Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1977, 3,4(25,26)
Гүйцэд нярай хүүхдийн цусны хүчил шүлтийн тэнцвэрийн байдал
( Судалгааны өгүүлэл )

Д.Ичинхорлоо Д.Баттогтох О.Сүхбаатар

 
Абстракт

В последние годы в практику акушерство все больше внедряется метод определения показателей кислотно-щелочного равновесия крови с помощью аппарата Микро-Аструпа. Ценность данного метода заключается в возможности получения комплексных данных о состоянии баланса кислот и оснований в крови, так как одновременно можно получить сведения о РН крови, напряжения углекислого газа (Р С02) о количестве кислот (BE) и щелочных резервов крови (ВВ-буферные основания, В и АВ-стандартные и истинные бикарбонаты). Используя данный метод, мы изучали в крови новорожденных, родившихся в удовлетворительном состоянии, с оценкой по шкале Апгар 8-10 баллов. Показатели кислотно-щелочного равновесия у здоровых новорожденных составили Рн-7,25±0,01  РСО2-39,0±0,15  мм рт, стр. BE-9,4±0:65 м ЭКВ/Л. По нашим данным, покозатели кислотно-щелочного равновесия у здоровых новорожденных соответствуют литературным данным по этому вопросу.

Бодисын солилцооны хэвийн ажиллагааг хүчил шүлтийн тэнцвэр ямар нэг хэмжээгээр тодорхойлдог. 1956 онд Данийн эрдэмтэн Аструп цусны хүчил шүлтийн тэнцвэрийг тодорхойлох хялбар бөгөөд шалгарсан аргыг бий болгосон юм.

Хүчил шүлтийн тэнцвэр ялимгүй өөрчлөгдөх нь ферментийи системийн идэвхт үйлчилгээг өөрчлөн улмаар бодисын солилцооны хямралд хүргэдэг. Цусны хүчил шүлтлэг байдлыг тэнцвэртэй байлгахад цусны буферын систем ба ялгаруулах систем (эхэс, бөөр) нь их үүргийг гүйцэтгэнэ. Цусны буфер үйлчилгээ нь бие махбодид хүчил шүлт хэтэрхий хуралдахаас зайлуулах буюу зөөлрүулэх ач холбогдолтой. Цусанд 4 янзын буферын систем байна. Үүнд:

  1. Карбонатын буферын систем 13%
  2.  Гемоглобины  буферын  систем 76%
  3. Цусны  уургийн буферын систем 10%
  4. Фосфатын буферын систем 1%

Бүх эрхтний ажиллагаа хоорондын зохицолдолгоо нь төв мэдрэлийн систем дотоод шүүрлийн булчирхайн  үйл   ажиллагаанаас хамаарах ба эдгээр нь бодисын ерөнхий солилцоог зохицуулахын хамт хүчил шүлтийн тэнцвэрт нөлөөлөн эд эрхтэний үйл ажиллагааг удирдана. Цусны хүчил шүлтийн тэнцвэрийн өөрчлөлтийг хүчилжил (амьсгалын ба бодисын солилцооны шүлтжил амьсгалын ба бодисын солилцооны) гэж ангилна.

Бие махбодийн хүчил шүлтийн тэнцвэр нь голдуу хүчиллэг тал руу хэлбийх нь элбэг тохиолддог. Сүүлийн жилүүдэд зх барихын практикт Микро-Аструп аппаратын тусламжтайгаар ураг ба нярай хүүхдийн цусны хүчил шүлтийн тэнцвэрийг тодорхойлох аргыг өргөн хэрэглэх болсноор биеийн байдлыг нарийн дүгнэж түүний дагуу эмчилгээг боловсруулах чухал үүргийг гүйцэтгэх болжээ.

Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд нярай хүүхдийн цусны хүчил шүлтийн тэнцвэр нь амьсгалын ба бодисын солилцооны хүчилжилт тийш хэлбийх нь олонтоо тохиолдоно. (БакшеевН.С, ЛявинецA.С. МейтинаP.А., ПерсианиновЛ.С, ИльинИ.В, СавельеваГ.М, ЧерваковаТ.В)

Бид хэвийн төрөлтөөр апгарын 8-10 баллтай гүйцэд төрсөн 31 нярай хүүхдийн хүйний венийн цусанд хүчиллэг шүлтлэг тэнцвэр ба түүний үзүүлэлтүүдийг шинжилж үзсэн. Хүүхдийг дөнгөж төрмөгц амьсгалаагүй байхад нь цусыг тусгай зориулсан 01 мл-ийн гепаринжуулсан шилэн капиляр агааргүй орчинд авч шинжилгээг Микро-Аструп гэдэг Дани улсын радиометр фирмийн аппарат дээр хийж 3иггерд-Андерсоны номог-раммын тусламжтайгаар бусад үзүүлэлт (РС02,ВВ,ВЕ,АВ.В,)-ийг бодож гаргав.(Хүснэгт1)

Бидний судалгаагаар хзвийн төрөлтөөр төрсөн нярай хүүхдийн хүйний венийн РН 7 25+0,01 байгаа нь нярай хүүхдийн цусны хүчил шүлтийн тэнцвэр нь хүчилжил тийш хэлбийж байгааг үзүүлж байна.

Ихэнх эрдэмтдийн судалгаанаас үзэхэд бодисын солилцооны хүчилжил олонтоо тохиолддог. Суурийн илүүдэл ба дутагдал (ВЕ-)-ийн хэмжээгээр бодисын солилцооны хүчилжил байгааг мэднэ. EE нь бодисын солилцооны хүчилжилтийн үед багасаж шүлжилтийн үед ихэсдэг. Бидний судалгаагаар BE нь 9,4±0,65 байна. Хүүхэд төрсөн даруйд бодисын солилцооны хүчилжилт байгааг гэрчлэх зүйл бол шүлтийн резервүүд (АВ, ВВ,В) багассан байх явдал юм.

Бидний судалгаагаар ВВ37,98+0,69, В15,82+0,32, АВ19,16+0,6 байна. Нярай хүүхдийн цусны хүчил шүлтийн тэнцвэр нь хүчилжил тийш хэлбийж байгаа нь эмгэг байдал биш, харин хэвийн физиологийн нөхцөл ба хөгжлөөс болж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Ном зүй

1.Артамонов В.С. и др В КН Акушерство и гинекология Киев 1974 г. 97-101.
2.Бакшеев Н.С. Лявинец A.С, ВКН: Материалы Всесоюзной конференций аку-шеров-гинекологов по проблеме «Асфиксия плода и новорожденного» Минск 1968 г 16-21, 193-197
3.Бульф Г. Антенателвная охрана плода. Москва 1968, 130-140.
4.Персианинов Л.С. Асфиксия плода и новорожденного М. 1967. 88-145.
5.Персианинов Л.С. Ильин И.В. Мейтина P.А. Савельева Г.М. Червакова Т.В. «Дыхательная функция крови плод в акушерской клинике» М. 1971 г.
6.Персианинов Л.С. Ильин И.В. Красин Б.А. Амниоскопия в акушерской практике Москва М.1973.
7.Персианинов Л.С. и др. Основы клинической кардиологии плода. М.1967
8.Савельева Г.М. В КН: Материалы Всесоюзной конференции акушеров-гинекологов по проблеме «Асфиксия плода и новорожденного» Минск. 1968. 100-102
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 905
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК