УАЦХС-ын Б Ш газар
На современном этапе борьбы с дифтерией в МНР, характеризующемся резким снижением заболеваемости, особую актуальность преобретает изучение эпидемио-логических закономерностей дифтерийного бактерионосительства, играющего ос-новную роль в поддержании эпидемического процесса дифтерии. Наблюдения, про-веденные в последние 3 года в 4-х аймаках (Восточный, Убурхангайский Гоби-Алтайский и Среднегобийский) позволили установить определенную связь между распрастраненностью носительства дифтерийных бактерий и состоянием заболеваемости дифтерией и уровнем противодифтерийного иммунитета населения. Процент, выявляемость носителей в местностях с неблагополучной зпидемиологической си-туацией по нашим материалам от 4,2 до 5,4 раз выше чем местностях, где последние годы не наблюдаются случаи дифтерии, что соответствует с данными М. А. Казаковой, Л. М. Майской, 3. И. Галуниной и др.
Бактерионосителями оказываются в большикстве случаях дети (48,7%) ясельного и дошкольного возраста и дети (28,7%) средне школьных возрастов. Оно редко встречается у взрослых людей. На основании проведенной работы, мы можем сказать, что эпидемиологическая характеристика дифтерийного бактерионосительства является одним из важных критериев оценки достоверности ликвидадии заболеваемости дифтерией и должна найти свое значение в противоэпидемической практике.
Амьсгалын замын халдварт өвчнүүдийн дотроос сахуу нь эрт дээр үеэс эхлэн тив бүрийн улсуудад харилцан адилгүй тархалттайгаар тохиолдож байсны хувьд нэлээд судлагдсан өвчнүүдийн тоонд багтдаг.
Одоо дэлхийн ихэнх орнуудад сахуугийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга хэрэглэдэг болсноор өвчлөлтийг эрс бууруулах, улмаар бүр мөсөн устгах зорилттой ажиллаж байна. Гэвч сахуугийн эсрэг зохиох өвөрмөц арга хэмжээний байдлаас голчлон шалтгаалж уул өвчний эпидемиологийн ач холбогдол нь улс бүрт харилцан адилгүй байдаг байна. Сахуугийн эсрэг вакцинжуулалтын үед хүн амын дундах уул өвчний эсрэг дархлалтын түвшин жигд сайжрах үед эпидемит процессын гол хөдөлгөгч хүчин нь сахуугийн савханцар хадгалагчид (A.М.Педенко,1963, В.И.Иоффо 1966, М.И.Хазанов и И.И.Девятов 1966) байдаг. Тус улсад сахуугийн эсрэг вакцинжуулах ажлыг 1967 оноос эхлэн бага насны (0-9) хүүхдүүдийг хамруулан зохиосны дүнд өнгөрсөн хугацаанд сахуугийн өвчлөл эрс буурсан байна.
Тус улсад сахуу өвчинтэй амжилттай тэмцэж, өвчлөлтийг эрс бууруулах, улмаар бүрмөсөн устгахын тулд уул өвчний эсрэг зохиох урьдчилан сэргийлэх тарилгын чанарыг сайжруулж, хүн амын өвчний эсрэг дархлалтын түвшинг жигд дээшлүүлэхийн хамтад, зарим тохиолдолд халдварын эх уурхай болдог нян хадгалагчдыг ялангуяа хоруу хэлбэрийн нян хадгалагчдыг илрүүлж, эмчлэн эрүүлжүүлэх явдал эпидемилогийн хувьд чухал ач холбогдолтой юм. Үүнээс үндэслэн сахуугийн нян хадгалагчдыг илрүүлэх шинжилгээг түүний өвчлөлттэй нь харьцуулан судлах судалгааны ажлыг 1969-1973 онуудад зохиож ирлээ. Шинжилгээнд сахуугийн янз бүрийн өвчлөлттэй 4 аймгийн (Дундговь, Говь-Алтай, Өвөрхангай, Дорнод ) 4229 хүмүүсийг хамрахад нян хадга-лагчдын илрэлт 1,9% байгаа нь гадаадын зарим эрдэмтдийн (Г.Н.Габричевский 1909, И.Р.Дробинский 1956, Г.Н.Райхштат, A.А.Шапиро 1962) судалгааны материалтай тохирч байна.
Гэвч шинжилгээний урьдчилсан байдлаас үзэхэд нян хадгалагчдын, тархалт нь тухайн орчны хүн амын өвчлөлт, сахуугийн эсрэг дархлалт зэргээс хамаарч болох нь ажиглагдлаа. Шинжилгээний материалаас үзэхэд сүүлийн 5 жилийн туршид өвчлөлт гараагүй Дорнод аймагт нян хадгалагчдын илрэлт 0,5% байхад сахуугийн голомт ид үргэлжилж байгаа Говь-Алтай аймагт нян хадгалагчдын илрэлт 2,9% байгаагийн 72% нь хоруу хэлбэрийн нян хадгалагчид байлаа. Энэ нь халдварын голомтод нян хадгалагчдын илрэлт 4-30% хүртэл өсч болно гэсэн П.A.Орлова, В.И.Ставровсхая нарын дүгнэлттэй үндсэндээ тохирч байна.
Үүнээс үзэхэд нийт нян хадгалагчдын илрэлт (1,9) харьцангуй их биш атлаа, тэдгээрийн дотор хоруу хэлбэрийн нян хадгалагчдын эзлэх хувийн жин өндөр (36,2%) байгаа явдал эпидемиологийн ач холбогдлын хувьд анхаарал татахуйц асуудал юм. Өөрөөр хэлбэл тухайн орчны хүн амын дотор хоруу хэлбэрийн нян хадгалагчдын тоо өндөр байгаа явдал нь сахуу өвчин үсрэлтийн хэлбэрээр дэлгэрч болох үндэстэйг харуулж байна. Шинжилгээний явцад ажиглагдсан өөр нэг сонирхол-той асуудал бол сүүлийн жилүүдэд өвчлөл гараагүй Дорнод аймагт нийт нян хадгалагчдын илрэлт бага байгаа боловч, хоруу хэлбэрийн нян хадгалагчдын эзлэх хувийн жин харьцангуй өндөр (33,3%) байгаа нь гадаадын зарим эрдэмтдийн (М,Л. Казакова, Л.М. Майская, 3.И.Галунина) судалгаатай тохирохгүй байгаа боловч, сүүлийн жилүүдэд ЗХУ-ын Украина ССР-т (A.М.Педенко) хийгдсэн шинжилгээний материалаас үзэхэд удаан хугацааны туршид сахуугийн өвчлөл гараагүй орчны хүн амын дундаас хоруу хэлбэрийн нян хадгалагчид илэрч болохыг баталсан байна. Харин энэ орчин дахь хүн амын сахуугийн эсрэг дархлалт өндөр байх юм бол, өвчлөл гарахгүй буюу хөнгөн, өвөрмөц биш хэлбэрийн сахуу өвчин тохиолдлын төдий үзэгдэж болдог байна. Гэвч энэ асуудал одоо хүртэл гүйцэд судлагдаагүй байна.
Нян хадгалалт нь сахүугийн эсрэг дархлалтаас хамаарч байгаа эсэхийг судлахын тулд нян хадгалагчдыг илрүүлэх шинжилгээнд хамрагдсан бүх хүмүүс, Шик сорилт тавьж дархлалтыг шалгахад харилцан адилгүй үзүүлэлт ажиглагдаж байна.
Нян хадгалагчдын талаар харьцангуй бага илрэлтэй байгаа Дорнод аймагт шинжлэгдсэн хүмүүсийн сахуугийн эсрэг дархлалт (Шик сорилоор) өндөр (93,1-97,6%) байхад, нян хадгалагчид тэдгээрийн дотор хоруу хэлбэрийн нян хадгалагчид ихээр илэрч байгаа Говь-Алтай аймагт шинжлэгдсэн хүмүүсийн сахуугийн эсрэг дархлалтын түвшин харьцангуй бага (85,4-92,0%) байлаа. Энэ талаар хийсэн бидний ажиглалт, нян хадгалагчдын ихсэх, багасах хэмжээ нь сахуугийн өвчлөлт, түүний эсрэг дархлалтын байдал зэргээс хамаардаг болохыг баталсан зарим эрдэмтдийн (Л.А.Зильбер 1943, М.Рашковская, Г.В.Шумакова 1949, П.Ф.Здродовский 1960, А.Б.Алексанян 1957, 1962, В.И.Иоффе, И.М.Аншелес 1958, Г.Н.Райхштат, A.А,Шапиро 1962) дүгнэлттэй тохирч байна.
Шинжилгээгээр ялгаруулсан өсгөвөрийн микробиологийн гол шинжүүдийг өвөрмөц урвалд харьцаж байгаа байдлаар нь авч үзэхэд хоруу хэлбэрийн нянгууд нь сахуугийн савханцарын өвөрмөц шинжүүдийг голчлон үзүүлж байгаа бөгөөд эдгээр нянгууд нь хэлбэр судлал ургаж байгаа колонийнхоо байдлаараа Митис, Гравис төрлийн нянгууд байлаа.
Сахуугийн нян хадгалагчдыг насны ангилалаар авч үзвэл бидний судалгаагаар илэрсэн нян хадгалагчдын 77,7% нь 0-15 насны хүүхдүүд байгаагийн бараг хагас хувь нь ясли, цэцэрлэгийн насны хүүхдүүдийн дунд тохиолдож байна.
Шинжилгээний үрьдчилсан материалаас үзэхэд тус оронд сахуу өвчинтэй тэмцэх ажлын одоогийн шатанд сахуугийн нян хадгалагчдын эпидемиологийн зарим асуудлуудыг эрдэм шинжилгээ практикийн чиглэлээр боловсруулах явдал чухлаар шаардагдаж байна.
Дүгнэлт
- Тус оронд 1967 оноос эхлэн сахуугийн эсрэг өргөн вакцинжуулах ажил зохиосны дүнд өвчлөлийн хөдлөл зүйд мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа боловч, хүн амын дотор хоруу хэлбэрийн нян хадгалагчид илэрсээр байгаа явдал халдварын процесс тасралтгүй үргэлжлэх боломжтой болохыг харуулж байна.
- Сахуугийн нян хадгалагчдын тархалт нь түүний өвчлөлт, халдварын эсрэг дархлалт, зэрэгтэй харилцан уялдаатай бөгөөд уул өвчний халдварын голомт ид үргэлжилж байгаа нөхцөлд нян хадгалагчдын илрэлт 4,2-5,8 дахин их байна.
- Насны ангилалын хувьд нян хадгалагчдын илрэлт сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн дунд их (48,7) байгаа бөгөөд бүх илэрсэн нян хадгалагчдын дотроос хоруу хэлбэрийн нян хадгалагчдын тоо харьцангуй өндөр байгаа явдал энэ талаар зохиох ажлыг чанаржуулахыг шаардаж байна.
4. Тус оронд сахуу өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхийн тулд хүн амын дундах сахуугийн эсрэг дархлалтын түвшинг жигд дээшлүүлэхийн хамтад зарим тохиолдолд халдварын эх уурхай болдог хоруу хэлбэрийн нян хадгалагчдыг илрүүлж, эмчлэх явдал эпидемиологийн хувьд чухал ач холбогдолтой байна.