нь гавлын ясны турщид явагдаж байгаа юм. Бидний макро-микро үзүүлэн дээр гавлыг нэвтлэгч түгээвэр судасны холбоо сайн харагдахуйц гарлаа.

Энэ бол бидний ажлын үндсэн дүгнэлтийг илэрхийлсэн нотолгоо мөн. Гавлын заадаст судсыг илрүүлсэн явдал тун сонирхол татаж байна. Гавлын гадна, дотно, зэргэлдээх судасны холбоо үүсэхдээ нэг талаар нэвтлэгч артерийн хялгасан судсаас бүрэлдэн бий болсон гатлагч венээр тогтож болно. Эсвэл заадсаас нэвтэрсэн судсаар үүссэн гавал ясны доторхи судсан тор болон ясны хуудас тархины хатуу хальсаас нэвтлэгч түгээвэр судсаар тус тус бүрдэх болно. Нэвчлэгч холбоо судас бол гавлын дотоод эргэлтийн зохицолтыг хийдэг гэж үзэх нь зүйтэй юм. Дээр дурдсан гавал орчны болон нэвтлэгч түгээвэр судасны бага бус багтаамж талбайг эзэлнэ. Ийм системд ноогдох ачаалал толгойн олон хэсгийн бичил эргэлтэд оновчтой нөлөөлөх нь зайлшгүй юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 617
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК