Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Хөхтөний биеийн температурын асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ж.Шагж (Биологийн ухааны дэд эрдэмтэн

 

Хөхтөний ангийн 40 гаруй зүйлд хамаарах 300 гаруй амьтдын бүдүүн гэдэсний түүхэн ба хувийн хөгжлийг харьцуулан судалж түүний чухал үүргийн нэг нь дулаан үүсгэхэд оршино гэдгийг бид харуулсан.

Үүнд: түүхэн хөгжлийн харьцуулалтаар амьтдын биеийн температур их бол бүдүүн гэдэс бага, харин бүдүүн гэдэс нь их хөгжсөн бол биеийн ерөнхий температур бага, хувийн хөгжлийн харьцуулалтаар бодисын солилцоо эрчимтэй явагддаг залуу бага насанд биеийн температур их байдаг. Энэ үед бүдүүн гэдэс нь ажиллагаа ба бүтцийн хувьд бүрэн хөгжиж хараахан чадаагүй байдаг нь нас гүйцэхэд өөрчлөгдөн бодисын солилцооны эрчим, температур, бүдүүн гэдэсний хөгжилтэй уялдаа, буурдаг, хүний биеийн гадаргуугийн хамгийн их температур хөндлөн хүрээ гэдэсний чигт хүйснээс 2,5 см дээгүүр байдаг, бүдүүн гэдэс хэвлийн хөндийд хүрээ маягаар байрлан гол эрхтнүүдэд хүрэлцэж байдаг. (Шагж 1969, 1970) хөхтөний ангийн төлөөлөгчдийн бүдүүн гэдэсний халуун биеийн дундаж температураас даруй 0,8-4°С илүү байдаг (Шагж 1973) хөхтөний ойролцоо зүйлүүдийн бүдүүн гэдэс нь экватораас туйл руу ойртох тутам уртсаж тэдгээрийн географийн тархалтыг нөхцөлдүүлэгч чухал хүчин зүйл болдог (Шагж, 1973), ялгадас гаргагдах механизмд, терморецептор шийдвэрлэх үүрэгтэй (Шагж 1974) болохыг тус тус харуулсан.

Хүн ба амьтдын биед асар их дулааныг хялбар аргаар буй болгодог, хэмжээгээр том эрхтэн байдгийг олж илрүүлсэн явдал биологи, анагаах ухааны онол практикт ямар холбогдолтой болохыг авч үзэхэд хүргэх нь зүйн хэрэг юм. Амьдралын үндэс нь бодисын солилцоо бөгөөд түүний идэвх эрчим нь ямагт температураас хамаардаг болох нь зргэлзээгүй нотлогдсон.

Бүлээн цустны янз бүрийн зүйлд хамаарах олон амьтдын биеийн гүний халууныг хэмжиж үзсэн тоймоос үзвэл 36°(заан)-43°(шувуу) хооронд хэлбэлзэж байна. Биеийн гүн хэсэг тархи, зүрх болон хэвлийн хөндийн зрхтнүүдийн халуун яг ижил биш байна. Жишээлбэл элэгний халуун шулуун гэдэснийхээс 3° орчим илүү байна. Бүлээн цуст амьтдын биеийн гүн дэх халуун (жишээлбэл: шулуун гэдэсний төгсгөлийн хэсэг гэдэс дотор, элэг, тархи) маш бага хэлбэлзэлтэй байхаар зохицуулагддаг. Хүний хувьд бол энэ хэлбэлзэл нь 36,4-37,5°-ын хооронд байна.

(Бартон, Эдхолм, 1957) Дюбуа (1895) хүний бие ба түүний хэсгүүдийн халууныг хэмжин тэдгээр нь ойролцоо бөгөөд тогтмол хэмжээнд байдаг. Энэ нь маш нарийн зохицуулагддаг халуунтай, биеийн «гол» байдаг тухай бүдүүвч ойлголтыг баталж буйг харууллаа. Энэ «гол» арай бага халуунтай хязгаарын эдүүдийн «бүрхүүлээр» хучигдсан байдаг бөгөөд үүний халуун нь орчны температур болон физиологийн хүчин зүйлүүдээс хамаарна. Чухамдаа «гол» тогтмол халуунтай байгаа нь «бүрхүүлийн» халууныг зохицуулагч урвалуудын үр дүн мөн гэж бичжээ.

Энэ бүхнээс үзэхэд бүдүүн гэдэсний илүү их халуунтай байдаг явдал судлагчдын анхаарлыг татахгүй өнгөрсөөр иржээ.

Судалгааны арга зүй. Бид хөхтөний ангийн төлөөлөгчдийн бүдүүн гэдэсний янз бүрийн хэсгийн дулааныг физиологийн нөхцөлд хэмжих зорилгодоо олон төрлийн   хэмжигч   бүхий   цахилгаан термометр 60%-ийг хэрэглэлээ. Ходоодны халууныг хэмжигч термометр нь бидний ажилд илүү тохирсон юм.

Судалгаанд амьтдыг сонгон авахдаа янз бүрийн тэжээлтэй, өөр өөр хэлбэрийн ялгадас гаргадаг амьтдыг оролцуулахыг эрмэлзлээ. Ижил насны амьтдын бүдүүн гэдэсний янз бүрийн хэсгийн халууныг нэг термометрээр хэмжихэд халуун нь төдийлөн их хэлбэлзэлгүй байна. Энэ нь хоол тэжээл, амьдралын ижил нөхцөлтэй нэг айл, аж ахуйгаас цөөн тооны амьтдыг сонгон авсантай холбоотой юм.

Хүснэгтээс үзвэл: залуу амьтдын шулуун гэдэсний температур (ердийн хөгжилтийн цэгт) нас гүйцсэн амьтдынхаас их бөгөөд түүнээс дээш орших цэгүүдийнхээс ялгарахгүй байна. Энэ нь дан эхийн сүүгээр тэжээгдэж байх үед бактерийн эсэлдэлт явагдахаар чанар чансаатай үлдэгдэл бүдүүн гэдсэнд байдаггүй ба бүдүүн гэдэс нь ажиллагаа болон хэмжээгээрээ гүйцсэн амьтдыхтай адил болж чадаагүй байдгаар тайлбарлагдана.

Үүнээс үндэслэн залуу амьтдын давуу халуун нь нас гүйцсэн амьтад бүдүүн гэдэснээсээ авдаг дулааныг орлодог гэсэн дүгнэлт хийж болох юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1227
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК