Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Алкалоидит ургамал ба алкалоидыг анагаах ухаанд хэрэглэж байгаа нь
( Тойм өгүүлэл )

У. Лигаа (Биологийн  ухааны дэд эрдэмтэн)

 
Абстракт

Применение алкалоидоносных растений и их алкалсидов в медицине имеет свое историческое прошлое и в настоящее время в медицине широко применяются как алкалоидоносные растения так и их алкалоиды. На основы обследоваыия флоры МНР на алкалоидоносность и сопоставления литературных данных о применении алкалоидоносных растений и их алкалоидов в медицине показана широкая возможность практического применения  их  в  условиях Монголии.

По нашим данным в настоящий момент свыше 20 видов из флоры МНР могут найти практическое применение в медицине после тщательного изучения их биологии, запасов, а также разработки технологии приготовления лекарственных форм.

Хүн төрөлхтөн эрт дээр үеэс эхлэн олон зүйл ургамлыг өвчин эмгэгэзс ангижрахын тулд хэрэглэж иржээ. Хожим нь химийн шинжлэх ухааны хөгжлийн явцад эмийн ургамал доторхи химийн бодисыг илрүүлэн олох, ялган авах томоохон ажил явагдах үед эрт цагаас уламжлан хэрэглэж ирсэн змийн ургамал дотроос алкалоидыг нээн олсон билээ.

Алкалоидыг илрүүлэн олох, шинжилгээ судалгааны явцад олон орны ард түмний үе улиран хэрэглэж ирсэн эмийн ургамал дотор алкалоидот ургамал цөөнгүй  байсан  нь илэрчээ. Алкалоид нь ургамлын биед үүсэн бүрэлддэг бөгөөд бүтцэндээ азот агуулсан, шүлтлэг чанартай органик нийлмэл нэгдэл юм.

Алкалоид гэдэг нь шүлт төст гэсэн утгатай Грек үг ажээ. Энэ нь түүний шүлтлэг чанарыг харгалзан өгсөн нэр юм. Энэ нэрийг анх Мейснер 1919 онд түүнд онцгойлон цохож өгсөн байна. Учир нь тэр үед ургамалд, зөвхөн хүчиллэг буюу  саармаг бодис агуулагддаг гэж үзэж байжээ. Францын эм зүйч Фуркруа 1792 онд хинний модны холтосноос давирхайлаг бодис олсон боловч түүнийг нийлбэр алкалоид гэж мэдээгүй өнгөрчэз.

Боме 1797 онд хар тамхинаас талст давс ялган авсан нь цэвэршээгүй алкалоид наркотин байжээ. 1802 онд Деронь хар тамхинаас давс гарган авсан нь бас цэвэр алкалоид бус морфин, наркотины хольц байсан гэдэг. Сечюен 1804 онд хар тамхинаас морфин ялган авч, түүний физик шинж чанарыг судалсан боловч түүнд нэр өгөлгүй орхисон байна. 1806 онд Германий эмийн санч Сертюрнер морфиныг цэврээр ялган авч түүний нойрсуулагч үйлдлийг судалсанаар ургамлаас эмийн үйлдэл бүхий идэвхийг бодис цэврээр ялган авах бололцоотойг харуулсан гэж үздэг. Тэрээр 1811 онд Морфины шүлтлэг чанарыг нээж, хүчилтэй нэгдэж давс үүсгэгдгийг баталжээ.

Алкалоидыг нээсэн явдал химийн ба анагаах ухаанд шинэ эрэн үе болсон байна. XIX зууны туршид эм зүйч, химичид эмийн ургамлаас хэд хэдэн алкалоидыг нээн олж түүний шинж чанарыг судалжээ.

Гэвч 19-р зууны үед алкалоидыг илрүүлэн олж түүний бүтэцийг олж тогтоох ажил удаан явцтай байлаа. Алкалоидын судалгааны ажил 20-р зууны үед улам эрчимтэй явагдаж 1950 он гэхэд дэлхий дээр 400 орчим алкалоид нээгдээд байв. Гэтэл одоо 1970 оны эхэн үед бүх дэлхий дэзр 4000 гаруй алкалоидыг нээн олоод байна. (Лазурвевский, 1974). Үүнээс үзвэл сүүлийн 20-иод жилд алкалоидыг нээн олж судлах ажилд нэн их анхаарал тавьж буй нь илэрхий байна.

Сүүлийн жилүүдэд Шинжлзх ухаан техникийн дэвшилт хөгжилтийн үрээр алкалоидыг илрүүлэн олох, ялган салгах, цэвэршүүлэх, бүтэцийг тогтоох арга, техник улам боловсронгуй нарийн болж томоохон амжилтанд хүрч байна. Үүний үр дүнд ахар богино хугацаанд эмийн бас бусад нилээн ургамлаас олон алкалоидыг илрүулэн олсноос гадна эмнэлэг болон ардын аж ахуйн бусад салбарт хэрэгцээтэй зарим алкалоидыг нийлэг аргаар   гарган   авч байна. Одоо үед 100 орчим алкалоид анагаах ухаанд хэрэглэгдэж байна. (Машковский,    1972)

Алкалоид нь хүн, амьтны бие махбодид өвөрмөц, янз бүрийн үйлчилгээ үзүүлдзг байна. Алкалоидыг дангаар буюу алкалоид оролцсон эм анагаах ухааны эмнэлэгт олон янзын чиглэлээр хэрэглэгдэж байгаа бөгөөд эдгээр алкалоид нь өөрсдөө хүн амьтны бие махбодид өвөрмөц, ашигтай үйлдэл үзүүлдэг. Заримдаа юугаар ч сольшгүй тийм үнэтэй үйлдэл  бүхий  алкалоид ч олдоод байна. Үүнээс гадна анагаах ухаанд алкалоидот ургамлыг бас өргөн хэрэглэж байна.

Бид монгол орны ургамлын аймгаас алкалоидот ургамал илрүүлэн олох, зарим ургамлын нийлбэр алкалоидын хэмжээг гаргах шинжилгээ хийсзн юм. Энэ шинжилгээний явцад монгол орны ургамлын аймгаас
42 овог, 132 төрөлд хамаарагдах 140 гаруй ургамлаас алкалоид илрүүлэн олсон бөгөөд зээргэнэ, тарваган шийр, лидэр зэрэг 10   гаруй ургамлын нийт алкалоидын хэмжээг тогтоосны дээр 30 шахам ургамлын нийлбэр алкалоидыг цаасан хроматографын аргаар шинжилж тэдгээр ургамал тус бүр хэдэн алкалоид агуулж байгааг шинжилж гаргасан юм. (X.Tуmбаа,  У. Лигаа 1970)

Алкалоидот ургамлыг одоо үед түүний дотор байдаг зонхилогч гол алкалоидын бүтэц, зохион байгуулалтаар нь ангилан хуваадаг болжээ. Энэ үндсэн дээр орчин үед анагаах ухааны эмнэлэгт хэрэглэж байгаа алкалоидот ургамлыг II анги болгон хувааж байгаа.(Гаммерман 1967) Анагаах ухааны эмнэлэгт хэрэглэгдэж буй алкалоидыг энэ ангилалын дагуу байрлуулан тэдгээрийг ямар өвчний үед хэрэглэж байгаа, манай орны ургамлын аймаг (Грубов 1955) дахь ургамалд байж болох тухай товч дурдая.

1-р анги: Хажуугийн хэлхээндээ азоттой алкалоидод хамаарагдах сферофизин гэдэг алкалоидыг анх марцны хорчигнуураас гарган авсан байна. Энэ ургамал манай орны цөл ба цөл хээрийн бүсэд хамаарагдах нутагт марцлаг элсэнд ургана. Сферофизинийг цусны даралт багасгах, умайн өвчин эмнэхээр хэрэглэнэ. Энэ ангийн эфедрин гэдэг алкалоидыг зээргэнээс анх 1887 онд олсон бөгөөд одоо эфердринийг нилээд хэмжээгээр агуулсан зээргэнэ 3-4 байна. Үүнд морин зээргэнэ, нэг үрт зээргэнийг дурдаж болно. Манай оронд 6 зүйл зээргэнэ ургадгаас энэ хоёр зүйл зээргэнэ алкалоид арай илүү их агуулдаг. Морин зээргэнэ хангайн өмнөд хэсгээс эхлээд хээр, цөл хээр, цөлийн бүсэнд хамаарагдах уул толгодын хажуу, энгэр дагаж ургадаг. Нэг үрт зээргэнэ. Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутаг болон, хээр, цөл хээрийн бүсэнд хамаарагдах газруудад уул толгодын хад, чулуутай, хуурай дэгнүүлжсэн хажуу, хайргатай хээр, голын хайр дагаж ургадаг. Эфедрин нь уушигны мөгөөрсөн гуурсан гөлгөр булчингийн агшилтыг сулруулж, амьсгалын төвийг сэргээх учир амьсгал давчдалтын үед хэрэглэхээс гадна мэдрэлийн төв системийг сэргээж, цусны судсыг агшаан цусны даралтыг ихэсгэдэг үйлчилгээг нь илрүүлж мөн энэ чиглэлээр хэрэглэж байна. Улаан чинжүүний үрэнд байдаг капсанцин хоолонд дуртай болгож, хоолны шингэцийг сайжруулна. Арьсыг цочроохоор түрхлэг бэлтгэж хэрэглэнэ. Улаан чинжүүг тарьж ургүулдаг билээ.

2-р анги: Пирролидин, пирролизидины уламжлалтай платифилин гэдэг алкалоидыг хавтгай хавчит зохимонгоос, саррациныг ромбон навчит зохимонгоос гарган авсан бөгөөд энэ хоёр ургамал хоёулаа манайд байдаггүй. Талын зохимонгоос кампестрик, якобын зохимоноос отсениы, эгэл зохимоноос сенециофиллин зэрэг энэ бүлгийн алкалоидыг олжээ. Энэ дөрвөн зүйл зохимон манай оронд ургадаг. Талын зохимон нь Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол ба Говь-Алтай, Монгол дагуурын тойрогт хамаарагдах нутгийн хар модон ой түүний зах, хусан төгөл, уулын хээржсэн ба нуга бүхий хажүу, эргийн нуга дагаж ургана. Якобын зохимон Монгол Алтай, нууруудын хонхорт хамаарагдах нутагт гол, нуурын эрэг, эрэг орчмын марцтай бяцхан нугад ургана. Эгэл зохимон нь Хэнтий, Хангай, Монгол Алтайн тойрогт хамаарагдах нутгууд болон хээрийн бүсийн зарим нутагт голын элс хайргатай эрэг, хагалсан газарт ургана. Тойглой зохимон Хэнтийн уулын захаар Мэнжийн голын чийгтэй ой, намгархуу нуга, бургасан дотор ургана. Өргөн навчит ба ромбон навчит зохимонгоос гарган авсан платифиллин, саррацин гэдэг алкалоидыг амьсгал давчдалт, далайн өвчний үед өвчин намдаах, агшилт тавиулах зорилгоор хэрэглэнэ. Харин зохимон төрлийн бусад ургамлаас гарган авсан анкалоидуудын эм зүйн судалгаа одоо хир хийгдээгүй байна.

3-р анги: Пиридиний уламжлалтай алкалоидод хамаарагдах анабазин гэдэг алкалоидыг навчгүй багалуураас гарган авсан байдаг. Энэ ургамал манай орны Зүүн гарын говьд шавар, элс, хайргатай марцлаг бэл, тойромын зах, толгодын завсраар ургана. Анабазиныг гол төлөв хөдөө аж ахуйд хор хүргэгч хорхой шавьжуудтай тэмцэхэд хэрэглэхээс гадна хүн эмнэлэгт амьсгалыг тордох зорилгоор хэрэглэнэ. Анабазиныг цаашид өөрчлөн Р витамин болгон боловсруулдаг байна. Энэ бүлэгт хамаарагдах атропин, гиосциамин, скополаминыг гувай хатан, сүүн гуурс, согтуу өвс зэрэг ургамлаас гарган авсан байдаг. Эдгээр ургамал манай оронд ургадаггүй. Харин гиосциаминыг хар лантанзаас ялган авчээ. Энэ ургамал манай оронд ургадаг. Хар лантанзны навчийг наран цэцгийн тосонд байлгаж бэлтгэсэн түрхмэгийг өвчин намдаахаар хэрэглэхээс гадна энэ ургамал амьсгал давчдахад татдаг эмийн бүрэлдэхүүнд ордог. Дээр дурдсан алкалоидуудыг тропаны бүлгийн алкалоид гэж нэрлэн эдгээр алкалоидыг судлах ажил эдүүгээ өргөн хэмжээтэй хийж байна.

4-р анги: Хинолины уламжлалтай алкалоидод хамаарах хинин гэгч алкалоидыг хинний модноос гарган авсан. Энэ мод халуун оронд голчлон ургадаг. Манай оронд ургадаггүй. Харин энэ ангийн эхинопсин гэдэг алкалоидыг бөөрөнхий толгойт тайжийн жине, ердийн тайжийн жинснээс гарган авчээ. Энэ төрөлд хамаарагдах дагуур тайжийн жинс, гмелины тайжийн жинс зэрэг 5 зүйл ургамал манай оронд ургадаг. Эхинопсин нь мэдрэлийн төв систем, булчинг сэргээн тордох үйлчилгээтэй ажээ. Манай оронд ургадаг дагуур тайжийн жинс бага хэмжээний алкалоид агуулдаг нь бидний шинжилгээгээр илэрсэн боловч чухам ямар алкалоид байгаа нь одоо хир мэдэгдээгүй байгаа.

5-р анги: Изохинолины уламжлалтай алкалоидод хамаарагдах салсолин, салсолидин зэрэг алкалоидыг рихтерийн бударгана гэдэг ургамлаас гарган авчээ. Манай оронд ургадаг бударганаас толгодын бударгана, алкалоид агуулдаг. Энэ ангийн даурицин гэгч алкалоидыг дагуу гүндлээс ялган авсан. Энэ ургамал манай орны монгол дагуурын тойрогт хамаарагдах нутагт уул толгодын чулуулаг хажуу, асга, гол горхий нь эргээр ургадаг. Даурицин нь цусны даралт бууруулах, тайвшруулах. үйлчилгээтэй ажээ. Энэ ангийн феидин гэдэг алкалоидыг өмхий буржгараас гарган авчээ. Уг ургамал Хөвсгөл орчим, Хэнтий, Монгол дагуур, Дундад халх, Дорнод Монгол, Алтай, Ховд, Говь-Алтайн тойрогт хамаарах нутагт ургана. Фетидин цусны даралт бууруулна. Энэ ангийн берберин гэдэг алкалоид амарын тошлог, эгэл тошлогоос олдсон. Манай оронд ургадаг сибирь тошлог алкалоид агуулдаг нь шинжилгээгээр илэрсэн. Намуу цэцгийн төрлийн таримал ургамлаас гарган авсан морфин, харкотин, кодеин папаверин зэрэг олон алкалоид энэ ангид хамаарна. Хелидонин, хелэрритрин, сангвинарин, протопин зэрэг алкалоидыг их шүүдэргэнээс гарган авсан бөгөөд энэ ургамал Хэнтий, Монгол дагуурын нутагт хар модон ой, хусан төгөл, хадны ёроол асга, гуу жалга дагаж ургадаг. Арьсны сүрьеэ эмчлэхээр энэ ургамлаар паст бэлтгэж түрхлэг хийдэг. Цөс ялгаруулагч эмийн бүрэлдхүүнд орох ба энэ зорилгоор бас их шүүдэргэний спиртэн хандыг хэрэглэдэг байна. Энэ ангид гэзэгт цэцгийн дотор агуулагдах алкалоидууд багтдаг. Үүнд: Элатин гэдэг алкалоидыг өндөр гэзэгт цэцгээс ялган авчээ. Өндөр гэзэгт цэцэг манай орны Хөвсгел, Хангай, Ховд, Монгол Алтайн тойргуудад хар модон ба холимог ой, түүний зах, цоорхойн ойн нугад ургана. Монгол opны ургамлын нөмрөгт тохиолддог том гэзэгт цэцэг, пагдгар гэзэгт цэцэг, Бэлбэсэн гэзэгт цэцэг, цуулбар гэзэгт цэцэг, уруул цэцэгт гэзэгт цэцэг цөм алкалоид агуулах боловч тэдгээрийн алкалоидууд одоо хир тодорхой болоогүй байна. Гэзэгт цэцгээс ялган авсан элатин  болон бусад алкалоидыг булчин агшиж чангарах шинж тэмдэг бүхий олон өвчний үед хэрэглэнэ. Селагин гэдэг алкалоидыг арцын шивэрсэнгээс гарган авсан. Энэ ургамал Хөвсгөл, Хэнтийн ууланд шилмүүст хөвджсөн ойн дээд захаар тагийн нуга бүхий хажуугаар ургадаг. Арцын шивэрсэн нь амьтны бие махбодид нөхцөлт эсрэг урвалыг үүсгэдэг учир архаг архичныг архинаас гаргахад энэ ургамлын 5%-ийн чавамгийг   хэрэглэдэг болжээ.

6-р анги: Хинолизидины уламжлалтай алкалоидод термопсин, гемотермопсин, анагирин, пахикарпин, метилцитизин, цитизин зэрэг алкалоидыг юлдэн тарваган шийрээс гарган авсан бөгөөд энэ ургамал манай орны уулын ба талын хээрт их тархсан ургамал юм. Тагийн тарваган шийрээс цитизин, термопсин, метилцитизинийг ялган авсан. Тагийн тарваган шийр Хэнтийн уулын тагийн намгархаг нугад, горхийн эргээр ургана. Цөл, цөл хээрийн бүсэнд марцтай нуга, элсэнд ургадаг үслэг ба монгол тарваган шийрээс бид термопсин, ци-тизин, пахикарпин зэрэг  алкалоидыг ялган  аваад байна. (У.Лигаа 1972). Одоогийн байдлаар зөвхөн юлдэн тарваган шийрийг цэр ховхлох зорилгоор анагаах ухааны эмнэлэгт хэрэглэж байгаа бөгөөд бусад зүйл тарваган шийр бараг хэрэглэгдээгүй байна. Харин тарваган шийрээс ялган авсан цитизиныг амьсгал зогсохоос урьдчилан сэргийлэх, зүрх судасны ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор хэрэглэнэ. Пахикарпиныг цусны даралт ихсэх өвчин хөдлөх, захын судас агших, мэдрэлийн зангилааны ба булчингийн өрөвслийн үед хзрэглэхэзс гадна төрөлтийн үед умайн агшилтыг сайжруулахаар хэрэглэнэ. Пахикарпиныг Япон лидэрээс гарган  авч үйлдвэрлзж байгаа ажээ.

7-р анги: Индолын уламжлалтай алкалоидод хамаарах эрготамин, эрготоксин, эргометрин зэрэг алкалоидыг хөх тарианы түрүүнд шимэгчлэн амьдардаг харга гэгч мөөгнөөс гарган авчээ. Харгаар бэлтгэсэн эмийг умайн агшилтыг сайжруулах түүнээс цус гоожихыг зогсоохоор өргөн хэрэглэхээс гадна зүрхний стенокарди, цусны судасны агшилт, цусны даралт ихсэлт зэрэг өвчнийг анагаахаар хэрэглэнэ. Энэ ангид раувольфигээс гарган авсан резерпин, барвинкаас ялган авсан девинкан, чилибухаас гарган авсан стрихинин, секуринигээс авсан секуринин зэрэг алкалоид орох боловч секуринаас бусад нь манай оронд ургадаг эсэх нь мэдэгдээгүй байна. Гармин, гармалин, гарман пеганин-гэрэг алкалоидыг эгэл өмхий-өвснөөс гарган авсан. Эгэл өмхий өвс манай орны Монгол Алтай, Нууруудын хонхор, Говь-Алтай зүүн гарын говь, Алтайн өврийн говьд горхийн мардтай нуга, хайргатай хуурай хажуу, тойрмын зах, дэрсэн дунд ургана.

8-р анги: Имидазолын уламжлалтай алкалоидод пилокарпин гэдэг алкалоил ордог. Үүнийг пилокарпус гэгч ургамлаас гарган авна.

9-р анги: Пурины уламжлалтай алкалоидод кофеин, теобромин, теофиллин гэгч алкалоид орно. Эдгээрийг цайны сөөг, кофейн стеркули, кол зэрэг ургамлаас ялган авсан байдаг. Эдгээр нь манай оронд ургадаггүйг бид мэднэ. Энэ ангид багтах триакантин гэдэг алкалоидыг гледичээс гарган авна.

10-р анги: Стероид алкалоидод хамаарагдах соласонин, соламаргин зэрэг алкалоидыг салбанг чисэнцэрээс гарган авчээ. Энэ ургамал Австрали, шинэ зеландаас гаралтай ажээ. Эдгээр алкалоид нь стероид гормон (кортизон) прогестерон зэрэг бодисыг нийлэгжүүлэн гарган авах үндсэн эх булаг нь болдог байна. Энэ ангид Лобелийн агширганаас гарган авсан иеврин, псевдоиервин, протовератрин, гермерин зэрэг алкалоид хамаарагдана. Лобелийн агширгана Хэнтий, Хангайн тойрогт хамаарагдах нутгуудад ойн нуга, зах, цоорхойд хар модон ойд ургадаг. Иервин гэдэг алкалоидыг хар агширганаас гарган авсан. Энэ ургамал Монгол дагуу (Онон, Улзын сав газар, Хянган (Халх голын сав газар) Хангайн тойрогт уулын нугархаг хажуу, ойн нуга, сөөгөн дунд ургана. Лебелийн агширганаас гарган авсан эмийн зүйлийг цусны даралт ихэссэн өвчнийг анагаахаар гол төлөв хэрэглэж байна.

11-р анги: Аконитин, мезоаканитин, анторин, зэрэг алкалоидыг ерөндгөн хөрс, өндөр хөрс зэрэг ургамлаас гарган авсан байдаг. Ерөндгөн хөрс Хангай, Монгол Алтайд тагийн бүслүүрийн нуга горхийн эрэг асгарган дунд ургана. Өндөр хөрс Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол дагуурын тойрогт хар модон ба холимог ой, ойн нуга, зах, хусан төгөл, горхи, булгийн эрэг, сөөгөн дунд гол төлөв ойн бүслүүрт ургана. Хөрс төрлийн ургамлаас бэлтгэсэн спиртэн хандыг нугасны мэдрэлийн язгууртан, шархираа, мэдрэлийн үрэвсэл зэрэг өвчний үед цочроох сэдээх, өвчин төөрүүлэх зорилгоор зөвхөн гадуур хэрэглэж байжээ. Учир нь хорсын алкалоидууд мэдээ алдуулах үйлдэлтэй ажээ. Гэвч хорсын алкалоид их хортой тул түүнийг өргөн хэрэглэх боломжгүй болгожээ. Манай орны хорсуудын алкалоид судлагдаагүй байна. Энэ ангид хамаарагдах нуфлеин гэдэг алкалоидыг алтан саахуу цэцгээс гарган авсан бөгөөд энэ ургамал Хөвсгөл орчмын нутагт нуур, зөөлөн урсгалтай голд ургадаг байна. Энэ алкалоид нь трихомонад, нян, мөөгөнцөрийг үхүүлэх чадалтай нь батлагджээ. Алтан саахууны алкалоидын 5%-ийн цийдэм, усан ургамлыг трихомонад өвчнийг анагаахаар хэрэглэж байна.

Манай орны ургамлын аймгаас алкалоид илрүүлэн олохоор хийсэн шинжилгээний дүн ба орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж буй алкалиодот, алкалоидуудыг манай орны ургамлын аймгаас олдсон алкалоидот ургамалтай харьцуулан жишиж үзэхэд Монгол орны ургамлын аймагт алкалоидот ургамал олонтой ба цаашид эмнэлэгт хэрэглэж болох алкалоидот ургамал, их байгаа бөгөөд алкалоид бас нилээд байгаа нь илэрсэн юм. Манай срны ургамлын нөмрөгт бусад оронд алкалоидтойд тооцогдож байгаа ургамлуудаас гадна манай орны унаган ургамал болон бусад оронд шинжлэгдээгүй   олон ургамал алкалоидтой дүн үзүүлсэн юм. Үүнд Монгол хамхуул, цагаан ба цэх галуун таваг, бор тэсэг зэрэг олон ургамлыг дурдаж болно. Манай орны ургамлын аймгаас алкадоидот ургамал илрүүлэн олох, тэдгээрийн алкалоидыг судлах ажил одоо хир анхныхаа шатанд явж байна.

Алкалоидот ургамлын нэрсийн жагсаалт гарч тэдгээрийг цаашид судлах, ашиглах чиглэл гараад байна. Гэвч алкадоидот ургамал тус бүр нийлбэр алкалоидыг аль хир их хэмжээгээр агуулдаг, тэдгээрийн алкалоидын бүтэц, алкалоидын хэмжээ ба бүрэлдэхүүний хөдлөл зүй цөөн тооны ургамал дээр гарсан боловч ихэнх ургамал энэ талаар судлагдаагүй байгаа. Үүнийг харгалзан алкалоидот ургамлыг судлах, ашиглах ажлыг нарийн нэгдсэн зохион байгуулалттай, дэс дараатай явуулах нь чухал байна.

Монгол орны ургамлын нөмрөгөөс олдсон алкалоидот ургамлыг цаашид гүнзгийрүүлэн судлахдаа алкалоидот ургамлын орчин зүй, тархац, нөөц, амин зүй, биохимийн талаархи зүй тогтоолыг тайлбарлахад чиглэсэн судалгаа явуулсныг үндсэн дээр уг ургамлыг зөв зохистой ашиглах, хамгаалах биологийн үндсийг боловсруулах зорилт тавих ёстой юм. Үүний зэрэгцээгээр алкалоидот ургамлын ба алколоидын эм зүйн судалгаа явуулж тэдгээрийг анагаах ухааны эмнэлэгт хэрэглэх боломжийг нээн илрүүлж практикт нэвтрүүлэх нь хүн ардын эрүүл энхийн төлөөний тэмцлийн ариун үйлс юм.

Ном зүй

Гаммерман А.Ф.Курс фармакогиозии медицииа. Ленинград. 1967.
Грубов.В.И. Конспектфлоры Монгольской Народной Республики Р. Монг. комиссии вып. 6 изд.«Наука» М-Л.1955.
Лазурывский Г.В. В.Соколов, И.В.Тереншьева, И.Н.Шаринова Сравнительные данные о систематическом распредегии алкалоидопосных растений во флоpax Молдавии. Журнал растит.ресурсы Т.Х.Вып 3.1974.
Лигаа У. Виды рода тгрмопсис, произрастающие на территории МИР. их экология, биология и хозяйственное значение Автороф. каид дисс. 1972. Машковский М. Д. Лекарственные средства изд. медицина. М. 1972.
Соколов В.С. Алкалойдоносные растения СССР.гэд-во A.Н.СССР М-Л 1952.
Тумбаа Х., У.Лигаа Монгол орны алкалоидот ургамлын жагсаалт Улаанбаатар 1970.
X.Тумбаа Монгол орны ургамалд байж болох алкалоидууд
У.Лигаа Биологийн ухааны хүрээлэнгийн бүтээл
В.С.Синицкий №9, 1974
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4281
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК