Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 1(94)
Хүмүүнлэг чанарын сорилоор ирээдүйн мэргэжилтэнг сонгох боломж
( Судалгааны өгүүлэл )

Г. Дашзэвэг, О. Амарцэнгэл, г. Батмөнх, Г. Дашзэвэг

Анагаах ухааны их сургууль

 
Абстракт

 We have investigated 1440 students of Mongolian National University, Mongolian Medical University, Mongolian Agrocultural University, Mongolian Pedagogical University and-Technical Uni­versity by the Humanity test (that we worked out), Doietsky test of health worry, character test of Smimov, and we have made the cluster analysis by sex, profession, admission. The results show that 43+4,71% of medical students and 5±0.4% of other students have high score in humanity test. Also in that way higher score m humanity estimated in male students from rural area and female students from urban area, From those and other results of investi­gation we did the conclusion, It is clear in the selection of profes­sion the usage of Humanity test is important. pp-15-19, Tables 2, References 5.

 We

Хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах Монгол Улсын зорилт хүн ард нь хир зэрэг хүмүүнлэг байгàа эсэхээс л хамаарна. Маргаашийн хүмүүнлэг нийгмийг байгуулах анхны хүмүүс нь өнөөдрийн оюутан залуус билээ. Бие хүн нь удамшил ба сэтгэцийн шинжүүдийг багтаасан сэтгэц-бие зүйн суурин дээр тулгуурлан хөгждөг учир хүмүүнлэг чанараараа хүмүүс харилцан адилгүй. Хүний нийгмийн хөгжлийн түүхээс харахад хамгийн хүмүүнлэг байх ёстой мэргэжилтэн нь эмч гэж үздэг.

Судалгааны аргачлал:

Энэ бүхэнд тулгуурлан бид хүний хүмүүнлэг чанарыг тодорхойлох сэтгэл зүйн сорил боловсруулан АУИС-ийн оюутнууд, тус сургуульд судлаачид болон шилдэг эмч нарт судалгаа явуулж, өөрсдийн боловсруулсан сорилын амьдралд хэрэгжих боломжийг тогтоосон юм. Улмаар энэхүү сорилоо сэтгэл зүйн бусад аргуудтай хавсран хэрэглэж Монгол Улсын их сургуулиудын оюутнуудын хүмүүнлэг чанарыг тодорхойлж ирээдүйн мэргэжилтнийг шилж сонгох нэгэн үндýслэл гаргах зорилт тавилаа. Судалгаанд 5 их сургуулийн (МУҮИС, АУИС, ХААИС, УБИС, ТИС) 18-25 насны 1440 оюутанд (эмэгтэй 992, эрэгтэй 448) судалгаа явууллаа. Эрүүл мэндэд хандах байдлыг С.Долецкийн зан араншинг Смирновын, хүмүүнлэг чанарыг өөрсдийн боловсруулсан сорилоор тус тус тодорхойлж хүйс, мэргэжил, элсэлтийн байдалтай холбон авч үзлээ.

Судалгааны дүн, зөвшлөг Хүмүүнлэг чанарын сорилоор тэнцүүлэн авч үзэхэд: Эрэгтэйчүүдийн 26.2±2.0% тэнцэхгүй, тэнцэх болоижтой 63.6±2.3%, бүрэн тэнцэх нь 11,2±1.5% байхад эмэгтэйчүүдийн дотор тэнцэхгүй 25.4+1.4%, тэнцэх боломжтой 63.8±1 „5% бүрэн тэнцэх 10.8+1.0% байв. Мэргэжлийн онцлогтой холбон судалж үзэхэд:

Анагаахын мэргэжлийн оюутнууд хүмүүнлэг чанараар 18.68±2.4% тэнцэхгүй, 21.72+1.8% тэнцэх боломжтой, 43±4 71% нь бүрэн тэнцэж байхад техникийн мэргэжлийн оюутнуудын 21,02±2.54% тэнцэхгүй, 13.47+1.34% тэнцэх боломжтой, 8.04+2.57% бүрэн тэнцэж , Нийгмийн ухааны оюутнуудын 7.78+1.67% тэнцэхгүй, 7.89+1.0% тэнцэх боломжтой, 3,57+1,75% бүрýн тэнцэж (энд зөвхөн 3 үндсэн мэргэжлийг төлөөлүүлэн сонгож авсан болно) байна.

Үүнээс үзэхэд анагаахын мэргэжлийн оюутнуудын дотор хүмүүнлэг чанараараа бүрэн тэнцэх хүмүүс мэдэгдэхүйц давамгай байхад техникийн мэргэжлийн оюутнуудын ихэнх нь, нийгмийн ухааны чиглэлийн оюутнуудын нэлээд нь хүмүүнлэг чанараараа тэнцэхгүй гэсэн бүлэгт хамрагдаж байна. Энэ нь хүмүүнлэгийн талаар явуулах ажлын чиглэлийг тодорхойлох нэн чухал үндэслэл болох боломжийг нээж байна. Хүмүүнлэг чанарын сорилоор хот, хөдөөнөөс ирсэн байдалтай уялдуулан хүйсээр хамруулж авч үзвэл, нийт тýнцэхгүй эрэгтэй хүмүүсийн 42.7%, хотынх 57.3%, хөдөөнийх тэнцэх боломжтой хүмүүс хот, хөдөөд адилхан 50% бүрэн тэнцэх хүмүүсийн 49.1 %, хотынх 50.9%, хөдөөнийх байíа. Эмэгтэйчүүдийн хувьд бүх тэнцэхгүй хүмүүсийг 100% гэж үзвэл хотынх 50.9% хөдөөнийх 45.4% эзэлж байхад тэнцэх боломжтой нь 47.3% хотынх 52.7% хөдөөнийх , бүрэн тэнцэх хүмүүсийн 47% хотынх, 53% хөдөөнийх байна. Үүнээс харахад хүмүүнлэг байдлаараа тэнцэхгүй эмэгтэйчүүдийн ихэнх нь хотынх, харин эрэгтэйчүүдийн олонхи нь хөдөөнийх байгаа нь тогтоогдлоо. Эрүүл мэнддээ хэрхэн хандах хандлагыг хүмүүнлэг чаíартай уялдуулан нэгдүгээр хүснэгтээр үзүүлэв. Ер нь манай оюутан залуус эрүүл мэнддэд хандах байдал хангалтгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа хэдий ч хүмүүнлэг чанар нь сайжрах тутам эрүүл мэнддээ хандах байдал нь эрчимждэг ихээхэн сонирхолтой зүй тогтлыг анх удаа илрүүллээ. Хүмүүнлэг чанар болон хүний араншингийн уялдааг хоёрдугаар хүснэгтээр үзүүлэв.Эмэгтэйчүүдийн хувьд хүмүүнлэг чанар нэмэгдэх тутам санаа бодлоо илэрхийлэх чадвар мэдэгдэхүйц (Р<0.001) нэмэгдэж

харин хатан чанар сайжрах хандлага ажиглагдсан ч үнэн магадтай ялгаа илрээгүй. Уян сэтгэл хөдлөлийн хувьд мэдэгдэхүйц ялгаа ажиглагдсангүй, сурах боломжтой болон бүрэн тэнцэх хүмүүс тэнцэхгүй хүмүүсээс хариу урвалын хурдаараа илүүтэй байна. Хүмүүнлэг чанар сайжрах тутам идэвхтэй байдап улам (Р<0.001) нэмэгдэж байна. Энэхүү судалгааны үр дүнд үндэслэн дараах дүгнэлтийг хийж байна.

1. Судалгаанд хамрагдсан нийт хүмүүсийн аравны нэг орчим нь хүмүүнлэг чанарын хувьд хангалтгүй байгаа бөгөөд мэргэжлээр нь авч үзвэл Анагаахын оюутнууд илүү хүмүүнлэг, харин Техникийн хүмүүс хүмүүнлэг чанар багатай байна.

2. Хүмүүнлэг чанараар тэнцэхгүй эмэгтэйчүүдийн ихэнх нь хотынх, эрэгтэйчүүдийн олонхи нь хөдөөнийх байна.

3. Хүмүүнлэг чанар нь сайжрах тутам тýдний эрүүл мэнддээ хандах байдал, санаа бодлоо илэрхийлэх чадвар, идэвхтэй байдал болон хариу урвалын хурд нь нэмэгдэж амьдралын идэвхтэй байх суурь эзлýх таатай боломж бүрдэж байна.

хүснэгт 2.


 

 


 

 


 


 

 


 

Ном зүй

1. Анагаах ухааны 4 үндэс (1991) УБ 735х
2. Воробелчик. П.Н, Покитер Е. А (1989) Основы пиохогигиены Киев, 183 с
3. Под ред Щебанова А.И, М (1990) Практикум побщеи психологий 285 с
4. Майдикова. Ю.Л, Майоренко.Л.Л, (1991) Роль психофизиологических и личмостных особенностеи человека а условиях группова деятельности
6. Action and action competence as key Concepts in critical pedagogy royal Dahish school of Edication stuties (1994)224
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 692
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК