Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Ургийн бөөрний дээд булчирхай ба лимфийн эрхтэний хөгжил
( Судалгааны өгүүлэл )

Ч.Бурмаа,  Г.Дашзэвэг,  Б.Гомбо

Эх нялхсын хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

 
Абстракт

Изучены надпочечники, тимус и селезенкы 120 зародышей и плодов человека с 2 до 10 мехяцев внутриутробного периода. Развитие органов судили по весу (абсолютиому, относительному), морфологиче-ским структурам и гнстохимическими реакциями Закладки изученных органов появляются на 5-й неделе внутриутробного развития. Относительный вес надпочечников максимален у плода 15—20 недель (0,44%), затем постепенно снижается, а к моменту рождения равен 0,26%. Вес тимуса и се-лезенки постепенно нарастает до рождения    (соответственно равен 0,36% и 0,22%). Полное сфөрмирование морфологических структур этих органов неодинаково. ' Установлено, что уже с 8—9 недель пренатального развития плода его кора над-почечников представляет собой функционально активную железу.

Бөөрний дээд булчирхайн дааврууд бүх бодисын солилцоонд (ус, эрдэс, уураг нүүрс-ус, өөх тос) оролцдог учир чухал эрхтэн болох нь тодорхой. Мөн бие махбод орчиндоо дасаж зохицоход бөөрний дээд булчирхай чухал үүрэг гүйцэтгэдгийг судлан тогтоосон билээ. Эхийн хэвлийд байх үеэс ургийн бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа эхэлж, биеийн өсөлт хөгжилтөд оролцоод зогсохгүй дасан зохицоход гол үүрэг гүйцэтгэдгийг С.Е.Левина (1961), A.А.Артишевский (1976) нар нотолжээ. Бөөрний дээд булчирхай, тимус хоёр үйл ажиллагааны хувьд хоорондоо нягт холбоотой бөгөөд перинаталь үед лимфоцитын хэвийн хөгжлийг нөхцөлдүүлнэ. (Г.Селье, 1949, Я.Лашене* Е. Сталиорайтита. 1969). Судалгааны эдгээр баримт онолын төдийгүй практикийн хувьд сонирхолтой юм. Учир нь перинаталь эндэглэлийг бууруулах арга хэмжээ боловсруулахад ургийг эхийн хэвлийй байх үеэс хамгаалах асуудал чухал болно. Перинаталь эндэгдэл Улаанбаатар хотод 1000 амьд төрөлтөд 29 байна. (Б.Лувсан-Ёндон, 1978). Тэрчлэн эрдэмтэдийн судалгааны дүнгээс үзвэл булчирхайнжин хэмжээ, давхрага ба бүсийн зузаан нимгэн, үйд ажиллагаа ураг бүрт харилцан адилгүй байдаг нь анхаарал татаж байна. (Я- Лашене, 1959; A. А. Артишевсиий, 1964; P. В. Громова ба бусад 1966. В. А. Таболин ба бусад 1975). Иймээс бид ургийн бөөрний дээд булчирхай ба тимус дэлүүний бүтэц, үйл ажиллагааны хөгжлийг судлах зорилт тавьж ажиллав.

1978 -1979 онд Улаанбаатар хотын 1, 2-р амаржих газарт эрүүл эхээс төрсөн 2-10 сартай 120 урагт судалгаа явуулав. Судалгаанд эд эсийн бүтцийн ба гистохимийн аргыг хэрэглэв. Судалгаанд авсан эрхтэнийг Карнуа, Буэн, формалины 10%-ийн уусмалд бэхжүүлэн 6-7 микрон зүсч гематоксилин эозин, ван-Гизон, Гимза-Романовскийн аргаар будсаны дээр нуклеины хүчил гликоген: липид, аскорбины хүчил, фермент (3-бета-оксистериоддегидрогеназг глюкозо-6 фос-фатдегидрогеназ, фосфорилаз фосфотаз) гистохимийн аргаар тодорхойлов.

Үр хөврөлийн 5 дахь долоо хоногоос хөндий хучаас эдээс бөөрний дэзд булчирхай, залгиурын хучаас эдээс тимус, мезенхимийн эдээс дэлүү тус тус үүсч хөгжинө. Бидний судалгаагаар үр хөврөл 8 долоо хоногтой байхад бөөрний дээд булчирхай хосоороо 0,005 г, 11-12 долоо хоногтой байхад тимус 0,008 г, дэлүү 0,005 г байв. Ургийн бөөрний дээд булчирхай хэвлий дэх хөгжлийн хугацаанд 1000 дахин өсч эхээс төрөхөд 9,045±0,77 г жинтэй болно. 9-20 долоо хоногийн хооронд түүний жин эрчимтэй (долоо хоног тутамд 2 дахин) нэмэгдэж байснаа 20-22 дахь долоо хоногоос удааширч ирнэ. 15-20 долоо хоногтой ургийн бөөрний дээд булчирхайг түүний биеийн жинтэй харьцуулбал 0,44% эзэлнэ. Цаашид биеийн жин түргэн нэмэгдэх тул булчирхайн харьцангуй жин аажим буурч эхээс төрөх үед 0,26% болно. Бидний судалгааны дүн Н.П.Гундобин (1906), Э.Поттер (1971), В.А.Алтухова (1973) нарын судалгааны дундач хэмжээтэй тохирч байлаа. Ургийн тимусын жин 16-20 долоо хоногг маш эрчимтэй (11 дахин) өсч, харьцангуй жин нь жигд нэмэгдсээр эхээс төрөх үед 0,36%-ийг эзэлж байгаа нь тогтоогдов. Дэлүүний харьцангуй жин 20 дахь долоо хоногоос эхлэн өсч, аажим нэмэгдсээр төрөх үед 0,22% эзэлж байгаа нь бусад судлаачдын дүнтэй адил байна. (С.Е.Левина, 1976; Н.А.Жарикова, 1979).

Ургийн бөөрний дээд булчирхай нь байнгын ба хөврөлийн хэмээх 2 давхаргаас тогтоно. Байнгын давхарга нь бөөрний гадаргуу хэсгээр байрлах жижиг эсүүдээс (7-9 мкм) тогтох ба төв хэсгийн том эсүүд (15-19 мкм) хөврөлийн давхаргыг бүрэлдүүлнэ. Хөврөлийн 8-9 дэх долоо хоногт тархилаг бодис үүсгэгч эсүүд-симпатогони параганглиас шилжин булчирхай руу орж олон тооны «тархилаг бөмбөлөг» үүсгэнэ. Энэ нь төрөх хүртэл дорой хөгжилтэй хэвээр байж, төрснөөс хойш хөгжиж эхлэнэ. Бидний судалгаагаар ургийн бөөрний дээд булчирхайн байнгын давхаргад 5 сартайд түүдгэнцэрт бус, 7-8 сартайд багцат бүс үүсч байна.

Ургийн насанд торлог бүс үүссэн тохиолдол ажиглагдсангүй. Торлог бүс төрсний дараах 3 сараас эхлэн үүсдэг тухай судалгааны баримт байна. (О.В.Волкова, И. М. Пекарский, 1976) 3 сартай ургийн бөөрний дээд булчирхайн байнгын давхаргад хэлбэр, хэмжээгээрээ харилцан адилгүй цэврүүнүүд байдаг. Энэ талаар олон судалгаа хийсэн боловч учир шалтгааныг бүрэн тайлбарлаж чадаагүй байна. Гистохимийн судалгаанаас үзэхэд хөврөлийн 5-9 долоо жоногоос бөөрний дээд булчирхайн үйл ажиллалаа эхлэн явагдаж, гликоген, фосфатаз бий болно.

Жирэмсний эхний хагаст булчирхайн хөврөлийн давхаргад ферментийн урвал идэвхтэй явагдаж, РНХ ихсэж, гликоген, холестерин, липид бага зэрэг байна. Үүний хамт бараан ба цайвар эсүүд үүсч, фосфорилаз, глюкозо-6 фосфат-дегидрогеназ идэвхжиж байгаа нь судалгаанаас харагдав. Ургийг өсөх тутам булчирхайн байнгын давхаргад 3-бета-оксистероиддегидрогеназ бий болж, гликоген, аскорбины хүчил үлэмж багасч, холестерин ихсэж байна. Ер нь жирэмсний хоёрдугаар хагасаас эхлэн булчирхайн байнгын давхаргад ферментийн идэвх  нэмэгдэж байна.

Бидний судалгаагаар 7-8 долоо хоногт ургийн тимус холбогч эдээр таслагдсан нэгж хэсгүүдэд хуваагдсан байв. 9-10 долоо хоногт лимфоцит ихсэж нэгж хэсгүүдийг холтослог ба тархилаг үеүдэд хуваасан байв. Тимусын холтослог бодис дотор залгигч эс (макрофаг) эмх замбараагүй байрлах бөгөөд энэ нь зууван бөөмтэй, лимфоцит буюу түүний үлдэгдлийг цитоплазмдаа агуулсан, 30-40 мкм хэмжээтэй эс юм. (А.И.Сыкало, 1969). 11-12 долоо хоногт тимусын төв хэсгээр гассалийн биенцэр (хучуур эсийн өвөрмөц бүтэц) бий болж 20 дахь долоо хоногоос лимфоцит, залгигч эс, гассалийн биенцэр үлэмж олширч байна. Ургийн дэлүү эхэн үедээ холбогч эдийн эсээс тогтсон байна. 7-8 долоо хоногоос цусны судас үүсч, эритробласт олширно. 11-12 долоо хоногоос залгигч эсүүд бий болж аажмаар олширно. 15 долоо хоногоос артериолуудыг лимфоцит хүрээлэн байрлаж, уутанцар (Фолликул)-ын үүсвэрийг бүрэлдүүлж эхлэнэ. Энэ бол дэлүүний Т-бүс (тимуст xaмaapax бүс) бөгөөд 24-26 долоо хоногтойд В-бүс (тимусээс үл хамаарах бүс) үүснэ. Бидний судалгаагаар 30-32 долоо хоногт дэлүүнд Т-ба В- бүс тодорхой ажиглагдаж, харин лимфоцитын хуваагдан үржих процесс ажиглагдахгүй байв. Ургийн 3 сартайд дэлүүний гадар бүрхүүл, таславч, 5 сартайд гадар бүрхүүлд булчингийн зсүүд тус тус үүсч хөгжсөн байлаа.

Ном зүй

B. Лувсан-Ёндон. Актуальные вопросы дедиатрии, акушерства и гинекологии. Тезисы докладов. Улан-Батор, 1979.
A. А. Артишевский. Надпочечные железы (строение, функция, развитие). (Бело-русь, 1977. В. И. Алтухова. Гистофизиология коры надпочечников\' человека в прена-тальном периоде развития. Материалы симпозиума «Гормональные фактеры ынди-видуального развития, 1979.
Н. А. Жарикова. Периферические органы системы иммунитета (развитие, строе-ние, функция). Белорусь, 1979.
Я. Лашене, Е. Сталиорайтите. Эндокринные железы новорожденного. Вильнюс. 1969.
C. Е. Левина. Формирование эндокринной системы в пренатальном развитии че-ловека «медицина» 1976. А. И. Сыкола. Морфогенез вилочковой железы у зародышей человека М, 1969
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 834
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК