Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Архаг гепатитын үед цусны ийлдсийн уургийн өөрчлөгдөх нь
( Судалгааны өгүүлэл )

С.Ямаахай (Анагаах ухааны хүрээлэн)

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Для разрешения вопроса диагностики хронического гепатита большое значение имеет определение белковых фракций сыворотки крови.

По данным литературы, у больных хроническим гепатитом чаще всего наблю-дается диспротейнемическое изменение белковых фракций в сыворотке крови. Об этом также свидетельствуют наши данные.

В частности в результате проведенных исследований было установлено сниже-ние количества альбуминов и увеличение Ү-глобулинов.

Надо отметить, что с активизацией процесса в печени усиливается нарушение содержания белков в сыворотке крови.

Халдварт гепатитээр өвчлөх явдал сүүлийн жилүүдэд их болсны улмаас элэг цөсний архаг өвчин элбэг тохиолддог болжээ. Энэ талаар нэг баримт дурдахад манай судалгаанд хамрагдсан элэг цөсний архаг өвчтэй 299 хүний  277 (75,92%) нь вируст гепатитаар өвчилсөн байлаа. Архаг гепатит гүнзгийрэн хүндрэхээс сэргийлэхийн тул онош, эмчилгээг сайжруулах, арга хэмжээг цаг алдалгүй авах явдал   чухал  юм. Энэ зорилтын үүднээс архаг гепатитын явц, эдгэрэлт, өвчний тавиланг үнэн зөв тодорхойлох шаардлага нэн тэргүүнд тавигдах нь зүй  ёсны хэрэг бөгөөд үүний тул  орчин  үед хэрэглэж байгаа сорицуудын клиникийн үнэ цэнийг үнэн зөв тодорхойлж аль соргог, цөөн сорилыг онош зүйд ашиглах боломжийг эрж хайх боллоо. Энэ бол анагаах ухаан түүний дотор элэг судлалд сонирхож байгаа гол асуудлын нэг юм. Цусны энгийн уураг, түүний бүрэлдхүүнийг судлах явдал элэгний өвчний үед их чухал байдаг. Элэг, цусны уургийн синтез болох гол эрхтэн учраас уургийн бүрэлдхүүн тэдгээрийн хэмжээ өөрчлөгдөх байдал уул эрхтний эм-гэгийг тодорхойлж өгнө. Иймээс  бид архаг гепатиттай өвчтөнийг судалгаанд авч цусны уургийн коллоид чанар болон хэмжээний өөрчлөлтийг ажиглалаа.

Гепатитын үед цусны уураг хэрхэн өөрчлөгддөг талаар хийсэн судалгаа шинжилгээний ажил цөөнгүй байдаг. Гэвч эрүүл хүний цусны уураг синтезлэгдэх болон цусанд байх хэмжээ хоол хүнс, газар нутаг, уур амьсгалын онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байх нь тодорхой билээ.

Монгол эрүүл хүний цусны уургийн нийт хэмжээ бусад улс орныхтой тохирох боловч уургийн зарим бүрэлдхүүний хэмжээ харилцан адилгүй байдаг нь судалгаанаас ажиглагдсаныг тэмдэглэх хэрэгтэй юм.

Хэвлэлийн тоймоос үзэхэд цусны уураг төлжихөд (регенераци) элэг гол үүрэг гүйцэтгэдэг нь олон тооны судалгаа шинжилгээгээр тодорхойлогдон нотлогдсон билээ.

Судлагчдын үзэж байгаагаар элэгний олон төрлийн эмгэгийн үед өвчний байдлаас шалтгаалан цусны уургийн хэмжээнд янз бүрийн өөрчлөлт гардаг байна.

Хурц гепатитын үед альбумин, глобулины харьцаанд гарсан өөрчлөлт өвчин архагшихад мөн ажиглагдсаар байдаг байна. Үүнийг А.Блюгер (1970) гепатитыг архагших хамгийн тодорхой шинж гэжээ.

Уургийн бүлгээс а2-глобулины хэмжээ ихсэх нь apxar гепатитээс гадна өөр ямар нэг үрэвсэлт процесс хүндэрсэний шинж болдог байна. И.Д.Мансурова (1967), гепатитын үед цусны уургийн альбумин багасахад элгэнд байх уураг нэгэн адил багасана гэж үзэж болохгүйг тэмдэглээд альбумин 40% хүртэл буурахад элгэнд байх түүний хэмжээ хэвийн байсныг дурджээ. Харин элгэнд байх уураг багасахад (48-44-т) цусны альбумины хэмжээ буурдаг нь цөөнгүй ажиглагдаж байжээ.

Архаг гепатитын идэвхтэй хэлбэрийн олонхи тохиолдолд альбумины хэмжээ 40%-оос доош байсан байна.

Бид архаг гепатиттай 165 өвчтөнийг ажиглалтанд авч электрофорезын аргаар цусны уургийг шинжлэв. Шинжилгээнд 15-аас дээш насны хүмүүс хамрагдсан юм. Цусны уургийн хэмжээ дунджаар 8,36±0,07 г% байсан ба зөвхөн 3 тохиолдолд 6,38 г%-гаас бага, 24 тохиолдолд 9,3-10,6 г% байна. Үүнээс үззхэд архаг гепатитыи үед цусны уургийн нийт хзмжзз хэвийи хэлбэл-зэлтэй байсан нь тодорхой байна.

Уургийн бүлгүүдээс альбумин дунджаар 48; 10-0,52% зөвхөн ганц тохиолдолд 32,46-45,30%, 83 хүнд 45,31±53,85-тус тус байсан бол 12 тохиолдолд хзвийн дээд хэмжээнд буюу 58,14-66.69% хооронд байлаа. Өөрөөр хэлбэл архаг гепатитын үед альбумины хзмжээ судалгаанд хамрагдсан 61,9 %- д эрүүл хүнийхээс бага байлаа.

аг-глобулик эрүүл хүний цусанд байх хэмжээнээс бага зэрэг ихсэж дунджаар 7,44+0,18%-д хүрч байв. Ихэнх тохиолдолд (101)-глобулин 7-11%, 6 тохиолдолд 11-13,3% тус тус ихэссэний зэрэгцээ 30 хүний цусанд а2-глобулин хэвийн доод хэмжээнээс багадсан буюу 5%-д хүрэхгүй байв.

а2-глобулины хэмжээ 4,2-17,07% хооронд хэлбэлзэж дунджаар 9,45% байв.   Ихэнх тохиолдолд (100) 8-11, 55%, 30-д 4,2-8,%, 25 тохиолдолд 11,55%-аас дээш байлаа. Үүнээс үзэхэд а2-глобулины хэмжээ apxar гепатитын үед ихээхэн хэлбэлзэлтэй болдог байна.

Архаг гепатиттай өвчтөний цусны ийдэлсний (3-глобулины дундач хэмжээ эрүүл хүнийхтэй адил (12,98%)  байх  боловч хэлбэлзэл нь үлэмж их байдаг байна. Тухайлбал 1,2% тохиолдолд 3,2-4,5 % байхад 5,45%-д 17,26% хүртэл ихэсжээ. Үүнээс үзэхэд р-глобулины хэмжээ архаг гепатитын үед ихээхэн өөрчлөгддөг нь тодорхой байна.

Ажиглалтанд хамрагдсан өвчтөний цусны у-глобулин 12-37%-ын хооронд хэлбэлзэж дунджаар 22,22% байв. Бүх тохиолдлын дийлэнх (90,9%) хувьд ү-глобулин 12-30% байлаа.

Эдгээр байдалд дүгнэлт хийвэл цусны уургийн бүлгүүдийн хэмжээний өөрчлөлт, уул өвчний явц хэлбэрээс шалтгаалж байна. Гепатитын идэвхтэй хэлбэрийн үед цусны альбумины хзмжээ идэвхгүй хэлбэрийнхээс арай илүү багасаж, глобулинаас у-бүлэг ихэсдэг болох нь ажиглагдав.

Ном зүй

А.Ф.Блюгер Вирусный гепатит и его исходы. Рига. 1970.
И.Д.Сансурова Обменные процессы при диффузных поражениях печени 1967
С.Ямаахай Анагаах ухааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний хурлын материал.
Н.Багаажав Улаанбаатар. 1972 он.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 787
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК