Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 1(94)
Хүүхдийн биеийн галбирын зарим үзүүлэлт, өөрчлөлтийг судалсан
( Судалгааны өгүүлэл )

С. Татяана, В. Вурмаа, Т. Тунгалаг, А.Чойжилжамц, Ц. Адъяахүү, Ц. Жаргалсайхан, И. Наранцэцэг, Т. Нансалмаа

Эрүүл ахуй, Халдвар нян судлалын үндэсний төв, Увс, Ховд, Өвөрхангай, Булган, Архангай аймаг, Улаанбаатар хотын Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газар

 
Абстракт

The result of the study shows, that 83.7 per cent of the all investigated shcoolchildren have norma! curvature of spine, 14.64 per cent has some deviations and 1 =68 per cent has considerable deviation.

Disorders of physical   stature among school children of Ulaanbaatar city are more 14,1 per sent than in preschool children, pp.19-25, Tables 3S References 6,

                

Биеийн галбир нь хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн нэг үзүүлэлт бөгөөд тэдний өсөлт хөгжлийн шат бүрд өөр өөр байдаг.Хүүхдийн байгууллагын модон эдлэл (самбар, парт, ширээ, сандал, ор) хувцас хэрэглэл нь хүүхдийн биеийн хэмжээ, суудал, хэвтэр зэрэг байдал тохироогүй бол тэдний бие бялдрын өсөлт хөгжил, биеийн галбир, яс, булчин, харааны эрхтний үйл ажиллагаа, сурлагын чанарт муугаар нөпөөлдөг.

Оросын эрдэмтэн З.П.Ковалькоза орос хүүхдийн нурууны өндөр, хүзүүний тахирын гүн, ууцны хотгорын гүний хэвийн хэмжээ, нурууны хэлбэрийн гаж өарчлөлтийг судлан тогтоожээ.

Манай улсад хүүхдийн өсвер үеийнхний биеийн галбир, нурууны хэлбэрийн өөрчлөлт нилээд ажиглагдцаг боловч монгол хүүхдийн нурууны өндөр, хүзүүний тахир, ууцны хотгорын гүний хэвийн хэмжээ, түүний гаж өөрчлөлтийг судалсан судалгаа, шинжилгээний хэвлэлийн материал ховор байгаагаас хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийн байдалд эрүүл ахуйн иж бүрэн үнэлгээ өгч, дүгнэлт гаргах боломжгүй байна.

Судалгааны арга зүй: Монгол улсын сургуулийн насны хүүхдийн нуруүны өндөр, хүзүүний тахир, ууцны хотгорын гүний хэмжээ, сургууль цэцэрлэгийн насны хүүхдийн биеийн галбирын өөрчлөлтийг судалж, жиших үзүүлэлт  боловсруүлах, эрүүл ахуйн үнэлгээ өгөх.

Судалгааны арга зүй

Нийт аймаг, хотын Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын газрын хүүхэд өсвөр үеийн эрүүл ахуйч эмч нарыг оролцуулан ЭАХС-ын Улсын ерөнхий байцаагчийн 1992 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 42 тоот тушаалаар баталсан аргачлалын дагуу 1992-1994 онд хэмжилт, судалгаа явуулж, газарзүйн мужлалаар ангилан дүн шинжилгээ хийж, эрүүл ахуйн үнэлгээ өглөө.

Хүүхдийн нурууны өндөр; хүзүүний тахирын гүн, ууцны хотгорын гүний хэмжээг З.П.Ковальковагийн аргаар, биеийн галбирын өөрчлөлтийг Е.Рутковскаягийн сорилоор тус тус судаллаа.

Судалгааны үр дүн

Сурагчдын нурууны өндөр, хүзүүний тахир, ууцны хотгорын гүний хэмжээг Алтайн уулархаг, Хангайн мужид судалсан дунг 1, 2 дугаар хүснэгтээр харуулав. Алтайн уулархаг мужийн 8-17 насны 1010 эрэгтýй, 1048 эмэгтэй сурагчдыг судалгаанд хамруулан хийсэн судалгааны дүнгээс үзэхэд (Хүснэгт 1) нурууны өндөр хүүхдийн нас ахих тутам нэмэгдэж 55,8-76,5 см (эрэгтэй, 54,6- 76.3 см(эмэгтэй) , хүзүүний тахирын гүн 2,8-3,3 см (эрэгтэй), 2.79-8.37 см (эмэгтэй), ууцны хотгорын гүний хэмжээ 2.7-3.3 см (эрэгтэй), 2.7-3.4 см(эмэгтэй). Хангайн мужийн 8-13 насны 758 эрэгтэй, 8-17 насны 1468 эмэгтэй хүүхдийг судалсан дүнгээр (Хүснэгт №2) нурууны өндөр 58.6-73.5 см (эрэгтэй), 59,4-76.3 см(эмэгтэй), хүзүүний тахирын гүн 2.8-3.5 см (эрэгтэй), 2,8-3.0 см (эмэгтэй), ууцны хотгорын гүн 2.25-2,95 см (эрэгтэй), 2.2­-2.91 см (эмэгтэй) тус тус байна. Алтайн уулархаг, Хангайн мужийн хүүхдийн нурууны өндөр, хүзүүний тахир, ууцны хотгорын гүний хэмжээг харьцуулахад Алтайн уулархаг мужийн 8,9,10 насны эрэгтэй, эмэгтэй хүүхдүүд, Хангайн мужийн ижил насны хүүхдүүдээс 0,61-4.72 см-ээр нам, 10,11 насны эрэгтэй, эмэгтэй , 12,14,16 насны эмэгтэй хүүхдүүд 0.02-1.23 см-ээр өндөр боловч энэхүү ялгаа нь 8 насны эмэгтэй ( t>2)-ээс бусад насанд үнэн магадлалтай биш байна.

Хоёр мужийн хүүхдийн хүзүүний тахирын гүний хэмжээг харьцүулан судлахад бараг бүх насанд Хангайн мужийн хүүхдүүд Алтайн уулархаг мужийн хүүхдүүдээс  0,01-0.67 см-ээр илүү (t<2) , нурууны хотгорын гүний хэмжээгээр бүх насанд Хангайн мужийн хүүхдүүд Алтайн уулархаг мужийн хүүхдүүдээс 0.02-1.01 см-ээр илүү. Бөгөөд энэ ялгаа нь 9 насны эрэгтэй, 14 насны эмэгтэйгээс (t>2) бусад насанд үнэн магадтай биш байна.

Е.И. Вареничийн (1974) тэмдэглэснээр Полесья суурины хөвгүүдийн 17,6 хувь, охидын 24.2 хувь нуруу нугалмайн хэв гажсан, Ч.Цолмонгийн судалгаагаар 8-17 насны охидын дунд нуруу, нугалмайн гажиг 5,8 хувь, хөвгүүдийн дунд 18,2 хувь байгааг тус тус тогтоосон байна. Хүүхдийн биеийн галбирын өөрчлөлтийг Архангай, Өвөрхангай, Булган, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Өмнөговь, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын 14178 хүүхдийг хамруулан судалж аргачлалын дагуу үнэлгээ өгөхөд судалгаанд хамрагдсан насны хүүхдийн 83.7 хувь нь хэвийн, 14.64 хувь нь бага зэргийг өөрчлөлттэй, 1.63 хувь нь мэдэгдэхүйц өөрчлөлттэй байна. Е.И.Варенич нарын олон судлаач хүүхдийн нуруу, нугалмай гажих нь сургуулийн өмнөх насанд эхэлж байгааг ажигласан байíа. Тухайлбал 7 настайд хөвгүүдийн 19,4 хувь , охидын 74 хувь нуруу, нугалмайн хэв гажсан байсныг тэмдэглэжээ. Хүүхдийн бие галбирын өөрчлөлтийг Улаанбаатар хотод судалсан дүнгээс үзэхэд судалгаанд хамрагдсан сургуулийн 704 хуүхдийн 526 буюу 74,7 хувь нь , цэцэрлэгийн 284 хүүхдийн 172 буюу 60.6 хувь нь тус тус бие галбир, тулгуур эрхтний өөрчлөлттэй байна. (Хүснэгт №3)

Сургуулийн ба сургуулийн өмнөх насны хүүхдийн биеийн галбирын өөрчлөлтийг харьцуулахад сургуулийн хүүхдийн биеийн галбирын гаж өөрчлөлтөөр цэцэрлэгийн насны хүүхдээс 14.1 хувиар (t>2) илүү байна. Хүүхдийн биеийн галбирын өөрчлөлтийг судалсан үзүүлэлт бүрээр сургуулийн болон сургуулийн өмнөх насны хүүхдийг харьцуулахад 4 дүгээр хүснэгтийн 5,6,7 дугаар үзүүлэлтээр цэцэрлэгийн насны хүүхдүүд сурагчдаас илүү (t>2), сурагчид цэцэрлэгийн насны хүүхдээс 3,4 дүгээр үзүүлэлтээр илүү (t>2) байна.

ДҮГНЭЛТ

  1. Монгол хуүхдийн (сургуулийн насны) нурууны өндөр, хүзүүний тахирын гүн, ууцны хотгорын гүний эмжээг урьдчилсан байдлаар тогтоов.
  2. Монгол хүүхдийн хүзүүний -тахирын гүн нь бүх насанд ууцны хотгорын гүнээс илүү хүүхдүүд бөгтөрдүү байна,

3. Алтайн уулархаг, Хангайн мужийн хүүхдүүд нурууны өндөр, хүзүүний тахир, ууцны хотгорын гүний хэмжээнүүд ялимгүй ялгаатай боловч үнэн магадтай биш байна.

4. Биеийн галбирын өөрчлөлтийг судлахад нийт хүүõдийн 88,7 хувь нь хэвийн, 14.64 хувь нь бага зэргийн, 1,63 хувь нь мэдэгдэхүйц өөрчлөлттэй байна.

5.Сургуулийн насны хүүхэд сургуулийн өмнөх насны хүүхдээс биеийн галбирын өөрчлөлтөөр илүү (t>2) байна.

Санал:

  1. Монгол хүүхдийн нурууны өндөр, хүзүүний тахирын гүн, ууцны хотгорын гүний хэмжээ, хэлбэрийг нарийвчлан судалж, тогтоох.
  2. Хүүхдийн биеийн галбир, нуруу нугалмайн хэлбэрийн гаж өөрчлөлийг түүнд нөлөөлж буй сөрөг хүчин зүйлүүдтэй холбон судалж, цаашид хүүхдийн биеийн галбирын гаж өөрчлөлтөөс сэргийлэх аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсронгуй болгох шаардлагатай байна.
  3. Хүүхдийн нурууны гаж өөрчлөлтөд нөлөөлөх сөрөг хүчин зүйлийн нэг болох ширээ, сандал ширээ хүүхдийн зориулалттай бүх төрлийн модон эдлэлийг батлагдсан стандарт, зааврын дагуу үйлдвэрлэх үйлдвэр байгуулах
  4. Хүүхдийн биеийн бялдрын өсөлт хөгжлийг орчин үеийн түвшинд судлах судалгааны арга барилд энэ мэргэжлээр ажиллаж буй эмч, мэргэжилтнүүдийг сургах, судалгаанд шаардлагатай багаж төхөөрөмжөөр хангах асуудлыг шийдвэрлэх.
  5. Хүүхдийн зөвлөх төв, гэмтэл согогийн эмнэлэгт хүүхэд өсвөр үеийн биеийн галбирын өөрчлөлтийг засах, эмчлэх, зөвлөлгөө өгөх мэргэжлийн эмчийг бэлтгэх ажилуулж, хөдөө, орон нутгийн эмч нарыг мэргэжлийн арга барилаар хангах асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Ном зүй

1. Белоусова А.З (1972) Руководство к практически занятиям по гигиене детей и подростков. М. х 25-32
2. Варенич Е.И. (1974) К осанке сельских детей полесья. Гигиена и санитария, М х 95-96
3. Руководтсво для врачей школ Под.Ред. Г.Н.Сердюковской. М. (1983). х 74-76
4. Савельев .О.Н (1978) Состояние обмена фосфора у подростков со сколиотической осанкой. Гигиена и санмтария, №6. х 49
5. Смоляр В.И. (1985) Гигиенические проблемы роста дет)й и подростков. Киев. “Эдоровье” х 92.
6. Цолмон. Ч, (1994) Состояние эдоровья школьников ряда редионов, Монглий с учетом факторов, его определяющих Автореферат дисс, на ссмскание уч.к.мн, х 6-7. 10-11,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1894
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК