Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Тархины судасны тэмбүү өвчний эмнэл зүй, түүнийг бициллинээр эмчлэх
( Судалгааны өгүүлэл )

Д. Равдандорж

 
Абстракт

Первые симптомы сосудистой церебральной патологии у больных сифилисом жителей МНР выступают чаще всего в первые пять лет после.

Как показали тщательный опрос и объективный анамнез, подавляющее большинство наших больных нервным сифилисом никогда в прошлом не получали специфического лечения или лечились совершенно недостаточно. Расстройство мозгового кровообращения при сифилитическом поражении церебралвных сосудов (при раннем нейролюэсе) обычно наблюдается в бассейне средней мозговой артерии и только у единичных больних в областях мозга, снабженных   вертебробазиллярной системой.

При правильном систематическом  лечении сосудистой и менингеально-сосудистой форм церебрального сифилиса бициллином в сочетании с некоторыми средствами неспедифической терапии  (иодистые препараты, хлористый кальций, димедрол, витамины, биостимуляторы, сероводородные ванны и др) происходит санация крови и ликвора, исчезают характерные жалобы больных и объективные неврологические симптомы.

Совершенно не уступает терапии синдром Аргайл Робертсона.

Ардын хувьсгалын нэг чухал ололт нь эрүүлийг хамгаалах бүхэл бүтэн системийг бий болгосон явдал мөн.

Хуучин монголд тэмбүү, ялангуяа арьсны хэлбэр, их тархмал байсан бөгөөд мэдрэл, сэтгэл мэдрэлийн өвчний дотор мэдрэлийн тэмбүү зонхилох суурийг эзэлж байжээ.

Монголын ард түмэн, монгол ардын хуввсгалт нам, ардын засаг, агуу их Зөвлөлт Холбоот Улсын ах дүүгийн, сэтгэл харамгүй тусламжийн ачаар, өнгөний тухайлбал тэмбүү өвчнөөс урьдчилан сзргийлэх, түүнийг эмчлэх, цаашид бүрмөсөн устгахад том алхам хийж их амжилтыг олжээ.

Одоо үед манай оронд, мэдрэлийн тэмбүү өвчний дотор тархины судасны тзмбүү нэлээд хувийг эзлэж байгаа учраас уул өвчний эмнэл зүй, оношлолт, бициллин эмчилгээний үр дүнг тодотгохын тулд сүүлийн 6 жилийн (1965-1970) туршид тархины судасны тэмбүүтэй 100 өвчтөнд судалгаа хийсэн юм.

Тэмбүүгийн гаралтай тархины судасны өөрчлөлтийн талаар анх удаа 1874 онд Хейбнер тодорхой бичжээ. Олон судлагчид (А.Фурнве, В.М.Бехтерев, П.А.Преображенский, А.И.Геиманович, 3.Л. Лурье, Д.А.Марков) тэмбүү өвчний гаралтай мэдрэлийн, ялангуяа тархины судасны эмгэгт анатомын өөрчлөлт үзэгддэгийг цохон тэмдэглэсэн байдаг.

Мэдрэлийн эрт илрэх тэмбүү өвчний патогенезын асуудлыг судалсан И.Лебедев, В.И. Фелвдман, А.И.Бобови, М.П.Алексеева, К.И.Голшмид, М.М.Зархи, Р.И.Россольмо,  М.С. Маргулис, Р.Я.Малыкин, Г.В.Робустов зэрэг зрдэмтэд нь мэдрэлийн эрт илрэх тэмбүү өвчний үүсэл, явцад үндсэн нөлөөг үзүүлэх тэмбүү ярын халдвараас гадна биемах-бодын эсэргүүцлийг сулруулдаг тархины гэмтэл, архи, янз бүрийн халдварт өвчин, оюуны болон биеийн хөдөлмөрийн хэт ядаргаа гэх мэтийн нэмэлт нөлөөлөл их ач холбогдолтой болох тухай дүгнэлтийг хийжээ.

1964-1968 онд нэгдсэн I эмнэлгийн мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн 3085 өвчтний түүхийг судлан үзэхэд янз бүрийн хэлбэрийн, мэдрэлийн тэмбүү өвчтэй 531 өвчтөн байсан нь бүх хэвтэн эмчлүүлэгчдийн дотор 17,2%, мэдрэлийн органик өвчний дотор 22,4%-ийг эзэлж байлаа.

Мэдрэлийн тэмбүү өвчтэй 531 өвчтөний дотор тархины судас болон тархины бүрхүүл судасны тэмбүүтэй 145 өвчтөн байсан нь 27,3%-ийг эзэлж байна. 100 өвчтний 61 нь эрэгтэй, 39 нь эмэгтэй. Насны байдлаар нь авч үзэхэд 30-50 насны өвчтөн 78% болж байв.

Тархины судас, тархины бүрхүүл судасны тэмбүүтэй 100 өвчтөнөөс 67 нь урьд өмнө тэмбүү өвчнөөр өвдсөн тухайнхаа өгүүллэгийг өгсөн. Уул 67 өвчтнөөс 58-д нь дээрх хзлбэрийн тэмбүү өвчний шинж тэмдэг, тэмбүүгээр өвдсөнөөс хойш 5 жилийн дотор, гарсан нь бидний судалгаагаар илэрсэн учир тархины судасны тэмбүү өвчин бол мэдрэлийн эрт илрэх тэмбүүгийн нэг хэлбэр гэсэн A.Н.Алелеков Н.Оппенгейм, С.Груздев. Л.О.Даркшевич, М.П.Гундоров, М.Ноине, Г.М.Пхаладзе, A.Н.Цинцадзе зэрэг судлагчдын судалгаатай тохирч байгаа юм. Тэмбүү өвчний өвөрмөц эмчилгээ хийлгэсэн байдлаар нь 3 хэсэг болгон хуваасан. Үүнд:

  1. Бүрэн биш буюу эмчилгээг муу хийлгэсэн 57
  2. Эмчилгээг хийлгээгүй-33
  3. Сайн эмчлэгдсэн 10 өвчтөн байсан.

Ийм учраас тархины судасны тэмбүү өвчтэй өвчтний ихэнх нь (90) эмчлэгдээгүй юмуу эмчилгээг бүрэн биш хийлгэсэн нь Ф.Кох, М.М.Зархи, Г.Д.Аронович, А.Ф.Усманова, М.В.Кеслер, А.П.Силкина, A.К.Якубсон, А.Я.Муниц зэрэг олон эрдэмтдийн судалгаатай тохирч байна.

Бид, тархины судасны болон тархины бүрхүүл-судасны тэмбүү өвчтэй 100 өвчтний зовиур шаналгааг нилээд нарийн судалж үзлээ. Үүнд: үе мөч саатай гэсэн 100, толгой өвдөх 97, ой ухаан суларсан 93, толгой эргэх 74, нойронд муу 69, бие ядардаг уур хүрдэг 66, саатай үе мөч хөрдөг 64, зүрх дэлсэх 54, чих шуугидаг 32 байв.

Дотор эрхтний талаас зөвхөн 1 өвчтөнд тэмбүүгийн гаралтай мезоаортит, 3 өвчтөн зүрх-судасны эмгэг (агшилтын шуугиан, гол судсанд) II тон тодорсон үзэгдсэн.

Мезоаортит өвчтэй 1 өвчтөнд артерийн даралт 180/100 мм мөнгөн усны баганатай тэнцүү ихэссэн ба бусад өвчтөнд артерийн даралт хэвийн хэмжээндээ байлаа.

39 эмэгтэйн 14-нь зулбадас гарч байсан гэдэг өчиг өгсөн. 5 өвчтөнд цавины булчирхай нэг талдаа, 3 өвчтөнд хоёр талдаа, 2 өвчтөнд тохойн булчирхай тэмтрэгдэж байсан. Гавлын ясны зургийг авахуулахад 75 өвчтөнд тархи-нугасны шингэний даралт бага зэрэг ихэссэн шинж тэмдэг илэрсэн. Цус шээсний ерөнхий шинжилгээнд өөрчлөлт байгаагүй. Мэдрэлийн бодит үзлэг нь: нөлөө саатай 100 (үүнд: баруун гар хөлд саатай 59, зүүнд 41/УП мэдрүүлийн төвийн саатай, хэвлийн рефлекс багассан юмуу, үгүй болсон 96, шөрмөсний рефлекс ихэссэн 86, нүдний хүүхэн харааны хэмжээ ижил бус 81, хэлбэр нь өөрчлөгдсөн 78, Аргайл Робертсоны шинжтэй 62, биеийн тал хэсэгт өвдөлтийн мэдрэхүй мохсон 61 байлаа. 100 өвчтөнөөс тархины судасны тэмбүүтэй 68, тархины бүрхүүл судасны тэмбүүтэй 32 өвчтөн байв. Ихэнх тохиолдолд (98) тархины дунд артерт, 2 өвчтөнд вертебро базилляр системд тархины судасны эмгэг үзэгдсэн. 84 өвчтөнд уул өвчин аажим, 16 өвчтөнд гэнэт эхэлжээ. 15 өвчтөнд уртавтар тархины хуурамч сааны шинж, 11 өвчтөнд   хэл ярианы (афази)  өөрчлөлт илэрсэн. Тархи нугасны шингэний даралт (хэвтээ байдалд) эмчилгээний өмнө 165,83±3,7 мм Н20 баганы даралттай тэнцүү, эмчилгээний дараа 41,21±4,8 мм-ээр буурсан. 100 өвчтөнд тархи нугасны шингэний уураг бага зэрэг ихэссэн, 1 мм3 дэх эсийн тоо 0-50, Лангийн урвалыг тавихад «Тэмбүүгийн шүд» хэмээх тахир гарч байсан. Вассерманы урвал 56 өвчтөний цусанд, 49 өвчтөний тархи нугасны шингэнд нэмэх гарсан.

Бициллин эмчилгээ

Тэмбүү өвчинд эрт дээр үеэс зхлэн мөнгөн ус, иод дараа нь сальварсан, висмут зэрэг өвөрмөц эмчилгээг хэрэглэж иржээ. Одоо үед тэмбүү өвчнийг эмчлэх өвөрмөц сайн эмчилгээ нь пенициллин хэрэглэх явдал мөн. Мэдрэлийн тэмбүү өвчнийг бициллинээр эмчлэхэд сайн үр дүнтэй байгаа тухай X.Н.Хидыров. Г.К.Карабуль, Л.Т.Судонин, М.А.Розентул, A.К.Якубсон, А.Я.Муниц, Н.А.Алфимов зэрэг судлаачдын бүтээлд тодорхой байгаа юм. Бид бициллин эмчилгээг хийхээс 5-7 хоногийн өмнөөс кальци хлорит, димедрол, аклий иод зэргийг амаар өгч бэлтгэл хийгээд, бициллин-3 (дициллин 3)-ийг биеийн 1 кг жинд 120,000-аар бодож 6 курс эмчилгээг 1 сарын завсралгатай хэрэглэлээ.Бициллиныг 2 дахин нэрсэн усаар найруулж 7 хоногт 2 удаа булчинд тарихдаа   эхний удаад 600000 Е дараа нь 1,200000 Е-ээр хийж 1  курсыг дуусгана.Эмчилгээний үед болон эмчилгээний хооронд витамин, булчин мэдрэлийн сэрлийг сэргээх прозерин, нивалин, галантамин, алоэ, дуплекс, иллэг, эмчилгээний биеийн тамир, мөн иодын төрлийн бодисыг хэрэглэж ирснээс гадна хүхэрлэг ус төрөгч, нүүрс хүчлийн сувилал-хужирт, Рашаан комбинат, Гурван нуурт, ихэнх өвчтнийг (70) явуулах зэргээр хавсарсан эмчилгээг хэрэглэсний үр дүнд 100-гаас 94 өвчтөн ажилдаа эргэж орсон. Нэг сарын завсарлагаатай, бүрэн гүйцэд 6 курс бициллин эмчилгээг явуулахад тархины судасны идэвхт үрэвсэл эдгэрч судас өргөссөнөөс тархины цусан хангамж сайжирч, тэмбүү өвчний улмаас үүссэн мэдрэлийн шинж тэмдгүүд үгүй болж байгаа учраас эмчилгээний үр дүн сайн байна гэж  үзэж болно.

Ном зүй

1.Rumpt Н.Т. Цитировано по Оппенгейму. Сифилитические заболевания головного мозга. Москва, 1898, С. 49.
2.Алелеков A.Н. К патологии и симптоматологии сифилитического страдания артерий и ткани головного мозга. Мед.обозрение.1896:
6. с. 532-547.
3.Оппенгейм Н. Сифилитические заболевания головного мозга Москва, 1898.
4.Груздев С.К изучению сифилиса головного мозга. Русский журнал кожных и венерических болезней. 1907 г. XIII, 4, с. 251-262.
5.Даркшевич Л.О. Курс нервных болезней, Казань, 1911, т. 3 с 191-195.
6.Гундоров М.П. К вопросу Zues Cerebelli в связи с изучением о физиологии и патологии мозжечка. Дерматология, 1913, 3, с. 222-244 № 4, с. 340-361.
7.Nonne М. Syhilrs und Nerven system Berlin 1924 S Rrager S 1190
8.Пхаладзе Г.M. и Цинцадзе A.H. Материалы к выявлению причин возникновения невролюэса. План работы и тезисы докладов XIII
научн.сессии, Тбилисский госуд. Инт усоверш. врачей, Тбклиси 1960, с. 21-22.
9.Кох.Ц. Сифилитическая болезнь, представленная в историческол патологическом и терапевтическом отношении, Санкт-Петербург,
10.Зархи М.М.К вопросу нейрорецидивах, В неврология и дерма-тология, 1926, № 3, с. 383-395.
11.Аронович Г.Д.Клиника субарахноидных кровоизлияний, Ле-йвьтрад, 1939.
12.Усманова А.Ф.Кеслер М.В. и Силкина А. П. Особенности течения нейросифилиса за последние 10 лет (1953-1962 г) Советское здравсохранение Киргизии, № 2, Фрунзе, 1964, с.15-19.
13.Якубсон A.К Муниц А.Я. и Савиных Н.М. Некоторые воп-росы клиники нейросифилиса в свете современных данных. Труды ин-та (Перм. мед. ин-т), т.77. Научн, зап. каф. кож. и вен. болезней, вып. 4, 1968 с. 108-114.
14.Понизовская Р.Я Клиника сифилиса нервной системы. Канди-Датская диссертация, Л., 1947.
15.Пантюхова О.Н. К вопросу о сосудистых поражениях голов-
ного мозга. Сборник трудов, посвящениый памяти Аствацатурова М.И.
Изд. бсльн. им. Свердлова, Л., 1937, с. 238-157.
16.Perkias Цитировано no работе Пантюховой, К вопросу о сосу-дистых поражниях головного мозга. Сборник трудоз. посв. М. Л.Асгвацатурова, Л., 1937.
17.Marburg. О сифилисе нервной системы. Русско-немецкий мед. 1926, с. 200-210
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2956
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК