Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Гипоталамусын зарим бөөмийг цочрооход туулайн миокардад үүсэх гистологи бүтцийн өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

В.Е.Трипилец   Г.Дашзэвэг

 
Абстракт

В   настоящей работе авторы поставили цель изучить динамику изменений со-мато-вегетативных реакций организма и метаболические особенности морфологических изменений миокарда в ответ на экспериментально вызаваныый эмоциональный стресс.

Объектом исследования служили кролики весом 2,5—3,5 кг.

Эмоциоыальный стресс. вызызали раздражением эмоциогенных центров вентр-медиального  и  паравентрикулярного  ядер гипоталамуса.

Было установлено, что непрерывыое многочасовое электрическое раздражения стрицательных эмоциогенных центров гипоталамуса, в сочетании с иммобилизацией вызывает характерное стрессорное состояные, выявляющееся в специфической динамике сомато-вегетативных компонентов.

Морфологические изменения сердечной мышцы выражаются в виде распада ми-
тохондрий, фрагментации и разобщения волокон миокарда, разрушения вставоч-
ных дисков, расширения межклеточных пространств и увеличения липопротеидных
включений. При непрерывной многочасовой стимуляции гипоталамуса, эмоциональ-
ное возбуждение ведет к условиям, способствующим формированию-некрозогенного
дефицита АТФ в сердечной мышце.

Эд эрхтнүүдийн урвалж чанарт мэдрэлийн тогтолцоо нөлөөлөх асуудал дээр үеэс судлагчдын анхаарлын төвд байв. Энэ чиглэлээр явуулсан морфологийн судалгаа өнгөрсөн зууны дунд үеэс их өргөжсөн юм. Үүний зэрэгцээ, элдэв эд, эрхтний тэжээлийн хямрал, (дистрофи) гэмтэл үүсэх механизмд харааны төвгөрийн доод үүслүүд оролцох нь эргэлзээгүй гэсэн туршин шинжлэлийн ба клиникийн ажиглалтууд цөөнгүй байна. Эдгээр ажиглалтаас үзвэл: харааны төвгөрийн орчим үүссэн эмгэг үзэгдлүүд, арьс, уушиг, зүрх-судас, ходоод-гэдэс, бэлгийн эрхтэн дахь тэжээлийн хямралтай хавсран явагдаж болдог ажээ, (Н. Н. Бурденко, Б. Н. Могильницкий 1929, Кушинг 1962, A. В. Тонких, 1965 P. П, Угрюмова, 1967,   болон бусад). Дотор эрхтнүүдийн үйл ажиллагааны хямрал үүсэх эмгэг зүйн онц чухал хүчин зүйл нь бие махбодын мэдрэл-шингэний процессыг зохицуулагч завсрын тархины үйл ажиллагааны өөрчлөлтүүд юм.

Завсар тархи нь их тархины гадар, торлог байгууламж  лимфийн тогтолцоо, мөн дотоод шүүрлийн булчирхайнуудтай нягт холбоотой билээ.

Мэдрэл-шингэний процессын зохицуулгад их бие, сэтгэл хөдлөлийн гаралтай нөлөөллийг өвөрмөц хэлбэрээр «өөрчлөн хувьсгагч» гипоталамус онцгой үүрэг гүйцэтгэнэ. (XI. К. Анохин 1964, 1965, Гельгорн, Луффборроу, 1965, К.В. Судаков, 1971 болон бусад)

Гипоталамус ба зүрх-судасны тогтолцооны үйл ажиллагааны хоорондох хамаарлыг орчин үед нэлээд хангалттай судалсан боловч (Е. В. Коп-лик, 1972, Г. Дашзэвэг, 1973, 1974) миокардын гэмтэл үүсэхэд гипоталамус хэрхэн нөлөөлөлтэйг судалсан судалгаа ховор юм.

Зориуд үүсгэсэн сэтгэл хөдлөлийн стресс урвалын үед миокардад гарах морфологийн өөрчлөлтүүдийн бодисын солилцооны нэг онцлогийг судлахад бидний судалгааны зорилго чиглэгдэв. Ерийн гэрлийн ба электрон микроскопын шинжилгээ хийхийн тул баруун, зүүн ховдлын булчинлаг давхраас хэрчмийг авч Лиллийн холимог уусмалд хийж бэхжүүллээ.

Гипоталамусын өвөр дотор талын ба ховдол орчмын бөөмүүддэх сэтгэл хөдлөлийн төвүүдийг Москвагийн Анагаах ухааны 1-р дээд сургуулийн эрүүл физиологийн тэнхимийн боловсруулсан аргаар (К. В. Су-даков, 1971, Е. В. Коплик 1972, Г. Дашзэвэг/ 1973, 1974) цочроосны дүнд сэтгэл-хөдлөлийн стресс урвалыг үүсгэсэн юм.

Туршлагын явцад сэтгэл-хөдлөлийн стрессийн элдэв шатан дахь артерийн даралт, зүрхний цохилтын хэм, давтамж, электрокардиограмма, амьсгал, булчингийн тонусын өөрчлөлтийн динамикийг судалсан билээ.

Ерийн гэрлийн микроскоп ба электрон микроскопын судалгаагаар гипоталамусын өвөр дотор талын бөөм, мөн ховдол орчмын бөөмийг нь цочроосон туулайн миокардад цочруулын үйлчлэх хугацаанаас хамааран зарчмын хувьд бараг ижилхэн өөрчлөлтүүд гардаг нь илрэв.

Бидний явуулсан туршилтын нөхцөлд миокардад илрэх өөрчлөлтүүдийг гурван зэрэглэлээр ялган ангилж болохоор байлаа.

Өөрчлөлтийн нэгдүгээр зэрэглэл нь гипоталамус дахь сэтгэл хөдлөлийн төвийг тасралтгүй цочруулж эхэлснээс хойших 30-60 минутад илрэн гарсан бөгөөд энэ үед ерийн гэрлийн микроскопод эозиноор дитоплазмын будагдах чанар, суларч, гликогены өтгөрөл багассан нь харагдаж байв.

Электрон микроскопын шинжилгээнд миюхондрууд хөөж томорсны зэрэгцээ матрикс цайрч өнгө нь алдагдсан ба таславч (крист)-ийн зарим тасарч эвдэрсэн байлаа. Үүний зэрэгцээ харьцангуй бараг гэмтээгүй митохондри 2,5:1 харьцаатайгаар тохиолдож байна.

Энэ нь хяналтын амьтдын митохондриудын гетерогек бүтцээс барагцаалбал 5 дахин давуу тохиолдов. Өөрөөр хэлбэл, митохондрийн өөрчлөлтийн зэрэгцээ ямарч өөрчлөлтгүй митохондри бас ажиглагдсан юм.

Ийм байдал тохиолдож болдгийг Ю.И.Афанасьев, В.Л.Горячкина хоёр бичсэн байдаг. Бидний туршлаганд булчингийн эсийн цитоплазмын хаван бөөмийн ойрхи бүсэд илүү тод илэрч байв.

Хялгасан судаснуудын эндотелийн эсүүдийн зарим хөөж томорсон ба тэдгээрийн циптоплазмын дотор, мөн эсийн бүрхүүл дээр олон тооны  хийн цэврүүнүүд байрлаж байлаа.

Физиологийн хувьд энэ үед артерийн даралт анхныхаа төвшингөөс мөнгөн усны баганы 20-30 мм-ээр нэмэгдэж, зүрхний агшилтын тоо олшров. (1 мин-д 30-60 дохилтоор) Амьсгалын тоо хзвийн байдлаасаа 2-2,5 дахин ихэсч электрокардиограммын Т шүдний хэлбэлзэл нэмэгдэн, шүд гүнзгийрч Р-, Т-Р шүднүүдийн хоорондох зай богиноссон байлаа. Булчингийн тонус эрс нэмэгдэв.

Гипоталамус дахь сэтгэл хөдлөлийн төвийг цочрооход үүссэн 2-р зэрэглэлийн өөрчлөлт тасралтгүй цочруулж эхэлснээс хойших 1-3 цагийн хугацаанд илэрч гарсан бөгөөд энэ үед гэрлийн микроскопын шинжилгээгээр булчингийн эсүүдийн цитоплазмын хаван үүсч эозонофилүүдийн тоо тодорхой хэсэг голомтонд цөөрч, булчингийн синцитүүдийн үелсэн өөрчлөлт үүссэн байв. Зүрхний булчингийн эсийн бөөмийн хүрээ тод биш бол хроматин жигд бус хуваарилагдсан байлаа. Хроматин зонхилж эсийн бүрхүүл дор хуралджээ.

Электрон микроскопонд миофиламентуудын хүрээ тод бус, саркоплазмын торлог эсүүд (ретикулум) өргөссөн байна.

Ихэнх миофибрилл агшилтын байдалтай байв. Липопротеицидын мөхлөгүүд лизосомын хэмжээ ихэссэн байна. Митохондрид гүнзгий улам ихсэх хандлага бүхий өөрчлөлтүүд илэрч, митохондрийн алаг цоог өөрчлөлт илүү хурц илрэв. Үйл ажиллагааны хувьд энэ 2 дахь шатанд артерийн даралт анхны төвшинд ойртох хэмжээнд хүртэл үе үе буурч байсан боловч артерийн даралтын төвшин хэвийн хэмжээнээс өндөр хэвээр хадгалагдаж, зүрхний цохилтын ба амьсгалын тоо олшир-сон хэвээр үлдлээ.

Гипоталамусын тасралтгүй цочролын 3-4 дахь цагаас эхлэн эсийн хоосовчинд мөхлөг үүсч дегенераци явагдсаны шинж тэмдэг тод ажиглагдах 3-р зэрэглэлийн өөрчлөлтүүд илэрсэн юм.

Электрон микроскопонд митохондри задарсан, миофибриллүүд гэмтсэн, тэдгээрийн үелсэн өөрчлөлт гарсан, миофиламентүүд ууссан, завсрын диекүүд эвдэрсэн, эсийн завсрах зай өргөсөн өөрчлөлтүүд харагдаж байлаа. Бөөмийн ойрхи бүсэд эсийн туслах эрхтнүүд алга болж, миэлинтэй төстэй бүтцүүд бий болсон байв. Физиологийн талаас энэ үед артерийн даралт өндөр хэмжээнд тогтворжин (анхны тевшнөөсөө мөнгөн усны баганы 30-10 мм-ээр ихсэв), тахикарди (зүрхний цохилт 1 минутанд 25-5 цохилтоор олширсон) ажиглагдаж, туршлагын амьтны амьсгалын хэм алдагдан түгшүүртэй боллоо. ЭКГ-ын шүдний өндөр нэмэгдэж, Т шүд зарим тохиолдолд өндөр, нөгөө тохиолдолд намхан болж зэлжийн бус агшилт, зүрхний агшилтын хэм алдагдал ажиглагдав. Зарим амьтан энэ шатанд зүрхний үйл ажил-лагааны цочмог сулралын улмаас үхсэн юм.

Энэ бүх ажиглалт нь гипоталамус дахь сэтгэл хөдлөлийн төвийг тасралтгүй удаанаар цочроох үед зүрхний булчинд ихэсч гүнзгийрэх хандлага бүхий ишеми үүсдэгийг харуулж байна.

Гипоталамус дахь эвгүй сэтгэл-хөдлөлийн төвүүдийг олон цагаар тасралтгүй цочроох үед сэтгэл-хөдлөлийн сэрэл нь зүрхний булчинд гурван фосфорт аденозины хүчлийн дутагдал үүсгэж улмаар зүрхний булчинд үхжил бий болох нөхцөлийг бүрэлдүүлдгийг бидний туршин шинжлэл харуулав.

Гурван фосфорт аденозины дутагдал зүрхний булчинд туршилтаар зориуд үүсгэсэн үхжилийн янз бүрийн хэлбэрийн үед ажиглагддагийг Струков (1959) Л.А.Цейтлин (1962), К.С.Митин (1967), К.Воллен-берге, Краузе хоёр (1969), бусад олон судлагч нотолжээ. Гурван фосфорт аденозины дутагдал юуны өмнө цочролын эхний үед дэх митохондрийн идэвхжил, дараагийн үеүүд дахь задралын улмаас үүсдэг ажээ.

(Ю.С.Чечулын 1969, Д.С.Саркисов, 1967 болон бусад) Митохондри задрахын хамт миофибриллүүд контрактурын байдалд орж, гурван фосфорт аденозины хүчлийн үйлчлэл зогссон улмаар эсийн бүтэцийн зохицол алдагдаж ирнэ) 3.И.Веденеева, 1960, А.Л.Мясников хамтран ажиллагчтайгаа, 1963, Г.Селье, 1967, Ю.Г.Целлариус, 1971 болон бусад) Өөрөөр хэлбэл эцсийн дүнд зүрхний булчингийн үхжил үүсэхэд хүргэдэг байна. Сэтгэл-хөдлөлийн стресс урвалын үед зүрхний булчин дахь гурван фосфорт аденозины хүчлийн хэмжээ багадаж дутагдахад хүргэх нэг нөхцөл нь зүрхний титмийн судасны цусны урсгал ба хүчил төрөгчийн зөөвөрлөлт зүрхний агшилтын хүчний цочмог өсөлтөөс хоцрох явдал юм. Ийм байдал ЭКГ ба зүрхний агшилтын давтамжийн өөрчлөлтөөр тодорхой илэрдэг. Үүний хамт зарцуулагдсан гурван фосфорт аденозины хүчлийн хэмжээг митохондрийн дотор исэлдэлтийн замаар явагдаж байгаа фосфоржих процесс нөхөж чадахгүй байгаагаас бас шалтгаалж болно.

Бидний туршин шинжлэлд тархины багана хэсгийн адреналинд мэдрэг үүслүүд идэвхжсэнээс симпатик мэдрэлийн системийг сэрэлд оруулж, улмаар агшилтын энергиэр хангагдахгүй байх нь миокардын гиперфункци үүсгэгч хүчин зүйлүүдийн нэг болсон юм. (В.Рааб 1957, 2-134, В.Баррера болон бусад 1966, А.Волленберг, Е.Краузе, 1969 болон бусад). Өөр нэг нөхцөл нь митохондри дээр катехоламины үзүүлдэг задлах үйлчлэл болно. Митохондри дахь исэлдэлтийн үед гурван фосфорт аденозины хүчлийн ресинтез хүчлийн ресинтез ихсэхгүйгээс гадна хүчилтөрөгчийн хэрэгцээ ч нэмэгдэхгүй (болон бусад 1968, Уайт, 1970, Левин Фогель, 1965) Ийм байдал бие махбодид сэтгэлийн эвгүй хөдөлгөөний үед тохиолдох ба энэ үед катехоламин ихээр үүснэ. (Геррер болон бусад 1965, М. Д. Сперанский, 1967, А. Д. Яновский 1967) дурдсан өөрчлөлтүүд бидний туршин шинжлэлд ч ажиглагдсан. Ийнхүү, гипоталамус дахь сэтгэл хөдлөл үүсгэх төвүүдийн сэрлийн үеийн миокардын бүтэц үйл ажиллагааны шинжилгээнүүд зүрхний бодисын солилцоо, бүтэц, үйл ажиллагаа нь гипоталамусын дээр дурдсан төвүүдийн байдлаас хамаардгийг харуулав. Эдгээр төвийг тасралтгүй цочроох нь эцсийн дүнд мио-кардын ишемийн шинж тэмдэг бүхий зүрхний цочмог дутагдал бүрэлдхэд хүргэнэ.

ДҮГНЭЛТ

  1. Гипоталамус дахь эвгүй сэтгэл-хөдлөлийн сэрэл үүсгэгч төвүүдийг удаан хугацаагаар цочроох нь сэтгэл-хөдлөлийн стресс урвал үүсэх нейрофизиологийн механизмыг задлан шинжлэх туршин шинжлэлийн тохиромжтой загвар болохыг бидний туршилт харуулав.
  2. Гипоталамусын гаралтай сэтгэл-хөдлөлийн стресс урвалын үед зүрхний миокардад физиологи, морфологийн өвөрмөц өөрчлөлтүүд илэрч байна. Зүрхний миокардад дэс дараалан гүнзгийрэх хандлага бүхий ишеми үүсэв.

Гипоталамус дахь эвгүй сэтгэл-хөдлөлийн төвүүдийг олон цагаар тасралтгүй цочроох үед үүссэн сэтгэл-хөдлөлийн сэрэл нь зүрхний булчинд гурван фосфорт аденозины хүчлийн дутагдал үүсгэж улмаар зүрхний булчинд үхжил бий болох нөхцөлийг бүрэлдүүлдэг байна.

Ном зүй

1.Анохин П.К.В кн. «Большая медицинская энциклопедия» М.1964, 35
2.Дашзэвэг Г. «Динамика сомато-вегетативных изменении при эмоциональном стрессе гипоталамического происхождения». Анагаах ухааны дэд эрдэмтний нэг сэдэвт зохиолын хураангуй М. 1974.
3.Коплик Е. В. «Участие лимбико-р етикулярных образований мозга в меха-низме артериальной гипертензии гипоталамического происхождения» Анагаах ухааны дэд эрдэмтний нэг сэдэвт зохиолын хураангуй. М 1974.
4.Расулов М. М. Взаимодействие прессорных гипоталамических и депрессор-кых влияний аортального нерва на уровне сосудодвигательного центра продолгова-того мозга. Анагаах ухааны дэд эрдэмтний нэг сэдэвт зохиолын хураангуй. М. 1972.
5.К. С. Митин «Электронно-микроскопический анализ изменений сердда прм инфаркте» М. 1974.
6.Саркисов Д. С. «Гипертрофия миокарда» В кн: проблемы атеро склероза и
сердочно-сосудистой патологии М. 1967
7.Струков А. И. «Вопросы морфологии и патогенеза миокарда» М. 1959,
8.Струков А. И. Митин К. С. «Новые данные о субмикроскопической морфо-логии инфаркта миокарда» Вестник АМНСССР 1968. 2. 3
9.Суданов К. В. В кн: «Эмоциональный стресс и артериальная гипертония». М. 1973.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 813
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК