Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Монгол оронд ургадаг шувуун тарны фитохимийн судалгааны урьдчилсан дүн
( Судалгааны өгүүлэл )

3.Дашзэвэг, М.Чүлтэмсүрэн 

Анагаах ухааны хүрээлэн, Анагаах ухааны сургууль

 
Абстракт

Проведено фитохимическое исследование епорыша   птичьего   произрастающего в МНР. Качественными реакциями нами установлено, что в траве местных видов спорьь ша содержатся флавоноиды, дубильные вещества пирокатехиновой группы, отсутст-вует алкалоидов и гликозидов! сердечной группы. Методами одномерной хроматографии на бумаге установлено наличие в траве местного вида спорыша 5 веществ флавоноидной чприроды. 

Сүүлийн жилүүдэд хүний бие махбодод фармакологийн олон талын идэвхтэй үйлчилгээ үзүүлдэг алкалоид, флавоноид, гликозид идээлэх бодис зэрэг ургамлын гаралтай байгалийн нэгдлүүд дэлхийн олон орны судлаачдын анхаарлыг татдаг боллоо.Иймд монгол ба төвдийн ардын эмнэлэгт өргөн хэрэглэж байсан эх орны эмийн ургамлыг судлах нь чухал зорилт болж байна. Тарны овогт (Polygonoceae) хамаарагдах шувуун тарна гэдэг ургамлыг эрт дээр үеэс дэлхийн олон орны ардын эмнэлэгт бөөр чулуужих өвчнийг анагаах, умайн цус алдалтыг тогтоох зорилгоор өргөн хэрэглэж байжээ. (1, 4, 5)

Манай орны нутаг дэвсгэрт ургадаг шувуун тарнад фитохимийн судалгаа урьд өмнө хийгдэггүй учир бид энэ ургамалд фитохимийн урьдчилсан судалгаа хийх зорилт тавьсан болно. Шинжилгээний дээжид 1976 оны 7-р сарын 21-нд Архангай аймгийн Хайрхан сумын нутгаас цуглуулсан шувуун тарны өвсийг  ашиглав.

Туршлагын хэсэг

Алкалоидыг илрүүлэх шинжилгээ. Шувуун тарны өвсөнд алкалоид байгаа эсэхийг илрүүлэхдээ ургамлаас алкалоидыг давс байдлаар ялгах аргыг хэрэглэв. Үүний тулд 5 гр жижиглэсэн түүхий эд дээр 2%-ийн 50 мл хлорт устөрөгчийн хүчил хийж, нэг хоног тавьсаны дараа шүүж, хүчиллэг ялгамал бэлтгээд түүний дотор алколиод байгаа эсэхийг тундасжуулах урвалжуудын (1%-ийн цахиур-вольфрамын хүчил, 1%-ийн фосфор-вольфрамын хүчил, Майер, Драгендорф нарын урвалж) тусламжтайгаар шинжилж үзэхэд аль ч урвалжид урвал үүссэнгүй. Энэ нь шувуун тарны өвсөнд алкалоид агуулагддаггүй болохыг гэрчилж байна.

Идээлэх бодисыг илрүүлэх шинжилгээ. Шувуун тарны өвсийг усан халаагуур дээр 30 минутын турш халаах замаар 10%-ийн усан ялгамал бэлтгэж, түүний дээр гурван хлорт төмрийн 5%-ийн уусмал, 1 %-ийн төмөр аммоний цөр тус тус хийж үзэхэд хоёуланд нь тод ногоон өнгө үүсч байлаа. Энэ нь шинжилж байгаа түүхий эдийн дотор идээлэх бодис байгааг харуулж байна. Уг идээлэх бодис нь ямар бүлэгт хамаарагддаг болохыг тогтоох зорилгоор дор дурдсан шинжилгээ хийлээ. Үүнд:

1.5 мл ялгамал дээр 10%-ийн 10 мл цууны хүчил, 10%-ийн 5 мл цуу хүчлийн хар тугалгын уусмал хийж, үүссэн тунадсыг шүүгээд шүүдэс дээр 10 дусал 1 %-ийн төмөр аммоний цөр, 0,5г ацетат натрийн талстыг хийхэд хөх ногоон өнгө үүсэв. Энэ нь цууны хүчлийн орчинд хар тугалгын уусмалаар тундасждаггүй пирокатехиний бүлгийн идээлэх бодис байгааг гэрчилж байна.

2. 15 мл ялгамал дээр 1,5 мл хлорт ус төрөгчийн аагтай хүчил, 40%-ийн 5 мл формальдегидийн уусмал хийж, 30 минутын турш буцалгаж, пирокатехиний бүлгийн идээлэх бодисыг тундасжуулсны дараа пирогалолийн бүлгийн идээлэх бодисыг илрүүлэх зорилгоор 10 мл шүүдэс дээр 0,5%-ийн 1 мл гурван хлорт төмрийн уусмал, 0,5 г цуу хүчлийн натрийн талст хийхэд хөх ягаан өнгө үүссэнгүй. Дээрх шинжилгээний үр дүнгээс үзэхэд уг ургамалд пирогалолий идээлэх бодис алга байна. Зүрхний гликозид илрүүлэх шинжилгээ. Энэ шинжилгээнд зүрхний гликозидийг 70%-ийн спиртийн уусмалаар ялган авч ууршуулаад усан уусмалд байгаа бусад дагалдагч бодисуудыг цуу хүчлийн хар тугалгаар тундасжуулсны дараа гликозидийг 95%-ийн этилийн спирт-хлороформын хольцонд шингээж авдаг Г. Н. Никоновын (3) аргыг хэрэглэсэн ба спирт-хлороформьш ялгамлаа усгүй сульфат натриар х хатааж ууршуулаад үлдэгдлийг спиртэнд уусгаж, зүрхний гликозидийг таних Балье, Легаль, Либерманы урвалуудыг хийж үззв. Дээрх шинжилгээний дүнгээс үзэхэд шувуун тарны өвсөнд зүрхний гликозид илэрсэнгүй. (хүснэгт № 1)

Флавоноид илрүүлэх шинжилгээ. Флавоноидыг илрүүлэхдээ түүний ангижирч, өнгөтэй нэгдэл үүсгэдэг чанар дээр үндэслэн цианидиний урвалыг ашиглав.

20 г хатаасан түүхий здийг сокслетийн аппаратанд хийж 70° ийн спиртээр флавоноидыг ялган авч уусгагчийг вакуумд 20 мл хүртэл ууршуулсны дараа хлороформоор хэрзгцээгүй бодисуудаас нь цэвэрлэж флавоноид илрүүлэх урвалыг тавьж үзэв.

Урвалын үр дүнгээс үзэхэд шувууны тарны өвсөнд нилээд хэмжээний    флавоны нэгдлүүд агуулагдаж байгаа нь батлагдлаа. Шувуун тарны флавоноидьш чанарын бүрэлдэхүүнийг өсгөх цаасан хроматографийн аргаар тодорхойллоо. Хроматографийн системд 15% ба 40%-ийн цууны хүчил, бутанол-цууны хүчил-ус (4:1:5) авч «Ленинград» маркийн цаас ашиглан хроматографийг  18°-т явуулсан ба хроматографийн илрүүлэгчээр хүхэр хүчлийн хөнгөн цагааны 10%-ийн уусмалыг ашиглав. Хроматографийн шинжилгээний дүнгээс үзэхэд шувуун тарны өвсөнд флавоны нэгдлүүд хамаарагдах 5 төрлийн бодис байгаа нь батлагдав. Дээр дурдсан бодисууд бүх уусгагч системд янз бүрээр илэрч байна.

ДҮГНЭЛТ

1.  Фитохимийн урьдчилсан судалгаагаар монгол оронд ургадаг шувуун тарны өвсөнд флавоноид, пирокатехиний бүлгийн идээлэх бодис агуулагддаг болох нь батлагдав.

2.  Шувуун тарны өвсөнд агуулагдах флавоноид нь 5 төрлийн бодисоос тогтдог болохыг өгсөх цаасан хроматографийн аргаар тогтоов.

Ном зүй

Ц. Хайдав. Монголын анагаах ухаанд хэрэглэгддэг эмийн ургамлын нэр томъёо. Улаанбаатар, 1965, 25.
Г В Лазурьевский и др. Практические работы по химии природных соединеиий. Москва. 1966, 317—324. ^
Г. К- Никонов и др. Аптечное дело. Москва, 1961, 1, 71.
К. Д. Юркевич. Лекарственные растения и их применение. Минск, 1975, 136—138,
A. Ф. Гаммерман. Курс фармакогнозии. Ленинград. 1967, 462—463.
B. Г. Минаева. Флавоноиды в онтогенезе растений и их практическое использо-вание. Иовосибирск, 1978, 60—66
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 735
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК