Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Сүүн шүдний үүсгэвэрийн хөхлөгийн хөгжлийн хөдлөл зүй
( Судалгааны өгүүлэл )

Б. Отгонбаяр, Сэ.Сүхбаатар, Н.Пүрэвжав

 

Бид шүдний хөгжлийн талаарх хэвлэлийн материалтай танилцах явцад шүдний хөгжлийн үр хөврөлийн үе нь нэлээд амжилттай судлагдсан боловч (Л.И.Фалин,1963., Dorothy  Permar, 1972., Дэлхийн Хеврел судлалын томоохон тулгуур бичгүүд г.м) ургийн хегжлийн сарууд дахь шүдний хөгжлийн хөдлөл зүйн онцлогийг тодорхойлсон томоохон бүтээлүүд ховор ажээ. И.С.Кудрин (1954), А.И.Варшавский, В.Н.Левин (1983), В.П.Неспрядько (1996) болон В.В.Гемонов (1999) нар шүдний эрдэсжилт хийгээд бусад талуудыг сонгож судалсан байна.

Харин В.М.Щукаева (1972) шүдний хөхлөгийн судасжилтыг бүх шүдний болоод ургийн саруудаар судалж том бүтээл хийсэн байхын зэрэгцээ шүдний бүтцийн талаас нь бага зэрэг авч үзсэн юм. Бид судалгаандаа шүдний үүсгэвэрийн хөгжлийн динамикийг судлах зорилттавин хүний ургийн шүдний үүсгэвэрийн бүтцийг сар бүрээр нь үзэж шүд-эрүүний үеллийн хүрээнд нэгтгэн судаллаа.

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга. Судалгаанд 3-9 сартай 71 ургийг хамруулав. Шүдний үүсгэвэрийн бичил бүтцийгсудлахын тулд гематоксилин-эозиноор будах аргаар бичил бэлдмэлүүдийг бэлдэв. Үүний тулд ургийн толгойноос эрүү ясыг салган авч 12% формалины уусмалд 2 долоо хоног бэхжүүлсний дараа 5% азотын хүчлийн уусмалд зөөлрүүлэв. Зөөлөрсөн эрүүний голоос 10 мм урттайгаар хэсэгчлэн авч 2% формалины саармагуусмалд саармагжуулна. Өдөр бүр уусмалаа солих ба гөматоксилинд нил ягаан өнгө өгтөл байлгана.Үүний дараа урсгал усанд 24 цаг байлгаад 60° спиртын уусмалд 1 хоног, 70°,80°,90°,96° спиртын уусмалуудад тус бүр 2 цаг, 100°спиртын уусмалд 1 хоног байлгав. Дараа нь тунгалагжуулах дамжлагаар дамжуулна.

Ингэхдээ спирт-ксилолд 2,5 цаг, ксилолд 1,5 цаг, карбоксилолд 2 цаг байлгана. Эрүүний хэсгүүдээсээ блок бэлдэхийн тулд парафины 1,Н дамжпагад тус бүр 1,5 цаг байлгаад лааны тосыг нэвчүүлэн царцаана. Бэлдсэн блокоо ТИП-1400 микротомоор 7 мкм зузаантай зүсч гематоксилин-эозиноор будаж МББ-1 микроскопоор 4x10, 10x10 өсгөлтөөр харж судлав. Судалгааны үр дүн, хэлцэмж. Бид сүүн шүдний үүсгэвэрийн бүтцийн үндсэн хэсгүүдийн хөгжлийн сар бүрд гарах динамик өөрчлөлтийг эрүүний үүсгэвэрийг түүнд байрлах шүдний үүсгэвэр оройгоосоо суурь тийш дагуу эгц голоороо бүтэн зүсэгдсэн зүслэгийн бичил бэлдмэл дээр окуляромикрометрийн тусламжтайгаар хийж гүйцэтгэсэн юм (Зураг 1).

Зураг 1. 7 сартай ургийн шүдний үүсгэвэр 1. паалан 2. тугалмай 3. шүдний хөхлөгийн паалангийн эрхтний хэсэг 4. шүдний хөхлөгийн суурийн хэсэг 5. эрүү ясны үүсгэвэр 6. паалан - тугалмайн холбоо

Будаг гематоксилин-эозин, өсгөлт: об.4, ок.6. Хэмжилтийг бидэнд хамгийн их олдоцтой байсан 4-8 сартай ургаас авсан бэлдмэл дээр голчлон хийж боловсрууллаа (Хүснэгт 1). Хэмжилт хийсэн дүнгээс харахад паалангийн зузаан 4 сартай урагт 24,19±2,23 мкм, 6 сартай урагт 57,63±2,13 мкм, 8 сартай урагт 115,25±3,22 мкм болсон байв. Тугалмайн зузаан 4-5 сартайд харьцангуй багаар өсч 5 сараас эхлэн эрчимтэй өсчээ. Дээрх хоёр бүтэц ургийн хөгжпийн сар бүр ямар нэг хэмжээгээр зузаарч иржээ. Дээрх хоёр тохиолдолд ургийн хөгжлийн 5-6 сарууд хөгжлийн хувьд шийдвэрлэх үе болох нь тодорхой байна. Шүдний үүсгэвэр болон ургийн хөгжлийн үеийн шүдний хөхлөг нь шүдний гистогенезийн нэг чухал хэсэг болохын зэрэгцээ мезенхим (залуу холбогч эд, завсрын эд) гаралтай зохион байгуулалт бөгөөд ургийн хөгжпийн 7-9 саруудад төв хэсэгтээ хөвсгөр холбогч эдийн зохион байгуулалттай болж байна. Ургийн хөгжлийн үеийн шүдний хөхлөгийн бүтцийг судлаачид эдийн хувьд нь судалсан боловч хөхлөгийг шүдний цөгцний (доторх) хэсэг, түүний (гаднах) суурь хэсэг гэж хоёр хэсэгт хувааж ангилаагүй явж иржээ (В.М.Щукаева,1972., А.И.Варшавский, В.Н.Левин,1983., мөн бусад тулгуур бичгүүд).

Хүснэгт 1. Хүний ургийн хөгжлийн үе дэх шүдний үүсгэвэрийн бүтцийн хөдлөл зүй (Дундаж- М,  М ± т  - Дундажийн алдаа, d  - Сигма, d ± т - Сигмагийн алдаа)

Хөхлөгийн цөгцний хэсгийг паалан ба тугалмай хучиж хөхлөгийн суурь хэсэгтэй нийлэх заагаар паалан, тугалмай нь нимгэрэн эргэж бэлхүүс үүсч буй нь хойшдын шүдний хүзүү болох юм (Зураг 1). Хөхлөгийн цөгцний хэсэг нь паалан болон шүдний цөгцний хэсгийн тугалмайг үүсгэж, цөгцний гаднах буюу суурийн хэсэг нь өмнөх хэсгийнхээ нөөц болохын сацуу гадна давхаргын фибробластууд энэ хэсгийн сууриас гадагшлан дээшилж шүдний уутны дотор давхаргыг үүсгэн шүдний үүсгэвэрийн оройд битүүрч байгаа нь сүүн шүд ургах үеийн сурвалжийн ясжмаг эдийн давхаргыг үүсгэх ач холбогдолтой юм. Шүдний уутанцрын гадна давхарга түүшийн хонхорхойн ханыг үүсгэгч мезенхим гаралтай холбогч эдийн бүтэц бөгөөд шүдний холбоосын суурийг тавьж өгдөг нь тодорхой болж байна. Бид энэ талаар И.С.Кудрин (1954), Л.И.Фалин (1963), В.А.Соловьев (1972) болон В.Л.Неспрядько (1986) нарын судалгааны үр дүнтэй санал нэгдэж байна. Иймд шүдний хөхлөгийн суурь хэсэг нь органогенез, судасжил-шимийн (васкуляризационно - трофический) болон ирээдүйн шүдний нөөц бүтэц (депо)-ийн үүрэгтэйн зэрэгцээ хөхлөгийн нэгдүгээр хэсгийн өндөр ургийн хөгжлийн сар ахих тутамд ихэсч, хоёрдугаар хэсгийн өндөр мөн тийм хэмжээгээр намсаж буй зүй тогтол ажиглагдав. Бид энэхүү судалгааныхаа эцэст дараах дүгнэлтэнд хүрлээ:
- Ургийн хөгжлийн үе дэх шүдний үүсгэвэрийн бүтцийн хөдлөл зүй нь шүдний хөхлөгийн болон уутанцрын судасжилтын хөгжилтэй нягт холбоотой байна.
- Ургийн хөгжлийн сар шүдний үүсгэвэрийн паалангийн болон тугалмайн зузаан огцом өсч эхэлж байгаа нь энэ үеэс эхлэь мелогенез болон дентиногенез эрчимжиж байгааг харуулж байна.
- Ургийн хөгжлийн саруудад шүдний үүсгэвэрцйн хөхлөг нь цөгцний ба цөгцний гаднах буюу суурийн гэсэн хоёр хэсгээс тогтоно. Ургийн хөгжлийн явцад хөхлөгийн энэ хоёр хэсгийн цөгцний хэсгийн хэмжээ улам ихэсч, суурь хэсгийнх нь багасдаг зүй тогтолтой байна.

Ном зүй

1. Варшавский А.И., Левин В.Н. Функциональная анатомия кровеносных сосудов пульпы зубов белой крысы. Арх. анат. гист. и эмб. 1983, в.5, с.49-55.
2. Гемонов В.В. Вопросы морфогенеза зубов человека в процессе их эмбрионального развития.Стоматология 1999, в.1, с.12-15.
3. Кудрин И.С., и др. Тезисы докладов 13-й научн.сесс. Ленинградск.сан.гиг.мед.инс. Ленинград, 1954, с.
4. Неспрядько В.П.Морфологические и функциональные изменение зубного мещочка непрорезывавшихся зубов и их практическое значение. Стоматология, 1986, в.1, с. 9.
5. Соловьёв В.А.Морфогистохимическая характеристика ранних стадии эмбрионального развития молочных зубов человека. Стоматология, 1972, в.5, с.1-4.
6. Фалин В.М. Гистология и эмбриология полости рта и зубов. Москва, 1963, с. 36-52
7. Щукаева В.М. Органогенез молочных зубов нижней челюсти в связи с развитием их артериального кровоснабжения в период антенатального онтогенеза человека. Дисс. на соиск. уч. степ. канд. мед. наук. Смоленск, 1972, с.4-6, 56-69.
Dorothy Permar. Oral embryology and microscopic anatomy. Philadelphia, 1972, p. 68-73, 131-151.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Оюунбат


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1054
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК