Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2004, 1(127)
Гиршпрунгийнг өвчний хэт авиан оношлогооны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ж.Цэцэгээ1, Б.Гоош2, Б.Амартүвшин2, Д.Гончигсүрэн2

 

Судалгааны үндэслэл: Бүдүүн гэдэс дагуудаа юм уу аль нэг хэсэг нь үлэмж өргөсөн, агуулагдахуунаа гадагшлуулах үйл ажиллагаа нь хямрахыг Гиршпрунгийн өвчин буюу мегаколон гэнэ (Б.Гоош, 2000).

Мегаколон (том бүдүүн гэдэс) гэдэг нь бүдүүн гэдэсний (урт, ялангуяа өргөн нь онцгой өргөсдөг) хана нь зузаарч, их бага хэмжээгээр юм уу дагуудаа өргөсөхийг хэлнэ. Энэхүү өвчний үед бүдүүн гэдэсний зарим хэсэг мэдрэлийн зангилаагүй aganglios), эсвэл мэдрэлийн ширхэгүүдийн зангилаа нь дутуу (hypoganglios) хөгжилтэй төрдөг. Мeгаколон нь төрөлхийн болон олдмол байж болно. Гиршпрунгийн өвчний үө дэх мeгаколон нь гэдэсний төрөлхийн аганглиозоос болж хоёрдогчоор үүсдэг. Хэт авиан шинж нь түүний бүдүүн гэдсэн дэх байрлал, үргэлжлэх хэмжээ, гүрвэлзэлтгүй аганглиозон зоноос дээш булчингийн давхаргын зузаарлын илрэл, гэдэсний өргөсөлтийн зэрэг, өвчний явцын хугацаа зэргээс шалтгаална (Eliahu S., Yanai N, Biondheim O. et al 1994).

Хэт авиан үндсэн өөрчлөлт нь ээнэгшил алдагдлын үөдээ гэдэс өргөсч, гэдэсний түгжрэлийн янз бүрийн зэргийн шинжээр илэрдэг. Аганглиозон хэсгийг оновчтой ялгах боломжгүй нь мэдээж юм. Гэдэсний өргөссөн гогцооны голч нь томорч, гэдэсний хөндийд хатуу хоргол болон бусад агуулагдахуун, өргөссөн гэдэсний хана жигд биш зузаарсан байх ба харин нилээд хожуу үед нимгэрсэн байх нь харагдана (В.В.Митьков, 1997). Манай орны нөхцөлд ч энэ өвчин цөөнгүй тохиолддог болох нь гэдэсний түгжрэлийн улмаас мэс засал хийлгэгсэд, хэт авиан үзлэгт хамрагдагсдын дунд ажиглагддаг тул бид энэхүү судалгааг явуулахаар шийдсэн юм.

Зорилго: Гиршпрунгийн өвчнийг хэт авиагаар шинжлэх боломжийг судлах. Зорилгоо биелүүлэхийн тулд бид хяналтын бүлгийн эрүүл хүмүүсийн бүдүүн гэдэсний хэмжээтэй Гиршпрунгийн өвчтэй хүмүүсийн гэдэсний хэмжээг харьцуулсан судалгаа хийлээ.

Материал, аргачлал: Бид 1994-2003 онд Шастины Клиникийн Эмнэлэг, МУАШУТК-ийн эмнэлэг, “Цэцжин” эмнэлэг, КНII, 9 аймаг 2 хотод хийгдсэн урьдчилан сэргийлэх үзлэгээс сонгосон 18-67 насны 10000 хяналтын бүлгийн хүмүүсийн бүдүүн гэдэсний хэт авиан хэмжээсийг тогтоосон. Мөн Гиршпрунгийн өвчтэй 30 хүний хэт авиан шинжилгээний материалд дүн шинжилгээ хийлээ. Эдгээр 30 эмчлүүлэгсдийн зөвхөн 1 нь хүүхэд байсан нь 7 настай хүү байв.

Хэт авиан шинжилгээг бид Японы Aioka SSD-256. Hitachi Eub 305; 415 Япон-Германы Рiкег CS-9000 аппаратын 3,5; 5.0;7.5 МгЦ давтамжтай хэт авиан үүсгэн бүртгэгчийг ашиглав. Шинжилгээг өлөн үед болон ямар ч тусгай бэлтгэлгүй эсвэл ходоод гэдсийг хэт авиагаар харах өөрсдийн батлагдсан аргачлалын дагуу (Ж.Цэцэгээ нар., 1997; Ж.Цэцэгээ, Б.Амартүвшин., 2000) шинжлэв.
Судалгааны үр дүн, хэлцэмж: Эрүүл хүний болон Гиршпрунгийн өвчний ээнэгшлийн үедээ байгаа хүний бүдүүн гэдсийг өөрсдийн аргачлалыгашиглан, бүдүүн гэдсийг буцалгасан бүлээн усаар тодруулан харлаа. Харин мегаколонтой ээнэгшил алдагдаж түгжрэлийн шинж илэрсэн өвчтөнүүдэд тусгай бэлтгэлгүй шууд хэт авиагаар харлаа. Учир нь гэдэс өөрөө эрс өргөн тэлэгдсэн, хана нь зузаарсан, доторхи агуулагдахуун тод харагдаж байлаа. Хэт авиагаар мегаколон онош тогтоогдсон хүмүүсийг рентген ирригоскопийн шинжилгээнд 24(80%) хамруулж онош баталсан болно. Рентген шинжилгээ нь хэт авиан оношийг 100% баталсан болно.

Хүснэгт 1 Гиршлрунгийн өвчтэй хүний бүдүүн гэдэсний хэмжээг хяналтын бүлгийн хүмүүстэй харьцуулсан байдал

Хүснэгтээс үзэхэд Гиршпрунгийн өвчтэй хүмүүсийн бүдүүн гэдэсний голч өргөсч, цүлхэн хоорондын зай уртасч, хана нь зузаарсан нь ажиглагдаж байна. Хэлцэмж: Бидний судалганаас ажиглахад Гиршпрунгийн өвчний үед гэдэсний голч эрс өргөсч, хана ньзузаардаг болох нь дээрх хүснэгтээс харагдаж байгаа нь бусад судлаачдынхтай [1; 2 ; 3] тохирч байна. Харин цөөн 3 (10%) хүний гэдэсний хана нимгэрсэн байсан боловч, статистик боловсруулалтан төдийлөн нөлөөлсөнгүй. Мөн гэдэс хөдөлгөөнт эрхтэн тул хэмжихэд төвөгтэй байлаа.

Дүгнэлт

1. Хэт авиагаар Гиршпрунгийн өвчнийг оношлох боломжтой

2. Цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай.

Ном зүй

1. Гоош Б. Мэс заслын өвчин. Улаанбаатар.2000. х.368-370
2. Митьков В.В. Клиническое руководство по ультразвуковой диагностике. Москва. 1997. с. 65-66.
3. Цэцэгээ Ж, Болор Б, Төмөрбаатар Н.Бүдүүн гэдэсний үйл ажиллагааг тодруулан оношлох чанд авианы арга. Оновчтой саналын гэрчилгээ. 1997. № 23388
4. Цэцэгээ Ж, Амартүвшин Б. Ходоод, бүдүүн гэдсийгчанд авиагаар шинжлэх арга. Шинэ бүтээлийн патент. 2001. №1789
5. Eliyahu S., Yanai N., Blondhelm O. et al. AD sonographic presentation of Hirschprung’s disease. A case of an entirely aganglionic colon and ileum Prenat.Diagn. 1994. Dec.V.14. Ne 12. P.1170-1172.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1030
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК